Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/327

 

 

 

 

                                                                                                           

 

 

 

 

  

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

Улсын яллагчаар Б.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Дхолбогдох эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3 дугаар баг 32 дугаар гудамжны 4 тоотод гэртээ хамтран амьдрагч Ч.Бтай гэр бүлийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр, толгойн тус газарт өшиглөн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд

Хохирогч Ч.Бын өгсөн ...2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Зуунмод сумын төвөөр ажил хөөцөлдөж яваад оройн 17 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 32-4 тоотод байх өөрийн гэртээ очсон. Намайг гэртээ очиход манай гэрт Дорноговь аймгийн Сайншанд сумаас манай эхнэр Доржхандын төрсөн дүү Отгонцэцэг, түүний нөхөр Ганцоож, манай эхнэрийн том эгчийн хүүхэд Хуягаа нар ирсэн байсан. Ганцоож нь Доржхандын ах Наранбатаас машин авахаар ирсэн байсан ба тэр машинаа манай хашаанд авчираад тавьсан байсан. Тэр машиныг бүгдээрээ янзлах болоод 19 цагийн орчим машиныг нь янзалж эхэлсэн. Бид нар машиныг нь янзалж байх хоорондоо Ганцоож, Наранбат, Отгонцэцэг, Доржханд бид нар нийт хоёр ширхэг 0.5 грамтай “Тайга” нэртэй архи хувааж уусан юм. Машин янзалж байхад бид нар архиа уугаад дууссан. Тэгээд ахад Ганцоож, Хуягаа нар хамт архинд яваад хоёр шил архи авчирсан. Би тэр архины нэрийг нь санахгүй байна. Тэр авчирсан архийг Наранбат, Доржханд, Отгонцэцэг, Ганцоож би бид нар хувааж уусан. Би бага зэргийн согтолттой байсан. Тэгээд оройн 21 цаг өнгөрч байхад эхнэр Доржхандад хандан хамт архи уулаа, архи уухгүй байхгүй гэж хэлээд эхнэртэйгээ маргалдсан. Тэр үед ах Наранбат нь гарч машиндаа унтлаа гээд гараад явсан. Тэр үед манай эхнэрийн дүү Отгонцэцэг нь эгч Доржхандыг өмөөрч манай эгчийг архи уулгасангүй, бид нар ганц удаа ирж байхад гэж уурласан. Тэгээд Отгонцэцэг, Доржханд нар нь босож ирээд намайг маажих гээд байхаар нь би тэр хоёрыг түлхээд газарт унагасан. Тэгсэн тэр хоёр ахин бос ч ирээд миний зүүн гарын тохойн дотор хэсгээс маажсан. Тэр хоёртой зууралдаад байж байхад гаднаас Ганцоож, Хуягаа нар орж ирсэн. Намайг Доржханд, Отгонцэцэг нартай зууралдаж байхад хажуу талаас нэг хүн миний зүүн талын нүд, уруул хэсэг хоёр удаа цохисон. Тэгээд тэрнээс хойш сайн юм санахгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Дын гэрчээр өгсөн ... би босоод явах гэхэд Батбаяр нь миний толгойтой үснээс татаад намайг татаж газарт унагасан. Намайг газарт унахад Батбаяр нь намайг цохих гээд хамт газарт унасан. Надтай хамт газарт унахаар баруун хөлөөрөө хэд хэдэн удаа Батбаярын нүүр толгой хэсэгт нь өшиглөсөн. Өшиглөчхөөд босоод ирэхэд Батбаяр нь араас бос ч ирээд миний фудволкноос татахдаа гараа алдаад унахдаа гэрийн багана мөргөөд газарт унасан. Тэгэхээр нь би цүнхтэй хувцсаа аваад намайг доромжилдог байсан одоо миний үхсэн аав ээжийг доромжиллоо би явлаа гэж хэлээд хүүхдүүдээ аваад гарсан миний хувцсыг дүү Хуягаа аваад гарсан. Ганцоож нь гадна хүүхдээ тэврээд зогсож байсан, Отгонцэцэг нь бид нарыг салгаж байсан. Тэр үед Отгонцэцэг бас үхсэн эцэг эхийн минь нэрийг доромжилдог яасан хогийн амьтан бэ гэж хэлээд гарсан. Би гэрээс гарахдаа Батбаярыг харахад нүүрээс нь цус гарчихсан, нүд нь хавдчихсан босоод зогсож байсан. Би гэрээс гараад 5 дугаар хороонд ах Наранбатын гэрт хоносон. Маргааш өглөө нь буюу 2023 оны 7 дугаар сарын 03-ны өглөө Наранбат бид нар ажилдаа явахдаа би Наранбат ахад хандан Ганцоож, Хуягаа нарыг Батбаяртай очиж уулзаарай гэж хэл, хүн амьтанд гай болохвий очиж уулзаад болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлээрэй гэж хэлсэн. Би 10 цаг өнгөрч байхад Ганцоож руу залгаж та нар очиж Батбаяртай уулзаж болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлээрэй наадах чинь үлдсэн хүмүүстээ гай болно шүү гэж хэлсэн. Манай дүү нар Батбаяртай очиж уулзаад болсон үйл явдлыг өөрт нь хэлсэн байна лээ. Оройн 19 цаг өнгөрч байхад Батбаяр нь над руу 2 удаа залгасан би утсаа аваагүй. Тэгсэн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өглөө 10 цаг өнгөрч байхад бас миний гар утас руу Батбаяр нь залгахаар нь би утсаа авахад Батбаяр нь миний нүүр амыг яачихсан юм бэ, бүгдээрээ нийлж байгаад сэглээд хаячихсан юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батбаярт хандан чи одоо тасарчихсан байсан гэж хэлэх үү чи намайг алах гэж байгаад надад өшиглүүлсэн гэж хэлээд хэрэлдээд утсаа салгасан. Тэгээд тэрнээс хойш ахиж яриагүй. Ийм л зүйл болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Г.Ганхуягийн өгсөн ... унтаж байхад гэр дотроос нэг хүн гэрийн хаалгыг онгойлгоод Хуягаа гэж орилсон. Тэгэхээр нь би машинаас буугаад гэр лүү явж очиход Мөнхцоож ах гэрийн гадна машиныхаа хажууд түлхүүр багажаа хураагаад зогсож байсан. Тэгээд би гэр лүү ороход угаалтуур, хогийн сав нь газарт унасан, хог нь тарчихсан байсан ба Доржханд эгч уйлчихсан надад хандан Хуягаа энэ цүнхтэй хувцаснуудыг аваад гар гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бэ та нар гэж хэлээд цүнхтэй хувцсыг нь аваад гэрээс гарсан. Би авч гарсан цүнхтэй хувцсаа өөрийнхөө машинд хийгээд машиндаа суугаад явцгаая гэж хэлэхэд гэрээс Доржханд эгч, Отгонцэцэг эгч хүүхдээ тэвэрчихсэн ирсэн ба Мөнхцоож ах машинаасаа ирээд бүгд миний машинд суугаад Двизийн 5 давхарт байх Наранбат ахын гэр лүү яваад тэнд хоносон. Маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 11 цагийн орчим Мөнхцоож ах бид хоёр хамт Батбаяр ахын гэрт очиход Батбаяр ах ганцаараа гэртээ унтаж байсан. Бид нарын ороход Батбаяр ах сэрсэн. Мөнхцоож ах Батбаярт хандан эмэгтэй хүнийг цохиж зодоод байхдаа яадаг юм бэ гэж хэлэхэд Батбаяр ах харин тиймээ ах нь ёстой юу ч санадаггүй, банкаар орох ёстой миний нүүр ам ёстой аймаар болчихжээ гэж хэлж байсан. Тэгээд Батбаяр ахын гэрээс Мөнхцоож ах бид хоёр гараад машинаа аваад тэндээс явсан. Ахин очоогүй ийм л зүйл болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 418 дугаартай ...Ч.Бын биед гайморын гадна хананы хугарал, дээд уруулан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний салстанд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 419 дугаартай ...Б.Дын биед зүүн чихний ард зөөлөн эдийн зулгаралт, зүүн бугалганы зөөлөн эдийн цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинжээч эмчийн үзлэг хийсэн тухайн цаг хугацаанаас 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Дын ...Би уг тогтоолыг уншиж танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

                                                                                                      

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Ч.Б нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдэгдсэн тул шүүгдэгч Б.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Дад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Эрүүгийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Боржигин овгийн Балжиннямын Доржханд энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Б.Д “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Дшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Боржигин овгийн Балжиннямын Доржханд энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ДЭЛГЭРМӨРӨН