МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,
улсын яллагч Г.Баясгалан /томилолтоор/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* ******* төрсөн, 35 настай, *******, , , , ам бүл 1, , урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ийн ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн орчимд хохирогч Г.д хүч хэрэглэн довтолж улмаар түлхэн унагаж, түүний эзэмшлийн Самсунг А-52 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэн авч дээрэмдсэн,
2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “”-ын урд хохирогч Л.ы эзэмшлийн гар утсыг хууль бусаар авахаар хөлөн дээр нь гишгэж хүч хэрэглэж довтолсон, уг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд тавхайн шивнүүр ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г. “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
- Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн орчимд хохирогч Г.д хүч хэрэглэн довтолж улмаар түлхэн унагаж, түүний эзэмшлийн Самсунг А-52 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэн авч дээрэмдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Иргэнээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол (хавтас хэргийн 76 дахь тал),
- Хохирогч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Хүүхэд хөгжлийн төвийн хажуугаар явж байгаад таньдаг хүнтэйгээ таараад хоорондоо юм яриад зогсож байтал нэг үл таних залуу над руу хүрч ирээд “утсаар чинь ганц ярьчихаад буцаагаад өгье” гээд гуйхаар нь зөвшөөрөөд өөрийнхөө Самсунг А52 маркын гар утсаа өгтөл миний гар утсыг аваад бараг 5 минут орчим хүн рүү залгаад байгаа бололтой зогсоод байсан. Тэгэхээр нь би “одоо болсон бол би гар утсаа авчихья” гэхэд “за байж бай” гэж хэлэнгүүтээ намайг шууд хоёр гараараа түлхээд газар унагаачихаад гэр хорооллын гудамж руу гүйгээд орчихсон. Би босоод араас нь гүйгээд гүйцээгүй алдчихсан. Ингээд тухайн үед миний гар утсыг авч зугтаасан хүнийг хажууд зогсож байсан танил Чимгээгээс асуухад “наадах чинь гаргүй *******а гэдэг залуу байгаа юм, Налайхаар архи уугаад явж байдаг” гэж хэлсэн. 2022 оны 03 дугаар сард байх гар утсаа лизингээр 1.100.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хар өнгийн кейс хамгаалалттай, хар өнгөтэй, дэлгэцийнх нь шилэн наалт баруун доод буландаа хагархайтай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дэх тал),
- Гэрч Д.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...танил болох гэх залуутай тааралдаад түүнтэй уулзаад зогсож байтал, гэнэт гаргүй *******а хүрч ирээд гаас “ахын дүү гар утсаа өгч байгаач, эгч рүүгээ нэг яриадахъя” гээд гаас түүний Самсунг маркийн гар утсыг авчхаад хэсэг зогсож байгаад гэнэт л ыг түлхэж газар унагаачхаад утсыг нь аваад тэр чигээрээ зугтаагаад алга болчихсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дэх тал),
- “Дамно” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн НД-22-107 дугаартай “Самсунг А-52 загварын гар утсыг 575.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 85-86 дахь тал) зэрэг болно.
- Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “”-ын урд хохирогч Л.ы эзэмшлийн гар утсыг хууль бусаар авахаар хөлөн дээр нь гишгэж хүч хэрэглэж довтолсон, уг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд тавхайн шивнүүр ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Л.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр багын хоёр найзтайгаа уулзаад Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаа гудманд 0.75 литрийн Чингис гэх архи 1 шилийг хувааж уучхаад хоёр найзаасаа салаад явсан. Тухайн үед 17 цаг өнгөрч байхад гэрлүүгээ харих гээд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ын урдуур явж байсан чинь огт харж байгаагүй 2-3 хүнтэй тааралдсан. Тэгээд тэдгээр хүмүүстэй хамт 1 шил архи хувааж уухаар болоод би нэг дэлгүүр ороод 0.33 литрийн Хараа нэртэй архи аваад гараад ирсэн чинь гэнэт нэг танихгүй залуу надруу хүрч ирээд миний гар утсыг авах гээд надтай булаацалдсан. Тэр үед би гар утсаа булаалгахгүй гээд түүнтэй зууралдаж байхад тэр залуу намайг газар унагаагаад миний гар утсыг булааж авч чадахгүй болонгуутаа миний баруун хөлөн дээр хүчтэй гишгичхээд зугтаагаад явчихсан юм. Удаагүй цагдаа нар намайг машиндаа суулгаад эмнэлэг рүү хүргэж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ нь манай нөхөр байгаа юм, бид хоёр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, дундаасаа 6 хүүхэдтэй. Нөхөр маань саяхан буюу 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэртээ зуурдаар нас барсан юм. Тийм болохоор нөхрийнхөө хохирсон хэрэгт би түүний өмнөөс хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Хохирол болон эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх ямар нэгэн баримт бичиг байхгүй. Мөн энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
- Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цагийг сайн санахгүй байна, 17-18 цагийн үед байх ын урд зогсоол дээр машин дотроо сууж байтал зогсоолын хажууд дээгүүрээ цээж нүцгэн хоёр залуу зодолдоод байсан. Хүмүүс хараад зогсож байхаар нь би цагдаад дуудлага өгөөд явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),
- Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тус өдөр тухайн дуудлага ирсэн. Тус дуудлага ирснээс хойш 5 минутын дараа Налайх дүүргийн 1 дүгээр хороо ын үүдэнд очих үед дуудлага мэдээлэл өгсөн иргэн нь машины хажууд зогсож байсан, юу болсон талаар асууж тодруулахад хүн намайг зодоод гар утсыг минь аваад зугтгачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед хажууд нь зогсож байсан иргэдээс тодруулж асуухад гаргүй *******а гэх хочтой залуу наад хүний чинь гар утсыг авах гээд ноцолдож байгаад утсыг нь авч чадалгүй, хөл дээр нь гишгээд гүйчихсэн гэж хэлсэн. Тэгээд гаргүй *******а гэх хүнийг эрэн сурвалжилж байгаад Налайх дүүргийн 2 дугаар хороо Соёлын ордны хажуугаас архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн байх үед нь олж эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
- Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 408 дугаартай “Л.ы биед баруун тавхайн шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын регистрийн дугаарын 23111201002257 дугаартай лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхитэй үйлдэл байдаг. Өөрөөр хэлбэл гэмт этгээд өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс үл шалтгаалан хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Г.ы “Самсунг А52 маркийн гар утсыг түр яриад өгье” гэж гуйж авчихаад буцааж авах гэхэд нь түлхэн унагаж, түүний гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж зугтаасан, мөн хохирогч Л.ы гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж, хохирогч нь эд хөрөнгөө хамгаалж зууралдах явцад баруун хөлөн дээр нь гишгэж, баруун тавхайн шивнүүр ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулж зугтаасан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.ын энэхүү үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байх ба хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн, хохирогч Л.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.******* нь 2 удаагийн үйлдэл, давтамжаар дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно” гэж заасныг, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа хүний эрүүл мэндэд халдаж хүндэвтэр хохирол учруулсан байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг тус тус журамлан хэрэглэсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.гийн эзэмшлийн Самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэн, хууль бусаар авсны улмаас хохирогч Г.д 575.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн НД-22-107 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь дээрх хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ас 575.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.д олгохоор шийдвэрлэв.
Мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Л.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч С. нар нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.ыг хохирогч Л.ы хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт эдлэх хорих ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г. нь “шүүгдэгч Б.******* нь бага наснаасаа өнчирч, төрөхдөө төрөлхийн зүүн гарын сарвуу атгаалж үеүд дутуу хөгжилтэй, нас биед хүрсэн боловч нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаагүй, урьд ял шийтгэлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 3 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд ял шийтгэгдэж байгаагүй байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд 575.000 төгрөгийн хохирол тус тус учирсан, хохирол төлөгдөөгүй), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоног буюу 2 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 4 сар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.ын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 4 (дөрөв) сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 (жар) хоног буюу 2 (хоёр) сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ын цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ас 575.000 (таван зуун далан таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.д олгосугай.
- Шүүгдэгч Б.******* нь хохирогч Л.ы хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ