Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/145

 

М******* Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч У.П******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М******* овогт У*******ын П*******д холбогдох эрүүгийн 2331000000136 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М******* улсын иргэн, 1** оны ** дүгээр сарын **-ны өдөр С*** аймгийн С******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, “У******* Т******* З*******” *******-ийн з******* ангид туслах з*******чин ажилтай, ******* бүл 6, ээж, 4 дүүгийн х*******т, С** аймаг, С******* сум, Баянхан ** дүгээр баг, *** дүгээр хэсэг,** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:

2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгол ял шийтгүүлсэн, М******* овогт У*******ын П*******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч У.П******* нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар баг 2 дугаар хэсэгт байрлан үйл ажиллагаа явуулдаг “З*******баалай” нэртэй дэлгүүрийн үүдэнд “машинд з******* тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар Э.Бтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, биед нь уруулд няцарсан шарх цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч У.П******* нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар баг 2 дугаар хэсэгт байрлан үйл ажиллагаа явуулдаг “З*******баалай” нэртэй дэлгүүрийн үүдэнд “машинд з******* тавьж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар Э.Бтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, биед нь уруулд няцарсан шарх цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.П*******гийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг,

2. Хохирогч Э.Бын 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би У******* хотод *******ьдардаг юмаа. Би багаасаа л Сэлэнгэ аймагт төрж өссөн бөгөөд Сэлэнгэ аймгийн С******* суманд манай аав, ээж оршин суудаг. Бид цагаан сараар ээж, аавдаа ирж золгоогүй байсан учир 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр У******* хотоос Сэлэнгэ аймагт ирсэн байсан. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай найз болох Лхагважавтай уулзсан бөгөөд манай найз манай охинд чихэр, жимс авч өгнө гэж *******ласан байсан. Манай найз маргааш нь С******* сумаас явах байсан учир оройдоо С******* сумын 7 дугаар багт байрлах “З*******баалай” нэртэй дэлгүүр орсон юмаа. Бид тухайн үед манай эхнэр Д.Еийн эзэмшлийн 2****  улсын дугаартай, “Приус 30” маркийн тээврийн хэрэгслээр явсан бөгөөд манай эхнэр жолоо барьж явсан. Ингээд “З*******баалай” дэлгүүрийн гадаа очоод манай найзыг буулгаж *******жаагүй байтал хойноос 1***  улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ирээд дуут дохио өгөөд байсан. Тэгээд манай эхнэр тээврийн хэрэгслээ хөдөлгөөд “З*******баалай” дэлгүүрийн баруун талд байх “Ягаан 5 давхар” байрны хойд талын зогсоол дээр очоод зогссон. Тухайн тээврийн хэрэгсэл манай тээврийн хэрэгслийн хажуугаар өнгөрөөд, төв з******* дээр очоод зогссон бөгөөд тээврийн хэрэгслээсээ буусан. Би тээврийн хэрэгслээсээ буугаад “Чи ямар сүртэй юм бэ” гэж хэлтэл тухайн залуу шууд л миний нүүр, уруулын зүүн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Улмаар миний уруулын дотор тал язарч шүд хугарчих шиг болсон. Тухайн залуу над руу дахиад дайраад байтал манай эхнэр тухайн залууг болиоч гэж хэлээд надаас салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,

3. Гэрч Б.Бгийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад С******* сумын 07 дугаар баг ягаан таван давхрын байрны зүүн талд байрлах “З*******баалай” хүнсний дэлгүүрээс т*******хи авахаар миний 18-77 улсын дугаартай цагаан өнгөтэй Аллион машиныг манай найз П******* жолоодож би хажууд нь суугаад арын суудалд Ээнэ гэж найз сууж явсан. Дэлгүүрийн гадаад зогсож байтал з*******ын урд хэсэгт саарал өнгийн приус 30 маркийн /улсын дугаарыг нь санахгүй байна/ з*******аа чөлөөлөхгүй, зогсоод байхаар нь П******* 2-3 удаа сигналдахад хөдлөөд хажуу талын зогсоол руу орох үед хажуугаар нь зөрөх гэхэд тухайн машины жолоочийн хажуу талын суудалд сууж байсан тарган, шар залуу цонхоороо “...та нар зогсож бай, гөлөг минь...” гэж хэлсэн. П******* машинаас буугаад очоод уулзахад бид нарыг гөлөг минь гэсэн тарган шар залуу П*******д юу гээд байгааг нь мэдэхгүй, *******андаа юм хэлээд П*******г 2-3 удаа түлхэж, за*******даж авахад нь П******* тухайн залуугийн ******* руу цохиод *******наас нь цус гаргасан. Би найзыгаа салгаад машиндаа суулгаад яваад өгсөн. Эхнэр нь гэх эмэгтэй бас хэрүүл хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

4. Гэрч Д.Еийн 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...23 цагийн үед Сэлэнгэ аймаг С******* сум 7-р баг “З*******баалай” дэлгүүрийн урд өөрийн эзэмшлийн тоёота приус 30 загварын 21-33 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байтал хойноос цагаан өнгийн 18-77 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирээд дуут дохиогоо удаа дараа дуугаргаад байхаар нь тээврийн хэрэгслээ хөдөлгөөд ягаан байрны урд талын зогсоол дээр машинаа байрлуулаад зогстол 18-77 СЭн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч манай машины хажуугаар өнгөрөх үед Б тухайн тээврийн хэрэгслийн жолоочид хандан ямар сүртэй юм бэ? з*******аа чөлөөлөх гэж байхад гэж хэлтэл жолооч нь тээврийн хэрэгслээ з******* дээр зогсоогоод машинаасаа бууж ирээд Быг зайлаач гэж хэлээд нүүр хэсэг рүү нь 1 удаа гараа атгаж байгаад цохисон. Тухайн үед би 18-77 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг нөхрөөсөө салгаж холдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

5. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн: “...Э.Бын биед уруулд няцарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт х*******аарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч У.П*******гийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2331000000136 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Надад дээрх тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл болон санал хүсэлт байхгүй. Би дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн найз болох Б.Бтэй уулзаад Б.Бгийн эзэмшлийн 18-77 улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Аплион маркийн тээврийн хэрэгслээр С******* сумын 7 дугаар багт байрлах “З*******баалай” нэртэй хүнсний дэлгүүр орсон. Тухайн дэлгүүрээс манай найз Б.Б ороод 1 хайрцаг т*******хи аваад гарч ирсэн. Бг дэлгүүр орох үед /улсын дугаарыг нь сайн санахгүй байна/ цагаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл з******* хаагаад зогсож байсан. Бид дэлгүүр орохдоо тухайн тээврийн хэрэгсэлтэй маш бага зайтай зөрөөд гарсан. Ингээд Б дэлгүүр орчихоод гарч ирээд явах гэтэл тухайн тээврийн хэрэгсэл дахин з******* хаачихаад холдохгүй байсан бөгөөд би тээврийн хэрэгслээрээ дуут дохио өгтөл тухайн тээврийн хэрэгсэл хөдлөөд чигээрээ яваад С******* сумын 7 дугаар баг “Ягаан” 5 давхар байрны хойд талын зогсоолд очоод зогссон. Би хажуугаар нь гарах гэтэл тухайн тээврийн хэрэгслээс нэг залуу бууж ирээд “Наанаа зогсож бай писда минь” гэж хэлсэн бөгөөд би тээврийн хэрэгслээ зогсоогоод буутал тухайн залуу н*******айг “Сүртэй муу лалар бэ” гэж хэлээд над руу хүрч ирээд миний цээж хэсэг рүү 2 гараараа түлхсэн. Улмаар дахин түлхэх гэхээр нь би гараас нь барьтал миний гарыг түлхсэн. Би тухайн залууг өөрөөсөө холдуулаад “Зүгээр явж үз” гэж хэлтэл тухайн залуу над руу дахиад дайрахаар нь би тухайн залуугийн эрүүний зүүн хэсэгт баруун гараараа нэг удаа цохьсон. Гэтэл тухайн залуугийн эхнэр бололтой нэг эмэгтэй хүн машинаасаа бууж ирээд тухайн залууг аваад явсан. Тэгээд би өөрийн тээврийн хэрэгсэлдээ суугаад цааш явсан. Тухайн Э.Бын зорчиж явсан цагаан өнгийн Приүсс 30 маркийн тээврийн хэрэгсэл з******* хаагаад зогсчихоод холдохгүй байсан. Манай найз болох Б С******* сумын 7 дугаар баг 2 дугаар хэсэгт байх “З*******баалай” нэртэй дэлгүүр орохдоо тухайн тээврийн хэрэгсэлтэй маш бага зайтай зөрсөн. Тэгээд дэлгүүр орчихоод буцаад гараад иртэл тухайн тээврийн хэрэгсэл мөн л з******* хаачихаад холдохгүй байсан бөгөөд би тээврийн хэрэгслээрээ дуут дохио өгтөл тухайн тээврийн хэрэгсэл хөдлөөд С******* сумын 7 дугаар баг “Ягаан” 5 давхар байрны хойд талын зогсоолд очоод зогссон. Улмаар тухайн тээврийн хэрэгслээс Э.Б нь гарч ирсэн бөгөөд Э.Б нь бидэн рүү хандаж “Наанаа зогсож бай писда минь” гэж хэлсэн бөгөөд би тээврийн хэрэгслээ зогсоогоод буутал тухайн залуу н*******айг “Сүртэй муу лалар бэ” гэх мэтээр элдэв үгээр харааж улмаар бид маргасан юмаа. Дээрх асуудал болсны дараагаар би Э.Б гэх хүнтэй дахин холбоо бариагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2331000000136 дугаартай тогтоол /хх-ийн 01-03 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Э.Бод үзлэг хийсэн яаралтай тусл*******жийн хуудас /хх-ийн 18 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/,

Хохирогч Э.Боос эмчилгээний зардалд 240,000 төгрөгийг нэхэмжилсэн тухай баримт /хх-ийн 47 дугаар хуудас/,

Хавтаст хэрэг танилцуулсан тухай баримт /хх-ийн 46, 48 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт х*******аарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч У.П******* нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар баг 2 дугаар хэсэгт байрлан үйл ажиллагаа явуулдаг “З*******баалай” нэртэй дэлгүүрийн үүдэнд “машинд з******* тавьж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар Э.Бтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, биед нь уруулд няцарсан шарх цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч У.П*******г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч У.П******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ух*******сарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 240,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч У.П******* нь хохирол, төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгчээс 240.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нарын нийгэмд тогтсон хүн хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон байдал нөлөөлжээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч У.П*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.П*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.П*******д гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.П******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.П*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М******* овогт У*******ын П*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.П*******д 300 /гурван зуу/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.П******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.П*******гээс 240,000 /хоёр зуун дөчин мянга/-н төгрөгийг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар баг 2 дугаар хэсэг 2 дугаар 60 айл 28 тоотод оршин суух хаягтай Заяахан овогт Энхтуяагийн Бод /МЮ79111618/ олгосугай.  

5. Шүүгдэгч У.П*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч У.П******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ