| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/04524/И |
| Дугаар | 102/ШШ2024/04119 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2024/04119
| 2024 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2024/04119 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, Ш/Х-22, Голомт банкны төв байранд байрлах, Голомт банк ХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Ард аюушийн гудамж, 310А тоотод оршин суух, ************** /РД:ИН92070811/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Ард аюушийн гудамж, 310А тоотод оршин суух, ************** /РД:ИН85060109/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 19,977,115.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуунд шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Б.Хашбат, Б.Хашбаяр нарт холбогдуулан 19,977,115.20 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1. Бямба-Очир овогтой*******, Бямба-Очир овогтой******* нар 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Голомт банктай******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 21,000,000.00 /Хорин нэгэн сая/ төгрөгийн зээлийг, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгчийн******* дугаартай зээлийн гэрээний хугацаа 2025 оны 04 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт: зээлийн үндсэн төлбөр 17,793,452.46 төгрөг, зээлийн хүү 2,113,280.98 төгрөг, зээлийн хугацаа хэтэрсэн хүү 70,381.76 төгрөг нийт 19,977,115.20 төгрөг байна.
ЗГ2905184334 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 19,977,115.20 /Арван есөн сая есөн зуун далан долоон мянга нэг зуун арван таван төгрөг хорин мөнгө/ төгрөгийг Бямба-Очир овогтой*******, Бямба-Очир овогтой******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Миний бие ************** нь Голомт банк ХК-ийн нэхэмжилсэн 19,977,115 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Б.Хашбат, Б.Хашбаяр нарт холбогдуулан 19,977,115.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Б.Хашбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.Хашбаттай эвлэрлийн гэрээ байгуулсан үндэслэлээр 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Хашбат, Б.Хашбаяр нарт холбогдох 19,977,115.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Б.Хашбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.Хашбат нь 19,977,115.20 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 3,329,520 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 259,499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 129,749 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ