| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2019/0400/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., 17.1.3.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 13
Н.Т-, А.Т- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2019/0400/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгч Н.Т-, А.Т-
Шүүгдэгч А.Т-гийн
хууль ёсны төлөөлөгч Д.Цэнгэлмаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Б-
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолтой, Н-ын Т-, А-гийн Т- нарт холбогдох, 201626010242 дугаартай эрүүгийн хэргийг өсвөр насны шүүгдэгч А.Т-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Б- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд нь :
-2018 оны 04 дүгээр сарын 30-ны Эрүүгийн хуулийн тусгай знгийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Д.Н-т үүрэг болгож, зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдахыг үүрэг болгосон, ********** регистрийн дугаартай, Б- овогт Н-ын Т-,
Монгол Улсын иргэн, урьд нь :
2018 оны 08 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, Б- овогт А-гийн Т-.
Шүүгдэгч Н.Т- нь ганцаараа 3 удаагийн үйлдлээр:
2016 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Шинэ драгоны төвд иргэн Б.Ц-ын түрээсээр ажиллуулж байсан дэлгүүрийн лунгуунаас HP-dual core i5 маркийн зөөврийн компьютер, 2 ширхэг гар утасны холбогч, компьютерийн хулгана зэрэг эд зүйлс хулгайлж, 428.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Лабораторийн автобусны буудал дээр байрлах иргэн Т.Ч-гийн эзэмшлийн хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс, бэлэн 320.000 төгрөг хулгайлж, нийт 619.755 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Шөлөндөө” цайны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.С-гийн Iphonе-6 маркийн гар утсыг хулгайлж, 392.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн М.Д-, С.Т-, Л- нартай бүлэглэж, 2016 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4-143 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баянхишиг” хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс хулгайлж, иргэн Ч.Ц-д 766.515 төгрөгийн хохирол учруулсан.,
А.П-той бүлэглэж, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 03 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 03-24 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ-Хайрхан” хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс, бэлэн 670.000 төгрөг, виза карт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт хулгайлж, иргэн Т.Т-эд нийт 829.700 төгрөгийн хохирол учруулсан.,
2016 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 1 дүгээр гудамжны За тоотод үйл ажиллагаа явуулдаг “Улаан-Уул” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс хулгайлж, иргэн Н.М-ад 1.190.076 төгрөгийн хохирол учруулсан.,
2016 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 10 дугаар байрны арын “Алтай” хүнсний дэлгүүрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс, бэлэн 100.000 төгрөг хулгайлж, иргэн А.Б-д нийт 459.290 төгрөгийн хохирол учруулсан,
А.Т-тэй бүлэглэж, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ханнильан” Солонгос хоолны ресторанд үйлчлүүлж байсан иргэн Б.Д-ийн “Самсунг эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 223.300 төгрөгийн хохирол учруулж, ганцаараа болон бусадтай бүлэглэж, 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэж, бусдад нийт 4.903.636 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч А.Т- нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр:
-2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элбэг” нэртэй цайны газрын үүдэнд иргэн Г.Э-гийн “Самсунг эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, иргэн Г.Э-д 143.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 09 сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Калл цөнтр” төвийн дотор үйл ажиллагаа явуулдаг гар утасны лангуун дээрээс Ай фон-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж иргэн Г.Э-т 344.000 төгрөгийн хохирол учруулсан.,
- Н.Т-тэй бүлэглэж, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханнильан Солонгос хоолны ресторанд үйлчлүүлж байсан иргэн Б.Д-ийн “Самсунг маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 223.300 төгрөгийн хохирол учруулсан,
-Э.М-, Н.М- нартай бүлэглэж, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “1000 нэрийн бараа” худалдааны төвд байрлах “Смайл шоп” дэлгүүрийн 204 дүгээр лангууны худалдагч Л.М-ийн хувцасны халааснаас “Самсунг Жи-7” маркийн гар утас хулгайлж, 726.700 төгрөгийн хохирол учруулсан,
-Э.Д-той бүлэглэж, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найс 89” төв дотор үйл ажиллагаа явуулдаг гар утасны лангуун дотроос “Самсунг Жи-3” маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж иргэн З.У-д 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
-М.Д-, Э.Д- нартай бүлэглэж, 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Согоотын 50 дугаар гудамжны 583 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Наран хишиг” нэртэй хүнсний дэлгүүрт орж орлогын бэлэн 1.340.000 төгрөг, цүнх, виза карт зэрэг эд зүйлсийг хулгайлж, иргэн Э.Т-т 1.364.820 төгрөгийн хохирол учруулсан.,
-Т.О-, М.Д- нартай бүлэглэж, 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Жулиа” нэртэй дэлгүүрийн гар утасны лангуун дээрээс 5 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, иргэн С.Т-өд 1.633.333 төгрөгийн хохирол учруулсан,
-Б.Б-тай бүлэглэж, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Их-Орд” төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн Ж.Д-гийн Скайтелын нэгж борлуулах лангуунаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бэлэн 360.600 төгрөгийг хулгайлсан,
-Г.А-, Б.Б- нартай бүлэглэж, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, Элбэг” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс “Самсунг Нөте-5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж иргэн Б.Н-д 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Д-, Г.А- нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан зах” худалдааны төвийн 5 дугаартай лангуун дээрээс иргэн Б.Э-ын 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-6” маркийн гар утсыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 6175753 төгрөгийн хохирол учруулсан,
-А.Т- нь Т.О-той бүлэглэж, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Ц-гийн /12 настай/ “Самсунг Гапакси Эс-5” маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж 133.340 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б- овогт Н-ын Т-ийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4903636 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн,
Өсвөр насны шүүгдэгч Б- овогт А-гийн Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, 6175753 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 133340 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Н.Т-ийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаанд хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Д.Н-т үүрэг болгож, зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдахыг үүрэг болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Н.Т-т 1 жил /нэг жил/ хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Н.Т-т 3 /гурван жил/ жил хорих ял,
Өсвөр насны шүүгдэгч Б- овогт А-гийн Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1.т зааснаар 7 жил /долоон жил/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар 3 жил /гурван жил/ хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Н.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар оногдуулсан 3 гурван жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 4 жил /дөрвөн жил/ хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1., 6.8 дугаар зүйлийн 2.2., 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1.т зааснаар оногдуулсан 7 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 3 жил хорих ял., мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 633 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 98 цагийн 8 цагийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн тооцож, 12 хоног хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт 10 жил 12 хоног хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-д оногдуулсан 10 жил 12 хоног хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 5 жил 6 хоног /таван жил зургаа хоног/ хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Н.Т-т оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2.т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-д оногдуулсан 5 жил 6 хоног хорих ялыг сургалт хүмүүмжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 6.10 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Н.Т-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 371 /гурван зуун далан нэг хоног, өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн цагдан хоригдсон нийт 201 /хоёр зуун нэг/ хоногийг ядлэх ялд нь оруулан тооцох,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Н.Т-өөс 619.755 төгрөгийг гаргаж Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горький 27-1335 тоотод оршин суух хохирогч Б- овогт Т-ын Ч- /РД:**********/-д, 428.000 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд наран 13-375 тоотод оршин суух Ү- овогт Б-ын Ц- /РД: **********/-д, 595038 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хороолол, 24-35 тоотод оршин суух М- овогт Н-ийн М- IРД: **********/-д, 229645 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол 7-58 тоотод оршин суух Ж- овогт А-ийн Б- /РД: **********/-Д, 138104 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 9-259 тоотод оршин суух Б- овогт Ч-ийн Ц- /РД: **********/-д, 414850 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 9-259 тоотод оршин суух Б- овогт Т-ийн Т- /РД: **********/-д, 73300 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 7-17 тоотод оршин суух Р- овогт Б-ын Д- /РД: **********/-д,
Өсвөр насны шүүгдэгч А.Т-, хууль ёсны төлөөлөгч Д.Цэнгэлмаа нараас 143000 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 90-13 тоотод оршин суух Ч- овогт Г-ын Э- РД: **********/-д, 344000 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Уулын 4-9 тоотод оршин Б- овогт Г-ын Э- /РД: **********/-т, 454940 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 45-954 тоотод оршин суух Ж- овогт Э-гийн Т- /РД: **********/-т, 350000 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Ногооны 2-30 дугаар байрны 1 тоотод оршин суух Б- овгийн З-ийн У- /РД: **********/-д, 110000 төгрөгийг гаргаж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 1-7 тоотод оршин суух Б- овогт -ийн Н- /РД: **********/-д, 43333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дархан- Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 8-31 тоотод оршин суух С- овогт С-ийн Д- /**********/-Д, 66670 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 170а-110 тоотод оршин суух Т- овогт У-гийн Ц- /РД: **********/-Д, 180300 төгрөгийг гаргуулж хохирогч Завхан аймаг Тосонцэнгэл сум Баян улаан 5-р багт оршин суух Х- овогт Ж-гийн Д- /РД: **********/-д, 544444 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 46-8 тоотод оршин суух Б- овогт С-ийн Т- /РД: **********/-д, 242233 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 167 дугаар байр, 39 тоотод оршин суух Ч- овогт Л-ын М- /**********/-т тус тус олгох,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8., 1.9.т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг бичлэгтэй сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин Т- болтол шүүгдэгч Н.Т-, А.Т- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан- Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Т-, А.Т- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Б- давж заалдах гомдолдоо:
Өсвөр насны шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 3.1.д заасан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна.
Монгол улсын Иргэний хуулийн 16.1.д насанд хүрээгүй буюу 14-18 насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байхаар хуульчилсан. Өсвөр насны хүн тухайн насандаа амьдралын сайн мууг бүрэн ухамсарлахгүй төлөвшөөгүй байдаг гэдгийг манай улсад төдийгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрдөг. 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактыг 14-р зүйлд “Насанд хүрээгүй хүмүүсийн шүүх ажиллагаа нь тэдний насыг харгалзаж, тэднийг дахин хүмүүжүүлэхэд тус болохуйц байх ёстой” гэж заасан байдаг. Насанд хүрсэн хүн хүүхэд насандаа сэтгэл санаандаа тусгаж авсан зүйлээ хожим нь өөрийн зан төлөвт буулгаж байдгийг эрдэмтэд, судлаачид тогтоосон байдаг.
Өсвөр насны шүүгдэгч А.Т- нь амьдралын туршлагагүй, аливаа үйл явдлын мөн чанарт хандах чадвар мөхөс, бусдыг дуриах, өөрийн хийж буй гэмт үйлдлийн нийгмийн хор уршгийг бүрэн дүүрэн ойлгохгүй, эцэг эхгүй өссөн байдлууд нөлөөлснөөс гэмт хэрэгт холбогдсон. Үүнээс гадна манай улсын эдийн засгийн хүндрэл, бэрхшээл, ядуурал, соёл, боловсрол, хүмүүжлийн ажлын дутагдал маш их нөлөөлж байна.
Монгол улсын Иргэний хуулийн 16.1.д насанд хүрээгүй буюу 14-18 насны этгээд иргэний эрх зуйн бүрэн бус чадамжтай бэйхаар хуульчилсан байгаа нь энэ насны хүмүүс өөрийн амьдралыг бүрэн дүүрэн авч явах чадамжгүй гэж дүгнэхэд буруудах зүйлгүй гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг зарж борлуулснаас олсон орлогоороо амьдралаа залгуулж байсан гэж дүгнэж байгаа нь өсвөр насны хүүхдийн хувьд арай л дэндүү хүнд тусаж байна.
Нэг жилд хэдэн хоног, хэдэн сар байдаг билээ., нэг сард нэг удаа гэмт хэрэг үйлдээд олсон орлогоороо бүтэн сар амьдрах уу., Ямар ч тохиолдолд жишээ нь 330.000 төгрөгийн утас 2-л нийлж хулгайлаад түүнийгээ нэг зуун мянган төгрөг ч хүрэхгүйгээр зараад тэр мөнгөөрөө бүтэн сар амьдрахгүй биздээ.
Гэм буруу нь бодитойгоор тогтоогдсон байх нь хуулинд нийцэх байх гэж дүгнэж байна. Гэмт хэргийн улмаас олсон мөнгөөрөө ганц нэг удаа хувцас авч өмссөн хоол идсэн гэж мэдүүлснийг үндэслэн байнга үйлдэж амьдралын эх үүсзэр болгосон гэж гэм буруутайд тооцох нь өсвөр насны хүний хувьд эрх зүйн байдлыг дэндүү дордуулж байна.,
Эрүүгийн Хэрэг Хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2.т гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч , ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж тусгаж өгсөн нь эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр бүү гаргаасай гэсэн зарчим юм.
Иймд А.Т-г Эрүүгийн хуулийн 17.1-р зүйлийн 3.1.д зааснаар гэм буруутайд тооцсоныг хөнгөрүүлж түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон. Эрүүгийн хуулийн 2.2-р зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн 17.1-р зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-р зүйлийн 2-д зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү.
Манай үйлчлүүлэгч Н.Т-т 4 жил хорих ял оногдуулсан бөгөөд Н. Т- нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан.
Өсвөр насны хүнд хүлээлгэх хариуцлага нь түүний нас биед тохирсон, эруүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлоп тохирсон байх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1.д “эрүүгийн хариуцлагын зорилго нь гзмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх..., гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байдаг.
1985 оны НҮБ-н өсвөр насны хүнд хэрэглэх шүүн таслах ажиллагаа явуулах наад захын жишиг дүрэм буюу Бээжингийн дүрмийн 3.3-р зүйлд гишүүн улс орнууд нь энэхүү жишиг дүрэмд заасан жишиг хэм хэмжээг өсвөр насны хүнд хэрэглэхээс гадна тухайн улсын хуулиар насанд хүрсэн гэж тооцогдсон залуу хүнд мөн адил хэрэглэх боломжийг дотоодын хууль тогтоомжинд тусгах үүрэг болгосныг 2015 оны одоо бидний мөрдөж буй Эрүүгийн хуулийн 8.1-р зүйлийн 5-д Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж болно гэж тусгай бүлэгт онцгойлон оруулж өгсөн.
Ингэж энэ бүлэгт зааснаар 21 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь архаг насанд хурсэн ялтнуудын хортой нөлөөнд автуулахгүй байх зорилготой. Иймд Н.Т-т Эрүүгийн хуулийн 8-р бүлэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү... гэжээ.
Өсвөр насны шүүгдэгч А.Т- давж заалдах гомдолдоо:
Миний бие зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэж өгнө үү.
Би 2018 онд 480.000 төгрөг хулгайлж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгч ахлах дэслэгч н.Мөнхсувд байцаагчид шалгагдаж байсан бөгөөд батлан даалтанд байсан. Мөнхсувд байцаагчид шалгагдаж байсан хэргээ нэгтгэж шийдүүлмээр байна. Эрх зүйн байдлыг минь харж үзэж хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох болно гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Б- тайлбартаа:
Давж заалдах гомдлоо дэмжиж байгаа., шүүгдэгч Н.Т-т Эрүүгийн хуулийн 8-р бүлэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү., мөн өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч А.Т- тайлбартаа:
Гэмшиж байна., зүйлчлэлийг өөрчилж ялаас хасч өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэнгэлмаа тайлбартаа:
Өмгөөлөгчийн адил саналтай байгаа., уг нь их зөв хүүхэд байгаа юм., багаасаа бүтэн өнчин өссөн., амьдрал, ахуй байдал, насанд хүрээгүй байдал зэргийг харгалзан ялаас хасч өгнө үү., амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь буруу байх гэж бодож байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Т- тайлбартаа:
Үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна., ялаас хасч өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:
Шүүх хэргийн бодит байдалд тохирсон ял оногдуулсан., Гэвч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөнийг анхаарсангүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч А.Т-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Б- нарын нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзвэл Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Н-ын Т-ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн, олон удаагийн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж 4.903.636 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт.,
Өсвөр насны шүүгдэгч А-гийн Т-г ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, 6.175.753 төгрөгийн хохирол учруулсан., мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 133.340 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1., 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1., 6.8 дугаар зүйлийн 1., 6.8 дугаар зүйлийн 2.2., заасныг журамлан шүүгдэгч Н.Т-т 4 жил хорих ял, шүүгдэгч А.Т-д нийт 10 жил 12 хоног хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-д оногдуулсан 10 жил 12 хоног хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 хоног хорих ял оногдуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэсэн байдлаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1.д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 5-12 жил хорих ял оногдуулахаар хуульчилсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.д заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэснийг зөрчиж, шүүгч дангаараа хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.
Иймд шийтгэх тогтоол болон хэрэг шийдвэрлэх шүүгчийг томилсон тухай захирамж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тухай захирамжийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэрэг шийдвэрлэсэн учраас хэргийн талаар болон өсвөр насны шүүгдэгч А.Т-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Б- нарын нарын давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3., 39.8 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 448 дугаар шийтгэх тогтоол., яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1077 дугаар захирамж., хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг томилсон тухай 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 829 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Н.Т-, А.Т- нарт холбогдох, 201626010242 дугаартай, 8 хавтастай эрүүгийн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Өсвөр насны шүүгдэгч А.Т-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Б- нарын нарын давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдьсугай.
3. Хэрэг анхан шатны шүүхэд очитол өсвөр насны шүүгдэгч А.Т-, шүүгдэгч Н.Т- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР