| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0134/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/140 |
| Огноо | 2023-07-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/140
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Д.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х******* овогт Д*******ийн Г*******т холбогдох эрүүгийн 2331001520143 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаиар сарын 05-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1** оны ** дугаар сарын **-ны өдөр С*** аймгийн С******* суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт С*** аймаг, С******* сум, ** дугаар баг, **дүгээр хэсэг,** тоотод оршин суух, урьд:
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х******* овогт Д*******ын Г*******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Г******* нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг С******* сумын 05 дугаар баг 01 дүгээр хэсэг 41 тоотод П.О*******тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж, түүний биед зүүн нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, зовхинд хавантай, нүдний салстад цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Г******* нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг С******* сумын 05 дугаар баг 01 дүгээр хэсэг 41 тоотод П.О*******тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж, түүний биед зүүн нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, зовхинд хавантай, нүдний салстад цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэв. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г*******ийн өгсөн: “...Би гэртээ хашааны хаалга хийж байгаад орой П-ийн гэрт орж 2 пиво уусан. Хичээлээ сайн хийдэг муу хийдэг гэж П.О*******тай маргалдсан. Бид нэг сургуулийн хүүхдүүд байсан. Тэгээд гараашнаас гараад 2 биеэ цохилцож байгаад цохисон. Би архи уусан байсан учраас манарсан байсан...” гэх мэдүүлэг,
2. Хохирогч П.О*******ын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би хороололд гэртээ гагнуур хийгээд байж байтал найзууд болох Б*******, О******* нар гаднаас орж ирсэн Орж ирэхдээ уг хоёр хүн 2.5 литрийн 2 том Сэрүүн нэртэй пивотой орж ирсэн. Уг пивыг бид гурав гэрийн хашаанд хувааж ууж дуусгасан. Уг пивыг ууж дуусгасны дараа бид гурав Болдбаатарынд очъё гээд манай гэрээс гурвуулаа гараад 18 цаг болж байхад хорооллын багийн байрны баруун талд байдаг Болдбаатарын гэрт очсон юм Гэрт нь орохын өмнө дэлгүүрээс 2.5 литрийн 2 том Сэрүүн нэртэй пиво аваад орсон Гэрт нь ороход Болдбаатар хүүхэдтэйгээ хоёулаа байсан. Болдбаатарын гэрийн хашаанд авсан пивоо ууж дуусгаад дахиад мөн 2,3 том пиво авч уусан. Цаг орой болоод Болдбаатарын эхнэр нь ажлаасаа орж ирээд та нар гэрт орооч гээд бид нар гэр рүү нь орцгоосон. Дотор бид дөрөв пиво уугаад сууж байгаад бид гадагшаа бие засах гээд гарсан. Буцаад байшин дотор ортол Г******* ирчихсэн хоймор талд сууж байсан. Түүнтэй О******* зөрөөд гэр рүүгээ явсан. Б*******, би Болдбаатар Г******* бид дөрөв үргэлжлүүлэн ууж байгаад гэрээс нь гараад цаашаа хэсэг юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд миний нүүрэн тус газар тасхийх шиг болсон. Тэр үед би ухаан ороод сэргэтэл Г******* дээр гарчихсан гараараа миний нүүр рүү цохиод байсан, болиоч гэж хэлээд хамт байсан хүмүүсээ дуудахад хүн гарч ирээгүй. Тэгээд Цаашаа юу болсон талаар мэдэхгүй би Болдбаатарын гэрийн үүдэнд цусаа угаагаад зогсож байсан. Мөн цаашаа юу болсон талаар санахгүй нэг мэдэхэд эмнэлэг дээр ухаан орсон. Тухайн үед цагдаа нар ирсэн гайгүй юу? юу болсон юм бэ гэж асууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 дугаар хуудас/,
3. Гэрч Б.Б*******ын 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед би найз О*******, П, Б нартай П гэрт уулзсан. Бид гурав П гэрийн урд талд байрлах дэлгүүрээс 2.5 литрийн 2 том пиво авсан. үнийгээ уугаад байж байтал гаднаас Г******* орж ирсэн. Орж ирэхдээ 2.5 литрийн 2 том пивотой орж ирсэн. Уг пивыг уугаад байж байтал П эхнэр унтах гээд байна хэдүүлээ гараад грашд ууя гэж хэлсэн. Энэ үед Б харих гээд байсан. Харин П, Г*******, О******* бид дөрөв граш руу орсон. Граш Дотор 1 пиво задлаад дуусаагүй байхад Г*******, О******* нар хоорондоо маргалдаад байсан. Тэгснээ хоёулаа сууж байснаа гаръя гээд грашнаас гараад явсан. Би П хамт граш дотор суугаад үлдсэн. 5 минут ч болоогүй байхад Г******* гаднаас орж ирээд намайг бардаггүй байхгүй юу гэж хэлсэн. Би яачив юу болов гээд П хамт гарахад Г******* хашаа даваад зугтсан. Харин О******* нойлын наад талд түлээний үртэс дээр доошоо хараад хэвтэж байсан. Би яачив гэсэн чинь Г******* намайг юмаар цохьчихлоо гэж хэлсэн. Юугаар цохьсон талаар О******* хэлээгүй. Тэгээд би хэд яах уу гэж ярилцаад эмнэлэг явъя гээд 103 руу дагуулаад явсан. Замдаа Г*******ийн эхнэр лүү залгаад юу болсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
4. Манай гэрт буюу Сэлэнгэ аймгийн С******* 5 дугаар баг 1 дүгээр хэсэг ******* тоотод манай найз Б*******, Ю.О*******, П.О******* нар 19 цагийн орчимд ирсэн. Ингээд дэлгүүрээс “Сэнгүр” нэртэй 2 литрийн пиво 2-ыг аваад ууцгаасан. 23 цагийн орчимд Ю.О******* манайхаас гараад явсан түүний дараа зөрөөд найз Г******* манай гэрт “Сэнгүр” нэртэй 2 литрийн пиво 2-ыг аваад ороод ирсэн. Цаг орой болж байсан ба манайх нялх хүүхэдтэй тул гэрээсээ гараад гадаа ч грашдаа пиво уунгаа ажлынхаа талаар яриад байж байтал Г*******, О******* нар хоорондоо тоондоо сайн байсан муу байсан гэх зэргээр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд удалгүй Г*******, О******* нар грашнаас гараад явсан. Би тухайн үед бие засах гэж байгаа юм байхдаа л гэж бодсон. Ингээд тэр хоёрын араас гарахад нэг нь газарт хэвтчихсэн нөгөө нь хашаа даваад гараад явсан. О******* газарт хэвтчихсэн нүүр хэсэг хавдартай цус гарсан байдалтай байсан. Түүнээс юу болсон талаар асуухад Г******* намайг цохисон л гэж хэлсэн. Нүүр хэсэг ихээр хавдаж цус ихээр гарсан тул сандраад эмнэлэг рүү дуудлага өгч яаралтай тусламжийн хэсэгт ирсэн. Удалгүй цагдаа эмнэлэг дээр ирсэн. Намайг грашнаасаа гараад ирэхэд л О******* зодуулчихсан байсан. Ямар ч байсан юм бага зэрэг ярьж байсан. Нүүр тэр чигтээ битүү хавдартай цус гарсан байдалтай байсан. Өөр зүйл мэдэхгүй байна. О******* өөр хэн нэгэнтэй маргалдаагүй. Г*******ийн биед ямар нэгэн шарх байсан талаар харанхуй байсан тул анзаараагүй. /хх-ийн 15 дугаар хуудас/,
5. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023 дугаартай шинжээчийн: “П.О*******ын биед зүүн нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, зовхинд хавантай, нүдний салстад цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
6. Шүүгдэгч Д.Г*******ийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/,
Гэмтэл согог судлалын Гавал гэмтлийн тасгийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр П.О*******ын өвчний түүх /хх-ийн 65-75 дугаар хуудас/,
Хохирогч П.О*******аас нэхэмжилсэн төлбөрийн баримтууд, гэрэл зураг /хх-ийн 78-84 дүгээр хуудас/,
Хохирогч П.О*******т хохирлын төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн тухай “Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 88-89, 101 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Г******* нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг С******* сумын 05 дугаар баг 01 дүгээр хэсэг 41 тоотод П.О*******тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж, түүний биед зүүн нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, зовхинд хавантай, нүдний салстад цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Г*******ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.О*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба тэрээр хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 1,150,212 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.Г******* нь хохирол төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн тухай баримтыг хэрэгт хавсаргасан байх тул /хх-ийн хх-ийн 88-89, 101 дүгээр хуудас/ энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Г*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нарын архины зохисгүй хэрэглээ, нийгэмд тогтсон хүн хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Г*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэх сэдэл санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 60 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******т 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Г*******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 60 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Д.Г*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Д.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ