| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0107/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/118 |
| Огноо | 2023-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
Улсын яллагч Г.Лхагваа /томилолтоор/,
Хохирогч Т.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 118 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2307000650193 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казак, тусгай дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******гийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.******* нь Налайх дүүргийн т , ажиллаж үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шөнө “” баарны гадаа хүмүүс хоорондоо маргалдсан гэх дуудлага мэдээллийг аваад таслан зогсоох хүмүүс хоорондоо маргалдсан гэх дуудлага мэдээллийг аваад таслан зогсоох явцдаа зөрчлөөр эрүүлжүүлэх байранд саатуулагдах гэж ирсэн Г.*******ыг хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн хэлтсийн байрны гадаа болон үргэлжилсэн үйлдлээр эрүүлжүүлэх байрны өрөөнд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шөнө 03 цагийн орчим Г.*******ыг “хэрүүл маргаан үүсгэсэн” гэсэн шалтгаанаар маргалдан зодож зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуралт, дух, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Г.*******ын мэдүүлэг /хх-9/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /хх-11/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-13/, шинжээчийн дүгнэлт /хх-22/, гэрч н.ын мэдүүлэг /хх-56/, Сэтгэцийн эрүүл мэндийн дүгнэлт /хх-93/, Шүүх, сэтгэц, эмгэг судлалын 410 дугаартай дүгнэлт /хх-97-98/, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-100-101/, гэрч н.гийн мэдүүлэг /хх-63/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлж байсан өвчтөний түүх /хх-67-85/, ажлаас чөлөөлсөн тушаал /хх-184/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: гэрч н.ын мэдүүлэг /хх-15/, шинжээчийн дүгнэлт /хх-22/, гэрч н.гийн мэдүүлэг /хх-63/, шинжээчийн дүгнэлт /хх-23/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлт /хх-97-98/, ял шалгах хуудас /хх-118/, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн баримтууд /хх-125/, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-212/, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хүсэлт /хх-114,116/ шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 24 цагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Чулуут 112 чиглэлд дэд ахлагч н.ын хамтаар явж байсан. 03 цагийн үед баарны гадаа хүн зодуулчихлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж хохирогчтой холбогдсон. Юу болсон талаар асуухад хоёр залууд зодуулчихлаа гэсэн. Гэтэл хоёр залуу хар машин дотроос н., Г.******* нар бууж ирсэн. Хууль ёсны шаардлагаа тавиад юу болсон талаар асуухад учир зүггүй хууль ёсны шаардлага биелүүлэхгүй дахин хохирогч руу дайрсан. Тэгээд би хууль журмынхаа дагуу албадлагын арга хэмжээ авсан. Нэг гавтай байсан нэгийг нь гавлаад нөгөөг нь зүгээр суулгасан. Цагдаагийн байгууллагын гадаа ирэхэд найз гээд байгаа Г.******* миний тавьсан шаардлагыг үл хүндэтгэсэн. Найз гэдэг утгаараа юм уу янз бүрээр доромжилж намайг бухимдуулсан. Тэгээд би сургамж болгох үүднээс найзыгаа цохиж зодсон. Энэ үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна...” гэв.
Хохирогч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... бааранд найз болон найзынхаа эхнэртэй хамт орсон. Бүжиглээд байж байтал манай найз гадаа маргалдаад байна гээд хүн намайг дуудсан. Гараад очиход нөгөө хүмүүс нь дуудлага өгчихсөн байсан. Тэгээд найз Х.*******ыг харчхаад таньдаг юм чинь найзыгаа аргалаад явчихъя гэсэн. Гэтэл заавал авч явах шаардлагатай гэхээр нь би чи олон жил найзалчхаад ийм юман дээр яах гэсэн юм бэ. Дуудлага өгсөн тул явахгүй бол болохгүй гэхээр нь би найзыгаа үгээр идсэн. Чи хэзээ ийм байсан, цагдаа болохоор ийм болчихдог юм уу? гэж үгээр идсэн. Цагдаагийн хэлтсийн гадаа очиход намайг цохисон. Яаж байгаа юм бэ гэхэд чи өөрөө яагаад миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа юм бэ гэсэн. Би чамаас найзын хувиар гуйсан биз дээ. Хоёулаа ямар найзууд байлаа гэж хэлсэн. Гэтэл намайг цохисон. Чи бүүр намайг эрүүлжүүлэх рүү хийчхэж байгаа юм уу гэхэд тийм гэсэн. Чи ганц удаа аргалаад явуулчхаж болохгүй юм уу гэхэд цохисон. Эрүүлжүүлэх байранд орохгүй. Ямар зөрчил гаргаснаа мэдэхгүй байна гэсэн. Маргааш нь ээж, аав нүүр царай хараад тэгээд гомдол гаргасан...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Х.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Налайх дүүргийн т , ажиллаж үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шөнө “” баарны гадаа хүмүүс хоорондоо маргалдсан гэх дуудлага мэдээллийг аваад таслан зогсоох хүмүүс хоорондоо маргалдсан гэх дуудлага мэдээллийг аваад таслан зогсоох явцдаа зөрчлөөр эрүүлжүүлэх байранд саатуулагдах гэж ирсэн найз Г.*******ыг хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн хэлтсийн байрны гадаа болон үргэлжилсэн үйлдлээр эрүүлжүүлэх байрны өрөөнд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шөнө 03 цагийн орчим Г.*******ыг “хэрүүл маргаан үүсгэсэн” гэсэн шалтгаанаар маргалдан зодож зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуралт, дух, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-5/
/хх-9-11/
/хх-6-8, 32-33/
/хх-13/
/хх-15/
/хх-21-22/
/хх-66-85/
/хх-93-98/
/хх-100-101/
/хх-104-190/
/хх-196/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Х.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Г.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.******* нь хохирогч Г.*******ыг зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 69 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “...******* овогтой *******н ******* нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажиллаж үүрэг гүйцэтгэж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө баарны гадаа хүмүүс хоорондоо маргалдсан гэх дуудлагын мэдээллийг аваад таслан зогсоох явцдаа зөрчлөөр эрүүлжүүлэх байранд саатуулагдах гэж байсан Г.*******ыг Налайх дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн хэлтсийн байрны гадаа болон үргэлжилсэн үйлдлээр эрүүлжүүлэх байрны өрөөнд 2023 оны 02 дугаар 01-ны шөнө 03 цагийн үед Г.Зоригбаатарыг хэрүүл маргаан үүсгэсэн гэсэн шалтгаанаар маргалдан зодож зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт, дух, баруун, зүүн сав руу нь цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 90 хоногийн хугацаагаар тогтоох. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажиллаж байх хугацаандаа буюу албан үүргээ гүйцэтгэж байхдаа Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн дуудлагын дагуу мэдээлэл өгсөн газар очиж цагдаагийн албан үүргээ гүйцэтгэсэн. Түүний найз болох Г.******* түүний тавьсан хууль ёсны шаардлагыг тухайн үед биелүүлээгүй. Цагдаагийн албан хаагчийн хувьд гэмт хэрэг зөрчилд холбогдсон байгаа тохиолдолд тухайн зөрчилтэй холбоотой асуудлыг шалгах ажиллагааг хийх хуулийн зохицуулалттай. Энэ албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан хохирогчийн зүгээс саатуулах болон эрүүлжүүлэх байр луу хүргэж байх явцад хэл амаар доромжилсон. Хэлэх хэлэхгүй үгээр хэлж байсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан. Шүүгдэгч Х.*******ы зүгээс хохирогч Г.*******т халдах шалтгаан байсан. Хохирогч болон шүүгдэгч нар хоорондоо найзууд байсан. Нэг нь төрийн албан хаагч нөгөө нь тухайн үед зөрчилд холбогдогч байсан. Хохирогчийн зүгээс тухайн үед зүй бус шаардлагыг тавьсан. Найз нөхдийн хамааралтай. Хохирогчийн зүгээс зүй бус шаардлага тавьсан. Зөрчилд холбогдсон бол хууль дүрмийн дагуу ажиллагааг явуулах ёстой. Гэтэл хохирогчийн зүгээс найз нөхдийн холбоотой байсан байдлаа ашиглан тухайн үед тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Тавиад явуулчих, чи цагдаагийн албан хаагч болчхоод найздаа ийм арга хэмжээ авлаа гэх мэт асуудлыг тавьсан байсан. Хохирогчийн биед халдаж байгаа нь Эрүүгийн хуульд заасан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн боловч тухайн гэм буруу дээрээ маргадаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Хохирогч Г.*******т хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Шүүгдэгч Х.*******ы зүгээс эмчилгээтэй холбоотой арга хэмжээг авсан. Хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаан дээр өгсөн тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж өгнө үү. Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсон. Х.******* нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Хэрэгт холбогдох үедээ Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажиллаж байсан. Хэрэг маргаан болох үед шүүгдэгчийн гаргаж байгаа байдал бухимдал өөрөө манай Монгол улсын цагдаагийн албан хаагчид өгч байгаа ачаалал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулдаггүй хэт их ачаалал өгдөг. Энэ нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэмт хэрэг гарах болсон шалгаан нөхцөл нь өөрөө цагдаагийн хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээд холбогдох шалгагдах ажиллагаа хийгдээд явсан бол Х.*******ы зүгээс хохирогчид хүч хэрэглэхгүй байх байсан. Хохирогчийн зүгээс хэл амаар доромжилж, мөрдөст хүрсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломж байгаа. Хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй мөн шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Тиймээс шүүгдэгч Х.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х.******* нь хохирогч Г.*******ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидитэй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ