| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0116/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/115 |
| Огноо | 2023-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 136 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******эд холбогдох эрүүгийн 2307000000221 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт *******,******* тоотод оршин суудаг,
урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
******* овогт *******гийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд улсын дугаартай Приус 10 загварын тээврийн хэрэгсэлтэй *******,******* руу явах замд тухайн тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч М.тэй маргалдах явцад “үснээс зулгаалаа” гэх шалтгаанаар хохирогч М.ийн нүүрэн тус газарт нь цохиж биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Зөрчлийн шинжтэй мэдээлэл хүлээн авсан тухай цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-1/, хохирогч М.ийн мэдүүлэг /хх-5/, Эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 4960 дугаар хуудас /хх-18/, Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 204 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-19-20/, яллагдагч М.*******ийн мэдүүлэг /хх-36/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...н. гэх хамтран амьдрагчтайгаа маргалдсан. Миний нэр дээр байдаг машин тэргийг хүчээр заруулсан. Миний машиныг зарах гэж завдсан. Намайг үснээс зулгаагаад байхаар нь би уурандаа бачимдсандаа тэр хүнийг цохичихсон юм. Машинтай холбоотой маргаан болсон...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд М.*******эд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.******* нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагч М.ийг 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд Налайх дүүрэг, 7 дугаар хороо,******* руу явах замд Приус 10 загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “үснээс зулгаалаа” гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газарт нь цохиж биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-5/
/хх-19-20/
/хх-38-42/
/хх-58/
/хх-57/
/хх-59-65/
Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...******* овогт *******гийн ******* нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчим улсын дугаартай Приус10 загварын тээврийн хэрэгсэлтэй ,******* руу явах замд тухайн тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч н.тэй маргалдах явцад үснээс зулгаалаа гэх шалтгаанаар хохирогч н.ийн нүүрэн тус газар цохиж баруун дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэм буруу дээрээ маргаагүй зэргийг харгалзан шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...М.*******ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж прокурорын шатнаас өмгөөлөгчөөр оролцсон. М.*******ийн тухайд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн.Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хохирогч н.ийн зүй бус үйлдлээс болсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нолох баримтуудаар тогтоогдож байна. Мөн хохирогч н.ийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Хохирогч н. нь М.*******тэй 2022 онд танилцаад 2023 оны 3 сараас хамтарсан гэж мэдүүлсэн байдаг. Хоёр хүүхдийн хамтаар М.*******тэй хамт амьдарч байсан. Амьдарч байх хугацаандаа М.*******ийн зүгээс таксинд явж амьжиргаагаа залгуулдаг байсан. Энэ хугацаанд амьжиргаагаа залгуулдаг машин тэргийг удаа дараа зарсан. Өмнө нь нэг машиныг заруулсан. Дахин машин зарах гээд байхаар нь амьжиргаагаа залгуулдаг учраас зарах дургүй байсан. Машинаа зарсангүй гэдэг асуудлаас болж маргаан болсон. Машин дотор үснээс зулгаахаар нь би нүүрэн тус газар нь цохисон гэдгээ анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогч н.ийн хувьд хөнгөн хохирол учирсан. М.*******ийн хувьд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрлэлтээ батлуулж байсан гэж ярьж байна. Дундаасаа гарсан хүүхэдгүй учраас Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэл дээр хэн аль нь хүсэлтээ өгсөн тохиолдолд цуцлах асуудал байдаг. Тэр үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Хавтаст хэрэгт авагдсан лавлагаагаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа байхгүй гэсэн. 7 сарын 25-ны өдөр эгчтэйгээ ирж надтай уулзсан. Машинтай холбоотой асуудлыг нэг ч удаа ярьж байгаагүй. Прокурорын хяналтын шатанд прокурортой ял тохиролцоод хялбаршуулсан журмаар хүсэлт гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүнд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4т зааснаар тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна. Хэдийгээр өмнө нь тухайн гэмт хэргийг үйлдсэн хэдий ч тэр ял шийтгэлээ бүрэн төлж барагдуулсан. 2017 онд хэрэгжиж эхэлсэн хуулиар өмнөх шийтгэлээ хүлээсэн тул М.*******ийн тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. М.*******ийн хувийн нөхцөл байдал, өндөр настай аавыгаа хардаг, амьжиргааны эх үүсвэр нь тухайн машин байсан. Машины асуудлыг шүүхийн хэлэлцүүлэг дээр ярьж байна. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг 1 сарын хугацаатайгаар хязгаарлах ялын саналыг гаргаж байна. М.*******ийн тухайд таксинд явж амьжиргаагаа залгуулдаг. Хязгаарлалын бүсийг Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд тогтоож өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч С.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч М.ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.******* нь хохирогч М.ийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 204 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч М.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.ийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч М.*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ирүүлсэн ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийг Налайх дүүргийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр *******,******* тоотод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ