| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/02604/И |
| Дугаар | 102/ШШ2019/02439 |
| Огноо | 2019-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2019/02439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү-2222 хотхон, 110-р байрны 18А тоотод оршин суух, эмэгтэй, РД-МЮ83081500, Баатад овогт Төр-Амгалангийн Түвшинзаяагийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, Нарлаг таун 23-р байрны 104 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЕЙ77032207, Боржигон овогт Насанбатын Ундраад холбогдох,
32 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Түвшинзаяа, хариуцагч Н.Ундраа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Түвшинзаяа нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 32 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Н.Ундраатай 2018-06-20 өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 2 000 000 төгрөгийн буюу 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.
Эхний сарын хүү болох 2 000 000 төгрөгийг хасч, Хаан банк дахь Н.Ундраагийн 5007407047 тоот дансанд 18 000 000 төгрөгийг шилжүүлсэн.
Н.Ундраа нь 2018-07-20 өдөр үндсэн зээлээс 10 000 000 төгрөгийг төлсөн боловч 2018-08-18 өдөр дахин 15 000 000 төгрөгийг зээлсэн.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Н.Ундраа нь 2018-12-20 өдөр мөнгөө өгнө зээлийн гэрээний хугацааг сунгаад өгөөч гэсэн түүний хүсэлтээр 2018-12-20 өдөр хүртэл, мөн түүний хүсэлтээр 2019 оны 4 сар хүртэл гэрээний хугацааг дахин сунгасан.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Н.Ундраа нь утсаа авахаа больсон. Миний бие Н.Ундраагийн нөхөр Б.Алдармөнхтэй уулзаж, учир байдлаа тайлбарлаж хэлснээр 2019-07-16 өдөр 5 000 000 төгрөгийг нөхөр нь төлсөн. Түүнээс хойш 2019-08-01 өдөр дахин 5 000 000 төгрөгийг өгнө гэсэн боловч өгөөгүй.
Иймд зээлдэгч Н.Ундраагаас үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 5 000 000 төгрөг, алдангид 7 500 000 төгрөг, нийт 32 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Миний бие 2014 оны 11 сард найз Т.Сайхантуяагийн урилгаар өөрийн хийж байсан ажлаа орхиод 4 Life ХХК-д орохоор болсон. Тус компани нь хамтран ажиллахаар гишүүнээр элссэн хүмүүстээ санхүүгийн эрх, чөлөөнд хүрэх, дэлхийг тойрон аялах, өв залгамжлалын хөрөнгөтэй болох зэрэг маш олон боломжийг санал болгосон тул тухайн компанид амжилттай ажиллаж, 2016 онд цол хамгаалах аялалын эрх хожих төлөвлөгөөтэйгээр 6 хүнтэй баг, хамт олноороо эрч, хүчтэй ажиллаж эхэлсэн. Өндөр цолны болзлыг 3 удаа хамгаалах байтал сүүлчийн хамгаалалтыг хийж, чадахгүйд хүрч, найз Т.Сайхантуяагийн дүү болох Т.Түвшинзаяагаас 9 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж, буцаагаад бүрэн төлсөн. Мөн 2017 онд 10 000 000 төгрөгийг зээлж, хүүнд нь тооцож, Европын холбооны улсуудаар аялах 6 000 000 төгрөгийн эрхээ өгсөн. 2018-06-14 өдөр Т.Түвшинзаяа нь 100 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлмээр байна. Зээл авах хүн байна уу гэж асуусан. Тэгээд Т.Түвшинзаяагаас би 20 000 000 төгрөг, Т.Сайхантуяа 30 000 000 төгрөгийг тус тус зээлсэн.
Т.Түвшинзаяа нь надад 20 000 000 төгрөгийг зээлдүүлэхдээ эхний сарын хүү болох 2 000 000 төгрөгийг хасч, 18 000 000 төгрөгийг шилжүүлсэн.
Миний бие зээлийн гэрээний үүрэгт Т.Түвшинзаяад 2018-06-20 өдөр 2 000 000 төгрөг, 2018-07-20 өдөр 12 000 000 төгрөг, 14 000 000 төгрөгийг тус тус төлсөн.
Үлдсэн 6 000 000 төгрөг дээр 15 000 000 төгрөгийг нэмж зээлсэн боловч Т.Түвшинзаяа нь 15 000 000 төгрөгийг надад зээлдүүлсэн гэж тооцож, хүү болох 1 500 000 төгрөгийг суутгасан.
Энэ явдлаас хойш 2 хоногийн дараа дахин 10 000 000 төгрөгийн хүү гэж 2018-08-20 өдөр 1 000 000 төгрөгийг хүүд тооцож авсан.
Миний бие Т.Түвшинзаяад 2018-09-19 өдрөөс 2019-05-06 өдрийн хүртэл нийтдээ 17 945 000 төгрөг, миний нөхөр Б.Алдармөнх нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийг 2019-07-16 өдөр төлсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч, Б.Алдармөнх нарын харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, тооцоо нийлсэн акт, хоорондоо харилцаж байсан мессеж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 20 000 000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сард 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирч, зохигч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг 2018-06-20 өдөр бичгээр байгуулсан байна.
Гэрээний үүрэгт зээлдүүлэгч 2018-06-20 өдөр 18 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх ба үүнийг зээлдэгчид олгох 20 000 000 төгрөгөөс нэг сарын хүү 2 000 000 төгрөгийг суутгасан гэж нэхэмжлэгч тайлбарлалаа.
Зээлийн хүү нь зээлийг зээлдэгч эзэмшилдээ шилжүүлэн авч, ашигласны хариу төлбөр тул зээлдүүлэгч сарын хугацаанд төлөхөөр тохирсон хүүг зээлийг түүний эзэмшилд шилжүүлээгүй, зээлийг ашиглаагүй, хүү төлөх хугацаа болоогүй байх үед зээлдэгчид олгох зээлээс суутган авсан нь зээлд хүү төлөх хуулийн агуулгад нийцэхгүй байна.Иймд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч гэрээгээр зээлдэгчид шилжүүлэн өгөхөөр тохирсон 20 000 000 төггрөгийг тохирсон тоо хэмжээгээр хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.
Иймээс нэхэмжлэгч биелүүлсэн үүрэгтээ тохирсон хүүг хариуцагчаар төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2018-07-20 өдөр зээлийн хүүд 2 000 000 төгрөг, зээлд 10 000 000 төгрөг, 2018-08-20 өдөр 1 000 000 төгрөг, 2018-09-19 өдөр 1 500 000 төгрөг, 2018-09-20 өдөр 750 000 төгрөг, 2018-09-21 өдөр 250 000 төгрөг, 2018-10-18 өдөр 1 500 000 төгрөг, 2018-10-22 өдөр 970 000 төгрөг, 2018-10-23 өдөр 30 000 төгрөг,2018-11-19 өдөр 1 500 000 төгрөг, 2018-11-23 өдөр 550 000 төгрөг, 2018-11-26 өдөр 445 000 төгрөг, гэрээний хугацааг хэтрүүлж, 2018-12-20 өдөр 1 500 000 төгрөг, 2018-12-25 өдөр 1 000 000 төгрөг, 2019-01-30 өдөр 1 350 000 төгрөг, 2019-05-06 өдөр 100 000 төгрөг төлсөн болох нь зохигч тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. Эдгээр төлсөн мөнгийг зээлдэгч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх хугацаа нь болсон, илүү хүнд нөхцөлтэй зээл болох хүүтэй зээлийн гэрээний үүрэгт тооцуулахыг хүссэн түүний хүсэлт хуульд нийцэж байна.Иймд эдгээр төлөлтийг бичгээр байгуулсан, хүүтэй зээлийн гэрээний үүрэгт тооцов.
Бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч зээлийн хүүд 4 989193,8 төгрөгийг, зээлд 18 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 2019-5-6 өдрийг хүртэл хугацаанд нийт 24 611 600 төгрөгийг төлсөн байна.Үүнд 2018-07-20 өдөр хариуцагч дансаар зээлд төлсөн 10 сая төгрөгтэй хамт төлсөн 166 600 төгрөгийг нэмж тооцсон болно.
Дээрх тооцоогоор хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу, 2018-06-20 өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн байх тул уг гэрээний үүргийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Хариуцагч нь 2018-08-18 өдөр нэхэмжлэгчээс нэмж 15 000 000 төгрөг зээлэх хүсэлтийг мессэжээр гаргасан, энэ талаар мессэжээр тохирсон талаар зохигч маргаангүй байна.
Хариуцагчийн хүсэлтийг нэхэмжлэгч зөвшөөрч, 2018-12-18 өдөр буцааж төлөх нөхцөлтэйгээр түүний харилцах дансанд 2018-08-18 өдөр 13 500 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн харилцах дансны хуулгаар тогтоогдож байна.
Зээлдүүлэгч зээлдэгчтэй 15 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр амаар тохирч, зээлийг олгохдоо мөн нэг сарын хүү 1 500 000 төгрөгийг урьдчилан суутган авч, 13 500 000 төгрөгийг шилжүүлсэн болохыг тайлбарлалаа.
Нэмж олгосон энэ зээлд хүүг 2018-06-20 өдөр байгуулсан зээлийн гэрээгээр тохирсон 10 хувийн хүүтэй олгосон гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч хариуцагч зээлийг амаар тохирч, хүүгүй олгосон гэж нэхэмжлэлийн энэ хэсгийн заримаас татгалзсан тул нэхэмжлэгч 13 500 000 төгрөгийн зээлийг 2018-06-20 өдөр бичгээр байгуулсан 20 000 000 төгрөгийг зээлдүүлсэн зээлийн гэрээнд хамруулсан болохоо нотлох үүрэгтэй.
Гэвч үүнийг нотлоогүй байх бөгөөд 13 500 000 төгрөгийн зээлийг эргэн төлөх хугацааг бичгээр 2018-06-20 өдөр байгуулсан 5 сарын хугацаатай зээлийн гэрээний хугацаанаас илүү хугацаатайгаар тохирсон байгааг зохигч шинэ гэрээг амаар байгуулсан гэж таылбарласан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу 13 500 000 төгрөгийг зээлдүүлсэн зээлд нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар алдангийг бичгээр тохироогүй гэж үзэх тул хугацаа хэтрүүлсэн үүрэгт алданги шаардах тус тус эрхгүй байна.
Амаар байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн нөхөр болох Б.Алдармөнх 2019-07-16 өдөр 5 000 000 төгрөг, нийт 8 950 000 төгрөгийг зээлдэгч төлсөн талаар зохигч маргаагүй. 2018-06-20 өдөр авсан зээлийн үүрэгт илүү төлсөн 1 622 406 төгрөгийг хасч, 555 999 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 320 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж төгрөгийг хариуцагчаас 17 330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: