Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2019/02557

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 11-р хороо, Баруун ард Аюушийн 2-р гудамжны 28 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧГ87060341, Орсоо овогт Уламбаярын Оюуншүрийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 11-р хороо, Баруун ард Аюушийн 2-р гудамжны 28 тоотод оршин суух бүртгэлтэй, эрэгтэй, РД-МЗ89112378, Цоохор мод овогт Цэдэнбалжирын Ганхөлөгт холбогдох,

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.Оюуншүр, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Давааням нар оролцов..

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Ц.Ганхөлөгтэй 2005 онд танилцаж, 2007-08-27 өдрөөс хамтран амьдарч байгаад 2011-08-25 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.

Бидний дундаас 2009-04-06 өдөр хүү Г.Ганцолмон, 2014-04-14 өдөр хүү Г.Ганжигүүр нар төрсөн. Том хүү Г.Ганцолмон маань 2018-09-17 өдөр гэнэт хүнд өвчнөөр өвдөж, 2019-03-02 өдөр нас барсан. Бид 2018 оныг хүртэл гэр бүлээр амьдарч байгаад 2018 оны 02 сараас эхлэн Ц.Ганхөлөг өөр хүнтэй дотно харилцаа үүсгэснийг мэдээд би 2 хүүгээ авч, тусдаа амьдарсан.

Миний бие одоо бага хүү Г.Ганжигүүрийн хамт амьдарч байна.

Цаашид гэр бүлээр хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.Ганжигүүрт эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие У.Оюуншүрийн нэхэмжилсэн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:Ц.Ганхөлөг ажилд орсон. Нэхэмжлэлийг гардаж авсныхаа маргаашнаас нь хилийн шугам тодотгох ажлаар явсан. 2019 оны 11 сараас нааш холбоо барих боломжгүй тул надад итгэмжлэл өгсөн юм. Нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа. Хоёр хүүтэй байсан. Нэг нь нас барсан. Хүүхдээ сахиж байсан. Гэр бүлийн талаар гарсан асуудлаас ажилгүй болсон .Нэг хэсэг архи уусан. Одоо бол больсон.Хүүдээ тэтгэлэг өгнө гэсэн гэв.

Нэхэмжлэл, нэхэмжлэгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, оршин суугаа хаяг, эрүүл мэндийн болон суралцаж байгаа тухай тодорхойлолтууд, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл, итгэмжлэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч нар Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ 2011-08-25 өдөр бүртгүүлсэн байх бөгөөд гэрлэгчдийн дундаас 2 хүү төрсөн бөгөөд одоо 2014-04-14 өдөр хүү Ганхөлөгийн Ганжигүүр эсэн мэнд бойжиж байгаа нь бичмэл баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын харилцаа, хариуцагч гэр бүлээс гадуур тогтоосон харилцаанаас шалтгаалан гэр бүлд таарамжгүй байдал үүсч, 2018 оны 02 сараас зохигч тусдаа амьдарсан энэ үеэс хүү Г.Ганжигүүр эхийнхээ асрамжинд амьдарсан байна.

Хариуцагч гэр бүлээс салснаас хойш оршин суух тодорхой хаяггүй байгаа байх бөгөөд 2019-09-16 өдөр товлосон шүүх хуралдаанд түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч ирж, хариуцагч 2019 оны 08 сараас ажилд орсон, холбоо харилцаа авах боломжгүй нөхцөл байдалд ажиллаж байгаа шалтгаанаар ирээгүй гэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг баримтлан хуралдааныг нэг удаа хойшлуулсан болно.

Гэвч энэ хугацаанд хариуцагчтай холбоо барьж чадаагүй шалтгаанаар хариуцагчид хурлын товыг итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдэж чадаагүйг тайлбарласан тул нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан хэргийг хэлэлцсэн болно.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Зохигч цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Г.Ганжигүүрийг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь хариуцагчаас уг үүргийг шаардах эрхтэй. Иймд Гэр бүлийн хуульд заасан хэмжээгээр тэтгэлгийг тогтоох үндэслэлтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншал, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход тэгш эрх эдлэх, адил үүрэгтэй, хүүхэд эцэг эхийн хайр халамжийг хүртэх жам ёсны эрхтэй тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь хүүхдэд эцгийн зүгээс анхаарал халамж тавих, үүргээ хэрэгжүүлэхэд саад болохыг хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас насанд хүрээгүй 2014-04-14 өдөр төрсөн хүү Г.Ганжигүүрт сар бүр эцгээс нь тэтгэлэг гаргуулж тэтгүүлэхээр тогтоов.

Зохигч гэр бүлээр амьдрах хугацаанд бий болсон дундаа хамтран өмчлөх эрхтэй эд хөрөнгийн талаар маргаангүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 26 455 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Цоохор мод овогт Цэдэнбалжирын Ганхөлөг, Орсоо овогт Уламбаярын Оюуншүр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2014-04-14 өдөр төрсөн хүү Г.Ганжигүүрийг 18 насанд хүртэл эх У.Оюуншүрийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан Г.Ганжигүүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16/суралцаж байгаа бол 18 / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Ганхөлөгөөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.