Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/141

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч О.Б*******, Л.С******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З******* овогт О*******гийн Б*******, Х******* овогт Л*******гийн С******* нарт холбогдох эрүүгийн 2331000000150 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1** оны ** дугаар сарын **-ны өдөр У******* хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, “Б******* Т******* Е гол” у б а ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, Сэлэнгэ аймаг, Е сум, ** дүгээр баг, Т гудамжны *** тоотод оршин суух хаягтай, Урьд:

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2005 оны 04 сарын 18-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгэж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 256 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялын хэмжээг 02 сар 02 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2019 оны 12 сарын 11-ний өдрийн 17 дугаартай захирамжаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногийн хорих ялаар сольж биеэр эдлэх хугацаа дуусаж суллагдсан,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 02 жилийн хорих ял шийтгүүлсэн, З******* овогт О*******гийн Б******* /РД:УУ83121611/,

2. Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Е суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул ун м м ж мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг, Е сум, 1 дүгээр баг, задгайд оршин суух, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 05 жил, 01 хоногийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж байсан, Х******* овгийн Л*******гийн С******* //,

Шүүгдэгч О.Б*******, Л.С******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б*******, Л.С******* нар нь бүлэглэн согтуугаар 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Е сумын Т 1 дүгээр багт оршин суух иргэн П.Хын гэрт очиж П.Х, С.Г нарыг шалны модоор нүүр, толгойн тус газарт нь цохиж зодсоны улмаас П.Х, С.Г нарт хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-15 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 16-27 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар “1 ширхэг шалны мод бүхий 3 хэсэг хугарсан эд зүйл”-ийг тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27 дугаар зүйл/, хохирогч П.Хын мэдүүлэг /хх-ийн 31-32, 34 дүгээр хуудас/, хохирогч С.Гын мэдүүлэг /хх-ийн 37-38, 40 дүгээр хуудас/, гэрч Г.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/, гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/, гэрч Ц.О*******гийн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрч Б.Г мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Е сумын эмнэлгийн С.Гын биед үзлэг хийсэн тухай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 214 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 78-81 дүгээр хуудас/, яллагдагч О.Б*******гийн мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/, яллагдагч Л.С*******ын мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/, шүүгдэгч Л.С*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 111 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Б*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115 дугаар хуудас/, шүүгдэгч О.Б*******гийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125 дугаар хуудас/, шүүгдэгч О.Б*******гийн урьд  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128 дугаар хуудас/, шүүгдэгч Л.С*******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126 дугаар хуудас/, шүүгдэгч Л.С*******ын урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 дугаар хуудас/, хавтаст хэрэг танилцуулсан тухай баримт /хх-ийн 193-196 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан

дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч О.Б*******, Л.С******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч П.Х, С.Г, Т.Даваадорж нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг хохирол төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б*******г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Л.С*******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

 Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шалны мод бүхий 3 хэсэг хугарсан зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгавал зохино.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б*******, Л.С******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б*******, Л.С******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З******* овогт О*******гийн Б*******, Х******* овогт Л*******гийн С******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З******* овогт О*******гийн Б******* нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/-н төгрөгөөр, шүүгдэгч Х******* овогт Л*******гийн С*******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б*******, Л.С******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шалны мод бүхий 3 хэсэг хугарсан зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

6. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч О.Б*******, Л.С******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогто******* давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ