| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0119/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/116 |
| Огноо | 2023-06-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/116
2023 06 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч Б.Г******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Г*******т холбогдох эрүүгийн 2315000000137 дугаартай 163/2023/0119/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт *******ын Г*******, Булган аймгийн ******* суманд 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 5 дугаар баг Хонгор гэх газар оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 43 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Г******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000137 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г******* нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Ч.Д*******д хандан “Г*******ийг та хөдөө гэрт нь хүргээд өгчих” гэж хэлэхэд Ч.Д******* нь “бензин тос муутай хүргэж өгч чадахгүй” гэж хэлэхэд Б.Г******* нь дургүйцэж түүний нүүр хэсэгт цохих, зүүн хөлийг нь мушгих зэргээр бие эрх чөлөөнд нь халдан зодож, түүний биед зүүн хөмсөгний дээр зулгаралт, зүүн хөл шагай хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Г*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн ...2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Булган аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах Баялаг өргөө дэлгүүрийн хажуугаар гараад гэртээ харих гээд найз Г*******ийн хамт явж байгаад Д******* ахтай тааралдаад та Г*******ийг гэрт нь хүргээд өгөөч гэхэд ах нь бензин тос муутай байна гэхээр нь та ганцхан машинтай нь юм уу гэж муудалцаад нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод, унахаар нь хөлийг нь татаад мушгисан юм... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-80 дахь тал)-ээс гадна гэмт хэргийн талаарх гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
-Хохирогч Ч.Д*******гийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед ******* сумын 5 дугаар багт хуурай дүү Мөнхбаярынд дүү А*******, Одончимэг, О*******, Сарнай гэх хүмүүстэй даалуу тоглож байгаад 16 цагийн үед Мөнхбаярын гэрээс гараад бие засах гээд явж байсан. Тэгсэн манай багийн Г*******, Г******* хоёр дуудсан. Тэгэхээр нь яваад очтол Г******* намайг Г*******ийг та хөдөө гэрт нь хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах нь бензин тос муутай хүргэж өгч чадахгүй гэж хэлэхэд Г******* чи ганцхан машинтай нь юм уу? гэж хэлээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би уур хүрээд чи юу гэж хүн доромжпоод байгаа юм гээд Г*******ийг түлхсэн чинь намайг цохиход нь би газар унасан. Тэгсэн дээрээс намайг дарж аваад нүүр рүү цохих гээд байсан. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалаад хөлөөрөө жийсэн. Тэгсэн чинь миний зүүн хөлийг барьж аваад мушгисан. Тэгсэн би хөлөө хөдөлгөх гэтэл хугарчихсан юм шиг өвдөөд гишгэж болохгүй байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
-Гэрч Б.О*******ийн өгсөн: Би ******* сумын 5 дугаар багийн төвд гэртээ байж байгаад дэлгүүр орох гээд очсон чинь дэлгүүр хаалттай байсан. Дэлгүүрийн хажуу талын айл Мөнхбаярынд орсон. Тэгэхэд Д*******, А******* Саранцэцэг, Одончимэг, Эрдэнэтөгс гэх хүмүүс даалуу тоглож байсан. Тэгсэн Д******* ах Эрдэнэтөгсөө ахын дүү миний даалууг харж байгаарай, би бие засаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд би даалуу тоглож байгаа хүмүүсийг хараад зогсож байтал гэрийн цонхоор дэлгүүр рүү А******* харснаа хүүе нөгөө 2 чинь барьцалдаж аваад хамт уначихлаа гэж хэлэхээр нь би гараад яваад очиход Д******* газар хэвтэж байсан. Дээр нь Г******* нь суучихсан хоолойг нь заамдчихсан гараа далайгаад энэ ганцхан машинтай нь юм уу? пизда чинь гэсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би Г*******ийг татаад аваад холдуулахад Д******* сууж байснаа миний хөл хугарчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгсэн Одончимэг ирээд хөлийг нь бариад байж байтал Г******* нь ирээд Д*******гийн малгайтай цамцны малгайнаас татаад хойшоо унагасан. Гэтэл Г******* гүйж ирээд толгой руу нь цохиод авсан. ...Харин Г*******, Г******* нар нь архи уучихсан байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
-Гэрч Д.Аийн өгсөн: ...Д******* ах Баялаг-Өргөө дэлгүүрийн гадаа Г******* гэх хүнтэй юм яриад зогсож байснаа барьцалдаад авснаа газарт хамт унасан. Тэгэхээр нь О******* эгч гарч гүйгээд очоод салгасан байх, би араас нь Одончимэгийн хамт очиход Д******* ах газар хэвтчихсэн хөл хугарсан байна гээд хөлөө бариад хэвтэж байсан. Тэгээд Одончимэг хөлийг нь барьж байсан. Тэгсэн О******* эгч Г*******ийг чи хоёр хүн зодолдоод байхад юу хийгээд наанаа зогсоод байгаа юм бэ? наашаа хүрээд ирээч гэсэн. Тэгсэн Г******* ирээд Д******* ахыг босгох гээд цамцны малгайнаас татсан чинь хойшоо буцаад унасан. Тэгсэн Г******* гүйж ирээд дух руу цохиод авахаар нь бид нар салгаад тэр хоёр яваад өгсөн. ...Харин Г*******, Г******* нар нь согтуу байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
-Гэрч Д.Аын өгсөн: Би 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийнхөө ажиллуулдаг Баялаг өргөө дэлгүүрт ажлаа хийгээд сууж байсан. Тэгсэн 16 цагийн үед байх гэж бодож байна Д******* ах Мөнхбаярынхаас гарч ирээд шээгээд зогсож байтал Г******* нь Д******* ахыг дуудаад та Г*******ийг гэрт нь хүргээд өгөөч гэж гуйсан. Тэгсэн Д******* ах бензин байхгүй гэж хэлэхэд Г******* нь ганцхан та машинтай нь юм уу гэж хэлэхэд Д******* ах уурлаад цохиод авах шиг болсон. Тэгээд энэ хоёр барьцалдаж аваад байсан. Тэгээд Мөнхбаярынд тоглож байсан хүмүүс ирцгээсэн юм. Би тухайн үед дэлгүүрийн цонхоор хараад нөгөө талын цонхон дээр очиход хүмүүс ирчихсэн байсан. Ямар ч байсан гартаа янз бүрийн зүйл бариагүй байсан. ...Г*******, Г******* гэх хүмүүс нь архи уучихсан байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
-Гэрч Э.Г*******ийн өгсөн: ...Д******* ах Мөнхбаярын гэрээс гарч ирээд шээгээд зогсож байхад нь Г******* дуудаад юм яриад зогсож байснаа гэнэт маргалдсан. Тэгсэн Г******* Д******* ахыг түрүүлээд цохиод унагаасан. Тэгээд энэ хоёр барилцаж аваад газар хамт унасан. Тэгээд Д******* ах хөлөөрөө Г*******ийг жийгээд байсан. Тэгэхээр нь Г******* Д******* ахын зүүн хөлийг барьж аваад мушгисан юм. Тэгсэн Д******* ах хөл хугалчихлаа гээд хөлөө бариад суугаад байсан. ...Г******* архи уучихсан байсан болохоор Д******* ах руу дайрсан байж магадгүй юм. Г******* нь Д******* ахыг 1 удаа баруун гараараа цохисон бас энэ хоёр ноцолдоод унасан хойно нь Д******* ахын зүүн хөлийг нь Г******* хоёр гараараа мушгисан. Энэ хоёр хүн муудалцаад зодолдох үед би “Баялаг өргөө” дэлгүүрийн хажууд энэ хоёроос хол зогсож байсан. ...Тэгсэн Г******* ирээд Д******* ахыг дахин 1 удаа шанаанд нь цохисон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),
Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 116 дугаартай: Ч.Д*******гын биед зүүн хөмсөгний дээр зулгаралт, зүүн хөл шагай хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 24 цагийн дотор үүсгэгдсэн шинэ гэмтэл. Хэрэг болсон гэх 2023.04.27-нд үүсгэгдсэн байна. Дээрх хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Б.Г******* нь согтуугаар хохирогч Ч.Д*******гийн нүүр хэсэгт гараараа цохих, хөлийг нь мушгих зэргээр зодож зүүн хөмсөгний дээр зулгаралт, зүүн хөл шагай хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 116 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр буюу шүүгдэгч Б.Г*******ийн атгасан гараар нүүр хэсэгт цохих, хөлийг нь мушгисан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Г******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас хохирогч Ч.Д*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжилж иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Д*******д 282.500 төгрөгийн хохирол төлж барагдуулснаар /хэргийн 90-91 дэх тал/ хохирогч нь шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагаанд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Г*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Г*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Ганзорийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ч.Д******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*******т оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Г******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ч.Д******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ