| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0112/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/113 |
| Огноо | 2023-08-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгч Б.*******, Г.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, ******* овогт ийн *******, ******* овогт ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2307000040198 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ******* *******т төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, *******, *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******гийн ******* /РД:/,
2. Монгол улсын иргэн, -ны өдөр аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт , , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт ийн ******* /РД:/
3. Монгол улсын иргэн, дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-ийн т ажилтай, ам бүл 10, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт ийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр , тоотод байрлах иргэн Э.ийн гэрээс түүний хэрэглэж байсан Samsung A-33 маркийн гар утсыг нууцаар, хуул бусаар авсны улмаас хохирогч С.ид бага хэмжээнээс дээш буюу 1,079,920 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагч Б.ийг бусдын эзэмшлийн Samsung A-33 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар бусаар авч, гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж тухайн гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт 350,000 төгрөгийн барьцаанд тавьж, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хохирогч С.ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-9/, хохирогчийн мэдүүлэг /хх-13-16/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-17/, гэрч н.ий мэдүүлэг /хх-30/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх- 38-39/, барьцаалдан зээлдүүлэх газрын гэрээ /хх-86/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******, Г.*******, Б.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр , тоотод байрлах иргэн Э.ийн гэрээс түүний хэрэглэж байсан Samsung A-33 маркийн гар утсыг нууцаар, хуул бусаар авсны улмаас хохирогч С.ид бага хэмжээнээс дээш буюу 1,079,920 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагч Б.ийг бусдын эзэмшлийн Samsung A-33 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар бусаар авч, гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж тухайн гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт 350,000 төгрөгийн барьцаанд тавьж, ашигласан болох нь:
/хх-13/
/хх-17/
/хх-52/
/хх-57/
/хх-62/
/хх-38-39/
/хх-63-65/
/хх-89-93/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч С.ийн Samsung A-33 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг,
Г.*******, Б.******* нар нь Samsung A-33 маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулсны улмаас хохирогчид 1,079,920 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “...Яллах дүгнэлтэд дурдагдсан гэрч С.ийн мэдүүлэг, шүүгдэгч нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэрч н.ийн мэдүүлэг, Өндөр захир барьцаалдан зээлдүүлэх газрын ажилтан н.ий мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн н.ийн утсыг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад 1,079,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Г.*******, Б.******* нарын хувьд шүүгдэгч Б.ий хулгайлах гэмт хэрэг үйлдэж гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг нь мэдсээр байж хохирогч С.ийн утсыг ломбардад 350,000 төгрөгөөр тавьсан.Тухайн 350,000 төгрөгийг хувьдаа зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байгаа тул дээрх зүйл ангиар буюу шүүгдэгч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Шүүгдэгч Г.*******, Б.******* нарыг мөнгө угаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг тус тус гаргаж байна. Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь хохирогчид учирсан 1,779,220 төгрөгийн өөрт ноогдох хувь хэмжээг төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.*******ын хувьд хохирол төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг хохирогчийн зүгээс үндэслэж гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч Б.*******аас хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд хулгайлах гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял гэсэн гурван төрлийн ялтай. Шүүгдэгч Б.ий хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлоо төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг 320 цагийн хугацаанд хийлгэх ялын дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.*******, Б.******* нарын хувьд энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дараах ялын төрлүүдтэй. Үүнд зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэсэн хоёр төрөлтэй. Прокурорын зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Г.ий хувьд хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.*******ын эрүүл мэндийн байдалтай холбогдуулан зорчих эрхийг хязгаарлах ял гаргаж байна. Шүүгдэгч Б.*******ын хувьд хязгаарлалтын бүсийг Нийслэлийн 9 дүүргийн хэмжээгээр тогтоох саналыг гаргаж байна. Учир нь Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх байдал үүсэх магадлалтай. Иймд түүний хувийн байдлыг нь харгалзан хүнлэг, энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлж төвийн 7 дүүргийн хэмжээгээр хязгаарлалтыг тогтоох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Г.ий хувьд оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар хязгаарлалтын бүсийг тогтоох саналыг тус тус гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Иймд шүүгдэгч Б.*******, Г.*******, Б.******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.*******, Г.*******, Б.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.ид 1,079.920 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч “...хохирол төлбөрт 720,000 төгрөгийг Б.*******, Г.******* нараас авсан, харин Б.******* нь хөгжлийн бэрхшээлтэй, төлбөр төлөх боломжгүй тул өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Б.*******, Г.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэм буруутайд,
шүүгдэгч Г.*******, Б.******* нарыг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг захиран зарцуулсан” гэм буруутайд тус тус тооцож тэдэнд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг захиран зарцуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, Б.*******, Г.******* нарыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг Налайх, Баянзүрх дүүрэг, Б.ийг *******, Г.ийг Баянгол дүүргийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тус тус тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Б.*******ыг *******, *******, ******* тоот, Г.ийг , , тоот, Б.ийг , тоот хаягаа оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ