| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2023/0010/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/08 |
| Огноо | 2023-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ, |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
хохирогч Д.*******
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2307000000160 дугаартай хэргийг 2023 оны 06 дүгээр сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр, ******* аймгийн ******* суманд төрсөн, 37 настай эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт *******, ******* тоотод оршин суух хаягтай,
Урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62.4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
*******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ялаар,
Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 2022/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүний цагдан хоригдсон 18 хоногийг хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 11 сар 27 хоногийн хугацаагаар тогтоосон,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр ял оногдуулж түүний цагдан хоригдсон 88 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож эдлэх торгох ялаас 1.320.000 төгрөгийг хассан,
******* овогт *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 07 өдрийн 17 цагийн орчим *******, тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.ийн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, зүүн дээд нэг шүдний булгарал, буйланд хүрэн улаан өнгийн хонхор шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын-07 өдрийн 17 цагийн орчим *******, тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.ийн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, зүүн дээд нэг шүдний булгарал, буйланд хүрэн улаан өнгийн хонхор шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ.
Улсын яллагч болон шүүгдэгчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:
- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П. “... ******* ирээд манай нөхөртэй юм яриад зогсож байсан. Манай хүүхэд согтуу хүнээс айгаад уйлсан. Манай нөхөр хүүхэд согтуу хүнээс айдаг юм аа чи яв гээд хэлсэн. ******* баруун гараараа манай нөхрийн нүүр хэсэгт цохисон..гэх мэдүүлэг /хх-ийн 73 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №184 дугаартай:
1.Зүүн дээд 1-р шүд булгарсан, буйланд хүрэн улаан өнгийн хонхор шархтай.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө.
4. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 21-22дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйл баримт нотлогдсон байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.3.Эрх зүйн дүгнэлт.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.ийн эрүүл мэндэд зүүн дээд 1-р шүд булгарсан, буйланд хүрэн улаан өнгийн хонхор шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №184 дугаартай: “ Д.ийн зүүн дээд 1-р шүд булгарсан, буйланд хүрэн улаан өнгийн хонхор шарх тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө..” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч *******ын ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Б.******* нь хохирогч Д.******* “*******өө манай хүүхэд согтуу хүнээс айгаад байдаг юм аа чи яв” гэж хэлэхэд баруун гараараа цохиж зүүн дээд 1-р шүд булгарсан, буйланд хүрэн улаан өнгийн хонхор шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
1.4. Хохирол, хор уршиг.
Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.*******д 1.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хор уршиг нэхэмжлээгүй байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагчаас “...Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн боловч түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хэр хэмжээг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар *******ны нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.******* нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүнийг цагдан хоригдсон 18 хоногийг хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 11 сар 17 хоногийг хугацаагаар тогтоосон бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 27 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг нэмж нэгтгэх саналтай.” гэв.
Шүүгдэгч Б.******* нь ялыг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.
Хохирогч Д. тайлбар дүгнэлт хэлээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62.4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
*******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ялаар,
Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 2022/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүний цагдан хоригдсон 18 хоногийг хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 11 сар 27 хоногийн хугацаагаар тогтоосон бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 27 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр ял оногдуулж түүний цагдан хоригдсон 88 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож эдлэх торгох ялаас 1.320.000 төгрөгийг хассан байна.
Шүүх шүүгдэгч Б.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ маргалдаж, хохирогчийн биед халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршиг арилаагүй, хохиролд 1.500.000 төгрөг төлсөн), хувийн байдал (урьд 4 удаа ял шийтгэгдсэн, гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг *******ны нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага Б.*******өд хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн... нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг журамлан шүүгдэгч Б.*******өд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 2022/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүний цагдан хоригдсон 18 хоногийг хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 11 сар 27 хоногийн хугацаагаар тогтоосон бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 27 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял /Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/502 тоот албан бичиг/ дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 02 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож, *******ны нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлав.
Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруул мэдэгдэв.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******өд 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сар /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 2022/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 /арван нэг/ сар 27 /хорин долоо/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 27 /хорин долоо/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ сар 7 /долоо/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөхийг, *******ны нутаг дэвсгэрээс гадагш зорчин явахыг тус тус зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН