Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Эрдэнэбатын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2327000000094 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ******* баг ******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:******* регистрийн дугаартай, ******* овгийн*******ын *******.

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ******* багийн нутаг *******ийн өндөр өвөлжөө гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 1,241 шоо метр нойтон шинэс модыг хөрөө, сүх ашиглан бэлтгэж, ******* улсын дугаартай Киа пронтер загварын автомашинаар тээвэрлэж байгаль орчинд 1,682,704 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

          -шүүгдэгч *******ы... Миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбар,

          -иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өгсөн “...******* надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

          - Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №31 дугаар “...бэлтгэсэн унины бэлдэц, мод нь нойтон мод байна. Хохирлын үнэлгээ хэрэглээний нойтон унины бэлдэц нь 0.652 шоо метр 1,078,162 төгрөг, хэрэглээний нойтон мод нь 0.589 шоо метр 604,542 төгрөг, нийт 1,682,704 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

          Өвөрхангай    аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газар, улсын байцаагч Б.Янжиндуламын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01-26-02/243/07 дугаар "...Бат-Өлзий сумын ******* багийн иргэн ******* нь сум дундын ойн ангийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 31 тоотоор ойд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 1,682,704 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 5,048,112 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулахаар шийдвэрлэв...” гэсэн улсын байцаагчийн акт /хх-ийн 37 дугаар  хуудас/,

          -Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №ӨХЦ23-51 дугаартай “....шинэс төрлийн нойтон мод 58,900 төгрөг, унины цуулбар бэлдэц 946,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 1.004.900 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 41-44 дүгээр хуудас/,

          -Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №ӨХ12/023 дугаартай “....******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2023 оны 05 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 6,075,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

          -Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №ӨХЦ23-50 дугаартай “...хөрөө 100,000 төгрөг, сүх 21,000 төгрөг, 2023 оны 05 сарын зах зээлийн үнэлгээ нийт 121,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 57-60 хуу/

          -Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ******* багийн нутаг М46°58'32.62", Е102o01128.911 солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй байна...” гэсэн 114 дугаартай албан бичиг, /хх-ийн 93 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ы хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ******* овгийн*******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай Киа пронтер маркийн тээврийн хэрэгсэл нь *******ы өмчлөлд байдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул ******* улсын дугаартай Киа пронтер маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох,

          мөн гэмт хэрэг үйлдэж олсон 10 ширхэг шинэс мод, 172 ширхэг монгол гэрийн цуулбар унины бэлдэц зэргийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

          Хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн төмөр их биетэй цагаан дамартай цахилгаан хөрөө 1 ширхэг, хар өнгийн төмөр сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгав.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг,

          шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч ******* овгийн*******ын *******ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн*******ын *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

          4.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай Киа пронтер маркийн тээврийн хэрэгслийг,

          гэмт хэрэг үйлдэж олсон 10 ширхэг шинэс мод, 172 ширхэг монгол гэрийн цуулбар унины бэлдэц зэргийг тус тус улсын орлого болгосугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар өнгийн төмөр их биетэй цагаан дамартай цахилгаан хөрөө 1 ширхэг, хар өнгийн төмөр сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.

          7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН