| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2023/0072/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/74 |
| Огноо | 2023-07-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/74
2023 07 19 2023/ШЦТ/74
О*******ОЛ УЛСЫ******* **************РИЙ******* Ө*******ӨӨС
агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.ямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн агануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар *******.*******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
*******арийн бичгийн дарга .*******
Улсын яллагч С.
Хохирогч *******.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******.Ц
Шүүгдэгч *******.******* нар оролцов.
Шүүгдэгч: онгол улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр агануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, хоёр эгч, дүүгийн хамт *******ийслэлийн ...... дүгээр хороо, ...... дугаар гудамжны ... тоот хашаанд оршин суух хаягтай боловч одоо *******ийслэлийн агануур дүүргийн ...... дүгээр хороо, ..... гудамжны ...... тоот хашаанд оршин суух, ******* овгийн *******-ийн ******* /Р*******:66666666/
Шүүгдэгч *******.*******.......... нь 2023 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн агануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” лоунж баарны гадна хэсэгт хохирогч *******.-г тодорхой шалтгаангүйгээр толгойн ар дагз хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисны улмаас хохирогч нь хатуу хучилттай зам дээр нүүр хэсгээрээ унаж эрүүл мэндэд нь зүүн шанаа ясны их бие баруун үений сэртэн оочны зөрүүтэй хугарал, тархины доргилт, зүүн талын хацар яс болон зүүн нүдний ухархайн гадна ясанд хугаралтай, зүүн талын эрүү шанаа хэсгээр зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
өн *******.*******арантогоо нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагийн үед агануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” худалдааны төвийн авто машины зогсоол дээр хохирогч .*******ыг “найзыг нь зодлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи салстад цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТО*******ОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр найз -ын төрсөн өдрийг тэмдэглэхээр ах, , бид дөрөв 00 цагийн үед “” лоунж бааранд орсон. Хүн бүр 3 ширхэг лаазтай пиво ууж дуусгаад сүүлийн гурван дуу эхлэх үед баарнаас шөнийн 03 цаг 50 минутын үед гараад баарны ертөнцийн зүгээр зүүн талд байх машины зогсоол дээр ах, бид гурав юм яриад тамхи татаад зогсож байгаад эргээд хартал сүүлд нэрийг нь мэдэх болсон ******* гэх ахтай муудалцаад зогсож байсан. Тэр ах ......ыг газарт унагаасан тэр үед нь би гүйж очоод Х.... ахын баруун нүд рүү нь баруун гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 122-р хуудас/
“...тэнд байсан хүмүүс бид нарыг салгаад ..... босоод уурлаад Х........ луу дайрах үед түүнийг найз нар нь аваад явсан байсан. Тэр үед би эргээд хартал баарны шатан дээр маргалдаж байсан ах нар байхаар нь ...... бид хоёр дахиж тэд нар дээр очиж байхад улаан малгайтай, саарал хантаазтай ах миний урдуур өнгөрөхөөр нь баруун гараараа түүний толгой руу нэг удаа цохитол тэр газарт чанга савж унасан. Тэгтэл ...... ах намайг боль гэж хэлээд бид нарыг аваад баарнаас холдож, гэртээ харьцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас /
Шүүгдэгч *******.*******.......гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө найзын төрсөн өдөр гээд найзтайгаа уулзаад “” бааранд ороод гарах үед ******* гэдэг ахтай муудалцсан, тухайн үед Х.......тай муудалцахдаа уураа барьж чадахгүй ......г хамт явж байна гэж андуурч бодоод цохисон, миний буруу....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч *******.........ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...согтуу баар тарах үеэр гадагшаа гараад С........... гэх манай доод үеийн оюутан байхдаа уулздаг байсан залуутай уулзаад зогсож байхад баарны зүүн талын машины зогсоол дээр баахан залуучууд зодолдоод салгах гээд дунд нь ороод явж байхад нэг цээж нүцгэн өндөр залуу ирээд цохих гэхээр нь холдоод явж байтал гэнэт араас толгой руу цохиод нэг мэдэхэд намайг нэг хүн сэгсрээд гайгүй юу ахаа гэхээр нь би гайгүй гэтэл тэр цаашаа явсан. Тэгээд би босоод тэндээс малгайгаа аваад шууд 84 дүгээр байранд гэртээ ортол манай эхнэр намайг аваад бид нар агануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай туспамжийн тасагт очиж хүлээж байгаа үзүүлэхэд эрүү хугаралтай, цууралттай байна 1 дэх өдөр амбулаториор дахин нарийвчилсан зураг авхуулж шинжилгээнд хамрагд гэсний дагуу 1 дэх өдөр томографикт үзүүлтэл зүүн талын хацар яс болон зүүн ухархайн гадна ясанд хугаралтай, баруун талдаа доод эрүү болон доод шанаа ясанд тус тус хөндлөн хугарлуудтай яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэхээр нь Цагдаагийн байгууллагад манай эхнэр өргөдөл гаргаад тэр өдрөө 13А маягт эмнэлгээс аваад Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэгт 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хэвтээд 17-ны өдөр хагалгаанд орж баруун талын эрүү, шанааны ясыг хадуулж, зүүн талын хацар яс болон зүүн ухархайн ясыг бас хадуулаад эмнэлгээс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гараад агануурт гэртээ ирсэн.
и хагалгаанд орсноосоо хойш хадаастай, шүдний чигтэй одоо болтол гуурсаар хооллож байна. 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэгт үзүүлээд шүдний чигээ авах эсэх шийдвэр гаргана гэсэн. и хагалгаанд орсноосоо хойших баримтуудаа гаргаж тооцож үзэхэд нийт 2,082,329 төгрөгийн зардал гарсан байна. өн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд ажлаа хэвийн хийсэн тохиолдолд 1,837,605 төгрөг авах байснаа *******.........оос нэхэмжилж байна. Цаашид дахиж эмчилгээ хийлгэх бол тухай бүрд түүнээс холбогдох зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Тэр одоогоор надад 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг дансаар шилжүүлснээс өөрөөр хохирол барагдуулсан зүйл байхгүй байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 25-р хуудас/
Хохирогч *******...........ийн шүүхийн шатанд өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 12-нд манай ажлынхан караокед байж байгаад баар руу орсон. и хэсэг хүмүүстэй юм яриад байж байхад С.......... гэдэг залуу зодоон хийсэн, тэгээд би салгах гээд очсон. С........ыг салгаад нэг мэдэхэд л газар хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
эрч *******...........ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******..... яг миний урд талд улаан малгайтай, саарал хантаазтай залуугийн хойноос толгой хэсэг рүү нь 1 удаа гараараа цохиод тэр залуу яг миний урд цементэн шалан дээр нэлээд хүчтэй савж унасан. Тэгээд би *******.......г үгэнд орохгүй болохоор цааш аваачиж зогсоож байгаад чи хүн цохиод унагаачихлаа боль гэж хэлэхэд ....... над дээр ирээд ахаа тэр газарт унасан хүн сэрэхгүй байна гэхээр нь би очоод үзтэл амьсгаатай байхаар нь өргөөд босоорой ахаа гэтэл тэр хүн надад хандаж ах нь зүгээрээ чи яв яв гээд гараараа дохихоор нь би нөгөө хэдийг дахиад хүнтэй зодолдуулахгүй авч явахаар тухайн ахыг орхиод явсан. и түүнийг өргөөд харахад тэрний хамраас нь цус гарсан байсан. иний мэдэхээр Х......., улаан малгайтай, саарал хантаазтай хүн хоёроос өөр хүмүүс бэртэж гэмтээгүй байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/
эрч А..........ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 04:00 цагийн үед баарны гадаа ...*******........ нэг танихгүй улаан саравчтай малгайтай ахын толгойны ар хэсэг рүү 1 удаа цохиод тэр ах газарт нэлээд хүчтэй нүүрээрээ савж унасан. Тэгээд би ........ ахын хамт *******.........г болиулаад чи хүн цохичихлоо гэж түүнд хэлээд буцаад нөгөө газарт унасан ах дээр ирээд босоорой гээд хувцаснаас нь таттал тэр босохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/
эрч ........ийн өгсөн “...Х.. ах С... ах дээр очоод буцаад “*******” дэлгүүр лүү алхаж байхад нэг цээж нүцгэн өндөр биетэй залуу “танай үе өнгөрсөн шүү гөлөгнүүдээ” гээд Х..... луу хандаж хашгиртал Х....... ах тэр залуу дээр очиж барьцалдаж, тэр залуу газарт унасан. Тэр үед би машинаас буухад ******* ах салаад босох гэж байхад нөгөө залуутай цуг явж байсан залуучууд түүн дээр ирээд манай доод үеийн агануурын *******........ гэдэг намхан биетэй залуу Х......... ахыг өндийгөөд эргэхэд баруун гараараа нүд рүү нь нэг удаа цохисон. Тухайн үед баруун нүд нь хавдсан байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-р хуудас/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/
Шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаартай “...*******.......-ы биед зүүн шанаа ясны их бие баруун үений сэртэн оочны зөрүүтэй хугарал, тархины доргилт, зүүн талын хацар яс болон зүүн нүдний ухархайн гадна ясанд хугаралтай, зүүн талын эрүү шанаа хэсгээр зөөлөн эдийн гэмтэл, гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. *******ээрх эрүү, хацар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/
Хохирогч .Х.........ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....2023 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 03 цагийн үед 2 найзын хамт агануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” караокед үйлчлүүлээд гараад машин зогсоол дээр байж байхад гэх залуу ...хөгшин банди нар минь та нарын үе өнгөрсөн шүү, нэг нэгээрээ үзье... гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. тэгээд бид 2 барьцалдаад газар унахад нэг жижиг биетэй залуу /сүүлд нь нэрийг нь мэдсэн ******* гэх/ ирээд миний баруун нүд рүү гараараа цохисон. иний нүд юм бүрэлзээд юм харж чадахгүй байсан. Тухайн үед манай дүү Ариунсанаа салгаад намайг машинд суулгасан. иний биед тухайн үедээ баруун нүд хавдаж цус хурсан байсан. *******амайг жижиг биетэй залуу цохисон. Тухайн хүнийг ******* гэж байсан. иний бие эмчилгээний төлбөр зардлаа гаргуулан авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/
эрч -ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би машинаас буухад Х ах салаад босох гэж байхад нь нөгөө залуутай хамт явж байсан залуучууд түүн дээр ирээд манай доод үеийн агануурын ******* гэдэг намхан биетэй залуу Х ахыг өндийгөөд эргэхэд баруун гараараа нүд рүү нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /104-р хуудас/
эрч -ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...машинд суухад Х хойд талын сандал дээр сууж байхаар нь зүгээр үү гэхэд миний нүд рүү цохичихлоо гэхээр нь хартал баруун талын нүд нь хавдаж аньсан байсан...” гэсэн мэдүүлэг /105-р хуудас/
Шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 154 дугаартай “....Х-ын биед тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи салстад цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. *******ээрх тархины доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 110-111-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч *******.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хохирогч *******. нь 2023 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 16-ны өдрүүдэд гэмтлийн оношоор агануур дүүргийн *******рүүл мэндийн төвийн яаралтай 161,000 төгрөгийн тусламж, үзлэг 30.000 төгрөг, өндөр өртөгт оношилгоо шинжилгээ 84,000 төгрөг, Улсын төв нэгдүгээр эмнэлэгт яаралтай тусламж 43.000 төгрөг, амбулаторын үзлэг 30.000 төгрөг, мэс засал 2.736.150 төгрөг, нийт 3.041.150 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь *******рүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 33/71 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч *******.*******-оос 3.041.150 төгрөгийн зардлыг гаргуулж *******рүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/
агануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 33/71 дугаартай “ нийт 3.041.150 төгрөгийн тусламж авсан...” гэх албан тоот /хх-ийн 26-р хуудас/
Шүүгдэгч *******.*******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэх тэмдэглэл /хх-н 132-р хуудас/
*******.*******-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа бусад хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 125-131-рхуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагчаас “...шүүгдэгч *******.*******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн ... *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирогч *******.-гийн эрүүл мэндэд тусламж үйлчилгээ, эмчилгээний зардал, хор уршигт шүүгдэгч *******.*******-с 3.919.000 төгрөгийн хохирол баримтаар нэхэмжилсэн, үүнээс 450.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй болно. өн хохирогч нь цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг тус тус гаргаж байна...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Харин хохирол төлбөрийн хувьд нийт нэхэмжилж байгаа үнийн дүнгээс 450.000 төгрөгийг хасч өгөөч, акт авсан мөнгөө тодорхой хэмжээгээр авчихсан учраас цалингийн зөрүүг иргэний журмаар нэхэмжилж болно гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлт
Хохирогчоос “...Хохирлоо барагдуулж авах саналтай байна...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “...эм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг төлнө...” гэсэн дүгнэлтүүд гаргасан болно.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Хэргийн үйлдэлүүдийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар болон гэрчүүдийн мэдүүлэгүүдийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохирогч нарын биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэлүүд нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдэлүүдийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч *******.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд *******ийслэлийн агануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” лоунж баарны гадна хэсэгт хохирогч *******.г тодорхой шалтгаангүйгээр толгойн ар дагз хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисны улмаас хохирогч нь хатуу хучилттай зам дээр нүүр хэсгээрээ унаж эрүүл мэндэд нь зүүн шанаа ясны их бие баруун үений сэртэн оочны зөрүүтэй хугарал, тархины доргилт, зүүн талын хацар яс болон зүүн нүдний ухархайн гадна ясанд хугаралтай, зүүн талын эрүү шанаа хэсгээр зөөлөн эдийн гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь,
өн 2023 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагийн үед агануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” худалдааны төвийн авто машины зогсоол дээр хохирогч .Х-ыг “найзыг нь зодлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи салстад цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь тус тус шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
*******.******* нь гэмт үйлдэлүүдээ санаатай хандсан болох нь хохирогч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас тэднийг цохиж зодсон үйлдэлүүдээр нь тогтоогдсон.
*******нэ үйлдэлүүдийн улмаас хохирогч *******.-д учирсан эрүүл мэндийн хохирол нь хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “...*******.-ы биед учирсан дээрх эрүү, хацар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн 158 дугаартай дүгнэлтээр,/хх-ийн 43-44-р хуудас/
Хохирогч .Х-т учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн 154 дугаартай “....Х-ын биед учирсан дээрх тархины доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн /хх-ийн 110-111-р хуудас/ 154 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогджээ.
Шүүгдэгч *******.*******-гийн үйлдэл нь хохирогч нарын онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэргүүд гарах болсон шалтгаан нөхцөлийг “хохирогч, шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн” зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинжүүдийг *******рүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******.*******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******.*******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
эмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “*******нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогч *******. нь “...эрүүл мэндэд учирсан хохирол нийт 5.419.934 төгрөгийг гаргуулна...” гэж нэхэмжилжээ.
Шүүгдэгч *******.******* нь хохирогч *******.-д 450.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэгүүдээр тогтоогдож байна.
Хохирогч *******.-ийн хохирол хор уршигт 1.632.324 төгрөгийн хохирол хэрэгт авагдсан баримтуудаар /хх-ийн 11-14-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Харин хохирогч *******.-оос нэхэмжилсэн 3.383.137 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй.
Хохирогч .Х нь “...эрүүл мэндэд учирсан хохирол нийт 743.060 төгрөг хохирол учирсан...” гэж нэхэмжилжээ.
Хохирогч .Х-ын хохиролд хэрэгт авагдсан баримтуудаар /хх-ийн 93-94-р хуудас/ 743.060 төгрөг тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулна.
*******рүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “*******араах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 3.041.150 төгрөгийн хохирол учирсан гэх иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх-ийн 93/-тэй шүүх хуралдаанд талууд маргаагүй тул шүүгдэгч *******.*******-оос 3.041.150 төгрөгийг гаргуулж *******рүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
2.*******рүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “...*******.*******-д онгол улсын *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******.*******-д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах, онгол улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...*******ийтэд тустай ажил хийлгэхээр өдрийн 4 цаг ажиллуулна, 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх гэхээр бараг 3 сарын ажил болж байгаа. Тэгэхээр зэрэг аль аль талаа бодоод торгуулийн ялыг оногдуулж өгөөч. Ийм учраас нийт 1200 нэгжээр торгоод хугацааг нь уртасгаж тавьж өгөөч гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлт
Хохирогчоос “...хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “...Өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгт үнэхээр их харамсаж байгаа, хохирол төлбөрийг төлнө. Ажлаа хийх боломжтой байвал ямар нэгэн байдлаар ажил хийгээд төлбөр мөнгийг барагдуулна...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******рүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******.*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******.*******-д шүүгдэгч *******.*******-д *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял, *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******.*******-д оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******.*******-ийн нийт эдлэх торгох ялаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******.*******-д мэдэгдэх нь зүйтэй.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******-ийн *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
*******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч ******* овгийн *******-ийн *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун /800/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган /800.000/ төгрөгөөр торгох ял,
*******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******.*******-д *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун /800/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган /800.000/ төгрөгөөр торгох ял дээр *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******.*******-ийн нийт эдлэх нэг мянга дөрвөн зуун /1.400/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая дөрвөн зуун мянган /1.400.000/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******.*******-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******.******* нь хохирогч *******.-д 450.000 төгрөг төлсөн болохыг, шүүгдэгч *******.*******-гоос эрүүл мэндэд учирсан хохиролд 1.632.324 төгрөгийг гаргуулж хохирогч *******.-д олгохыг, шүүгдэгч *******.*******-с эрүүл мэндэд учирсан хохиролд 743.060 төгрөгийг гаргуулж хохирогч .Х-т олгохыг тус тус дурдсугай.
6. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хохирогч *******.-ийн нэхэмжлэлээс үлдэх 3.383.137 төгрөгийн хохиролын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. *******рүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******.*******-оос эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 3.041.150 төгрөгийг гаргуулж, *******рүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлөхийг даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******.*******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
10. *******.*******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
11. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн эрүүгийн хэргийн *******авж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
12. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
*******АРАЛАЧ ШҮҮЧ А.ЯАЖАВ