Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Шүүгдэгч: Б.Баатарзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Эрдэнэбатын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2327000680105 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо 1-145 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 412 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж ял шийтгэгдэж байсан, УХ00292450 регистрийн дугаартай, Хуаца овгийн Батзоригийн Баатарзориг.

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Баатарзориг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Б.Баатарзориг нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ipone-11 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Б.Адъяад 950,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн

          -хохирогч Б.Адьяагийн “...Хархорин сумын цагдаагийн хэлтсийн хашаан дотроос хүргэн болох Гомбожавын Петровисын шатахуун түгээх станцын ард байрлах гэр лүү алхсан. Алхаж байх үед тасарсан байсан. Яг хаагуур ямар замаар явсан талаараа санахгүй байна. ...сэрээд барилгаас гараад засмал замаар явж байхдаа утсаа халаасандаа үзэхэд байгаагүй. Тухайн үед найзынхаа машинд орхисон байх гэж бодож байсан.Тэгээд найзаасаа асуугаад байхгүй байсан. Өглөө 10 цаг өнгөрч байхад тус 2 давхар барилга дээр очоод тэнд байсан хүмүүсээс утас олсон уу, олсон бол шагналыг нь өгөөд авъя гэсэн. ...сая зургийг нь хардаг залуу намайг утсаа хайгаад ус барилга дээр очих үед байсан. Малгайтай саарал цамцтай, туранхай, жижиг биетэй залуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

          -гэрч Б.Гүнбаярын “...би 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн 1 давхарт байдаг пиццаны газрын үүдэнд 20 орчим насны туранхай, 179 см орчим өндөртэй залуу айфонь 11 загварын, урд талын дэлгэц нь хагархай гар утас 700,000 төгрөгөөр зарна гэсэн бөгөөд би үзэж байгаад тус үнээр худалдаж авахаар болсон. Өөрийн Хаан банкны 5019986336 дугаартай данснаас Хаан банкны 5753778919 дугаартай данс руу шилжүүлсэн. Манай найз охин Сүрэн тус утсыг хэрэглэж байгаад 2023 оны 05 дугаар сарын эхээр гээчихсэн. Одоо надад байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

          -гэрч Н.Сүрэнгийн “...манай найз залуу Б.Гүнбаяр нь 2023 оны 04 дүгээр сарын дундуур айфонь 11 загварын цагаан өнгөтэй гар утас хувь хүнээс худалдаж авч өгсөн. Би тухайн утсыг ашиглаж байгаад 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүрэг 3, 4 дүгээр хороолол орчим гээчихсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 27-р хуудас/

          -гэрч М.Алдарбатын “...манай найз болох Б.Баатарзориг Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж байгаад ирэхдээ надад айфонь 11 маркийн гар утас олсон чи сэлбэгт авах уу гээд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн. Би тэр өдрийн орой нь тус утасны кодыг нь гаргаад маргааш нь ажил дээрээ байх үедээ 700,000 төгрөгөөр нэг эрэгтэй хүнд зарсан. ...Би Баянгол дүүрэг 3, 4 дүгээр хороолол Оргил худалдааны төвийн нэг давхар байх пиццаны газарт касс дээр зогсдог. ...Би тус утсыг өөрийн найз Б.Баатарзоригоос авсан. Тэрээр надад хэлэхдээ Хархорин сумаас олсон гэж хэлсэн. Би тус айфонь 11 маркийн гар утсыг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өдөр ажил дээрээ байх үедээ 20-23 орчим насны эрэгтэй хүнд 700,000 төгрөгөөр зарсан. Би тус утасны мөнгийг өөрийн Хаан банкны 5753778919 тоот дансаар шилжүүлж авсан. ...Би өмнө нь утас засварын газар ажилладаг байсан. Б.Баатарзориг намайг утас засдаг болохоор тус утсыг сэлбэгт өгсөн юм. Б.Баатарзориг надад 50,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон. Би дараа мөнгийг нь өгнө гэж тохирсон, одоогоор өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

          -хөрөнгийн     үнэлгээний Вендо ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 04 дүгээр сарын 16-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 950,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх ӨХЦ23-39 дугаартай хөрөнгийн үнэлгээ/хх-ийн 29-р хуу/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрч Б.Гүнбаярын банкаар гүйлгээ хийсэн дэлгэрэнгүй хуулга, гэрч М.Алдарбатын банкаар орлого хүлээн авсан дэлгэрэнгүй хуулга, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Баатарзориг нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэргийн улмаас хохирогч Б.Адъяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Баатарзоригийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Хуаца овгийн Батзоригийн Баатарзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Б.Баатарзориг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

          шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг,

          шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баатарзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Хуаца овгийн Батзоригийн Баатарзоригийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Шүүгдэгч Хуаца овгийн Батзоригийн Баатарзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баатарзоригт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

          4.Шүүгдэгч Б.Баатарзориг нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

          5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          6.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баатарзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН