Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/122

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Шүүгдэгч О.*******ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, М.Цэдэнпунцаг,

Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч А.Буянжаргал

Шүүгдэгч О.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 45/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ы *******, овогт вын ******* нарт холбогдох эрүүгийн 2307000650193 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, *******-ний өдөр *******,*******т төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******д суралцдаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт *******, *******, ******* тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3, 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан.

овогт ы ******* /РД:/,

 2. Монгол улсын иргэн, төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт *******, ******* 2 дугаар гудамжны 69 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

овогт вын ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч О.*******, Н.******* нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 04 цаг 40 минутад хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын 2 дахь эгнээний 3 дахь гэрт нэвтэрч хохирогч Ш.гийн “Dell” загварын зөөврийн компьютерыг,

мөн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 06 цаг 19 минутад хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын 1 дугаартай гэрт нэвтэрч хохирогч Ц., Т. нарын Samsung Galaxy S9, Samsung Galaxy A53, 13 дугаартай гэрт нэвтэрч насанд хүрээгүй хохирогч О., М., Т. нарын I Phone X, I Phone 7, Samsung Galaxy S9 загварын нийт 5 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...2022 оны 7 дугаар сард бид хоёр ид амраад явж байсан. Тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид хоёр явж байгаад амралтын газраас ус хайж явсан. Тэр шөнө хулгай үйлдсэн. Тийм зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. 2022 оны 6 дугаар сарын 24-ны өдөр амралт руу орж нөүтбүүк авсан нь үнэн...” гэв.

Шүүгдэгч Н.******* шүүхийн  хэлэлцүүлэгт: “...: 7 дугаар сарын 05-ны өдөр О.******* бид хоёр амралтад ус хайж явж байсан. Онгорхой гэр байсан. Тэр гэр рүү орсон. Нэг нь ширээ нь дээр байсан нөгөө нь дэрэн доор байсан утсыг авсан. Цааш явж байгаад булангийн гэрийн хаалга онгорхой байсан болохоор тийшээ мөн орсон. Тийшээ орохдоо ус аваагүй. Тэр гурван хүүхдийн утас мөн ширээ нь дээр байсан. Тэгээд бид хоёр утаснуудыг нь авсан. Гараад хажууханд нь сааданд сууж байхад цагдаа ирсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-139/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-141/, хохирогч Ш.гийн мэдүүлэг /хх-148/, Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-156-157/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14/, насанд хүрээгүй хохирогч О.ын мэдүүлэг /хх-25/, насанд хүрээгүй хохирогч М.ы мэдүүлэг /хх-29/, дахин өгсөн мэдүүлэг /хх-31/, насанд хүрээгүй хохирогч Т.ий мэдүүлэг /хх-36/, хохирогч Ц.ын мэдүүлэг /хх-40/, хохирогч н.гийн мэдүүлэг /хх-43/, Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-56/, дахин үнэлгээ хийсэн тайлан /хх-56/, сиди бичлэг,

Шүүгдэгч О.*******ын өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн зүгээс: Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18,19,20,21/, яллагдагч О.*******аас авсан мэдүүлэг /хх-87-88/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-108/, хохирогч т.гийн хүсэлт /хх-123/, О.ын хүсэлт /хх-124/, М.ы хүсэлт /хх-125/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-150/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-208/, хохирогч Ш.гийн хүсэлт /2хх/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт,

Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч А.Буянжаргалын зүгээс: Хавтаст хэргээс ял шалгах хуудас /хх-90/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-190/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-191-199/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж О.*******, Н.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.*******, Н.******* нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 04 цаг 40 минутад хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын 2 дахь эгнээний 3 дахь гэрт нэвтэрч хохирогч Ш.гийн “Dell” загварын зөөврийн компьютерыг,

2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 06 цаг 19 минутад хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын 1 дугаартай гэрт нэвтэрч хохирогч Ц.ын Samsung Galaxy S9, Т.гийн Samsung Galaxy A53,

13 дугаартай гэрт нэвтэрч насанд хүрээгүй хохирогч О.ын  Samsung Galaxy S9, М.ы I Phone X, Т.гийн I Phone 7 загварын нийт 5 ширхэг гар утас, 1 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь:

  1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1хх-10-13, 139-144/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчоор Ц.гийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Samsung Galaxy загварын гар утсаа ширээн дээр тавиад унтаад өглөө сэрэхэд алга болчихсон байсан...би өөрийн алдсан гар утсаа ажиллагааг нь шалгаж хүлээж авлаа...” гэх мэдүүлэг,

/1хх-25/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчоор М.ы өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өглөө 10 цагийн үед сэрэхэд миний IPhone X маркийн гар утас алга болчихсон байсан...гар утсаа олсон, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

/1хх-29-31/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчоор Т.гийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед сэрэхэд IPhone 7 маркийн гар утас алга болчихсон байсан...би өөрийн гар утсаа хүлээж авлаа, хэвийн ажиллаж байгаа тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

/1хх-36-37/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.ын өгсөн: “...би өөрийн Samsung Galaxy S9 маркийн гар утсаа алдсан...алдсан гар утсаа хүлээж авлаа, ажиллагаа хэвийн бүрэн бүтэн байна...” гэх мэдүүлэг,

/1хх-40/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ш.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэх амралтын газраас зөөврийн компьютероо алга болгочихсон. Би 2014 онд Teddy худалдааны төвөөс Dell маркийн зөөврийн компьютерыг 1,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би өөрийн алдсан компьютероо 500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг,

/1хх-148/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.гийн өгсөн: “...манай ээж өглөө 06 цагийн үед чиний утсыг өөрийнхөө гар утастай хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Миний утас Samsung Galaxy A53 загварын гар утас юм...би өөрийн алдсан утсаа хүлээж авлаа, бүрэн бүтэн байна, одоо гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

/1хх-43/

 

  1. Дамно ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн НД-22-102 дугаар хөрөнгийн үнэлгээний “...IPhone X загварын утас 625.000 төгрөг, Iphone 7 загварын утас 265.000 төгрөг, Samsung S9 загварын утас 290.000 төгрөг, Samsung A53 загварын утас 1.119.600 төгрөг...” гэх тайлан,

/1хх-56-57/

 

  1. Дамно ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн НД-23-09 дугаар хөрөнгийн үнэлгээний “...Samsung Galaxy S9 загварын утас 290.000 төгрөг...” гэх тайлан,

/1хх-58-59/

 

  1. Дамно ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн НД-22-95 дугаар хөрөнгийн үнэлгээний “...Dell маркийн зөөврийн компьютер 275,000 төгрөг...” гэх тайлан,

/1хх-156-157/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/1хх-89-90/

 

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/1хх-92-97/

 

  1. Н.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд,

/1хх-102-106, 190-194/

 

  1. О.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-109-112, 195-198/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруу талаар болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судаллаа. Дээрх нотлох баримтад үндэслээд шүүгдэгч О.*******, Н.******* нар нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 04 цаг 40 минутад Налайх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газрын гэрт нэвтэрч хохирогч Ш.гийн Дэлл загварын 275,000 төгрөгийн үнэ бүхий компьютерыг. Мөн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06 цаг 19 минутад Налайх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газрын 01 дугаартай гэрт нэвтэрч хохирогч н., н. нарын гар утас, 13 дугаартай гэрт нэвтэрч насанд хүрээгүй хохирогч н., н., н. нарын гар утас буюу нийт 5 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон гэж үзлээ. Иймээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан. Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Гэмт хэргийн улмаас учирсан 5 ширхэг гар утсыг хохирогч нарт хүлээлгэн өгсөн. Хохирогч нараас цаашид нэхэмжлэх гомдол, санал байхгүй гэдгээ илэрхийлсэн. Хохирогч Ш.гийн хувьд Дэлл загварын компьютерыг үнэлгээний байгууллагаар тогтоогдсон үнийн дүн буюу 275,000 төгрөгийг хохирогчид шилжүүлж хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжтой. Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч О.*******ын өмгөөлөгчийн зүгээс тухайн суралцсан мэргэжлээрээ ажиллаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар шүүгдэгчээс илэрхийлсэн. Шүүгдэгч Н.*******ын тухайд ч мөн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар илэрхийлдэг. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалуулах, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна.” гэх,

 

Шүүгдэгч О.*******ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл: Өөрөөр хэлбэл 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 7 дугаар сарын 05-ны өдрийн үйлдсэн үйлдэлтэй холбогдуулан гэм буруугийн дүгнэлтийг дурдаж байна. Улсын ялагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл явдал тогтоогдсон. Гэмт хэргийн зүйлчлэл тохирсон гэдэг дээр өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй. Гэхдээ гагцхүү нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Миний үйлчлүүлэгч 2022 оны 6 дугаар сард Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн байгаа. 2022 оны 9 дүгээр сард тусгай мэргэжил сургалт үйлдвэрийн байгууллагад элсэн орж суралцсан. Суралцаж байхдаа тухайн гэмт хэргийг үйлдсэн бол хувь хүний хувьд хүндрүүлэх нөхцөл байдал харагдахаар байна. Хийж байгаа үйлдлийг нь зөвтгөж байгаа юм биш. Гэхдээ 10 жилийн хүүхэд бага хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж давируун зангаасаа болж өөрийнхөө ирээдүйд хар толбо үлдэхээр үйлдэл хийсэн байна. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан хөнгөн ял шийтгэлээр шийтгэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан үндсэн шинжийг хангасан байна. Хорих ялын доод хэмжээ 2 жил дээд ял нь 8 жил тогтоосон гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хөнгөрүүлж үзэх боломж байгаа. Доод ялын 2/1 буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оноох бүрэн боломжтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 3 зүйлийг хардаг. Гэмт хэргийн шинж байдал, бусдад төлөх төлбөр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, тухайн шүүгдэгчийн хувийн байдлыг хардаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд сургуульдаа манлайлагч. Зарим залуучуудад үлгэр дуурайлал үзүүлдэг. Хэтэрхий өндөр ял шийтгэл оногдуулах нь зохимжгүй юм. Магадгүй 1 жилийн хорих ял оноогоод боломж олгосон нь зүйд нийцэх юм бол уу гэсэн саналтай байна” гэх,

 

Шүүгдэгч О.*******ын өмгөөлөгч М.Цэдэнпунцаг: “...Гэм буруугийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш үнэн зөв мэдүүлгийг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч явсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж явж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл нь ял шийтгэл оногдуулахад харгалзаж үзэх урьдчилсан нөхцөл болдог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой. 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болон 7 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн гэмт үйлдэлдээ жил гаруй хугацаанд гэмшиж, сургуульдаа элсэн орж өөрийгөө харуулсан байна. Хэрвээ гэмт хэрэгт холбогдоогүй бол цаашдын ирээдүй гэрэлтэй байх байсан байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилго хангахуйц ял шийтгэлийг оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго дан ганц цээрлүүлэх биш. Нийгэмшүүлэх зорилго хангадахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг хэрэглэж 1 жилийн хорих ял оногдуулах нь өөрөө нийгэмшүүлэх зорилгод нийцэхээр байна” гэх,

 

Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч А.Буянжаргал: “...Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байдаг.Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Одоо дөнгөж 20 настай. Амьдралаа эхлэх насан дээрээ явж байгаа. Өөрийн болгоомжгүй хайхрамжгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэ гэмт хэргийг тохиолдлын шинж чанартай үйлдсэн байна. Эрүүгийн хариуцлагын гол зорилго болсон хохирогчид хохирол төлбөрийг төлсөн байна. Бусдад төлөх төлбөргүй. Ийм учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх бүрэн боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөлийг хэрэглэх боломжтой байна. Учир нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирлын хэмжээ, нийгэмд учруулсан хор уршгийн шинж чанар байхгүй. Хорих ялыг хөнгөрүүлэх бүрэн боломжтой. Хорих ялын доод хэмжээг 2/1 бууруулж 1 жилийн хугацаагаар хорих ял оноож өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.*******, О.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц., Т., насанд хүрээгүй хохирогч О., М., Т. нарт учирсан хохирлыг биет байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж, хохирогч Ш.д учирсан 275,000 төгрөгийг шүүх хуралдааны өмнө төлсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдсөн байдал

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч О.*******, Н.******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч О.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тэдэнд хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт  эд  мөрийн   баримтаар хураагдсан 1 ширхэг сидитэй, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. н

ь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ы *******, овогт вын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.*******ыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар,

Н.*******ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******, Н.******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ