Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогч С.Чулуунцэцэг

Хохирогчийн өмгөөлөгч З.Баттулга

Шүүгдэгч Г.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ганзоригт холбогдох 201614000510 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 сарын 27-ны Орхон аймгийн Баян-өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, Төмөр замын Эрдэнэт өртөөний вагон ашиглалтын депод үзэгч ажилтай, ам бүл 3, эцэг эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 36-05 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржгон овгийн Галбадрахын Ганзориг. /РД : ФА87112711/

Шүүгдэгч Г.Ганзориг нь 2016 оны 11 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 5 дугаар гудамжны 1 тоот хашааны баруун талын асфальтан авто зам дээр 79-75 ОРХ улсын дугаартай Тоёота Приус-10 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин зам дээр явж байсан явган зорчигч Ш.Батболдыг мөргөсний улмаас амь нас хохирсон, уг зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: -Шүүгдэгч Г.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед айж сандарсан учир хэргийн газрыг орхиж явсан. Тэр үед яахаа мэдэхгүй байсан. Жолооч болоод 6 жил болж байна. Би замын зорчих хэсгээр явж байсан. Тэгээд мөргөчихөөд айгаад шоконд ороод явчихсан. Хэргийн газар буцаж очиход цагдаа ирчихсэн байсан. Уг нь эмнэлэгийн тусламж үзүүлье гэж очсон. Одоо хийсэн хэрэгтээ харамсаж байна. Миний буруу. Хохиролд 6.000.000 төгрөг төлсөн. Хохирогчийн нэхэмжилж байгаа 2. банкны зээл болон хүүхдийн тэтгэлэгийг төлнө гэж бодож байгаа. Би эрүүл мэндийн хувьд харааны усжилттай, үүнээс болж харааны мэдрэл дарагдсан гэсэн мэдүүлэг,

-Хохирогч С.Чулуунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний нөхөр Батболд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны орой осолд орж нас барсан. Осолд орохын өмнө гэр рүүгээ явж байна гээд ярьж байсан. Ингээд шөнийн 12 цагийн үед осолд орсныг мэдсэн. Би одоо 3 хүүхэдтэй хоцорлоо. Миний хувьд гомдолтой байгаа. Эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амьд байх болов уу гэж боддог. Бид хоёр хоёулаа цалингийн зээлтэй байсан. Нөхөр маань зээлүүдээ төлж гэр бүлээ авч явдаг байсан. Бид орох оронгүй ийм байдалтай үлдлээ. Хохиролд 9.970.495 төгрөг нэхэмжилсэнээс одоо 6.000.000 төгрөг төлөгдсөн. Одоо 2 банкны зээл 4.300.000 төгрөг үлдсэнийг нэхэмжилж байна. Мөн 2 хүүхэддээ тэтгэмж тогтоолгосон, үүний зөрүүг нэхэмжилж байна. Бид 1996 оноос хамтран амьдарсан. Дунд охин маань надаар овоглож байгаа. Сая шүүхээр 2 хамтын амьдралтай байснаа тогтоолгосон. Тэгээд 2 хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон. Харин эрүүгийн хэрэгт нөхрийн нийгмийн даатгалын дэвтэр, шүүхийн шийдвэр зэргийг гаргаж өгөөгүй байгаа гэсэн мэдүүлэг,

-Гэрч П.Жавзандуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд хүүгээ Ганзоригийн машины урд суулгаад би өөрөө Ганзоригийн машины арын суудал дээр суугаад гэрлүүгээ харихаар гэр хорооллын дунд байдаг Наран самбарын хажуугаар гараад 71 нэртэй газарлуу өгсөөд явж байсан. Би тухайн үед зам хараад явж байсан чинь машины гэрэлд хүн харагдсан. Би Ганзоригт хандаж урд чинь хүн явж байна гэж хэлэхийн зуургүй шууд тэр хүнийг Ганзориг очоод мөргөсөн юм. Тухайн үед Ганзориг бид хоёрын урдаас машины гэрэл тусаад зам харагдахгүй байж байгаад гэнэт хүн ороод ирсэн юм. ...Г.Ганзориг машины зам дээр хүн мөргөсөн гэдгээ мэдсэн гэсэн мэдүүлэг /хх 109-110 ху/,

-Гэрч Б.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Уг хүн нь эрэгтэй хүн байсан бөгөөд баруун талаараа буюу баруун гараа шулуун цээжин бие нь хойшоо харсан байдалтай, хамар амнаас нь цус гарсан байдалтай, гарсан цус нь нөжирсөн, зүүн нүд нь бага зэргийн хавдсан байдалтай байсан. Хөлийн байрлалыг сайн харж чадаагүй. Би уг хүний гарын артер, гүрээний артерийг дарж үзсэн цохилтгүй байсан. Зүрхний цохилтыг хөдөлгөөнгүй чагнуур тавьж үзэхэд зүрхний цохилт сонсогдоогүй. Намайг массаж хийхэд амнаас нь цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 120 ху/,

-Гэрч Ч.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бид хоёр ажил руу орчихоод гарын үсэг зураад буцаж гарч ирээд тамхилсан чинь Ганзориг надад хандаж Наран багт зам хаагаад байсан ослыг чинь би хийчихсэн, гэхдээ тухайн үед айсандаа болоод хэргийн газрыг шууд хаяад зугтаасан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 123 ху/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 72 дугаар дүгнэлтэнд: 1. Талийгаачид хавсарсан гэмтэл: Гавал тархины битүү гэмтэл, гавлын дух ясны цөмөрч суурь руу шилжсэн, салсан хугарал, гавлын дагз ясны том сэлтэрхийт зөрөөтэй салсан хугарал, тархины эдийн дух хэсгийн цусархаг няцрал, тархины хатуу бүрхүүл дорхи дух, зүүн чамархай, суурийг хамарсан цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл дорхи баруун их тал бөмбөлөгийн цус харвалт, бүх биеийн доргилт, баруун бөөрний язрал, баруун бөөрний хальсан доорх цус хуралт, улаан хоолойн гадна давхарга цус хуралт, хуйхан дор болон хуйханд цус хуралт, нүүрэнд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт, баруун даланд зулгаралт, баруун гарын дунд хурууны арьсны бүтэн байдлын алдагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, доргих хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Үхлийн шалтгаанд нөлөөлнө. 3. Гавал тархины битүү гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, баруун бөөрний язралт нь гэмтлийн зэргийн зааврийн 3.1.12-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, зөөлөн эдийн цус хуралт, залгаралтууд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хоорондоо шалтгаант 3. холбоо бүхий гэмтлүүд болно. 4. Талийгаачийн цусанд этилийн спирт 1.9 проминь процент илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. 5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 6. Цогцос зөөвөрлөгдөөгүй. 7. Хохирогч гэмтсэн даруйдаа нас барсан. Маш богино хугацаанд амьд байх боломжтой боловч ямар нэг хөдөлгөөн хийх чадваргүй. 8. Нас барснаас хойш цогцосны байрлал нь дээшээ харан байрласан, мөчид шулуун байсан өөрчлөгдөөгүй. 9. Хэргийн газрын үзлэг хийхээс өмнө нас бараад 2 цаг болоогүй байна. 10. Талийгаач нь О/I/ бүлгийн цустай болно 11. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, гавлын дух ясны цөмөрч суурь руу шилжсэн салсан хугарал, гавлын дагз ясны сэлтэрхийт зөрөөтэй салсан хугарал тархины хатуу бүрхүүл дорхи дух, зүүг чамархай, суурийг хамарсан цусан хураа, тархины цусан бүрхүүл дорхи баруун их тал бөмбөлгийн цус харвалт болно. 12. Цаг алдалгүй эмнэлэгийн тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжгүй байжээ гэсэн дүгнэлт /хх 54-56 ху/,

-Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 111 дугаартай дүгнэлтэнд: ...10. Тоёота Приүс маркийн 7975 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Ганзориг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5а,б,в, 9.1, 9.2, 15.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 63-64 ху/,

- Орхон аймгийн ШШГА-ны шинжээчийн 142 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хэрэг учралын газраас хураан авсан тээврийн хэрэгслийн урд гуферийн гэрлийн хүрээ байж болох 2 хэсэг хуванцар эд анги нэг бүхэл байсан тээврийн хэрэгслийн эд ангийн хэсэг мөн бөгөөд 79-75 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн дугуй хэлбэртэй толь нь 79-75 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун толины эд анги мөн байна. Шинжлэгдэж буй шилний хагархай болон будагны хэсгүүд нь шинжлэгдэж буй тээврийн хэрэгслийн гуферийн гэрлийн шил болон гадна өнгөтэй тохирч байна гэсэн дүгнэлт /хх 82-83 ху/,

-Орхон аймгийн ШШГА-ны шинжээчийн 136 дугаартай дүгнэлтэнд: ...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээрээс тээврийн хэрэгслийн мөр болон шинээр үүссэн уранхай илрэхгүй байна гэсэн дүгнэлт /хх 90-91 ху/, -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-11 ху/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-14 ху/

-Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх15-16 ху

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, дахин үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-25 ху/

-Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-28 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 147 ху/

-Г.Ганзоригийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, дахин байцаасан тэмдэглэл /хх 211-218 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Ганзориг нь 2016 оны 11 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 5 дугаар гудамжны 1 тоот хашааны баруун талын асфальтан авто зам дээр 79- 4. 75 ОРХ улсын дугаартай Тоёота Приус-10 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин явган зорчигч Ш.Батболдыг мөргөсний улмаас амь нас хохирсон, уг зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганзоригийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Чулуунцэцэгийн “...Миний нөхөр Батболд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны орой осолд орж нас барсан. ...шөнийн 12 цагийн үед осолд орсоныг мэдсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Жавзандулам /хх 109-110 ху/, гэрч Б.Батзаяа /хх 120 ху/, гэрч Ч.Мөнхбаатар /хх 123 ху/, талийгаачид Гавал тархины битүү гэмтэл, гавлын дух ясны цөмөрч суурь руу шилжсэн, салсан хугарал, гавлын дагз ясны том сэлтэрхийт зөрөөтэй салсан хугарал, тархины эдийн дух хэсгийн цусархаг няцрал, тархины хатуу бүрхүүл дорхи цус, зүүг чамархай, суурийг хамарсан цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл дорхи баруун их тал бөмбөлөгийн цус харвалт, бүх биеийн доргилт, баруун бөөрний язрал, баруун бөөрний хальсан доорх цус хуралт, улаан хоолойн гадна давхарга цус хуралт, хуйхан дор болон хуйханд цус хуралт, нүүрэнд олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт, баруун даланд зулгаралт, баруун гарын дунд хурууны арьсны бүтэн байдлын алдагдал бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 72 дугаартай дүгнэлт /хх 54-56 ху/, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 111 дугаартай дүгнэлт /хх 63-64 ху/, мөр судлалын шинжээчийн 136, 142 дугаартай дүгнэлтүүд /хх 82-83, 90-91 ху/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Ганзоригт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Ганзориг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан журмыг баримтлан ял шийтгэл оногдуулж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “хохиролд 9.970.495 төгрөг нэхэмжилсэнээс оршуулгын зардал, өмгөөллийн хөлсөнд нийт 6.000.000 төгрөг төлөгдсөн. Одоо 2 банкны зээл 4.300.000 төгрөг үлдсэнийг нэхэмжилж байна, мөн 2 хүүхэддээ тэтгэмж тогтоолгосон, үүний зөрүү болон нөхөн төлбөрийг нэхэмжилж байна” гэсэн тайлбарыг гаргаж байна.

Шүүх нотлох баримтыг шинжлэн судалвал оршуулгын зардлыг баримтын дагуу 5.333.050 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000, төгрөгийг төлж барагдуулсан байна.

Харин банкны зээлийн үлдэгдэл болон хүүхдийн тэтгэмжийн зөрүү, нөхөн төлбөрийг шийдвэрлэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, баримтыг ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Иймд шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Ганзориг нь энэ хэрэгт 13 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн логотой POP гэсэн бичигтэй улаан алаг куртик 1 ширхэг, цайвар цэнхэр будаг, цус мэт зүйлээр бохирлогдсон юүдэнтэй цамц 1 ширхэг, хар цагаан судалтай нимгэн давуу өмд 1 ширхэг, саарал давуун материалтай өмд 1 ширхэг, хар даавуун материалтай бор тэлээтэй өмд 1 ширхэг, хар савхин өрөөсөн бээлий 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, бор ноосон малгай 5. 1 ширхэг, бол ноосон цамц 1 ширхэг, хар товчтой цагаан футболк 1 ширхэг, хар бор саарал өнгө хосолсон нимгэн ханцуйтай цамц 1 ширхэг, саарал алаг оймс 1 хос, улаан алаг оймс 1 хос, цагаан цэнхэр будаг мэт зүйлээр бохирлогдсон хагас түрийтэй гутал 1 хос, тээврийн хэрэгслийн гуферийн хагархай том, жижиг 2 хэсэг, 5см-н диаметртэй дугуй жижиг толь 1 ширхэг, шил хуванцар мэт зүйлсийн жижиг жижиг олог тооны /гялгар уутанд хийсэн/ хагархай, хар савхин өрөөсөн бээлий 1 ширхэг, улаан WEST тамхиний хайрцаг 1 ширхэг, улаан WEST тамхи 3 ширхэг, ногоон асуугуур 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон самбай даавуу 1 ширхэг, цагаан резинэн бээлийнд боож хийсэн цус мэт зүйлээр бохирлогдсон самбай даавуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.Ганзоригийн №737244 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 79-75 ОРХ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн №01158909 дугаартай гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Галбадрахын Ганзоригийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Г.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг нийт 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Ганзоригт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Г.Ганзоригийн цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн логотой POP гэсэн бичигтэй улаан алаг куртик 1 ширхэг, цайвар цэнхэр будаг, цус мэт зүйлээр бохирлогдсон юүдэнтэй цамц 1 ширхэг, хар цагаан судалтай нимгэн давуу өмд 1 ширхэг, саарал давуун материалтай өмд 1 ширхэг, хар даавуун материалтай бор тэлээтэй өмд 1 ширхэг, хар савхин өрөөсөн бээлий 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, бор ноосон малгай 1 ширхэг, бол ноосон цамц 1 ширхэг, хар товчтой цагаан футболк 1 ширхэг, хар бор саарал өнгө хосолсон нимгэн ханцуйтай цамц 1 ширхэг, саарал алаг оймс 1 хос, улаан алаг оймс 1 хос, цагаан цэнхэр будаг мэт зүйлээр бохирлогдсон хагас түрийтэй гутал 1 хос, тээврийн хэрэгслийн гуферийн хагархай том, жижиг 2 хэсэг, 5см-н диаметртэй дугуй жижиг толь 1 ширхэг, шил хуванцар мэт зүйлсийн жижиг жижиг олог тооны /гялгар уутанд хийсэн/ хагархай хар савхин өрөөсөн бээлий 1 ширхэг, улаан WEST 6. тамхиний хайрцаг 1 ширхэг, улаан WEST тамхи 3 ширхэг, ногоон асуугуур 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон самбай даавуу 1 ширхэг, цагаан резинэн бээлийнд боож хийсэн цус мэт зүйлээр бохирлогдсон самбай даавуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.Ганзоригийн №737244 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 79-75 ОРХ улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн №01158909 дугаартай гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганзоригт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА