Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:171/2017/0041/Э

Дархан Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч П.Баттулга, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг
Иргэдийн төлөөлөгч У.Орхончимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч З.Энхтуяа,
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** ***, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** ***нарт холбогдох 201609000164 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2017 оны 1 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, *** овогт *** ***, /регистрийн дугаар: ***/, Дархан-Уул аймагт *** өдөр төрсөн, эрэгтэй, 51 настай, *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Өршөөл үзүүлэх” тухай хуулиар суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх.

2.Монгол улсын иргэн, *** овогт *** ***, /регистрийн дугаар: ***/, Дархан-Уул аймагт ***-ны өдөр төрсөн, эмэгтэй, 36 настай, *** тоотод оршин суух, “*** хүний нөөцийн мэргэжилтэн ажилтай, дээд боловсролтой, бизнес удирдлага, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх.

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч *** нь “***” ТӨХК-д 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Захиргаа аж ахуйн албаны дарга, 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төвийн бүсийн салбарын даргаар томилогдон ажиллах хугацаандаа албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, /2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182 дугаартай “***” ТӨХК-ийн захирлын тушаалын 4 дэх хэсэгт заасан шинээр ажилтан авах журам, мөн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “***” ТӨХК-ийн захирлын А/149 дугаартай журмын 2.1-2.10/-т заасныг зөрчин урьдчилан амлаж, давтан үйлдлээр, 
-***ээс 500,000 төгрөгийн хээл хахуулийг 2013 оны 4 дүгээр сард авч, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 66 дугаартай тушаалаар жолоочийн ажилд томилуулсан, 
-***2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төвийн бүсийн салбарын засварын албаны дэд станцын засварын монтёроор шинээр ажилд авахдаа өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 800,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, 
-***ээс 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр захиргаа аж ахуйн албанд бичиг хэрэг, архивчаар ажилд оруулахдаа 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны *** дугаарын дансаар 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, 
-***ийг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 169 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн албанд хүний нөөцийн ажилд авахдаа 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 2 сая төгрөгийн хээл хахуулийг авсан, 
-***ийг 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр *** албанд ээлжийн монтёроор ажилд авахдаа өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, 
-***ыг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр захиргаа аж ахуйн албанд үйлчлэгчээр ажилд томилуулахдаа ах ***оос өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, 
-***оос 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 500,000 төгрөгийн хээл хахуулийг авч холбооны монтёроор ажилд томилсон, 
-***2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ээлжийн монтёрын ажилд шинээр авахдаа 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эхнэрийн Хаан банкны ***дугаарын дансаар 1 сая төгрөгийн хээл хахуулийг авч ажилд томилсон, 
-***2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эхнэрийн дүү болох ***ээр зуучлуулан 800,000 төгрөгийн хээл хахуулийг авч 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар цайны газарт бэлтгэгч тогоочоор тус тус ажилд авсан.
Шүүгдэгч *** нь “***” ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн төвийн бүсийн салбарт хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай тушаалаар ажилд орохдоо шинээр ажилд орохын тулд төвийн бүсийн дарга ***од 2 сая төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд: 

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ***ХК-ийн захиргаа аж ахуйн даргын ажлыг гүйцэтгэхдээ, хувийн ашиг сонирхлын дагуу хээл, хахууль авахаар ажиллаагүй. Би мөнгө авсан талаар үнэнээр мэдүүлсээр ирсэн. 2012.12-10-ны өдөр анх ажилд томилогдож *** захирлын тушаалаар ажилд орсон. Би 2 жил энэ албан тушаал дээр ажиллахдаа байгууллагын дотоод журам болон А/49 тоот тушаалыг зөрчиж байсан удаа байхгүй. Манай байгууллага Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 51-д ордог байгааллага. Захиргаа аж ахуйн дарга нь тушаал гаргаж, хээл хахууль авах үндэсгүй. Хүн ажилд авах эрхийг би эдэлдэггүй, миний ажил бол хуулийн дагуу явагдаж өнгөрсөн. Би ***ээс 500,000 төгрөг, *** нараас  500,000 төгрөг авсныг шалгасан. Би үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн, зээл тусламжийн байдлаар мөнгө авсан гэдгээ хэлсэн. Мөнгө өгсөн гээд байгаа хүмүүс өөрсдөө энэ талаар мэдүүлэг өгсөн. *** байцаагч гэрчүүд болон надад хүч хэрэглэн хандаж, тулгаж мэдүүлэг авсан, гэрчүүдэд ингэж мэдүүлэг өхөгүй бол ял өгнө шүү гэж сүрдүүлж, Байцаан шийтгэх хууль зөрчиж мэдүүлэг авсан, гэрчүүдийн бүх мэдүүлэг миний эсрэг явагдсан байгаа. Намайг 2 дахь удаа мэдүүлэг өгөхөд мөрдөн байцаагч намайг Төв аймгийн мөрдөнд хорино, ясыг чинь цайлгана гэж айлгасан учир би мэдүүлгийг мөрдөн байцаагчийн хүссэнээр нь өгье гэж бодоод мэдүүлэг өгсөн. Энэ үед намайг 4 сар хорьсон, миний сэтгэл санаа тайван биш болж, сэтгэл гутралд орсон байсан. Би *** ТӨХК-д  3 жилийн хугацаанд ажиллахдаа их ажил хийсэн. Миний албан тушаал нь хүнийг ажилд авах эрхгүй, миний хувьд дотоод журмын дагаж ажилласан. Надад хүнд мөнгө өгч, авсан зүйл байгаа гэхдээ тэр мөнгө авсан өгсөн асуудал нь зээл тусламжийн байдлаар авч байсан нь үнэн. Манай  байгууллага нь Дархан, Сэлэнгэ аймаг, Төв аймгийн 18 сумыг хариуцаж ажилладаг. Салбарын дарга эрхээ эдэлж хуулийн дагуу ажилд хүн авах, ажлаас халах эрхтэй байдаг. Би зөвхөн гүйцэтгэх ажлыг хийж ирсэн. Намайг байгууллагын дотоод журам, А/49 дүгээр тушаалыг зөрчсөн байдлаар яллах дүгнэлтэд бичсэн байна лээ. Байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалаар миний  гүйцэтгэх үүрэг бол ажилд орох хүний материал бүрдүүлж  авах, бичиг цаасны ажлыг хийх байсан. *** ТӨХК нь төвийн бүсийн салбар байдаг. Өнөөдөр миний эсрэг мэдүүлэг өгсөн этгээдүүд бүгд дарга болоод явсан байна. Би ажил үүргээ нэр төртэй биелүүлж, Улаанбаатар, Эрдэнэтийг ***аар хангаж байсан. 2012 оны 12-р сарын 10-ны өдөр би ***ээс 470,000 төгрөг аваад, хоолонд түүнтэй хамт орсон, ***аас спортын наадмын үеэр 200,000 төгрөг авсан, дараа нь эмчилгээний зардалд 300,000 төгрөг авсан. *** нь дүрмийн дагуу анкет бөглөж өгсөн, би  бүрдүүлж өгсөн материалыг салбарын даргад танилцуулдаг үүрэгтэй. ***ыг ажилд авах тушаал гарсан, 3 сарын хугацаанд манай байгууллагад ажиллаад шалгалтадаа тэнцэхгүй бол ажлаас чөлөөлдөг. *** дарга тушаал гаргаж ***ыг ажилд авсан. Надад өгсөн гээд байгаа тэр мөнгө нь хоол цайнд орох байдлаар хандаж, 200,000-300,000 төгрөгийг авсан. *** нь манайд ажиллаж байсан ***гэж хүний хүүхэд учраас удам дамжсан гэдэг байдлаар ажилд авсан. ***над руу залгаад, 500,000 төгрөг өгсөн. Би салбарын дарга болсны дараа 250,000 төгрөг нэг удаа, 170,000 төгрөг нэг удаа өгч Соёлсайханы өрийг барагдуулсан. 2015 онд салбарын дарга болсны дараа ***ийг *** дарга ажилд авсан, ***ээс мөнгө зээлж бараа авсан юм. Мөрдөн байцааагч нь зандарч айлган сүрдүүлж байгаад ***ээс мэдүүлэг авсан байна лээ. Өөрөө надад зээл өгсөн нь үнэн шүү намайг уучлаарай, байцаагчийн шаардлагаар тийм мэдүүлэг өгсөн гэж хэлсэн. ***ын хувьд Шарынгол суманд төрсөн, манай байгууллага өндөр хүчдэлийн шугам хариуцдаг учир манайд ажиллаач гэж би дуудаж, *** даргын тушаалаар ажилд орсон. Нутгийн хүн гэдэг утгаар би түүнээс 800,000 төгрөг авсан байсан, тэр мөнгөө 300,000 төгрөг, 500,000 төгрөгөөр буцааж өгсөн. Би байцаагчийн шаардсанаар хээл хахууль болгож авсан гэж хэлээд өнгөрсөн. 
...Би салбарын дарга байхдаа 2 хүнийг ажилд авсан тушаал гаргасан. ***ыг туслах тогоочоор 1 сар ажиллуулах тушаал гаргасан, сарын 204,000 төгрөгөөр цалинжуулахаар тушаал гарсан юм. Гэтэл энэ хүнээс 800,000 төгрөг авсан тухай асуудал яригдаад байгаа, ***аас 800,000 төгрөг авсан талаар би мэдээгүй. Намайг багийн засаг дарга байхад зээлсэн мөнгөө эргүүлж өгсөн гэж би ойлгосон. 
...***ийг Ерөө дэд станц дээр орон тоо гарсан байхаар нь ажилд авч 2  сарын хугацаатай ажиллуулах тушаал гаргасан. Дараа нь шалгалтын комисст үүрэг өгөөд тушаал гаргасан, гэтэл ***э өөрөө энд шахалт  дарамт их байна өмнөх ажил дээрээ очлоо гэж хэлээд ажлаас гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлд заасан албан бичиг өгсөн байсан. Би ***ээс 1 сая төгрөг зээлчихээд буцаагаад өгье гэдэг байдлаар авсан. Авилгатай тэмцэх газраас намайг шалгасан байдаг, Эрчим хүчний яамнаас шалгасан, Төрийн өмчийн хорооноос бас шалгасан, *** дарга нэр хүндтэй хэвийн ажлаа хийж байна, ажлаа сайн хийгээрэй гэж хэлээд явсан. 2014 оны 04 дүгээр сард намайг Авилгатай тэмцэх газраас дахин шалгаж эхэлсэн. ЭХТА-ийн 268 дугаар зүйл анги нь хүнд гэмт хэрэг гэдгийг мэдсэн. Би хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй боловч ар гэрээ тэжээдэг, би ажил хийж байхдаа хөрөнгө мөнгөний асуудал гаргаж байгаагүй, миний хувьд маш хүнд байна. Хүнээс мөнгө авч байснаа хүлээж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. 
...***т би их баярлаж явдаг, хамт ажиллаж байхад санаачлагатай, ажилдаа сайн тийм хүн юм. Бусад хүмүүс түүнд атаач, жөтөөч байдлаар хандаж, муулаад байдаг. Мөрдөн байцаагч намайг Төв аймгийн мөрдөнд ясыг чинь цайлгана, шоронд хатаана гээд байсан, чи ***ээс мөнгө авсан биз дээ гэхэд нь тэгсэн гэж мэдүүлэг өгсөн, Би ***ээс мөнгө аваагүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би *** гэдэг хүнийг танина, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний үед байх аа намайг ажил дээр дуудаж уулзаад чиний тушаалыг төлөвлөж үзлээ дуудахаар ирээрэй гэж хэлээд явуулж байсан. Тэгээд би 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орж байсан. Тэгж л таньдаг болсон. Харин *** манай 1 дүгээр багийн Засаг дарга байсан болохоор л зүс танина. Өөрөөр бол би танихгүй. *** гэдэг хүнийг танина, манай их сургуульд хамт сурч байгаад сургуулиасаа гараад явсан. *** бид хоёр хааяа уулздаг танилууд юм. Би ***дорж гэдэг хүнийг 2014 оны 8 дугаар сард ажилд орохоосоо өмнө Сонгдо эмнэлэгт хэвтэж байхад нь очиж уулзаж байсан. Түүнээс биш өөрөөр танихгүй.
...2016 оны 8 дугаар сарын эхэнд надтай хамт сурдаг байсан О.*** гэх хүүхэн залгаад цахилгаан дамжуулахад хүний нөөцийн орон тоо гарч байна хуучин ажиллаж байсан хүний нөөцийн хүн нь ажилдаа ирэхээ больсон халагдаж байгаа юм шиг байна гэж хэлэхээр нь би маргааш нь очиж ажилд орох анкет бөглөх гээд очтол ***дарга сууж байсан юм. Тэгээд би ажилд орох хүсэлттэй байгаагаа хэлсэн чинь ямар ч байсан чи анкетаа бөглөөд өгчих гэж хэлсэн. Тэгээд нилээн хэд хоногийн дараа юу болж байна аа, яаж байгаа бол гээд асууж сураглаад очсон чинь ***дарга надад хэлэхдээ дээрээсээ шийдвэр гарч байж бас компанитай зөвшилцөж хэлж ярьж байгаад ажилд авахгүй бол болохгүй гээд байсан. Тэгээд би ***даргатай уулзаад би таныг дагаад явъя төв компани дээр очиж ямар хүнтэй уулзаж анкет өгөх юм бэ та хот явах уу гэж асуусан чинь тэгье гээд манай нөхөр бага хүүхдээ аваад бид нар компани дээр очоод хүний нөөцийн *** даргатай уулзсан чинь намайг ямархуу программ дээр ажиллаж байсан болон өмнө нь хаана ажиллаж байсан гээд миний хувийн байдлыг асуугаад өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж аваад байсан. Тэгээд *** даргын өрөөнд сууж байсан чинь гаднаас ***дарга орж ирээд *** дарга тэр хоёр яриад үлдсэн, би гараад явсан. ***дарга гарч ирээд захирал эмнэлэгт хэвтэж байгаа юм шиг байна, захирал *** дээр ороод гаръя гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би нөхөр хүүхдээ дагуулаад ***даргатай хамт Сонгдо эмнэлэг дээр очоод *** даргын хэвтэж байгаа өрөөнд нь очсон чинь гадаа нь их хүнтэй байсан ба хүлээж байгаад уулзчхаад явъя гээд *** дарга эхлээд орж байж байгаад намайг дуудахаар нь ортол *** захирал дусал хийлгэсэн хэвтэж байсан. ***дарга намайг энэ хүүхэд манайд хүний нөөцөөр ажилд орох гэж байгаа юм, *** даргад танилцуулчхаад явж байна гэж хэлсэн чинь *** миний анкетыг үзээд чи энэ анкетаа өөрөө бөглөсөн үү гээд миний хувийн мэдээлэлтэй танилцаад ерөнхийд нь танилцлаа гээд намайг гарч байгаа гэхээр нь гарсан. Тэгээд хэд хоног чимээгүй байж байгаад *** дарга намайг дуудаад чиний тушаалыг төлөвлөж байгаа ба чи захиралтай уулзсан уу гэж асуухад нь би уулзсан гэж хэлээд гарсан ба 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орох тушаал гарсан юм. Ингэж л ажилтай болсон юм. Би ***даргын гэрийг нь мэднэ, гэрт нь очиж байсан ба тушаал дээр гарын үсэг зуруулах гэж л очдог байсан. Би ажилд орохоосоо өмнө ***даргын гэрт нь очиж байгаагүй. ***ийг *** даргын хамаатан гэдгийг мэддэггүй байсан ба сүүлд мэдсэн. Би ажилд орохоосоо өмнө нэг л удаа *** дарга дээр орж байсан, ямар ч шалгалт аваагүй, харин зүгээр тушаалын төсөл бичүүлж байсан. Би Г.***од ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Би бизнес удирдлага, эдийн засагч мэргэжилтэй, би өмнө нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаагүй, харин ажил мэргэжлийн жагсаалтаар бол миний мэргэжил хүний нөөцийн мэргэжилтэн хийж болох байсан, би зарим талаараа тэнцэнэ гэж бодож байгаа. Би энэ байгууллагад ороод олон шинэ ажлыг санаачилж хийж бүтээсэн. Энэ ажлын төлөө бол бие сэтгэл зүрхээ зориулсан юм.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Энэ салбарт орон тоо гарсан талаар нэг ангид цуг сурч байсан ***ээс сонссон. Би *** даргатай уулзаж анкетаа өгье хүний нөөцийн мэргэжилтнээр ажилд оръё гэж хэлсэн. *** дарга надад би тушаал гаргаж хүн ажилд авдаггүй, манай дарга тушаал гаргаж ажилд авдаг гэж хэлэхэд нь төв компаний хүнийн нөөцийн хэлтсийн дарга ***тай уулзаж, өөрийгөө танилцуулахад 2 хүүхэд гаргасан дахиж хүүхэд гаргахгүй юм байна гэж ажилд авах шийдвэр өгч байгаа юм шиг ярьж байсан. *** дарга, *** дарга нар энэ талаар мэдүүлэг өгсөн. *** захирал шинээр хүн авахдаа танилцуулж байгаач гэж төв компаний зүгээс хэлж байсан. *** захирал намайг ажилд авсан талаараа санахгүй байсан, намайг ажилд ав гэсэн чиглэл өгсөн гэж хэлсэн байсан. Би ажилд орсныхоо дараа *** даргад их тусалсан, бүх л ажлыг нь амжуулдаг байсан. *** намайг ажилд орохдоо мөнгө өгнө биз дээ гэж асууж байхад нь би яагаад 2 сая төгрөг өгөх ёстой юм бэ гэж бодсон боловч өгнө гэж хэлсэн. *** дарга надаас мөнгө өг гэж асууж байгаагүй. Нэг удаа Энх***надаас мөнгө өгсөн биз дээ гээд асуугаад байхаар нь би “өгсөөн өгсөн” гэж хэлсэн. Энэ хэрэгт миний талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй, *** намайг мөнгө өгсөн гэж хэлсний төлөө би энэ хэрэгт яллагдаж байгаа. *** дарга намайг мөнгө өг гэж хэлээгүй. Мөрдөн байцаагч нь чиний мэргэжил ажлын байрны тодорхойлолтод тохирохгүй байхад яаж ажилд ордог юм бэ? хээл хахууль өгсөн байж таарна гэдэг утгатай юм яриад байсан. Ажлын байрны тодорхойлолтыг би тэр өөрөө гаргаж өгсөн баримт байсан, тэр баримтыг харалгүй шууд гаргаад өгсөн чинь 2025 он гэж огноог нь буруу бичсэн байсан. Миний хувьд *** байгууламж руу орох эрхгүй, хүний нөөцийн мэргэжилтэнгүүд ***ы мэргэжлийн хүн байх шаардлагагүй байдаг. Би өрөөнөөсөө гардагггүй, бичиг цаасны ажил хийдэг, тэр ажлыг хийхэд чадахгүй зүйл байгаагүй. Би *** даргад мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг,
    
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...салбарын дарга, ерөнхий инженер, ахлах нягтлан бодогч, захиргаа аж ахуйн албаны дарга, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер гэсэн 5 албан тушаалтныг төв компани буюу гүйцэтгэх захирал ажилд авч, чөлөөлдөг юм. Салбарын дарга нь компаний гүйцэтгэх захирлаас баталсан салбарын дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд ажиллаж, салбарын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Төвийн бүсийн дарга гүйцэтгэх захирлын томилдог албан тушаалтнаас бусад албан тушаалтныг ажилд авах, чөлөөлөх эрхтэй. Эдгээр албан тушаалтнууд нь албан тушаалтад тавигдах ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх ёстой. Төвийн бүсийн дарга *** нь миний мэдэж байгаагаар 2 жилийн өмнө томилогдсон байх. Энэ албан тушаал дээр очихоос өмнө захиргаа аж ахуйн албаны дарга ажилтай байсан. *** бол өмнөх даргын үед захиргаа аж ахуйн албаны даргаар томилогдож байсан. Тэгээд салбарын дарга ***тай харьцахгүй шууд ***дорж гэх гүйцэтгэх захиралтай давж харьцдаг байсан. Ер нь бол *** нь дарга л нэртэй байсан. Тэгэхээр *** Захиргаа аж ахуйн албаны даргын судлаад санал болгосон хүнийг ажилд авсан байх магадлалтай.” гэх мэдүүлэг /4-р хавтас хэргийн 122-124 дэх тал/, 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр *** албаны ээлжийн монтёроор ажилд орсон. *** ажилд орсныхоо дараа надад ***од 2 сая төгрөг өгч ажилд орсон талаараа ярьсан юм. Яагаад хэлэх болсон учир нь *** ААД, ТАД-ын шалгалтаа өгч чадахгүй унаад давтан шалтгалт өгөхөд унасан. Тэгэхээр нь чи яаж ажилд орсон юм бэ, та нарыг сонгон шалгаруулж авах ёстой шүү дээ гэж хэлтэл *** би *** даргад 2 сая төгрөг гэрт нь очиж тоолж өгөөд дараа нь ажилд орсон гэж хэлсэн. Мөн манайд урьд нь ажиллаж байгаад талийгаач болсон ***а гэж засварын албанд дэд станц монтёроор ажиллаж байсан залуу бас шалгалтдаа унаад байхаар нь чи ер нь яаж ажилд орсон юм гэхэд ***а би *** даргад оны өмнө 1 сая төгрөг өгсөн, тэгтэл намайг ажилд оруулж өгөхгүй удаад байхаар нь би дахин 1 сая орчим төгрөг өгсөн. Тэгээд ажилд орсон гэж хэлсэн. ***2013 онд ажилд орсон ба ажилд орохоор шалгалт өгөөд 2 удаа унаад, ***ын ажилд авах тушаал нь гарч байхад ***өөрөө Оюутолгойд ажиллаж байсан бөгөөд тэр ажлаасаа гараагүй байхад давхар тушаал нь гарч байсан. ***би анх ажилд орохдоо 500,000 төгрөг өгсөн гэж амаараа хэлээгүй, гарынхаа 5 хуруугаараа үзүүлж ийм мөнгө өгөөд ажилд орсон гэж хэлж байсан. Тэрнээс надад ***од мөнгө өгч ажилд орсон зүйл байхгүй. *** нь 2013 онд Захиргаа аж ахуйн албаны дарга байсан бөгөөд 2013-2014 онуудад хүн ажилд авах эрх нь *** даргад байсан. Ер нь бол ***той уулзсан хүмүүсийн тушаал нь гарсан байдаг. *** надад ***а, ***, *** нарыг маш сайн хүүхдүүд байгаа юм, мэргэжлийн хүмүүс гэж магтдаг байсан. ***, ***а хоёрыг бол надад яагаад болохгүй байна, юу нь болохгүй байна, наад хоёр хүүхдээ тэнцүүлээрэй, тэнцүүлэхгүй бол чиний ажлын үзүүлэлтэд муугаар нөлөөлнө шүү гэх зэргээр хэлдэг байсан, ер нь бол хүмүүс шалгалтад унаад байхаар хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ***, ***бид 3 уруу уурлаж, тэнцүүл гэж хэлдэг байсан, шууд хэлэхэд наад шалгалтын хүмүүсээ зүгээр тэнцүүлэхгүй юу, тэртээ тэргүй ажил дээр гараад сурах юм чинь гэдэг байсан. Мөн сүүлд 2015 оны 9 дүгээр сард ажилд орсон ***ийг шууд тэнцүүлээрэй гэж надад хэлж байсан. Би ***од тэнцүүлж чадахгүй гэж хэлдэг байсан. Манай комиссын гишүүд бүгд шалгалтын дүнг хэлэлцээд шийдвэрээ гаргадаг. *** их хувийн сонирхол ихтэй, хүмүүсийн хооронд их хов жив хөөцөлдөж явдаг хүн, их дарамталдаг байсан. ***а 2015 онд нас барсан, харин *** шалгалтын комиссын шийдвэрээр шалгалтдаа тэнцээгүй, *** ээлжийн монтёрын, ***хаалттай хуваарилах байгууламжийн ээлжийн монтёр хийж байгаа.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 125-128 дахь тал/, 

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** нь 2015 оны 9 дүгээр сард салбарын даргаар томилогдсон. Тэрнээс өмнө 2012 оноос эхэлж захиргаа аж ахуйн албаны даргаар ажиллаж байсан. Захиргаа аж ахуйн албаны дарга бол хүний нөөцийн талаарх бүх асуудлыг барьдаг юм. Тийм болохоор салбарын дарга ажилд авах хүнийг санал болгодог..., Б.***а нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр түр томилуулан ажиллуулах *** даргын тушаал /гэхдээ тушаал нь гарын үсэггүй/ гарсан. ***ыг ажилд авахдаа ямар нэгэн сонгон шалгаруулалт хийгээгүй, *** дарга шууд өөрөө ажилд авсан. Одоо ***а нь нас барсан.
...***ийн талаар би мэдэхгүй.
...***нь 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ээлжит шалгалтаа өгсөн боловч тэнцээгүй ба дараа нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шалгалт авахад шалгалтдаа тэнцсэн. Дараа нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин шалгалт өгсөн 55 хувьтай өгөөд унасан. Ажиллаж байгаад дунд нь ажлаас халагдаж, буцаад шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон. Манай байгууллагын дотоод дүрэм, журамд 3 удаа шалгалтад унасан бол ажлаас халах ёстой байдаг ба 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 329 дүгээр шийдвэрийг үндэслэн ажилд авсан юм. 
...***гээд хүнийг ажилд авахад би удирдлагад нь байгаагүй. 
...нь манайд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажилд орох өргөдлөө
өгсөн ба өргөдөл өгсөн өдөр нь ажилд авах *** даргын тушаал гарсан. Энэ нь өөрөө сонгон шалгаруулалт хийх журам болон албаны дарга нараас санал аваагүй шууд ажилд авсан юм. Ажилд авсны дараа 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд шалгалт авсан боловч тэнцээгүй, тэгээд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шалгалт өгөөд тэнцсэн. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр *** даргын жинхлэх тушаал гарч, шалгалтдаа 2 удаа унасан учраас 1 зэрэглэл доош буулгаж ажиллуулахаар шийдвэрлэсэн. 
...*** нь 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажилд орох өргөдлөө өгснөөс өөр материал хувийн хэрэгт нь байхгүй байна. Харин 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр комиссын шийдвэр гарсан байна. 2015 оны 3 дугаар сараас өмнө ажилд орсон бөгөөд одоо салбарын монтёроор ажиллаж байгаа. 
...Г.***нь манай салбарт хаалттай хуваарилах байгууламжийн шуурхай үйлчилгээний 4 дүгээр зэргийн монтёроор одоо ажиллаж байгаа. Дараа нь жинхлэх тушаалыг 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөр би тушаал гаргаж авсан. Тухайн үед *** дарга ажлаасаа халагдаад би гүйцэтгэх даргын үүрэг гүйцэтгэж байсан. 
...*** нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** даргын тушаалаар захиргаа аж ахуйн албанд үйлчлэгчээр ажилд орсон..., ***ын ***э гэж хүн байсан, энэ хүнийг би танихгүй, хувийн хэргээс нь харахад 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажилд орох өргөдөл өгөөд 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ерөө дэд станцын ээлжийн монтёроор түр ажиллуулах *** даргын тушаал гарсан байсан. Тэгээд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шалгалт авахад тэнцээгүй, ажлаа таслаад халагдсан юм шиг байна. 
...***ийг 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр түр ажиллуулах тушаалыг *** дарга гаргасан. Тэгээд давтан шалгалтаа 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өгөөд тэнцсэн. 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр жинхлэх тушаал нь гарсан. Одоо *** Сэлэнгэ аймагт ээлжийн монтёроор ажиллаж байгаа. 
...Манай салбарт шинээр ажилд орж байгаа иргэнийг “***” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн а/49 дугаартай тушаалаар батлагдсан журмаар зохицуулагддаг. Дээрх нэр бүхий ажилчид энэ журмын 2.2, 2.4, 2.5, 2.7 гэсэн заалтуудыг зөрчсөн. Уг нь ажилд орох хүсэлттэй иргэнийг даргын зөвлөлийн хурлаар оруулж байх ёстой. *** дарга нээх хүн тэнцүүлчих гэж надаас бол гуйж байгаагүй, харин ***ийг бол байлгаач ээ гэдэг асуудлыг ярьж байсан боловч шалгалтдаа унаад ажлаасаа халагдсан. 
...Ажлын байрны сул орон тоо гарахад сонгон шалгаруулалт заавал явуулах ёстой, ядаж алба хэлтсийн дарга нараас санал авах ёстой гэж хэлэхээр *** нь даргын эрх мэдлийн дагуу шууд хүн ажилд авах эрхтэй учраас тэр эрхээ эдэлж байна гэдэг.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 129-135 дахь тал/, 
 
...Гэрч Ч.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед манайд жолоочийн орон тоо гарсан байсан ба манай захиргаа аж ахуйн албаны дарга *** нь ***ийг ажилд авах саналтай орж ирсэн. Тэгээд ямар шалгуураар авах гэж байгаа юм бэ гэж асуухад ***дорж захиралтай ярьсан юм аа, тэгээд захирал энэ хүнийг авчих гэсэн гэж надад хэлсэн. ***дорж захирлаас асуухад “наадах аа шийдчихгүй юу даа” л гэж хэлсэн. Тэгээд ***ийг ажилд авах тушаал гарч байсан..., ***ийн хувьд *** өөрөө судалж орж ирүүлсэн ба *** би өөрийнхөө дор ажиллах хүнээ өөрөө судалж авмаар байна, тэгээд ч бичиг цаасанд гаршсан гайгүй хүн байгаа гээд байхаар нь би материалыг нь буцаагаад наад хүнийг чинь би авмааргүй байна, хүний нөөцийн мэргэжилтэнг маш сайн хүнийг авахгүй бол ажил ихтэй, судалж үзэх хэрэгтэй гэж хэлээд буцаасан. Тэгээд ч ***гэдэг хүүхдээр туршилтаар нэг удаа албан бичиг боловсруулсан чинь миний сэтгэлд хүрээгүй, тэгэхээр нь буцаасан. Тэгсэн *** орж ирээд ***дорж захиралд танилцуулсан тэгээд захирал ав гэж хэллээ гэхээр нь би ***дорж захирал уруу залгаад энэ ***ийг яах ёстой юм бэ *** энэ хүнийг авна, таньтай ярьсан гээд байна гээд асуусан чинь тийм ээ надад танилцуулсан, наад хүнээ ав аа л гэж хэлсэн. Тэгээд би тушаал гаргасан. Тэгсэн удалгүй *** төв компаний захирал ***дорж дээр дагуулж орсон байсан, энэ талаар манай төв компаниас мэдээлж байсан. 
...***ын аав ***гэдэг миний таньдаг хүн байдаг юм. Манай зүүн хараагийн салбарт ажилладаг юм. Дээр нь 10-н жилийн ангийн хүүхэд болох *** гэдэг хүн бас надад боломж бололцоотой бол ажилд авахыг бодоорой гэж байтал удалгүй *** энэ хүнийг авъя гээд ***ын материалыг судлаад оруулж ирээд ажилд авъя гэж хэлсэн. Дээр нь чи бид хоёрын ангийн хүүхэд *** гуйгаад байна, тус болоод авъя гэхээр нь би тушаал гаргаж ажилд авч байсан. Би энэ хүнээс ямар ч мөнгө төгрөг аваагүй. 
...***ыг *** над дээр ажилд авъя гэж орж ирж байсан, энэ хүнийг би сайн мэднэ ээ, амьдрал ахуй нь маш хэцүү олон нялх, нойтон хүүхэдтэй, манай хорооны хүн байгаа юм, тусалмаар байна гээд байхаар нь би ажилд авсан. Тэр үед үйлчлэгчээр ажилд оръё гэсэн хүн ч байхгүй байсан юм. 
...***ыг яагаад ажилд авсан бэ гэвэл Төв аймгийн Баясгалант дэд станц дээр ажиллаж байсан хүмүүс нь дандаа тэтгэвэрт гарах нас нь болчхоод байсан ба эзгүйдэх гээд байсан юм. Тэгээд бид нар бодлогоор нэг гэр бүлийг тэнд тогтвортой ажиллуулах саналтай болоод ***ыг дуудаад өөрөөс нь асуухад тэгье, ажиллая гэж зөвшөөрөөд би ***ыг түр ажиллуулах тушаал гаргаж байсан. 
...***ийг *** судалж оруулж ирсэн. Надад танилцуулахдаа Сэлэнгэ аймагт гэр нь байдаг тэндээ суурьшаад ажиллаж амьдрах боломжтой мэргэжлийн хүүхэд байна гээд ажилд авъя гэж орж ирсэн. Ер нь миний бодлого бол хөдөө орон нутагт гэр нь байдаг хүмүүсийг тэнд нь ажиллуулах сонирхолтой байдаг юм. Би дээрх нэр бүхий хүмүүсийг ажилд авсныхаа төлөө ямар нэг шан харамж авч байгаагүй. Ажилд орохыг хүссэн хүмүүсийн өргөдөл над дээр орж ирэхээр нь би захиргаа аж ахуйн албанд өг гээд явуулдаг байсан. Харин захиргаа аж ахуйн албанаас судлаад шууд оруулж ирдэг юм. Надад ирсэн өргөдлийг би цохолт хийж судлах үүрэг өгдөг байсан. Би цаг хугацааг нь санахгүй байна, *** нь над дээр орж ирээд хэлэхдээ нэг хүн ажилд оръё, хэдэн төгрөг өгье гээд байна тэр мөнгийг нь хоёулаа хувааж авъя гэж хэлж байсан, би тэр үед нь тийм зүйл байхгүй, би тэгж мөнгө олж хоол авах дээрээ тулаагүй байна гэж хэлээд гаргасан. Тэрнээс хойш дахин тийм асуудал ярьж над дээр орж ирээгүй. Ер нь анхнаасаа ***дорж захирал ***ыг захиргаа аж ахуйн албаны даргаар тавина гэхээр нь би ***той хамтарч ажиллаж чадахгүй, энэ хүнийг би сайн мэднэ гэж хэлсэн. Тэгсэн чи миний санал болгож байгаа хүнийг эсэргүүцэж байгаа юм байна гэж хэлж байсан. Тэгээд *** томилогдож орж ирээд Захиргаа аж ахуйн албаны дарга болж хүний нөөцийн судалгаа хийх, хүн ажилд авах болон нөхөн хангалт хийх эрхтэй болсон. Тэгээд надад ажилд орох хүмүүсийг танилцуулахад нь би авахгүй гэхээр шууд дээд удирдлагад хэлдэг асуудлаас болж бид хоёр их мууддаг байсан. ***той надтай ярихгүй шууд ***доржтой харьцдаг байсан. *** бол хувийн сонирхол маш ихтэй, *** надад мөнгө өгөх битгий хэл, надаас зээлсэн мөнгөө ч өгөөгүй явж байна. Тэгээд ч ***ыг энэ салбарт орж ирэхээс өмнө ямар ч мөнгөтэй холбоотой асуудал гарч байгаагүй. 
...***дорж захирал ***, жолоочоор ажиллаж байсан *** нарыг ав гэж хэлж байсан. Тэгэхдээ ямар ч албан бичиг байхгүй, зүгээр утсаар ярьдаг байсан. Мөн ажлаар ирэх үедээ амаараа хэлдэг байсан. ***, ***дорж нар нэг намын хүмүүс юм байна лээ, тэгээд л ***ын үгэнд ордог байсан байх гэж боддог.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 136-142 дахь тал/, 

...Гэрч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн “***” ТӨХК-ийн төвийн бүсийн салбарт үйлчлэгчээр ажилд орсон. Манай нөхрийн эгчийн нөхөр *** гэж хүн байдаг юм. 2013 онд би ямар ч ажилгүй амьдрал ахуй хэцүү байсан, тэгээд *** ахад намайг ажилд оруулаад өгөөч гэхэд манай дарга дээр очоод уулзаадах гэж хэлсэн юм. Тэгж хэлсний дагуу *** компаний хүний нөөц дээр нь очсон чинь анкет бөглөөд өг гэхээр нь бөглөж өгөөд явсан. Маргааш *** дарга нь дуудаж очоод уулзсан чинь надтай хамт бас нэг хүүхэн ажилд орох гээд ирсэн байсан. *** дарга *** даргын өрөөнд орсон. *** дарга миний амьдрал ахуйг асуусан ба би 6 хүүхэдтэй ажилд оруулж өгөөч ээ гэж хэлсэн юм. Тэр үед миний хажууд хамт ажил орох гэж байсан хүүхэн байсан. Намайг гадаа сууж байтал *** дарга ирээд чамайг ажилд авна, ажлаа сайн хийгээрэй гээд миний тушаал гарч байсан. Би хэн нэгэн албан тушаалтад мөнгө төгрөг өгөөгүй, надад өгөх ч мөнгө байхгүй. *** ах надад ямар нэг мөнгө төгрөг шилжүүлсэн гэж хэлээгүй, би очоод өргөдлөө өгсөн чинь тэгээд дарга нар дуудаад уулзсан, ажилдаа орсон, өөр зүйл мэдэхгүй.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 143-144 дэх тал/, 

...Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...”миний нөхөр ***а нь *** дамжуулах сүлжээнд ажилд орох өргөдлөө 2014 оны 12 дугаар сард хүний нөөцөд нь өгчхөөд ирлээ гэж хэлсэн. Удалгүй *** гэдэг дарга нь дуудаад одоохондоо ажлын байр байхгүй, хэрэв гарвал чамтай холбогдоно гэж хэлээд явуулсан байсан. Тэгээд өргөдлөө өгчхөөд ирэхдээ ***той улзсан чинь эхний ээлжинд 500,000 төгрөг өгчих гэж байсан, талийгаач маань хүнээс 500,000 төгрөг зээлээд ***ын данс уруу шилжүүлсэн юм. Ажилд оруулсныхаа дараа *** нь мөнгөний хэрэг байна гэж хэлээд мөнгө авсан гэсэн. Манай нөхөр ***той уулзаад ирлээ, 1,500,000 төгрөг өгчих, тэгвэл ажилд авна гэж хэлсэн юм байна лээ, тэгээд ажилд орохоосоо өмнө 500,000 төгрөг, ажилд орсныхоо дараа *** нь надад мөнгөний шаардлага гараад байна, үлдэгдлээ шилжүүлчих гээд залгаад байсан, тэгэхээр нь манай нөхөр шилжүүлсэн. Хэдэн төгрөг шилжүүлснээ хэлээгүй. 2016 оны 6 дугаар сарын 12-ны Орхон сум уруу томилолтоор явлаа гэсэн ба тэндээ очоод ажиллаж байгаад цайны цагаар гол дээр очиж хувцсаа угааж байгаад ажлынх нь нэг залуу усанд сэлж байгаад хөл алдаад живэх гээд байхаар нь ***а орж тэр хүнийг авраад өөрөө живж нас барсан юм. Ямар ч шалгалт өгөөгүй ажилд орсон. Ямар ч байсан ***од өгөх ёстой мөнгөө бүгдийг нь өгсөн гэж байсан.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 147-148 дахь тал/, 

...Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”би Хаан банкинд ***гэсэн дугаарын данс эзэмшдэг. Би энэ хүнийг танихгүй, ямар учиртай мөнгө орж ирсэн талаар мэдэхгүй, энэ талаар манай нөхөр *** мэдэж байгаа байх. Энэ данс *** бид хоёрын дунд байдаг ба виза картыг нь дундаа л хэрэглэдэг юм.“ гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 149-150 дахь тал/, 

...Гэрч ******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”өдрийг нь сайн санахгүй байна, намайг ээлжтэй харуулд гарч байхад *** дамжуулах монтёроор манай 1 жолоочийн орон тоо гарч байгаа гэж дуудсан юм. Тэрнээс өмнө манай найз *** надад ажил олоод өг гээд бүр дээр хэлээд байсан юм. Тэгэхээр нь би *** дээр дагуулж очоод ***той уулзуулаад энэ маш сайн жолооч байгаа юм, ажилд аваач гэж хэлээд гараад явсан юм. Тэгж л анх энэ хүнийг ***той танилцуулж байсан. *** надтай уулзсанаар ажилд ороогүй байх, ***той уулзуулсан цагаас хойш их удаж байж ажилд орсон байсан. Тэгээд сүүлд ***ээс сонсоход, *** ажлаасаа халагдсан байсан ба надад *** чинь надаас 500,000 төгрөг авч байж ажилд оруулсан тэгээд захирал болонгуутаа намайг халчихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би *** уруу залгаад уурлаад хэлэх гэтэл гар утас нь холбогдохгүй, хайгаад олдохгүй болохоор нь “***” ТӨХК-ийн дарга ***дорж уруу *** хүнээс авлигал авч хүн ажилд авсан байна шүү, ***доо арга хэмжээ аваарай, би АТГ-т өгнө гэж бичиж байсан юм. Буцаж хариу мессеж ирээгүй ба *** нь над дээр 2 хоногийн дараа ирж уулзаад чи битгий даргад хэлээд байгаа ч дээ хөгшин нь ***ийг өөр газар ажилд оруулаад өгнө гэж хэлээд явсан. Би ***т наад ***оо шалгуул гэж хүртэл хэлж байсан.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 153-154 дэх тал/, 

...Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”***той 3 жил 4 сар хамт ажилласан. 2013 оны 5 дугаар сард хамт Бор-Өндөр суманд явж байхад чи надад хаялга хая гэхээр нь би “чи юу яриад байгаа юм, яасан гэж чамд мөнгө өгдөг юм” гэж анх хэрэлдээд бид хоёр таарамжгүй болсон. Ер нь бол *** ийм ч мөнгө зохицуул гэдэг ба би тэр бүрт нь чамтай нийлж шоронд орохгүй гэж хэлдэг байсан. *** нь хүн ажилд авах болон ажлаас халахдаа ямар ч даргын зөвлөлөөр оруулахгүй шууд л тушаал гаргадаг байсан. Би яг бодитой, баримттай мэдэж байгаа гэвэл манайд жолоочоор ажиллаж байсан Д.*** гэх хүн бий. Энэ хүн ажлаасаа халагдахдаа би ***од 500,000 төгрөг өгч ажилд орсон гэсэн тодорхойлолт үлдээгээд явж байсан ба энэ тодорхойлолтыг би цагдаад өгч байсан. ***дорж захирлын нэрийг барьж хүн ажилд авдаг байсан гэж ойлгож байгаа, наанаа харахад *** дарга байсан атлаа *** л удирддаг байсан. Тэгээд ч захиргаа аж ахуйн албаны дарга *** тушаал төлөвлөдөг байсан. *** дарга баталдаг байсан болохоос биш би *** даргыг хүнээс мөнгө авсан гэж ямар ч яриа сонсож байгаагүй. Би зөвлөлийн гишүүн мөн, ***ын үед нэг ч хүн зөвлөлийн хурлаар оруулж ажилд авч байгаагүй.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 159-160 дахь тал/, 

...Гэрч Ч.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“би өрөөнд нь яваад орсон чинь танай хүүхдийг ажилд авлаа, надад идэшний юм бэлдэж байгаарай, гэхээр нь би дуугүй сууж байгаад гарсан. Удалгүй манай хүүхэд ажилд ороод над дээр ирээд надаас шар үхрийг маань гуйгаад байсан юм тэгэхээр нь би за ав ав гээд өгөөд явуулсан өөр зүйл мэдэхгүй. Авч явсан үхрийг хэнд өгсөн талаар хүүгээсээ асуугаагүй.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 165-166 дахь тал/, 

...Гэрч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“ Миний мэдэхээр 2 удаа мөнгө шилжүүлсэн байх. Энэ ямар учиртай вэ гэхээр *** дарга ажил дээрээ үхрийн мах авч ирсэн юм. Тэгээд чи энэ махыг аваад мах нийлүүлдэг хүнээсээ манай байгууллагад мах нийлүүлсэн болгож падаан бичүүлж аваад мөнгийг нь тэр мах нийлүүлдэг хүний дансанд орохоор нь надад гаргаж өгөх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би ***т эгчээс гуйгаад тэр махыг ***т эгчээс авсан болгож падаан бичүүлж авсан юм. Тэгээд энэ *** даргын махны мөнгө байгууллагаас шууд ***т эгчийн дансанд орсон байх. Тэр мөнгийг ***од шилжүүлсэн байх гэж бодож байна, ... Манай бэлтгэгч *** Улаанбаатар хот уруу монтёрын сургалтад явна гээд таньтай гар нийлээд 1 сар гаран сайхан ажиллах хүн байна уу гэж асуухаар нь надтай хамт ажилладаг байсан *** гэж хүн байгаа гэж хэлээд ***, *** хоёрыг танилцуулж байсан юм. Тэгээд *** нь 2015 оны 4 дүгээр сарын үед сургалтдаа яваад оронд нь *** ***ийг иртэл ажиллаж байсан. *** даргыг шалгагдаж эхлэх үед ***ээс *** эгчийг ажилд оруулах гэж *** даргад танилцуулсан байгаа гэж л хэлсэн.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 167-168 дахь тал/, 

...Гэрч О.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“***ыг би танина, түүний эхнэр *** бол аавын эгчийнх нь хүүхэд юм. Би ***ийг танина, түүнийг 10 жилдээ таньдаг байсан. 2014 оны 6 дугаар сарын үед байх аа, би ***тэй уулзаад манай салбарт хүний нөөцийн орон тоо гарсан, чи анкет өгөөд үзээч гэсэн юм. Тэгсэн ****** дарга танай хамаатан биз дээ чи яриад өгөөч би мөнгө төгрөгийг нь өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би *** ах уруу залгаад манай найз хүний нөөцийн ажилд орох гэсэн юм аа, мөнгө төгрөгийг нь өгнө гэж байна гэж хэлтэл тэгвэл 2 сая төгрөг өгчих гэж хэлсэн юм. Тэгээд би ***ийг дагуулж гэрт нь уулзуулахад чи ажил төрлөө сайн хийж чадах уу, ачаалал ихтэй ажил шүү дээ гэж хэлээд ***би чадна аа, би танд 2 сая төгрөгийг чинь өгье гэж хэлж байсан, гэхдээ миний хажууд мөнгө өгөөгүй. Харин дараа нь ***надад би *** даргад 2 сая төгрөг өгсөн гэж хэлсэн ба энэ яриа явагдсанаас хойш 2 сарын дараа ***хүний нөөцийн мэргэжилтнээр ажилд орсон юм. Би нэг ч төгрөг аваагүй. Эхний 500,000 төгрөг нь надтай хамт ажилладаг *** гэж тогоочийн найз гэх *** эгч над дээр ирж уулзаад чи *** ахтайгаа яриад намайг ажилд оруулаад өгөөч ээ гэхээр нь би *** ахад хэлсэн чинь чи эхлээд ***ы сургалтад суугаад монтёр болчих, тэгэхээр чинь орон тоо гарна. Тийм болохоор чиний оронд ***ыг оруулъя гэж тохирсон юм. Тэгээд би сургалтад явсан ба намайг байхгүй байхад *** сар гаран миний оронд бэлтгэгчээр ажилласан юм. Ингэж ажилд оруулах яриа гаргаж, түр ч гэсэн ажилд оруулсны төлөө мөн намайг монтёр болбол миний орон тоонд ажилд авна гэж *** ах миний дансаар дамжуулаад 800,000 төгрөг авсан юм. *** эгч 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр миний дансанд 800,000 төгрөг шилжүүлэхээр нь би ***од хэлсэн чинь 500,000 төгрөгийг ахынхаа дансанд хийчих, үлдсэн 300,000 төгрөгийг нь бэлнээр авъя, би яараад байна гэхээр нь шилжүүлж мөн бэлнээр аваачиж өгсөн юм. Харин дараагийн 140,000 төгрөг нь *** ахын дэлгүүрээс бараа зээлээр аваад тэр барааны мөнгийг шилжүүлсэн байх гэж бодож байна. Харин *** ахыг баригдаад хоригдсон байхад нөхөртэйгээ ирж надаас мөнгөө нэхсэн бөгөөд энэ асуудлыг нь *** эгчид хэлээд 800,000 төгрөгийг 710,000 төгрөгийг нь бэлнээр үлдсэн 90,000 төгрөгөнд нь бараа өгсөн гэж байсан. *** ахаас гуйж байгаад 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр би жинхлэн ажилд орсон юм.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 169-170 дахь тал/, 

...Гэрч В.***тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“би энэ газар 2015 оноос эхлэн мах нийлүүлж байна. Цайны газрын *** над дээр ирээд манай дарга цайны газар мах нийлүүлсэн, хэсэгтээ таниас мах авахгүй гэж хэлсэн. Тэгээд дараа нь мах авах гэж ирснээ түрүү сарын даргын авсан махны падааныг та бичээд өгөөч тэгэхгүй бол би ажилгүй болох гээд байна гээд гуйгаад байхаар нь би падаан дээр бичиж өгсөн юм. Тэрний дагуу мөнгө нь шилжиж ирсэн. *** надад хэлэхдээ энэ манай даргын данс шүү, та мөнгийг нь шилжүүлээрэй гэхээр нь би байгууллагаас орж ирсэн мөнгийг өгсөн тэр дансанд нь шилжүүлсэн юм. Эхний мах 60 кг, дараа нь 30 кг махны мөнгө юм, тэр мөнгийг нь бичиж өгсөн.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 173 дахь тал/, 

...Гэрч Д.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“***гэдэг хүнийг *** хүний нөөцийн мэргэжилтнээр ажилд авах гэсэн юм гээд дагуулж ирсэн. Тэр үед анх ***тэй уулзсан чинь ажилд орох анкетаа бариад ирсэн байсан ба тухайн үед амьдрал нь их муу гэж ярьж байсан шиг санагдаж байна, *** бас энэ хүний талаар хэлэхдээ манай ардчилсан намын хүн байгаа юм, намын төлөө их идэвхтэй хүн гэж хэлж байсан. Тухайн үед би анкетыг нь авч үлдээд хүний нөөцөд аваад л явуулсан. Би бодохдоо эхлээд захирал ***доржтой уулзаад захирал надтай уулз гээд явуулсан байх гэж бодож байна. ***ийг ажилд авах талаар ямар ч шийдвэр гаргаагүй. Дараа нь ***ийг ажилд авчихлаа гээд бичиг ирж байсан.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 174-175 дахь тал/, 

...Гэрч Ж.***доржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”би *** гэдэг хүнийг 2012 оны 12 дугаар сард шиг санаж байна, төвийн бүсийн захиргаа аж ахуйн албаны даргаар ажилд авч байсан. Дараа нь 2015 онд салбарын дарга болгосон юм. Энэ хүнийг нэг намын гишүүн учраас мөн ажил зохион байгуулахдаа сайн учраас ажилд авсан. Шинээр ажилд авах хүнээ судалж асуудал оруулах хүн нь захиргаа аж ахуйн албаны дарга албан тушаалтай хүн хийх ёстой. Хүн шинээр ажилд авах тушаал гаргах эрх ганцхан салбарын даргад байдаг юм, ... намайг ажиллаж байхад *** над уруу залгаад *** гэх хүнийг ажилд авмаар байна гэж хэлж байсан ба чи өөрөө мэд ээ та нарын асуудал шүү дээ гэж хэлж байсан. Дараа нь би өөрөө Дархан-Уул аймагт очиход *** гэдэг хүнтэй намайг уулзуулж байсан. Тэрнээс өөрөөр танихгүй. 
...***ийг *** дагуулж ирээд манай хүний нөөцийн ажилтан л гэж хэлж байсан. Өөрөөр бол танихгүй. 
...Ер нь бол гүйцэтгэх захирлын томилдог 5 албан тушаалтан байгаа. Тэрнээс бусад албан тушаалтнуудыг салбар нь өөрөө мэддэг юм. Гэхдээ би бүх салбарын дарга нарт та нар шинээр хүн ажилд авахдаа ядаж надад танилцуулж бай гэж хэлдэг байсан. Миний зүгээс *** даргад энэ хүнийг ажилд авчих гэж хэлж байгаагүй санагдаж байна” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 176-177 дахь тал/, 

...Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”*** гэх хүнийг танина, надтай хамт нэг ээлжинд гардаг байсан. Тэгээд нэг өдөр /он сар өдрийг нь санахгүй байна/ ээлжээ авчхаад би рапортоо авах гээд *** уруу залгаад ярих гэтэл гар утсаа авахгүй байсан. Тэгээд би санаа зовоод шалгалт хийж байгаад тогонд цохиулсан юм биш байгаа гэж бодоод ахлах инженер *** уруу залгаад хэлсэн юм. Тэгээд удалгүй байж байтал *** над уруу залгаад ярьсан ба удалгүй рапортаа өгсөн юм. Тэгсэн дараа нь *** дарга, *** инженер нар очоод ажлын байранд архи
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна дараагийн хүнийг дуудаж ээлжинд гарга гэж хэлсэн. Ингээд *** халагдсан юм. Шүүхийн гадаа *** дарга ***г дагуулаад тусдаа уулзаж байсан. Юу ярьсан талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 179 дэх тал/,

...Гэрч О.***, Н.***, ***, ***, *** нарын мэдүүлэг,

...Гэрч Д.***ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: ...”2013 оны 3 дугаар сард Мөнх*** над уруу залгаад нэг ажлын орон тоо гарч байгаа юм шиг байна хоёулаа очиж уулзах уу гээд дагуулаад *** ТӨХК-ийн салбарт очоод *** гэх даргатай уулзсан. Тэгсэн Мөнх*** нь ***од энэ манай таньдаг залуу байгаа юм, танайд ажлын орон тоо гарсан гэсэн энэ хүнийг ажилд авах боломж байна уу гэж хэлсэн чинь *** нь за юу ч гэсэн анкет бөглөөд өг гэхээр нь анкетыг нь бөглөөд хүний нөөцийн мэргэжилтэнд өгсөн. Тэгээд материалаа өгчхөөд ороод ирсэн чинь *** нь за яахав орон тоо бол байх нь байгаа чамайг ажилд авъя харин надад 500.000 төгрөг өгчих гэхээр нь би за гэж хэлээд гарч яваад мөнгө хайгаад хэлсэн мөнгийг нь бүрдүүлээд 2 хоног болж байсан чинь *** над уруу залгаад ажил дээр хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь цайны цаг болоод гэрт нь хамт очсон. Тэгээд гэр уруугаа явж байхдаа надад ах нь банкны хүү төлөх гээд байна аа чи мөнгөө бэлдсэн үү гэхээр нь би бэлдсэн гээд гэрт очоод өгсөн юм. Тэгээд *** гэртээ цайгаа уугаад 18-ын буудлын тэнд байдаг төрийн банк уруу ороод гараад ирсэн. Би бодохдоо хүүгээ төлсөн байх гэж бодсон. Тэгээд салахдаа ажилд намайг авна аа гэж хэлээд салсан ба удалгүй миний тушаал гараад би ажилдаа орсо..., Би цасны баяраар архи уусан гэж ажлаас халагдсан юм. Цасны баяр нь ажлын өдөр байсан юм. Би өрөөнд нь ороод та хүн ажилд авчаад буцаагаад халдаг нь яаж байгаа юм бэ би таньд өгсөн 500.000 төгрөгөө авна гэсэн чинь *** чи одоо болиоч дээ бараг цайны мөнгө өгчөөд гэхээр нь би за яршиг гээд хаясан юм. Тэгээд гарах гэсэн чинь чи 6 сарын дараа надтай ирээд уулзахгүй юу буцаагаад ажилд авах асуудлыг ярья гэж хэлэхээр за гэж хэлээд гарсан. Тэгээд хамгийн сүүлд 2015 оны 9 дүгээр сард ***той очоод уулзсан чинь чи нэг зангаараа байсангүй гээд янзгүй байхаар нь болиод яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 6-7, 73 дахь тал/, 

...Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...Би *** гэдэг хүнийг танина. Анх 2015 оны 1 дүгээр сарын үед байх аа өөрийн найз ***тай Эзэнт гүрэн гээд ресторанд хоол идээд сууж байтал гаднаас хүн орж ирсэн юм.Тэгээд манай найз *** энэ хүн манай захиргаа аж ахуйн албаны дарга хүн байна гээд хэлсэн ба бид 3 сууж хоол идсэн юм. Тэр үед *** дарга ирж суугаад хамт хоол идэхээр нь би ажил захиж байсан юм. Яагаад гэвэл би Солонгос улсад 4 жил ажллаж байгаад ирсэн болохоор ажилгүй байсан юм. Тэгж анх ***той танилцаж байсан. Түүнээс өөрөөр ***той хамаатан садангийн холбоо харилцаа байхгүй. Яг тэгж сууж байхдаа би өөрөө эхэлж ***од ажил хайж байгаа талаараа хэлсэн юм. Тэрнээс биш ***аар дамжуулж хэлүүлээгүй. Тэгээд ***од хэлсэн чинь за яахав бодож байя гэж л хэлсэн. Анх танилцаж хоол идсэний дараа *** дарга өөрөө над уруу залгаад манайх дэлгүүртэй юм аа тэгээд манай эхнэр Орос уруу бараандаа явах гэсэн чинь мөнгө дутаад байна 500.000 төгрөг байна уу? гэж асуухаар нь би тухайн үедээ ажил захиж байсан болохоор энэ мөнгийг нь өгье гэж бодоод байна гээд шилжүүлсэн. Энэ дансны дугаарыг *** өөрөө мессежээр явуулсан юм. Анх танилцсанаасаа хойш би *** дарга уруу залгаад ажил гарч байна уу гэж асууж байсан тэгээд л миний дугаарыг мэддэг болсон. 2015 оны 3 дугаар сард дуудаад хүний нөөцийн орон тоо алга харин нарийн бичгийн орон тоо гарлаа чи хийх үү гэхээр нь би эргээд таньтай ярья гээд нөхөртэйгөө яриад орохоор болоод очоод уулзсан юм. Тэгээд очоод уулзсан чинь шууд ажлаа хүлээгээд ав гээд очсон өдрөө ажилд орсон, ...Өнөөдөр буюу 2015 оны 4 дүгээр 03-ны өдрийн өглөө *** дарга 9904-тэй дугаараас залгаад АТГ-с хүмүүс ирсэн байна. Хүмүүсийг дуудаад асуугаад байна тэгэхээр чамайг дуудаж асуувал би чамаас зээлсэн юм чинь чи буцаагаад өгсөн гэж хэлээрэй. Тэгэхгүй бол чи ч гэсэн хамт хэрэгт орох байх шүү гэж хэлсэн. Бас чи авлигал өгснөөрөө 3-5 жил хорих ялтай шүү гэхээр нь би гар утсаа тасалсан юм” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 18-20, 85-86 дахь тал/, 

...Гэрч Б.***эний мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “... Би 2015 оны 3 дугаар сарын үөд ажилгүй байсан юм. Тэгээд миний танил *** гэх хочтой ах чи дамжуулахад очоод уулзаад үзээч орон тоо гарсан байна гэж байна гэхээр нь *** дамжуулахад очоод ажилд орох өргөдөл бичиж өгсөн юм.Тэрний дагуу ажилд орсон. Би *** гэж хүнийг танина. Би анх ажилд орох гээд өргөдөл бичиж өгсөн чинь намайг өрөөндөө дуудаж оруулаад аав ээж нь хаана юу хийдэг, урд нь хаана ажиллаж байсан, ***ы мэдлэгтэй юу гэх зэргээр асууж байсан. Тэгээд аав хөдөө байдаг гэж хэлсэн чинь ах нь чамайг ажилд авбал ахдаа өвлийн идэшний юм зохицуулж чадах уу гэж хэлэхээр нь би “чадна, чадна” таньд нэг бяруу өгье гэж хэлсэн чинь танай аавтай чинь ярья гээд утсаар ярьсан юм. *** манай аавтай юу гэж ярьсан талаар мэдэхгүй байна. Тэгээд чи аавыгаа авчирч надтай уулзуул гэж хэлэхээр нь би уулзуулсан чинь манай аавд танай хүүхдийг ажилд авлаа гэж хэлсэн. Тэгээд надад болохоор гайгүй юм өгөөрэй ер нь бол томруулаад өгчиж болохгүй юу чамайг ажил төрөлд оруулаад цалин мөнгөнд чинь хүргэж байхад гэж хэлсэн ба энэ тэнд асуудал үүсгээд хүн амьтанд яриад явахгүй биздээ гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод аавдаа хэлээд бяруугаа жоохон томруулж өгье гээд болохгүй байхаар нь аавын ганц том шар байхаар нь би ааваасаа гуйгаад ааваа та надад энэ бяруугаа өгчихгүй юм уу гэж хэлтэл манай аав зөвшөөрсөн юм. Тэгээд би *** ах уруу залгаад ганц шарыгаа өгье болох уу гэсэн чинь болно гэсэн. Тэгээд бас энэ шарыг намар авч идшэндээ авна гэж ярьж байсан ба том гэдгийг нь сонсоод наад шар чинь том юм бол хэдэн төгрөг хавьцаа болох бол гэж асуухаар нь би тэгвэл махны ченжээс асууя гээд асуутал 1.000.000 төгрөгөнд авъя гэхээр нь би ***од хэлсэн чинь наад бяруугаа зараад мөнгийг нь явуулчих гэж хэлсэн. Тэгээд би зараад 1.000.000 төгрөгөө ***ын эхнэрийн дансаар шилжүүлсэн юм. Яг өгч байхдаа бол ажилдаа орсон байсан. Харин ажилдаа орохоос хэд хоногийн өмнө мөнгө өгөхөөр тохиролцсон байсан юм. Тэгээд л би шараа зараад мөнгө болгож өгсөн юм. Би сайн мэдээгүй ээ ямар ч орлого байхгүй ажилгүй эхнэр хүүхэдтэйгээ хэцүү байсан болохоор өвлийн идэш өгвөл ажилд авна гэсэн болохоор л би өгсөн. *** дарга над уруу залгаад манай эхнэрийн данс байгаа юм гээд нэг дансны дугаар өгөхөөр нь би хэлсэн дансанд нь 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Би энэ газарт 3 сар гаран ажиллаад л өөрийн хүсэлтээр гарсан. Яагаад гэвэл миний хуучин ажиллаж байсан Дархан-Сэлэнгийн *** түгээх станцад орон тоо гарсан ба намайг ажилд авъя гэсэн санал тавихаар нь би хуучин ажиллаж байсан газар бас хамт олон байгаа учраас гээд дамжуулахаас гарсан юм.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 58-60, 93-94 дэх тал/, 

...Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: ...”би *** гээд хүнтэй сүүлд дарга болоод ирэхэд нь танилцаж байсан. Тэрнээс өмнө доголон *** гэдэг хүмүүсийн дууддаг хочоор нь мэддэг байсан. Манай эхнэрийн дүү болох *** нь ажилгүй гэртээ байдаг ба нялх нойтон олон хүүхэдтэй хэцүү амьдралтай юм. Надаас байнга ажил олоод өг гээд гуйгаад байдаг байсан. Нэг өдөр манай ажил дээр үйлчлэгчийн орон тоо гарахаар нь дүүгээ оруулъя гэж бодоод захиргаа аж ахуйн дарга *** дээр очиж уулзсан. Би ***той уулзаад дүүгээ ажилд оруулах талаар болон дүүгийнхээ амьдрал ахуйг ярьсан ба *** ажилд авч болно оо л гэж хэлсэн. Харин *** надад чи ажилд ороход их хэцүү гэдгийг мэдэж байгаа биз дээ чи өөрөө мэдээд хэдэн төгрөг өгчихгүй юу даа гээд надад дансны дугаараа өгөхөөр нь би дансанд нь 200,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд төд удалгүй байж байтал *** залгаад нөгөө хүнээ явуулаарай тэгээд надтай уулзаарай гэж хэлэхээр нь дүү *** уруу залгаад чи манай ажил дээр оч *** даргатай уулз гэж хэлсэн. Тэгээд өргөдлийг нь аваад ажилд оруулсан байсан. Ажилд орсны дараа *** над уруу залгаад найз нь эмнэлэгт байна, нөгөө явуулсан хүнийг чинь ажилд авсан шүү гэхээр нь би ахиад юм нэхээд байгаа юм байх гэж бодоод 300,000 төгрөг дансанд нь шилжүүлсэн. Би ***од 500,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг би өөрөө өгсөн. Энэ мөнгө төгрөгийн асуудлыг *** мэдэхгүй. Өнөөдрийг хүртэл мэдэхгүй ч үгүй байгаа. Дүүдээ л тус болъё гэж бодож ***од ***аас нууцаар мөнгө өгсөн. Би энэ тухай *** болон хэнд ч хэлээгүй.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 9, 82-83 дахь тал/,

***, О.***, Н.***, Б.***э, ***, ***, ***, ***, Д.***, Ц.***, ***го, ***, ***, Ч.***, Б.***, ***, Г.***, ***, Г.***нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай санал хүргүүлэх тогтоол /1-р хавтаст хэргийн 3-22 дахь талууд/, 

2015 онд ажилд орсон болон ажлаас гарсан хүмүүс /1-р хавтаст хэргийн 45-47 дахь тал/,

***ын /***/ тоот дансанд ***ээс 500,000 төгрөгийн гүйлгээ орсон гэх Хаан банкны гүйлгээний дансны хуулга /1-р хавтаст хэргийн 48 дахь тал/, 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 50-51 дэх тал/, 

Чингис, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 62-84, 163-165 дахь тал/, 

“Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 86-161 дэх тал/, 

“Төрийн банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 169-171 дэх тал/,

“***” ТӨХК-ийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын тогтоол /1-р хавтаст хэргийн 206-208 дахь тал/, 

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 210-211 дэх тал/, 

“***” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /1-р хавтаст хэргийн 212 дахь тал/, 

“***” ТӨХК-ийн дүрэм /1-р хавтаст хэргийн 213-224 дэх тал/, 

*** ТӨХК-ийн гүйцэтгэх захирал *** 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182 дугаартай тус компанийн “Хөдөлмөрийн дотоод журам” батлах  тухай тушаал /1-р хавтаст хэргийн 225 дахь тал/, 

“***” ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /1-р хавтаст хэргийн 226-233 дахь тал,

“***” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.***доржийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/06, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/46 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалууд /1-р хавтаст хэргийн 234-235 дахь тал/, 

“***” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.***доржийн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/49 дугаартай “журам батлах” тухай тушаал /1-р хавтаст хэргийн 236-238 дахь тал/, 
“***” ТӨХК-ийн салбарын дүрэм /1-р хавтаст хэргийн 239-244 дэх тал/, 

“***” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал *** захирлын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаартай салбарын орон тоог шинэчлэн батлах тухай тушаал /1-р хавтаст хэргийн 245-247 дахь тал/, 

Төвийн бүсийн салбарын орон тоо ба ажилтнуудын нэрсийн жагсаалт овог нэр албан тушаал /1-р хавтаст хэргийн 248-250, 2-р хавтаст хэргийн 1-4 дэх тал/,

“***” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарт одоо ажиллаж байгаа ажилчдын нэрсийн жагсаалт /2-р хавтаст хэргийн 6-7 дахь тал/, 

2011-2012, 2014-2015 онуудад ажилд орохыг хүссэн хүмүүсийн өргөдлийн товъёог /2-р хавтаст хэргийн 9-23 дахь тал/, 

Ажлын байрны тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 24-33 дахь тал/, 

“***” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга ***ын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/57 дугаартай ***түр ажилд томилох тухай тушаал /2-р хавтаст хэргийн 55 дахь тал/, 

Баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 56-58 дахь тал/, 

“***” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга ***ын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаартай Д.***ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /2-р хавтаст хэргийн 100 дахь тал/, 

“***” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга ***ын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/43 дугаартай ***ийг түр ажилд томилох тухай тушаал /2-р хавтаст хэргийн 235 дахь тал/, 

“***” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга ***ын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/42 дугаартай ***ийг ажлаас чөлөөлж, ***ийг ажилд томилж, ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаал /2-р хавтаст хэргийн 242 дахь тал/, 

“***” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Ч.***ын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 259 дугаартай Ч.***ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /3-р хавтаст хэргийн 8 дахь тал/, 

“***” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга ***ын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/40 дугаартай Ч.***ыг ажилд томилох, цалин нөхөн олгох тухай тушаал /3-р хавтаст хэргийн 19-20 дахь тал/, 

“***” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Ч.***ын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 258 дугаартай Б.***г ажлаас чөлөөлөх тухай тушаал /3-р хавтаст хэргийн 31 дэх тал/, 

“***” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга ***ын 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/153 дугаартай Б.***г ажилд томилох тухай тушаал /3-р хавтаст хэргийн 37 дахь тал/, 
“***” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Ч.***ын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай ***ийг ажилд томилох тухай тушаал /3-р хавтаст хэргийн 142 дахь тал/, 

“***” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга ***ын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/35 дугаартай ***ийг жинхлүүлэн ажиллуулах тухай тушаал /3-р хавтаст хэргийн 143 дахь тал/, 

“***”ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга ***ын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/147 дугаартай ***ийг ажилд томилох тухай тушаал /3-р хавтаст хэргийн 221 дэх тал/, 

“***”ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Ч.***ын 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 74 дугаартай ***ыг ажилд томилох тухай тушаал /4-р хавтаст хэргийн 39 дэх тал/, 

“***”ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга ***ын 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/40 дугаартай ***ажилд томилох тухай тушаал /4-р хавтаст хэргийн 89 дэх тал/, 

2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 514 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /4-р хавтаст хэргийн 181 дэх тал/, 

Хашаа байшин үнэлсэн тухай тайлан /4-р хавтаст хэргийн 182-188 дахь тал/,

“***” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал *** 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/100 дугаартай ***ыг ажлаас халах тухай тушаал /5-р хавтаст хэргийн 107-108 дахь тал/, 

Өвчний түүх /5-р хавтаст хэргийн 109-127 дахь тал/, 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /5-р хавтаст хэргийн 169, 179 дэх тал/, 

 “***” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.***доржийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/246 дугаартай ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал /5-р хавтаст хэргийн 207-208 дахь тал/, 

“***” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.***доржийн 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 дугаартай ажлаас чөлөөлөх, ажилд томилох, ажил хүлээлцэх, хавсран ажиллуулах, нэмэгдэл олгох тухай тушаал /5-р хавтаст хэргийн 209-210 дахь тал/, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргээс зарим сэжигтэн яллагдагчийн /***ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.1, 150.1-д заасан гэмт хэрэг, ***, ***, Д.***, ***, Ц.***, Ч.***, ***, Г.***, ***, О.***, Н.***, Б.***э, ***, ***, ***го, ***, ***, ***, Г.***, Б.*** нар/ хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /5-р хавтаст хэргийн 223-246 дахь тал/, 

Барьцаа хадгалах тусгай данс буюу “Хаан банк”-д мөнгө шилжүүлсэн баримт /6-р хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *** нь “***” ТӨХК-д 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Захиргаа аж ахуйн албаны дарга, 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төвийн бүсийн салбарын даргаар томилогдон ажиллах хугацаандаа албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, /2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182 дугаартай “***” ТӨХК-ийн захирлын тушаалын 4 дэх хэсэгт заасан шинээр ажилтан авах журам, мөн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “***” ТӨХК-ийн захирлын А/149 дугаартай журмын 2.1-2.10/-т заасныг зөрчин урьдчилан амлаж, давтан үйлдлээр, 
***ээс 500,000 төгрөгийн хээл хахуулийг 2013 оны 4 дүгээр сард авч, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 66 дугаартай тушаалаар жолоочийн ажилд томилуулсан, 
***2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төвийн бүсийн салбарын засварын албаны дэд станцын засварын монтёроор шинээр ажилд авахдаа өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 800,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, 
***ээс 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр захиргаа аж ахуйн албанд бичиг хэрэг, архивчаар ажилд оруулахдаа 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны *** дугаарын дансаар 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан,
***ийг 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр *** албанд ээлжийн монтёроор ажилд авахдаа өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, 
***ыг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр захиргаа аж ахуйн албанд үйлчлэгчээр ажилд томилуулахдаа ах ***оос өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 500,000 төгрөгийн хээл хахуулийг авсан, 
***оос 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 500,000 төгрөгийн хээл хахуулийг авч холбооны монтёроор ажилд томилсон, 
***2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ээлжийн монтёрын ажилд шинээр авахдаа 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эхнэрийн Хаан банкны ***дугаарын дансаар 1 сая төгрөгийн хээл хахуулийг авч ажилд томилсон, 
2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эхнэрийн дүү болох ***ээр зуучлуулан Н.***аас 800,000 төгрөгийн хээл хахуулийг авч 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар цайны газарт бэлтгэгч тогоочоор тус тус ажилд авсан болох нь шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч ***, ***, ***, Ч.***, ***, ***, ***а, ***, ******, , ***, Ч.***баяр, Ч.***, ***, О.***, Л.***, В.***т, Д.***, Ж.***дорж, *** нарын мэдүүлэг, 2015 онд ажилд орсон болон ажлаас гарсан хүмүүс /1-р хавтаст хэргийн 45-47 дахь тал/, ***ын /***/ тоот дансанд ***ээс 500,000 төгрөгийн гүйлгээ орсон гэх Хаан банкны гүйлгээний дансны хуулга /1-р хавтаст хэргийн 48 дахь тал/, “***” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга ***ын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/57 дугаартай ***түр ажилд томилох тухай тушаал /2-р хавтаст хэргийн 55 дахь тал/, “***” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга ***ын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/89 дугаартай Б.***ад буцалтгүй тусламж олгох тухай тушаал /2-р хавтаст хэргийн 117 дахь тал/, “***” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга ***ын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/43 дугаартай ***ийг түр ажилд томилох тухай тушаал /2-р хавтаст хэргийн 235 дахь тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг ба хэргийн бодит байдлаас дүгнэхэд шүүгдэгч *** нь албан тушаалын байдлаа ашиглан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд боловсон хүчнийг шилж сонгон шалгаруулах үйлдлийг зохих журмын дагуу хийлгүй, өөртөө ашиг хонжоо олох зорилгоор урьдчилан амлан шууд санаатай үйлдлээр хээл хахууль авчээ.

Аймгийн прокурорын газраас ***ийг “***” ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн төвийн бүсийн салбарт хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай тушаалаар ажилд орохдоо шинээр ажилд орохын тулд төвийн бүсийн дарга ***од 2 сая төгрөгийн хээл хахууль өгсөн, ***ыг ***ийг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 169 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн албанд хүний нөөцийн ажилд авахдаа 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 2 сая төгрөгийн хээл хахуулийг авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь П.Мөн***ээс 2 сая төгрөг авсан, *** ***од 2 сая төгрөг өгсөн гэх үйлдэл нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна.

Гэрч О.*** мөрдөн байцаалтын шатанд ... “****** дарга танай хамаатан биз дээ чи яриад өгөөч би мөнгө төгрөгийг нь өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би *** ах уруу залгаад манай найз хүний нөөцийн ажилд орох гэсэн юм аа, мөнгө төгрөгийг нь өгнө гэж байна гэж хэлтэл тэгвэл 2 сая төгрөг өгчих гэж хэлсэн юм. Тэгээд би ***ийг дагуулж гэрт нь уулзуулахад чи ажил төрлөө сайн хийж чадах уу, ачаалал ихтэй ажил шүү дээ гэж хэлээд ***би чадна аа, би танд 2 сая төгрөгийг чинь өгье гэж хэлж байсан” гэж мэдүүлсэн байх боловч шүүгдэгч ***ийн ... *** 2 сая төгрөг өгсөн үү гэж ахин дахин асуугаад байхаар нь өгсөөн өгсөн гээд хэлчихсэн түүнээс мөнгө өгсөн зүйлгүй гэх мэдүүлэг, гэрч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би ***ийг ажилд ороход нь *** даргатай садан төрлийн хамаатан байсан учраас зуучилсан, гэхдээ ***ийг ***од 2 сая төгрөг өгсөн гэдгийг мэдэхгүй” гэх мэдүүлгээр 2 сая төгрөгийн хээл хахууль өгч авалцсан гэх байдал үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч *** ***ээс 2 сая төгрөг авсан гэж мэдүүлж байсан байх боловч уг мэдүүлэг нь хөндлөнгийн бусад баримтуудаар хангалттай нотлогдсон тохиолдолд яллах үндэслэл болох ба ***ээс хэдийд, хаана, яаж дээрх мөнгийг авсан болох нь нотлогдоогүй, *** ***од мөнгө өгсөн, шилжүүлсэн гэх баримт авагдаагүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ***ийн “***” ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн төвийн бүсийн салбарт хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай тушаалаар ажилд орохдоо шинээр ажилд орохын тулд төвийн бүсийн дарга ***од 2 сая төгрөгийн хээл хахууль өгсөн, ***ын ***ийг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 169 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн албанд хүний нөөцийн ажилд авахдаа 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 2 сая төгрөгийн хээл хахуулийг авсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч П.Мөнх***гэрч ***т “мөнгө өгсөн талаараа хэлсэн”, шүүгдэгч “хэргээ хүлээн мэдүүлж байсан” нь ***ийг хээл хахууль өгсөн, ***ыг хээл хахууль авсан гэх хэргийг нотлогдсон гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл зөв, ***ын П.Мөн***ээс хээл хахууль авсан, *** өгсөн гэх үйлдлээс бусад үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангасан, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч ***ыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, урьдчилан амлаж, давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч *** нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Өршөөл үзүүлэх” тухай хуулиар суллагдаж байсан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78-р зүйлийн 78.2.3-т заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч ***од ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо сайн дураараа төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний эрүүл мэндийн байдал, хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэргийг харгалзан Эүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ***ын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 18, 2016 оны 10-р сарын 05-ны өдрөөс 2017 оны 1-р сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 134 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт хураагдаж ирсэн ***ын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг буулгасан 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээж, Дархан-Уул аймгийн ***дамж, 15/А тоот хаягт байрлах /***/ бүртгэлийн дугаартай газар, ***, ***дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *** нь 2016 оны 9-р сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхийн төрийн сан 190005002 тоот барьцаа хадгалах тусгай дансанд 7,1 сая төгрөгийг тушаасан байх ба уг мөнгөнөөс гэмт хэрэг үйлдэж  хууль бусаар олсон орлого болох 5,1 сая төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-т заасан үндэслэлээр хурааж төрийн өмчлөлд шилжүүлж, үлдэх 2 сая төгрөгийг тоот данснаас буцаан гаргуулж шүүгдэгчид олгох нь зүйтэй байна.

 Дархан-Уул аймгийн Прокурор газар эрүүгийн хэргээс зарим сэжигтэн яллагдагчийн /***ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.1, 150.1-д заасан гэмт хэрэг, ***, ***, Д.***, ***, Ц.***, Ч.***, ***, Г.***, ***, О.***, Н.***, Б.***э, ***, ***, ***го, ***, ***, ***, Г.***, Б.*** нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн /5-р хавтаст хэргийн 223-246 дахь тал/, хээль хахууль өгсөн, авсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2462р зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах” тул энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн ба прокурор дээрхи үйлдэл, холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар гомдол, санал гараагүй  байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь: 
1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар ***ийн “***” ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн төвийн бүсийн салбарт хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай тушаалаар ажилд орохдоо шинээр ажилд орохын тулд төвийн бүсийн дарга ***од 2 сая төгрөгийн хээл хахууль өгсөн, ***ын ***ийг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 169 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн албанд хүний нөөцийн ажилд авахдаа 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 2 сая төгрөгийн хээл хахуулийг авсан гэх үйлдэл холбогдол хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч *** овгийн *** ***ыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, урьдчилан амлаж, давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар шүүгдэгч ***ын хувьд ногдох хөрөнгөнөөс 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ялтан ***од оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхийн төрийн сан 190005002 тоот барьцаа хадгалах тусгай дансанд буй 7,1 сая төгрөгөөс ялтан ***ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийг хурааж улсын орлогод оруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газрын 190005002 тоот дансанд хадгалагдаж буй үлдэх 2,000,000 сая төгрөгийг ***од буцаан олгосугай.  

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ***ын сэжигтнээр өгсөн гэх мэдүүлгийг буулгасан 1 ширхэг сидиг хавтаст хэргийн хамт хадгалсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар ***ын энэ хэрэгт цагдан хоригдсон 134 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, ***ын Дархан-Уул аймгийн ***дамж, 15/А тоот хаягт байрлах /***/ бүртгэлийн дугаартай газар, ***, ***дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***т урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, ялтан ***од авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэгдсэн болон цагаатгагдсан этгээд, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД

                           ШҮҮГЧИД                                          Т.БАТТУЛГА

                                                                                      Т.ЭНХЖАРГАЛ