| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0141/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/144 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/144
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Г.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х******* овогт Г*******ийн О*******ад холбогдох эрүүгийн 2331001450128 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1** оны ** дугаар сарын 1**-ний өдөр Х******* аймгийн Б******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, А******* сумын З******* д******* т г т ү ж ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, Аптанбулаг сум, Б ** дүгээр баг, ** дугаар хэсэг, ** тоотод оршин суух хаягтай, урьд:
-2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж 1 жил 6 сар хорих ялыг 1 тэнсэж, хянан харгалзсан,
-2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр сум дундын 20 дугаар шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж 1 жил хорих ялыг 1 жил тэнсэж, хянан харгалзсан Х******* овогт Г*******ийн О*******, /РД: /,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.О******* нь 2023 оны 04 дүгээр сарны 17-ны орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн А******* сумын 1 дүгээр баг, 7-17 тоотод байрлах өөрийн гэртээ өөрийн дагавар хүү болох С.Өын эрх чөлөөнд халдаж цээжин тус газар хөлөөрөө өшиглөж, цээжин хэсгийн өвчүүг нь хугалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Г.О******* нь 2023 оны 04 дүгээр сарны 17-ны орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн А******* сум, 1 дүгээр баг, 7-17 тоотод байрлах өөрийн гэртээ өөрийн дагавар хүү болох С.Өын эрх чөлөөнд халдаж, цээжин тус газар хөлөөрөө өшиглөж, цээжин хэсгийн өвчүүг нь хугалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О*******ын өгсөн: “...Манай эхнэр жирэмсэн болохоосоо өмнө нэг дэлгүүр ажиллуулна гээд би цалингийн зээл авч өгч байсан. Би тухайн үед 8,000,000 төгрөгийн зээл авсан тэр зээлээ төлдөг. Тэр дэлгүүрийг 2, 3 сар ажиллуулж байгаад дампуурсан дэмий мөнгө үрж шатлаа гэх мэт гэр бүлийн мэр сэр асуудлууд байдаг...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч С.Өын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай аав О******* ковшийн ж гэх ахтай гэрт согтуу орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд ээжийг чи машины түлхүүр өг би найзыгаа Сэлэнгэ аймаг руу хүргэж өгмөөр байна гэж хэлсэн. Тэр үед ээж түлхүүр өгөхгүй гэсэн чинь чи тэгвэл манай найзыг хүргэж өг гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүн нь би Сэлэнгэ аймгаас машин дуудчихсан хүнд хүндрэл учруулах гээд байсан. Аав бас дахиад л хүргэж өгмөөр байна гээд л давтаад машины түлхүүр ээжээс нэхээд байсан. Тэр үед ээж дугарахгүй байж байгаад за байж бай хоолоо хийчхээд хүргэж өгье гэж хэлсэн. Тухайн үед ээж хоол гал дээр тавьчихсан байсан. Тэгсэн нөгөө хүний гар утас нь дугарсан юм тухайн Сэлэнгэ аймгаас ирж авах хүн нь манай гэрийн гадаа ирчихсэн байсан юм шиг байна лээ. Тэгээд аав найзыгаа гаргаж өгөх гээд гэрээс хамт гарсан юм. Тэгээд найзыгаа хашаанаас гаргаж өгчхөөд гэртээ орж ирсэн. Гэрт орж ирээд ээжтэй юм ярьж байгаад ширээ гараараа цохисон тэгээд ширээн дээр байсан хоолыг хөмөрч г шидэж аягыг нь хагалсан. Тэгээд ээж рүү би найзыгаа хүргэж өгч болохгүй юу гэж хэлээд дайрсан. Тэгээд ээжийн үснээс зулгаагаад гэрийн хана руу шахаж шал руу унагасан. Тэр үед би та яагаад байгаа юм бэ болиоч гэсэн чинь аав миний хөл рүү өшиглөж, намайг г унагасан тэгээд бас гар луу өшиглөсөн тэгээд бас цээжин тус г өшиглөж дараа нь дээрээс сандлаар цохисон. Тэр үед ээж болиоч гэсэн чинь ээжийн цээжин тус газраас түлхэж халуун зуухан дээр унагаасан. Тэр үед ээжийн үснээс зулгааж цохих гээд далайж байхаар нь би хутга барьж ирээд аавын эрүүний хэсэгт зүсье гэж бодолгүйгээр зүссэн. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Тухайн үед балмагдаж айж цочирдсон юм шиг байна лээ. Урд өмнө нь манай аав ээжийг хэд хэдэн удаа цохиж зодож байсан. 2022 оны 08 дугаар сард ээжийг аав нэг удаа зүүн шанаа энэ тэрийг нь хөх болтол цохиж зодож байсан. Мөн орондоо орохоороо ээжийг зодож зовоож байгаа нь надад мэдэгддэг. Намайг байхгүй байхад хэд хэдэн удаа зодож байсан гэсэн энэ талаар ээж надад хэлдэг. Намайг 2022 оны хавар нэг удаа зодож байсан юм. Тэр үед намайг зодуулах хувцсаа өмс гээд л элэг рүү маш хүчтэй цохиж байсан. Тухайн үед хавар болчихсон шалгалт шүүлэг эхэлчихсэн завгүй гэр орны ажилдаа тусалж чадахгүй байсан юм. Тэгээд л зодуулсан. Тэгээд бас манай ээжийн дүү Хуланг бас 2-3 удаа зодож байсан. Тэр үед манай ээжийг үсдээд зодох гээд байсан болохоор нь ээждээ туслах гэж л тэгсэн. Манай ээжийг хамаагүй зодож хэл үгээр доромжилж зоддог юм. Ээжийг хамгаалах гэж л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Хохирогч О.Сы 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19:40 цагийн үед санагдаж байна. Гэртээ хүүхдүүдийн хамт байж байхад манай нөхөр О******* тухайн үед хамт ажиллаж байсан 1 залуутай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Гаднаас орж ирээд над руу хандан би найзыгаа караокед дуулж, архи авч өгчхөөд ирлээ. Тэгээд л өндөр дуугаар чи машины түлхүүр өг би найзыгаа Сэлэнгэ аймаг руу хүргэж өгмөөр байна гэж хэлсэн. Тэр үед би түлхүүр өгөхгүй гэсэн чинь чи тэгвэл манай найзыг хүргэж өг гэж хэлсэн. Тэгсэн тэр үед нөгөө хүн нь би Сэлэнгэ аймгаас машин дуудчихсан хүнд хүндрэл учруулах гээд хэлсэн. Тэгээд бас манай нөхөр дахиад л хүргэж өгмөөр байна гээд л давтаад надаас машины түлхүүр нэхээд байсан. Тэр үед би хэсэг дуугүй байж байгаад за байж бай би хоолоо хийчхээд хүргэж өгье гэж хэлсэн. Тухайн үед яг гал дээр хоол тавьчихсан байсан юм. Хоолоо болгочхоод хүргэж өгье гэж бодож байсан юм. Тэгээд яг хоол гаргах болж байхад нөгөө хүний гар утас нь дугарсан юм тухайн Сэлэнгэ аймгаас ирж авах хүн нь манай гэрийн гадаа ирчихсэн байсан. Тэгсэн манай нөхөр найзыгаа гаргаж өгөх гээд гэрээс хамт гарсан юм. Тэгээд найзыгаа хашаанаас гаргаж өгчхөөд гэртээ буцаад орж ирсэн. Гэрт орж ирээд шууд ширээн дээр байсан хоолыг хөмөрч г шидэж аягыг нь хагалсан. Тэгээд над руу би найзыгаа хүргэж өгч болохгүй юу гэж хэлээд над руу өндөр дуугаар дайрсан. Тэгж хэлээд ширээ хөмөрч шидээд намайг ДҮҮ рүүгээ залга гэсэн тухайн үед би дүү болох Итгэлийн тоот дугаар луу өөрийнхөө тоот дугаарын утсаар залгахад манай дүү гар утсаа аваагүй юм. Тэгээд авахгүй болохоор нь Итгэл утсаа авахгүй байна гэсэн чинь тэр муу лалар чинь яахаараа утсаа авдаггүй юм бэ гэж хэлээд миний үснээс зулгаагаад гэрийн хана руу шахаж шал руу унагасан. Тэр үед би гар утсаараа цагдаа Ганзориг ахын утас руу залгасан юм. Тэгээд намайг утсаар ярьж байхад манай хүү аав та яагаад байгаа юм бэ болиоч гэсэн чинь манай хүүг О******* нь цээжин тус г өшиглөж байхыг нь миний хувьд харсан. Сүүлд бас хүүхдээсээ сонсоход хөлөөрөө цээжин тус г нь өшиглөж сандлаар цохисон гэж хэлсэн. Тэгээд хүүхэд зодоод байхаар нь би хүүхэд болиоч аллаа ш дээ гэсэн чинь миний цээжин тус газраас түлхэж халуун зуухан дээр зүүн талын гарын шууны ар хэсгээр даруулж ханан зуух мөргөж унагаасан. Тэр үед бас миний үснээс зулгааж цохих гээд дайлааж байхад манай хүү хутга барьж ирээд эрүүний хэсэгт зүссэн. Тэр үед О******* хутгатай гарыг нь барьж авахад манай хүү ааваа уучлаарай гээд л хутгатай гараа мулталж аваад гэрээс гараад гүйсэн. Тэгсэн манай нөхөр О*******ын эрүүний хэсгээс цус гарч эхлэхэд О******* сандал дээр ухраад суусан. Тэгээд ална шүү та нарыг чиний хүүхэд намайг хутгаар зүсчихлээ, чи хүүхдэдээ ингэж зааж өгсөн гээд л орилоод байсан. Тэгээд бас манай 2 дах хүүг О******* гараад Өг олоод ир гэж хэлээд гаргасан. Тэгсэн манай хүү гарч хайж байгаад гэрт орж ирээд аав Ө байхгүй байна гэж хэлэхэд чи олоод ир Өг аав, хүү 2 шиг ярья гэж байна гэж хэл гээд дахиад гаргасан. Тэр үед сумын цагдаагийн алба хаагч нар манай гэрт орж ирсэн. Тухайн үед ийм л зүйл болсон. Урд өмнө нь ийм хэрүүл маргаантай асуудал гарч намайг зодож байсан. Тухайн үед уучлаад л өнгөрөөдөг байсан. Эрүүл ч гэсэн манай хүн ширүүн догшин авиртай юм. Бид гэр бүлийн батлахгүй. Би нөхөр О*******тай гэр бүл болж хамт амьдраад 13 жил буюу 2010 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа. Бид дундаасаа 3 хүүхэдтэй. Манай том хүү Ө миний дагавар хүүхэд байгаа юм. Том хүүгээ ой 8 сартай байхад суусан юм. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Тэр өдөр уул нь ажилтай л байсан юм. Сумын з******* д******* т газраас хогийн цэгийг ковшоор түрүүлсэн юм шиг байна лээ. Тэгж байхдаа л тэр ковшийн жтой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх. Гэрт ирээд л хүүхдүүдэд аав нь гарлаа караоке орлоо гээд гараад явсан байсан. Тэр үед намайг пязда нар минь лалруудаа, ална шүү гээд л орилоод байсан. Мөн хутга аваад ир гэдэг. Ингээд ирэхээр л амгалан тайван байдал алдагдана шүү дээ. Сэтгэл санаа хүртэл түгшүүртэй айдастай болчихдог. Тухайн үед бол миний үснээс зулгааж хэд хэдэн удаа г унагасан. Яг ханан зуухны хажууд үснээс зулгааж байгаад цохих гэж байхад нь хүүхэд болиулсан. Урд өмнө нь буюу 2022 оны 08 дугаар сард сумын 7 даваа гэх газар луу согтуу машинтайгаа авч яваад зодож байсан. Мөн тэрнээс хойш архи уух болгондоо орондоо ороод л үснээс зулгааж цээжин тус г цохиж айлган сүрдүүлж дарамталдаг байсан. Энэ явдлуудыг О*******ын ах дүү нарт хэлэхээр чи намайг ах дүү нарт минь хэлж намайг буруутгалаа чамаас болж тэд надтай харьцаа балай гэж хэлдэг. Ер нь бол архи уухаараа эрүүл ч гэсэн их догшин пязда нар минь ална шүү лалруудаа цаасны хутга иртэй, хүний арьс нимгэн шүү гэж хэлдэг. Тэр үед манай нөхөр О*******, би 4 хүүхэдтэйгээ манай гэр бүлийнхэн л байсан. Манайх 5-15 насны 4 хүүхэдтэй. Манай том хүү л гал тогоонд хамт байсан болохоор харсан. Манай бага хүүхдүүд О*******ыг согтуу болохоор хойд өрөөнөөс гарч ирдэггүй юм. Миний хувьд ямар нэг байгууллагад хандаж байгаагүй. Нөхөртэй итгээд ойлгоод тэсдэг байсан. Аль болох болгохыг л хичээдэг байсан. Тэгсэн засардаггүй юм байна. Ар гэр нь хүртэл энэ хүндээ арга хэмжээ авахгүй юм шиг байна. Хамаатан садан төрөлд нь зөндөө хэлсэн байгаа. Миний хувьд гомдолтой л байна. Миний дагавар хүүг аль 5 настай байхаас нь л хүртэл зодож ирсэн. Эрүүлдээ ч гэсэн их уур уцаартай байдаг. Манай гэр бүлийн хувьд инээд ханиадтай цаг мөч ер нь цөөхөндөө. Энэ асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү л гэж хүсэж байна. Энэ асуудлыг шийдчихээд нөхрөөсөө салах хүсэлтэй шүүхэд гаргана. Бас манай нөхөр хүн болгонтой харддаг. Жишээ нь гэхэд л төрсөн ахтайгаа хардаж байсан. Мөн манай 2 дах хүү Идэрбаярын толгойг 6 настай байхад нь 2 удаа юм шидээд л хагалж байсан. Ер нь намайг юманд явчхаад ирэхэд манай хүүхдүүд аав зодсон гэдэг юм. Тэр үед нь би та нар өөрсдөөсөө болж зодуулсан бие гээд л өнгөрдөг байсан. Мөн манай эмэгтэй дүү Хулан манай гэрт байдаг байхад гэр орон цэвэрлэсэнгүй юм хийсэнгүй гээд л зоддог байсан. Тэгээд бас гар утсаа шидсэн байсан. Тухайн үед гар утас нь оноогүй хана цохиод хагарсан байсан. Миний хувьд жирэмсэн одоо 7 сартай 2023 оны 07 дугаар сард амаржина. 2022 оны 08 дугаар сард намайг зодохоор нь би өөрийнхөө аавд хэлсэн чинь аавыг зүгээр байгаараа ойрхон шүү очоод ална шүү гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч Ү.Яын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд Сэлэнгэ аймгийн А******* сумын З******* д******* т газрын дарга ажилтай энэ ажлаа 2016 оноос хойш одоог болтол хийж байгаа. Манай байгууллага төрийн ү ажилчдыг сумын цахим хаягт ажлын зар байршуулан иргэдийн материалыг хүлээн авдаг. Яг сонгон шалгаруулж авсан зүйл байхгүй. Манай байгууллагын т ү ж Г.О******* нь 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл захиргааны жижүүр, 2022 оны 06 дугаар сараас сумын з******* д******* захирамжаар одоог хүртэл т ү жоор ажиллаж байгаа. Манай т ү ж Г.О******* нь манай байгууллагад ажиллах хугацаандаа ажил үүргийн холбоотой ямар нэг зөрчил дутагдал гаргаж байсан удаа байхгүй. Ж Г.О******* нь эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор эхнэр нь ажилгүй жирэмсэн Г.О*******ын цалингийн орлоготой юм байна лээ. Манай жийн хувьд өөрөө их үлгэрлэн манлайлж их идэвх зүтгэлтэй оролцдог. Архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй. Захиргаанаас зохион байгуулагддаг арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Ажилдаа бол мундаг залуу байгаа юм. Бидэнтэй буюу хамт олонтойгоо бол нийцээд хэвийн тайван л ажилладаг. Гэр бүлдээ ямар байдаг талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 166 дугаартай шинжээчийн: “...О.Сы биед зүүн шүүнд түлэгдсэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь халуун хэмийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 165 дугаартай шинжээчийн: “...С.Өын биөд өвчүү хугарсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чанарын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.О*******ын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн А******* сумын ЗДТГ-т т ү ж ажил эрхэлдэг бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би ажил дээрээ буюу А******* сумын “Долоон даваа” нэртэй газрын хогийн цэг дээр манай ажилд түрээсээр ажиллаж байсан Нямка гэх залуугийн хамтаар хог түрж асгаж байсан юмаа. Ингээд орой 18 цаг өнгөрч байхад Нямкагийн жолоодож байсан ковш мотор нь халаад байсан учир бид ярилцаад ажлаасаа буухаар болсон. Бид ажлаасаа буугаад манай хашаанд очиж би өөрийн тээврийн хэрэгслээ, манай найз Нямка өөрийн ковш оо үлдээгээд бид 2 А******* сумын “Баян Ундрага” нэртэй караоке орсон. Бид хоёр тухайн караоке ороод 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи 1 шил, “Нийслэл” нэртэй лаазтай пиво 6 ширхэг зэргийг адсан. Нямка бид хоёр тухайн авсан архиа хувааж уугаад нийлээд муудсан байсан. Би тухайн караокеноос гараад салхинд цохиулсан бололтой байсан. Тэгээд цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна. Манай том хүү болох С.Өын биед би гэмтэл учруулсан байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир сайн санахгүй байна. Сүүлд манай эхнэрийн хэлж байгаагаар би хүү С.Өыг цээж хэсэгт хөлөөрөө өшиглөж, гэрийн хөргөгчийг мөн адил өшиглөж, эхнэрээ түлхэж унгасан байсан. Би өмнө нь гэр бүлдээ маргаж байсан гэхдээ гэр бүлийн хүнээ зодож цохьсон асуудал гаргаж байгаагүй. С.Ө миний төрсөн хүүхэд биш манай эхнэр О.Сы дагавар хүүхэд байгаа юм. Гэхдээ би С.Өыг 2 настай байхаас нь өсгөсөн миний төрсөн хүүхэд шиг л байдаг. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир сайн санахгүй байгаа. Манай эхнэрийн яриагаар бол би Нямкаг гэрт нь хэргэж өгнө гээд л маргаан болсон бололтой байсан. Тэгээд эхнэртэйгээ маргаж байх үеэр манай хүүхэд салгах гэж байгаад л маргасан байсан. Би өөрөө бол сайн санахгүй байна. Тухайн асуудлын дараагаар манай хүүхэд цээжиндээ бэхэлгээ хийж, антибиотик хэрэглэж эмчилж байгаа. Мөн түүнээс гадна бэртэл түргэн ангаах эм мөн хэрэглэж байгаа. Ер нь эмч бичиж өгсөн эм тариа хэрэглэж байгаа. Манай хүүхэд С.Өын эмчилгээний зардалд би тусламж үзүүлсэн. С.Өын эмчилгээний эм тариа, цээжний хамгаалалт зэргийг би авч өгсөн. Манай эхнэр одоо 8 сартай жирэмсэн бөгөөд манай гэр бүлд надаас өөр ажил хийж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай тогтоол /хх-ийн 01-02 дугаар хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 07-09 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 36-37, 42-43 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн С.Өт үзлэг хийсэн тухай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай тогтоол /хх-ийн 53 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.О*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 74-75 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.О******* нь 2023 оны 04 дүгээр сарны 17-ны орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн А******* сумын 1 дүгээр баг, 7-17 тоотод байрлах өөрийн гэртээ өөрийн дагавар хүү болох С.Өын эрх чөлөөнд халдаж цээжин тус газар хөлөөрөө өшиглөж, цээжин хэсгийн өвчүүг нь хугалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.О*******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.Өын биед цээжин хэсгийн өвчүүний шугаман хугарал бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон ба хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Т.О*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.О*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О*******ад 3 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн А******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О*******ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 3 сарын хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн г үүрэг болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.О*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******* овогт Г*******ийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О*******ад 3 /гурав/-н сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн А******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О*******ад шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн г үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Т.О*******ад согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 3 /гурав/ сарын хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч Т.О*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Т.О******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ