Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/04392

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын өдөр

Дугаар 102/ШШ2024/04392

Улаанбаатар хот

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Нөхөрлөлийн гудамж, 16 тоотод байрлах, ************** ХХК /РД:5470595/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих иргэн Жамба мээрэн ургийн овогтой************** /РД:ГГ91010502/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжалд шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ************** ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Бямбаа овогтой******* нь ************** ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр №22/198 тоот “Барилгын туслах материал түрээслүүлэх гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээний дагуу үүргээ гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрсэн. Манай зүгээс шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр зээлдэгчийн албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сонгинохайрхан дүүрэг,-р хороо, алтан-овоо гудамж, тоот хаягт оршин суудаг эсэх талаар тодорхойлолт гаргуулахад түүнийг тухайн хаяг дээр оршин суудаггүй болох тухай засаг захиргааны анхан шатны нэгжээс тодорхойлсон байна. Бидний зүгээс түүнтэй байгуулсан гэрээ дээрх УБ, СХД-р хороо, гудамж, тоот хаяг болон*******,*******,******* дугааруудаар холбоо барих боломжгүй болсон ба үүнээс өөрөөр олох боломжгүй байна. Иймд хариуцагчийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 587 тоот тодорхойлолт, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Барилгын туслах материал түрээслүүлэх гэрээ”-ний хуулбар, Б.Дэнсмаагийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ************** ХХК нь Жамба мээрэн ургийн овогтой************** /РД:ГГ91010502/-г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.

 

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.

 

4. Нэхэмжлэгч ************** ХХК нь Б.Дэнсмаатай байгуулсан “Барилгын туслах материал түрээслүүлэх” гэрээний үүрэгтэй холбогдуулан түүнийг хариуцагчаар оролцвол зохих этгээдээр тодорхойлж, тэдгээрийн хооронд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан барилгын туслах материал түрээслүүлэх гэрээг хавсаргасан байна.

 

5. Б.Дэнсмаагийн оршин суух хаяг тодорхойгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 587 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Дэнсмаагийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаагаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд  Жамба мээрэн ургийн овогтой************** /РД:ГГ91010502/-г  эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Жамба мээрэн ургийн овогтой************** /РД:ГГ91010502/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд Жамба мээрэн ургийн овогтой************** /РД:ГГ91010502/-г эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.БАТЧИМЭГ