| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0144/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/146 |
| Огноо | 2023-03-08 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/146
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Х.А*******
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А*******д холбогдох эрүүгийн 2231004710039 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1** оны ** дугаар сарын **-ний өдөр С*** аймгийн Ш******* суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт, Сэлэнгэ аймаг, Ш******* сум, ** дүгээр баг, Д******* т******* т******* гудамж *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д******* ******* овогт Х*******ын А******* /РД:*******/,
Шүүгдэгч Х.А******* нь Сэлэнгэ аймгийн Ш******* сумын 2 дугаар цийн эээр 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа “Б ” 2 дугаар цийн эийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/13 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/14 дугаар, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаартай “Ур чадвар олгох тухай”, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/33 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаал гаргаж З.Гд 1,053,380 төгрөг, А.Ад 577,908 төгрөгийн ур чадварын нэмэгдэл цалин олгосноос З.Ггаас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 72,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 200,000 төгрөг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 60,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 80,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 40.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг буюу 5 удаагийн үйлдлээр 752.000 төгрөг, А.Агаас 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 100.000 төгрөг буюу 3 удаагийн үйлдлээр 300.000 төгрөг нийт 1,052,000 төгрөгийг өөрийн Хаан банкны эзэмшлийн дугаарын дансаар авч өөртөө давуу байдал бий болгон төсөвт 1,631,288 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.А******* нь Сэлэнгэ аймгийн Ш******* сумын 2 дугаар цийн эээр 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа “Б ” 2 дугаар цийн эийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/13 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/14 дугаар, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаартай “Ур чадвар олгох тухай”, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/33 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаал гаргаж З.Гд 1,053,380 төгрөг, А.Ад 577,908 төгрөгийн ур чадварын нэмэгдэл цалин олгосноос З.Ггаас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 72,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 200,000 төгрөг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 60,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 80,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 40.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг буюу 5 удаагийн үйлдлээр 752.000 төгрөг, А.Агаас 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 100.000 төгрөг буюу 3 удаагийн үйлдлээр 300.000 төгрөг нийт 1,052,000 төгрөгийг өөрийн Хаан банкны эзэмшлийн дугаарын дансаар авч өөртөө давуу байдал бий болгон төсөвт 1,631,288 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, гэрч М.Уранчимэгийн мэдүүлэг /хх 07-09 дүгээр хуудас/, М.Уранчимэгийн депозит дансны хуулга /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч З.Ггийн мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/, З.Ггийн депозит дансны хуулга /хх-ийн 14-17 дугаар хуудас/, гэрч А.Агийн мэдүүлэг /хх-ийн 18-23 дугаар хуудас/, гэрч А.Байгалмаагийн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, Ш******* суманд ажилласан тухай илтгэх хуудас /хх-ийн 59-69 дугаар хуудас/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 164 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 166 дугаар хуудас/, багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 167 дугаар хуудас/, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 168 дугаар хуудас/, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 169 дүгээр хуудас/, Х.А*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 171 дүгээр хуудас/, Х.А*******ыг Ш******* сумын 2 дугаар цийн эийн албан тушаалд томилох тухай захирамж /хх-ийн 172 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сэргэлэнгийн мэдүүлэг /хх-ийн 194-195 дугаар хуудас/, хохирогч М.Уранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 197-200 дугаар хуудас/, гэрч Б.Даариймаагийн мэдүүлэг /хх-ийн 204-207 дугаар хуудас/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 214-215 дугаар хуудас/, хохирогч М.Уранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 229-230 дугаар хуудас/, гэрч З.Ггийн мэдүүлэг /хх-ийн 231-232 дугаар хуудас/, гэрч А.Ануужингийн мэдүүлэг /2хх-ийн 01-02 дугаар хуудас/, яллагдагчийн мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/, эрүүгийн дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн /хх-ийн хохирогч – дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан
дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Х.А******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А*******д ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг баталж, шүүгдэгч Х.А*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Х.А*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Х.А******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д******* ******* овогт Х*******ын А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Х.А*******ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Х.А*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
6.Шүүгдэгч Х.А******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ