| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/02728/И |
| Дугаар | 102/ШШ2019/02787 |
| Огноо | 2019-10-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2019/02787
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 42-р байрны 19 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ШУ94070809, Боржигон овогт Баярмагнайн Намуударийн нэхэмжлэлтэй,
хариуцагч-Баянгол дүүрэг, 18-р хороо, 33-р байрны 77 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УШ96020819, Суврага овогт Мөнхтуулын Эрболдод холбогдох
хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Намуундарь, хариуцагч М.Эрболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Давааням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагч М.Эрболдоос хүү Эрболдын Амгалан, охин Эрболдын Анирлан нарт тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие М.Эрболдтой 2014 онд танилцаж, улмаар хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015-10-26 өдөр охин Э.Анирлан, 2016-12-03 өдөр хүү Э.Амгалан нар төрсөн.
М.Эрболд нь 2018 оны 6 сараас хойш архи ууж, гадуур явах нь ихэссэн бөгөөд Ц.Болорзаяа гэх бүсгүйтэй нэр холбогдож, гэр бүлээ доромжилсон. Энэ байдал засагдахгүй байсаар 2019 оны 4 сард миний бие хүүхдүүдийнхээ хамтаар өөрийн эцэг эх дээрээ очсон.
Тусдаа амьдарсан цагаас хойш М.Эрболд нь хүүхдүүддээ ямар нэгэн тусламж, дэмжлэг үзүүлээгүй. М.Эрболд нь хүүгийнхээ хажууд хоёр ч удаа надад гар хүрч хүч хэрэглэсэн.
Иймд 2015-10-26 өдөр охин Э.Анирлан, 2016-12-03 өдөр хүү Э.Амгалан нарт эцэг М.Эрболдоос тэтгэлэг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Миний бие Э.Анирлан, Э.Амгалан нарын эцэг мөн бөгөөд хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд татгазах зүйлгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь хүүхдээ тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчийн оршин суугаа газрыг харьяалах шүүхэд гаргасан байгаа тул тус шүүх хэргийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар 2015 оноос хамтран амьдарч, зохигчийн дундаас 2015-10-26 өдөр охин Э.Анирлан, 2016-12-03 өдөр хүү Э.Амгалан нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Хүүхдүүд эцгээрээ овоглосон байх тул шүүх хүүхдийн эцэг тогтоох шаардлагагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.
Зохигч 2019 оны 04 сараас тусдаа амьдарч, зохигчийн дундаас төрсөн хүүхдүүд эхийнхээ асрамжинд байгаа байх тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдээ тэжээж тэтгэх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иймд Гэр бүлийн хуульд заасан хэмжээгээр хүүхдүүдэд хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар тогтоов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсгийг баримтлан хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хүүхдийн тэтгэлэгт ногдох хураамж 56 787 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан 2015-10-26 өдөр охин Эрболдын Анирлан, 2016-12-03 өдөр хүү Эрболдын Амгалан нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний тус бүр 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр сар бүр эцэг М.Эрболдоос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.