| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0153/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/151 |
| Огноо | 2023-08-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/151
2023 08 24 2023/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
орчуулагч, хэлмэрч Б.Ак,
улсын яллагч А.Д,
шүүгдэгч Е.К,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.А, С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С к ургийн овгийн Еын Кд холбогдох 2313000000132 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, ам бүл-3, эцэг, эхийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, С к ургийн овгийн Елын К, регистрийн дугаар ,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Е.К нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Т.Аы “Антошка” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг лоом төмөр хэрэглэж эвдэн нэвтэрч, тус дэлгүүрээс бэлэн 6.300.000 төгрөг болон “REDMI 9А” загварын 1 ширхэг, “REDMI 10А” загварын 2 ширхэг, “SAMSUNG А1” загварын 1 ширхэг, “SAMSUNG BAND 04Е” загварын 1 ширхэг, “Iphone X” загварын 1 ширхэг, “Iphоnе 11” загварын 1 ширхэг, “Iphonе 8” загварын 1 ширхэг, “SАМSUNG note 5” загварын 1 ширхэг, нийт 9 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 12.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт орших сумын Соёлын төвийн байранд байрлах хохирогч Б.Хийн ажлын өрөөний хаалганы цоожийг эвдэж нэвтэрч “Nikon D3000” загварын гэрэл зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1.1. Шүүгдэгч Е.К шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эцэг, эх маань хоёулаа өвчтэй хүмүүс. Тус аймгийн Цэнгэл сумын төвд хуучин байшинтай. Би тухайн байшинд ганцаараа амьдарч сургуульд сурдаг байсан. Тухайн үед миний хоол хүнс, мөнгө маань дуусаад хэцүү байдалд орсон тул аргагүйн эрхэнд хулгайн гэмт хэргийг үйлдсэн” гэв.
2. 2313000000132 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Т.Ааас 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-12 дэх тал),
2.3. Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-18 тал),
2.4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-26 дахь тал),
2.5. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дахь тал),
2.6. Өндөр хүчдэлийн трансформаторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 28-30 дахь тал),
2.7. Хохирогч Т.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Цэнгэл сумын төвд ажилтай байсан. Гэтэл өдрийн 14 цаг 23 минутын үед манай эхнэр болох Б.Майжан над руу утсаар ярьсан ба “манай дэлгүүрт хулгай орсон юм шиг байна, бэлэн мөнгө алга байна, лангуунд байсан худалдааны гар утас хулгайд алдагдсан байна. Дэлгүүрийн хойд хаалгыг эвдэж орсон байна, одоо онгорхой байна” гэж хэлсэн. Тэгээд би шууд Цэнгэл сумын хэсгийн төлөөлөгч рүү утсаар мэдэгдэж, дуудлага өгсөн. Хэсгийн төлөөлөгч маань аймаг руу албан ажлаар явж байгаа талаар хэлсэн. Тэгэхэд хэсгийн төлөөлөгч болон Цагдаагийн газрын 7042102 тоот утас руу дуудлага өгч бүртгүүлсэн. Тэгээд орой аймгаас Цагдаагийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирж, хэрэг учрал болсон гэх “Антошка” нэртэй дэлгүүрийн гадна дотно талын үзлэг хийж эхэлсэн. Үзлэг хийх явцад дэлгүүрийн дотор талд байрлах хяналтын камерыг шүүж үзэхэд цахилгаан тасарсан цаг минут нь бичигдсэн байна. Манай дэлгүүрт хулгай орсон цаг нь 2023 оны 4 дүгээр сарын 18-аас 4 дүгээр сарын 19-нд шилжих шөнө орсон бөгөөд тухайн дэлгүүрийн цахилгааны тогийг тасалсан цаг нь 02 цагаас өглөө 08 цаг хүртэл тоггүй байсан байна. Тэр хугацаанд манай дэлгүүрт хулгай орсон байна. Цагдаа нар дэлгүүрийн гадна дотно талын хэргийн газрын үзлэг хийх явцад дэлгүүрийн худалдагч суух лангууны доор завсарт цаасан хайрцагт хийж тоолоод тавьсан мөнгөнөөс нийт 6.300.000 төгрөг бэлнээр алга байсан. Мөн шилэн лангууны завсарт байсан худалдааны нийт 6 ширхэг гар утас байхгүй байсан ба бүгд шинэ гар утас байсан болно...
...Би анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө дутуу мэдүүлсэн байна, сүүлд тоолж үзэхэд 3 ширхэг гар утас байхгүй байсан. Хулгайд алдагдсан гэх 9 ширхэг гар утас нь REDMI 9A 64 GB, REDMI 10A 64 GB маркийн 2 ширхэг, SAMSUNG A1, SAMSUNG BANS 04 E, IPhone X маркийн 128GВ, IРhоnе 11 маркийн 640В, Iphоnе 8 маркийн 64GВ, SАМSUNG nоtе 5 64GВ гэсэн шинэ загваруудын гар утас байсан...
...Манай үйл ажиллагаа явуулдаг “Антошка” нэртэй хүнсний дэлгүүрт хулгай орж эд зүйл болон бэлэн мөнгө хулгайд алдагдсан. Энэхүү хэрэг үйл явдлыг Цагдаагийн байгууллагын зүгээс түргэн шуурхай шалгаж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоосон байгаа. Хулгайд алдагдсан 9 ширхэг шинэ гар утас болон бэлэн 6.300.000 төгрөгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн ба миний бие бүрэн бүтэн хүлээж авсан болно... ...Надад хохиролд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35, 37, 39, 41 дэх тал),
2.8. Гэрч Б.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Цэнгэл сумын төвд өглөө 08 цагаас өдрийн 12 цаг хүртэл сургууль дээр хичээлтэй байсан. Тэгээд 14 цаг үед Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Антошка” нэртэй хүнсний дэлгүүрээ ажиллуулахаар гэрээсээ гараад дэлгүүрт ирсэн. Манай дэлгүүр нь урд хойд гэсэн хоёр талаас ордог гадна хаалгатай. Ертөнцийн зүгээс зүүн урагшаа харсан хаалгаар орсон ба дэлгүүрийн хойд талын хаалга хагас онгорхой байсан бөгөөд тухайн хаалгыг эвдэж хүн орсон байдалтай байсан. Тэгээд би шууд нөхөр болох Т.А руу 14 цаг 23 минутын үед утсаар мэдэгдэж дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн... ...6.300.000 төгрөг, 9 ширхэг гар утас хулгайд алдагдсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
2.9. Гэрч Ж.Женисийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр орой 23 цаг өнгөрч байхад тог тасарсан байсан. Тэгээд 10-аас 15 минут өнгөрсөн ба тог ирээгүй ба гэрээс гарч трансформаторыг харсан чинь хажууд нь гэрэл тусгаад нэг хүн явж байсан. Тэгээд би сумын монитор байцаагч нар ирж тог янзалж байгаа юм байна гэж хараад буцаад гэр лүүгээ орсон. Тэгээд утсаар оролдоод хэвтэж байсан ба тог ирэхгүй байхаар нь З.Б гэдэг монитор байцаагч руу утсаар ярьсан ба тог тасарсан байна, та түрүүн ирж янзлаад явсан уу, яасан бэ гэж асуусан чинь Б гуай би очоогүй шүү гэж хэлсэн. Тэгэхэд Б надад чи очоод харчих гэж хэлсэн. Тэгээд би очоод үзсэн чинь миний авто засварын тустай хайрцгийн цоожийг эвдэж, цаана 2, 3 хайрцгийг онгойлгож тогийг тасалсан байдалтай байсан. Тэр байдлыг Бэд утсаар мэдэгдэж дуудаж бид хоёр янзлаад тогийг хэвийн байдалд оруулсан болно. Тэгээд унтаж амраад өглөө 06 цагт боссон ба мөн адил тоггүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 тал),
2.10. Гэрч З.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ж.Женис надад хэлэхдээ тог тасарсны дараа хэсэг хугацаа өнгөрч байхад 1 дүгээр трансформаторын хажууд гар чийдэн тусгаад нэг хүн явж байсан та юу гэж асуусан ба миний бие очоогүй, би биш гэж хэлсэн. Тэгээд би Ж.Женист чи ойрхон байгаа юм чинь трансформаторын хажууд очоод үзээд над руу утсаар хэлчих гэж хэлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа Ж.Женис над руу та өөрөө ирж үзээрэй гэж хэлсэн. Тэгээд очоод үзэхэд тухайн 1 дүгээр трансформаторын ерөнхий шийдийн цоожийг эвдэж, ерөнхий рубльникийг тасалсан байсан. Мөн трансформаторын хажуудах 380 вольтын хоёр хайрцгийн цоожийг эвдэж мөн тасалсан байсан. Тэгээд буцаан янзлаад тогийг хэвийн байдалд оруулаад гэртээ ирсэн. Өглөө 09 цагт Ж.Женис дахин дуудлага өгч 1 дүгээр трансформаторыг ерөнхий шийдийг таслаад явсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),
2.11. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 23/23 дугаартай “...Хэргийн газраас бэхжүүлэн авсан 1, 2, 3 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ... ...1,2 гэж дугаарласан гарын мөр нь иргэн Е.Кын баруун, зүүн гарын эрхий хуруутай тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 64-70 дахь тал),
2.12. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-23-0101 дугаартай “...2023 оны 4 дүгээр сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан гар утаснуудын үнэлгээг нэг бүрчлэн гаргав. Нийтдээ 5,850,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов..” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 75-79 дэх тал),
2.12. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 84 дэх тал
2.13. Яллагдагч Е.Кын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 04 сарын 16-ны өдөр шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Цэнгэл сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн 2 давхраас хөгжмийн багш Б.Хийн өрөөг эвдэн орж дотроос нь никон загварыг гэрэл зургийн аппаратыг хулгайлсан. Тухайн үед миний дэргэд Б.Т хулгай хийх талаар хэлээгүй зүгээр хамт явъя гээд дагуулж явсан. Хулгайлсан гэрэл зургийн аппаратыг өөрийн гэрт аваачиж хадгалсан. Дараа нь би хулгай хийсэн талаар цагдаад мэдэгдээгүй бас дээрээс нь намайг бариагүй учраас би хулгай хийж болох юм байна гээд сумын төвийн 9 дүгээр багт байрлах Антошка хүнсний дэлгүүрийн гар утас болон бэлэн мөнгө хаана хадгалагддаг талаар судалж байгаад 2023 оны 04 сарын 18-ны өдрөөс 2023 оны 04 сарын 19-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед сумын төвд байрлах өндөр хүчдэлээс тогны утсыг салгаад тэгээд Антошка хүнсний дэлгүүрийн арын хаалгыг төмрөөр эвдэж ганцаараа ороод лангуун дээр зарагддаг гар утаснаас нийт 9 ширхэг гар утас мөн хайрцагт байсан бэлэн мөнгө зэрийг аваад гэтээ харьсан. Гэртээ очоод мөнгийг тоолж үзэхэд 6300000 төгрөг байсан. Үүнээс хулгайлсан гар утаснаас хар өнгийн Redmi 10 загварын гар утсанд өөрийн сим картыг хийж ашигласан. Маргааш нь дэлгүүр болон цайны газраас юм авч хэсэг мөнгийг үрсэн ба маргааш буюу 2023 оны 04 сарын 20-ны өглөө аймаг руу явах бэлтгэлээ хангаж 2 сая 100,000 гаруй мөнгийг өөртөө бэлнээр аваад үлдсэн 4 сая төгрөгийг нуусан байсан. Тэгээд өглөө аймаг руу явах гэж байхад 06 цагт сумын хэсгийн төлөөлөгч манайд ирж надтай уулзсан тэр үед миний бэлдсэн бэлэн мөнгө хийсэн хар цүнхийг үзэхэд мөнгө байсан учраас би өөрийн хийсэн хэргийг хэлж хүлээн зөвшөөрсөн юм. Тухайн үед гаргаж өгвөл асуудал хэцүүдчих байх гэж бодоод чимээгүй нуусан дараа нь аав, ээжтэйгээ уулзаад тайвшраад тухайн мөнгийг гарган өгч хохирогч Т.Ааас хохирлыг барагдуулж уучлалт гуйсан.
Би тухайн зургийн аппаратыг цагдаад хүлээлгэж өгсөн цагдаагаас харин Б.Хэд өгсөн байсан. Би түүнээс очиж өөрөө уучлалт гуйж тэрээр намайг уучилсан гэж бичиг хийж өгсөн.
Би Т.Аы дэлгүүрээс хулгайлсан гар утсыг цагдаад хүлээлгэн өгсөн. Мөн тухайн үед бэлнээр хураалгасан мөнгийг ч өгсөн дараа нь нуусан байсан 4,000,000 төгрөгийг өгч уучлалт гуйж хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 153, 160 дахь тал),
2.14. Иргэн Б.Хээс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 99 дэх тал),
2.15. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 103-107 дахь тал),
2.16. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 109-110 дахь тал),
2.17. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 111 дэх тал),
2.18. Хохирогч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Цэнгэл сумын Соёлын төвд хөгжмийн багш, удирдагч ажилтай бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр амралтын 6 дахь өдөр байсан. Тэр өдөр өглөө ажлын байранд ирж, орой 16 цаг 30 минут үед өрөөний цоож, лац, ломбыг дарж гэр лүүгээ явсан. Тэгээд 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 11 цагийн үед ажлын байранд ирсэн чинь өрөөний хаалгыг эвдэж дотор нь хүн орсон байдалтай, онгорхой цоожийг эвдсэн байсан. Тэгээд байгууллагын даргад мэдэгдсэн. Өрөөнд орсон чинь бүх юм байр байрандаа хөдөлсөн шинж анзаарагдаагүй. Гэнэт гэрлийн аппаратыг хаясан чинь, зөөврийн компьютерын урьд ширээний дээр тавьсан аппарат байхгүй байсан. Тэгээд энэ тэнд нуусан болов уу гэж өрөөнд дотор баахан хайгаад олоогүй, мөн аппаратын хайрцаг нь хөдөлсөн байсан ба дотор нь байсан аппаратын дагалдах зүйлүүдийг хамт аваад явсан байна. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн болно. Гэтэл 2023 оны 4 дүгээр сарын 18-наас 4 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Цэнгэл сумын 8, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайн гэмт хэрэг гарч, аймгийн Цагдаагийн газраас ажлын хэсэг ирж ажиллаж байгаа талаар сонссон. Гэтэл 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өглөө сумын хэсгийн төлөөлөгч утсаар намайг дуудсан. Таны хулгайд алдагдсан гэрэл зургийн аппарат ямар шинж тэмдэгтэй бэ гэж асуусан ба Nikon D3000 маркийн хар өнгийн аппарат гэж хэлсэн. Мөн өчигдөр болсон орон байрны хулгай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд баригдсан байгаа, тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийн хулгайлсан эд зүйл дотроос хар өнгийн гэрэл зургийн аппарат гарж ирсэн гэж надад үзүүлсэн ба миний хулгайд алдагдсан аппарат мөн байсан...
...Миний бие хулгайд алдсан Nikon D3000 маркийн гэрэл зургийн аппаратыг бүрэн хүлээж авсан. Тийм болохоор одоогоор ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Хууль бусаар миний ажлын өрөөнд нэвтрэн орж эд зүйл хулгайлсан этгээдэд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115 дахь тал),
2.19. Гэрч М.Заманбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ амарч байх үед манай байгууллагын дарга над руу утсаар холбогдож Соёлын төвд хулгай орсон байна. Очоод өрөө тасалгаагаа үзээрэй гэж хэлсэн. Тэгээд нэг удахгүй ажлын байранд ирсэн. Би ирэх үед Б.Х ах ирсэн байсан ба тэр хүний ажлын өрөөний хаалгыг эвдэж, өрөөнд нь байсан гэрэл зургийн Nikon D3000 маркийн аппаратыг хулгайлж авч явсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дахь тал),
2.20. Гэрч Б.Бйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Хт Nikon D3000 маркийн хуучин ганц хоёр жил хэрэглэсэн гэрэл зургийн аппарат байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121 дэх тал),
2.21. Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр орой 22 цагийн үед Е.К манай гэрийн гадна ирж, намайг утсаар гэрийн гадна гараад ирээч гэж хэлсэн. Тэгээд нэг газарт хамт очоод ирэх үү гэж хэлсэн ба харанхуй шөнө хаашаа явах гээд байна бэ гэж асуухад Е.К надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд би хамт явсан ба Цэнгэл сумын Соёлын төв орж нэг юм аваад гараад ирнэ гэж хэлээд Е.К Соёлын төв рүү ганцаараа орсон. Би орохгүй гэж Соёлын төвийн гадна үлдсэн. Намайг орооч гэсэн боловч би татгалзаад оролгүй тухайн Соёлын төвийн гадна хүлээж байсан. Гэтэл нэг их удахгүй гараад ирсэн. Тэгээд Е.К нь шууд гэр лүүгээ явлаа гэж хэлээд яваад өгсөн ба би гэртээ ирж амарсан болно. Тэгээд хэд хоног Е.Ктай огт уулзаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125 дахь тал),
2.22. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-23-0102 дугаартай “...Nikon D3000 маркийн гэрэл зургийн аппарат 250,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов..” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 132-136 дахь тал),
2.23. Яллагдагч Е.Кын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 04 сарын 16-ны өдөр шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Цэнгэл сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн 2 давхраас хөгжмийн багш Б.Хийн өрөөг эвдэн орж дотроос нь никон загварыг гэрэл зургийн аппаратыг хулгайлсан. Тухайн үед миний дэргэд Б.Тт хулгай хийх талаар хэлээгүй зүгээр хамт явъя гээд дагуулж явсан. Хулгайлсан гэрэл зургийн аппаратыг өөрийн гэрт аваачиж хадгалсан. Дараа нь би хулгай хийсэн талаар цагдаад мэдэгдээгүй бас дээрээс нь намайг бариагүй учраас би хулгай хийж болох юм байна гээд сумын төвийн 9 дүгээр багт байрлах Антошка хүнсний дэлгүүрийн гар утас болон бэлэн мөнгө хаана хадгалагддаг талаар судалж байгаад 2023 оны 04 сарын 18-ны өдрөөс 2023 оны 04 сарын 19-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед сумын төвд байрлах өндөр хүчдэлээс тогны утсыг салгаад тэгээд Антошка хүнсний дэлгүүрийн арын хаалгыг төмрөөр эвдэж ганцаараа ороод лангуун дээр зарагддаг гар утаснаас нийт 9 ширхэг гар утас мөн хайрцагт байсан бэлэн мөнгө зэрийг аваад гэтээ харьсан. Гэртээ очоод мөнгийг тоолж үзэхэд 6300000 төгрөг байсан. Үүнээс хулгайлсан гар утаснаас хар өнгийн Redmi 10 загварын гар утсанд өөрийн сим картыг хийж ашигласан. Маргааш нь дэлгүүр болон цайны газраас юм авч хэсэг мөнгийг үрсэн ба маргааш буюу 2023 оны 04 сарын 20-ны өглөө аймаг руу явах бэлтгэлээ хангаж 2 сая 100,000 гаруй мөнгийг өөртөө бэлнээр аваад үлдсэн 4 сая төгрөгийг нуусан байсан. Тэгээд өглөө аймаг руу явах гэж байхад 06 цагт сумын хэсгийн төлөөлөгч манайд ирж надтай уулзсан тэр үед миний бэлдсэн бэлэн мөнгө хийсэн хар цүнхийг үзэхэд мөнгө байсан учраас би өөрийн хийсэн хэргийг хэлж хүлээн зөвшөөрсөн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 153, 160 дахь тал),
2.24. Хохирогч Б.Х, Т.А нарын хохирлоо төлүүлж авсан талаарх хүсэлтүүд (хавтаст хэргийн 177-178 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.25. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 163, 171 дэх тал),
-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум хариуцсан халамж, үйлчилгээний мэргэжилтний 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаартай “Тус 5 дугаар багийн иргэн Ерболын К нь 2021 оны 03 дугаар сарыг дуустал хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100000 төгрөгийг авч байсан ба одоо халамжийн сангаас ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж авдаггүй болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 166 дахь тал),
-Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 172 дахь тал),
-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 85 дугаартай “Ербол овогтой К нь тус 5 дугаар багийн оршин суугч мөн болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 176 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 179 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүгдэгч Е.К нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
3.2. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Е.К нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд байрлах 1 дүгээр өндөр хүчдэлийн трансформаторын ерөнхий шийдээс цахилгааныг тасалж, улмаар тус сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Т.Аы эзэмшлийн “Антошка” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг нь лоом төмрөөр эвдэж дотогш нэвтэрч, дэлгүүрээс бэлэн 6.300.000 төгрөг, “REDMI 9А” загварын 1 ширхэг, “REDMI 10А” загварын 2 ширхэг, “SAMSUNG А1” загварын 1 ширхэг, “SAMSUNG BAND 04Е” загварын 1 ширхэг, “Iphone X” загварын 1 ширхэг, “Iphоnе 11” загварын 1 ширхэг, “Iphonе 8” загварын 1 ширхэг, “SАМSUNG note 5” загварын 1 ширхэг, нийт 5.850.000 төгрөгийн үнэтэй 9 ширхэг гар утсыг нууцаар, хууль бусаар авч, бэлэн мөнгө болон гар утаснуудыг гэртээ нуусан,
мөн яллагдагч Е.К нь 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө тус аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сумын Соёлын төвийн байранд байрлах хохирогч Б.Хийн ажлын өрөөний хаалгыг лоом төмрөөр хөшиж онгойлгон 250.000 төгрөгийн үнэтэй “Nikon D3000” загварын гэрэл зургийн аппаратыг авсан зэрэг үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Иргэн Т.А, Б.Х нараас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1, 99 дэх тал),
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-12, 103-107 дэх тал),
-Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-18 тал),
-Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-26, 27, 109-110, 111 дэх тал),
-Өндөр хүчдэлийн трансформаторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 28-30 дахь тал),
-Хохирогч Т.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай эхнэр болох Б.Майжан над руу утсаар ярьсан ба манай дэлгүүрт хулгай орсон юм шиг байна, бэлэн мөнгө алга байна, лангуунд байсан худалдааны гар утас хулгайд алдагдсан байна. Дэлгүүрийн хойд хаалгыг эвдэж орсон байна, одоо онгорхой байна” гэж хэлсэн. Тэгээд би шууд Цэнгэл сумын хэсгийн төлөөлөгч рүү утсаар мэдэгдэж, дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
-гэрч Б.Майжаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дэлгүүр нь урд хойд гэсэн хоёр талаас ордог гадна хаалгатай. Ертөнцийн зүгээс зүүн урагшаа харсан хаалгаар орсон ба дэлгүүрийн хойд талын хаалга хагас онгорхой байсан бөгөөд тухайн хаалгыг эвдэж хүн орсон байдалтай байсан. Тэгээд би шууд нөхөр болох Т.А руу 14 цаг 23 минутын үед утсаар мэдэгдэж дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн... ...6.300.000 төгрөг, 9 ширхэг гар утас хулгайд алдагдсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
гэрч Ж.Женисийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр орой 23 цаг өнгөрч байхад тог тасарсан байсан. Тэгээд 10-аас 15 минут өнгөрсөн ба тог ирээгүй учраас гэрээсээ гарч трансформаторыг харсан чинь хажууд нь гэрэл тусгаад нэг хүн явж байсан. Тэгээд би сумын монитор байцаагч нар ирж тог янзалж байгаа юм байна гэж хараад буцаад гэр лүүгээ орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 тал),
-гэрч З.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд очоод үзэхэд тухайн 1 дүгээр трансформаторын ерөнхий шийдийн цоожийг эвдэж, ерөнхий рубльникийг тасалсан байсан. Мөн трансформаторын хажуудах 380 вольтын хоёр хайрцгийн цоожийг эвдэж мөн тасалсан байсан. Тэгээд янзлаад тогийг хэвийн байдалд оруулаад гэртээ ирсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),
- шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 23/23 дугаартай “...Хэргийн газраас бэхжүүлэн авсан 1, 2, 3 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ... ...1, 2 гэж дугаарласан гарын мөр нь иргэн Е.Кын баруун, зүүн гарын эрхий хуруутай тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 64-70 дахь тал),
- “ Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-23-0101, БӨА-23-0102 дугаартай дүгнэлтүүд (хавтаст хэргийн 75-79 дэх тал),
-Хохирогч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 11 цагийн үед ажлын байранд ирсэн чинь өрөөний хаалгыг эвдэж дотор нь хүн орсон байдалтай, онгорхой цоожийг эвдсэн байсан. Тэгээд байгууллагын даргад мэдэгдэж гэрлийн аппаратыг хайсан чинь, зөөврийн компьютерын урьд ширээний дээр тавьсан аппарат байхгүй байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115 дахь тал),
- гэрч М.Заманбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ирэх үед Б.Х ах ирсэн байсан ба тор хүний ажлын өрөөний хаалгыг эвдэж, өрөөнд нь байсан гэрэл зургийн Nikon D3000 маркийн аппаратыг хулгайлж авч явсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дахь тал),
-гэрч Б.Бекейн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Хт Nikon D3000 маркийн хуучин ганц хоёр жил хэрэглэсэн гэрэл зургийн аппарат байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121 дэх тал),
-гэрч Б.Толхынбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би хамт явсан ба Цэнгэл сумын Соёлын төв орж нэг юм аваад гараад ирнэ гэж хэлээд Е.К Соёлын төв рүү ганцаараа орсон. Би орохгүй гэж Соёлын төвийн гадна үлдсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.4. Харин мөрдөгчийн Е.Каас Үндсэн хуулиар баталгаажуулсан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр авсан мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар үнэлээгүй болно. (хавтаст хэргийн 128-129 дэх тал),
4. Эрх зүйн дүгнэлт:
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Е.Кын хохирогч Т.Аы эзэмшлийн дэлгүүрт нэвтэрч 5.850.000 төгрөгийн үнэтэй 9 ширхэг гар утас, бэлэн 6.300.000 төгрөгийг болон сумын Соёлын төвийн байранд байрлах хохирогч Е.Хуатбекийн ажлын өрөөнд нэвтэрч 250.000 төгрөгийн үнэтэй зургийн аппаратыг тус тус нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан, нийгэмд аюултай үйлдэл юм.
4.2. Шүүгдэгч Е.К нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр, тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүй гэдгийг мэдсээр байж дээрх байдлаар дэлгүүр, ажлын өрөөнөөс гар утас, зургийн аппарат зэрэг эд зүйл болон бэлэн мөнгийг өөрийнхөө эзэмшилдээ үнэ төлбөргүйгээр шилжүүлж авч, бэлэн мөнгөөр хоолонд орж захиран зарцуулсан нь нотлогдож байх тул түүнийг хохирогч нарын эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзнэ.
4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
4.4. Хохирогч Т.Аы эзэмшлийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг “Антошка” дэлгүүр болон хохирогч Е.Хуатбекийн ажлын өрөө нь шүүгдэгчийн хувьд тухайн цаг хугацаанд нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зайд хамаарах ба эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дэлгүүр, ажлын өрөөний хаалгыг эвдэж дотогш нэвтэрсэн үйлдлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрсэн хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
4.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж хуульчилжээ.
4.6. Шүүгдэгч Е.К нь дэлгүүрийн хаалганы цоож болон ажлын өрөөний хаалгыг лоом төмрөөр эвдэж нэвтэрсэн болох нь хэрэгт цугларсан яллагдагчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтыг хурааж авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба тэрээр лоом төмрөөр хаалга, хаалганы цоожийг эвдэхгүй бол гэмт санаагаа хэрэгжүүлэх боломжгүй болох байжээ.
4.7. Шүүгдэгч нь лоом төмрийг ашиглаж хаалгыг эвдэж үйлдээ хөнгөвчилж, гэмт хэргээ туйлд нь хүргэсэн учраас түүнийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу лоом төмрийг хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.
4.8. Шүүгдэгч Е.Кын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл төдийгүй өөрийнхөө үйлдлийн хууль бус шинж чанарыг ухамсарласан атал 2 удаагийн үйлдлээр бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирогчид хохирол учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.9. Шүүгдэгч Е.Кын үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэргийн “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.10. Иймд шүүгдэгч Е.Кыг “үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2. Шүүгдэгч Е.Кын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ад 12.150.000 төгрөг /5,850,000 төгрөгийн үнэтэй 9 ширхэг гар утас, бэлэн мөнгө 6.300.000 төгрөг/ хохирогч Е.Хуатбект 250.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
5.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Ад 9 ширхэг гар утас болон бэлэн мөнгийг, хохирогч Е.Хуатбект зургийн аппаратыг тус тус хүлээлгэж өгсөн байна.
5.4. Шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Т.Аы 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “гомдол, саналгүй, хохирлоо бүрэн төлүүлж авсан” гэсэн, хохирогч Е.Хуатбекийн “алдсан эд зүйлээ авсан” гэсэн хүсэлтээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 177, 178 дахь тал),
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Е.Кыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Е.Кыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчид учирсан хохирол биет байдлаар төлөгдсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн гутал 1 хос, лоом төмрийг тус тус устгах саналтай” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ааас шүүх хуралдаанд “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нас “эцэг эх нь хоол хүнсээр хангаагүй учраас аргагүйн эрхэнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Е.Кд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Е.К нь хувийн байдлын хувьд 20 настай, эцэг эхийн хамт амьдардаг, урьд нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангид суралцаж байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 163-176 дахь тал),
2.5. Шүүгдэгчийн шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон гэж дүгнэлээ.
2.6. Шүүгдэгч Е.Кын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 20 настай гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
2.7. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Гурав. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч Е.К нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
3.2. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хулгайлсан бэлэн мөнгөнөөс 100.000 төгрөгийг зарцуулж, хоолонд орсон талаар мэдүүлсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар түүнээс 100.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэв.
3.3. 2313000000132 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг лоом төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг хос гутлыг шүүгдэгч Е.Кд буцааж олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ск ургийн овгийн Еын Кыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Еын Кыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Кд оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Е.К нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. 2313000000132 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нарт учирсан хохирол биет байдлаар төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг лоом төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг хос гутлыг шүүгдэгч Е.Кд буцааж олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б