Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/67

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймгийн сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг,

Улсын яллагч Н.Бадам,

Иргэдийн төлөөлөгч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,*******, *******/ цахимаар/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

            аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн д холбогдох эрүүгийн 20330000000... дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр аймгийн сумын тосгонд төрсөн, 00 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, хүүхдүүд, ээжийн хамт, аймгийн 0000 сумын 0000 0–р багийн 00 тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* (РД: ).

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 31-ээс 2020 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 23 цагийн орчим аймгийн сумын 0 дугаар багийн 3 дугаар хэсгийн 00 тоотод оршин суух гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нөхөр зүүн эгэмний доод хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь :

Гэмт буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 31-ээс 2020 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 23 цагийн орчим аймгийн сумын 0 дугаар баг, 0 дугаар хэсгийн 00 тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нөхөр г өөр хүүхэнтэй бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг түүний эзэмшлийн гар утаснаас үзэж хоорондоо маргалдан нөхрийнхөө зүүн эгэмний доод хэсэгт хутгалж алсан үйл баримт  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн:“...Би улсын яллагчийн энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн нөхрийг санаатайгаар алаагүй. Манайд хүмүүс гаднаас орж ирэхэд архи дарсны асуудал болсон. Тэр хэд архи дарс уусан би бол тэгж тохитой сууж архи уугаагүй. Орж ирсэн хүмүүст хоол унд хийж өгөх гэж тэрүүгээр байж аяга шанага угааж байсан учраас яг сууж бол архи уугаагүй. Тэр бичлэгийг үзээд бид хоёрын дунд хэрүүл үүссэн. Бид хоёрыг хэрэлдээд байж байхад хүмүүс гараад явсан байсан. Хэрүүл болоод талийгаачийг би утсан дээрх бичлэгээ устгахгүй яасан юм бэ 2 охин чинь үзсэн бол яах вэ гэж асуухад би чамд үзүүлэх гэж хадгалсан юм чи ямар ийм байж чадах биш гэх мэт үгээр намайг доромжилсон. Тэр үед нь би тэсэж чадаагүй талийгаачийг алгадаад авсан. Талийгаач буцаагаад намайг чих, хамар, шанаа хавсраад маш хүчтэй эргүүлээд алгадсан. Тэгээд талийгаач тэгж хэлчхээд би тэгвэл үхээд өгье гээд тек рүү зүтгэсэн. Би тэр үед болиулах гээд оролдоод хүч хүрээгүй тэгээд талийгаач гутлаараа намайг цохиод хоолой боосон чигтээ намайг унагасан. Тэр үед би өөрийгөө хэсэг ухаан алдсан байх гэж бодож байгаа. Тэрнээс хойш хэсэгхэн зуурын юмыг би санахгүй тэгээд нэг сэрэхэд текний тэр хэсэгт талийгаач хагас суугаа байдалтай цээжнээс нь цус гарсан байсан. Тэгээд би цамцаараа цусыг нь тогтоох гэж туслаарай гэж орилсон. Эхлээд гаднаас ах Э.. ах 2 орж ирсэн. Тэгээд би эмч дуудаарай гэж орилсон. Б... эмч гаднаас орж ирээд шууд анхны тусламж үзүүлж цус тогтоох амин үзүүлэлтийг дэмжих тарилгуудыг хийсэн. Тарилга хийж байх явцад Дариа эмчийг Дархан луу яаралтай явъя гэхэд Дариа эмч амжихгүй Хөтөл рүү аваад явъя гээд шууд Хөтөлийн эмнэлэг дээр ирсэн. Хөтөлийн эмнэлэг дээр ирээд эмнэлэг даралт амин үзүүлэлтүүдийн үзсэн. Тэгээд намайг шууд цагдаа руу аваад явсан. Цагдаа дээр намайг ирэхэд бол тэр үед цагдаагийн ахмад Н.... гэж хүн байсан юм билээ. Тэр хүн надад задлан хийсэн шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Өөрөө өөрийгөө хутгалах ямар ч боломжгүй тийм болохоор чи хэргээ хүлээх хэрэгтэй. Хэргээ хүлээх юм бол шүүх чамд хэргээ хүлээсэн учраас бага ял онооно. Хэргээ хүлээхгүй байх юм бол чамд олон жилийн ял оноох учраас хэргээ хүлээх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд байцаагч надаас байцаалт авч эхэлсэн. Байцаалт авахдаа талийгаачийг хэн хутгалсан бэ гэж надаас байцаагч асуусан. Тэр үед нь би талийгаачийг өөрөө өөрийгөө хутгалсан гэдгийг нь үнэн зөвөөр хэлье гэж бодож байгаад цагдаа, прокурорынхон бүгдээрээ намайг хутгалсан, алсан гэж үзэж байгаа учраас надад олон жилийн ял оноох юм байна гэж дотроо бодоод тухайн үед бид хоёрыг хэрэлдээд байж байхад хэрэлдэх явцад хүн байгаагүй. Бид хоёр хоёулаа байсан тэр үед уурласан уцаарласан ганц орилж давчдаж байсан хүн нь би байсан учраас би байсан юм болов уу гэх үгийг хэлсэн. Түүнээс би хутгалсан гэдэг үгийг хэлээгүй би хутгалаагүй учраас надад тэр үгийг хэлэх үндэслэл байхгүй. Байцаалт өгч байх явцад миний ухаан санаа орон гаран байдалтай байсан. Цагдан хорих байранд ороод 2 хоногийн дараа би усанд орсон. Усанд ороод толгойгоо угааж байхад толгойн орой хэсэг хөндүүртэй байхаар нь яалаа гэж санаад өмгөөлөгчийг дуудуулж уулзсан. Өмгөөлөгчид хэлсэн өмгөөлөгчөө миний толгойн орой хэсэг өвчтэй байна талийгаач намайг гутлаараа цохисон. Миний бас хоолойг боосон. Хоолойнд боолт орсон мөр байсан уу гэж асуухад чи цахилгаантай цамц өмссөн байсан учраас надад харагдаагүй. Өрөөсөн ээмэг байсан уу гэхэд тэрийг сайн мэдэхгүй байна гэж хэлж байсан. Тэрний дараа прокурор ирэхэд энэ байдлаа хэлээд талийгаачийн хэрэглэдэг бэлэг эрхтэн томруулагч гэдэг багаж байгаа тэрийг хэргийн материалд оруулж болох уу гэдэг саналыг прокурорт хэлж байсан. Тэгээд өмгөөлөгчтэй уулзаад тэгвэл дахиад байцаагчид хэлээд байцаалт авхуулъя гэсэн. Тэр үед эд Коронагийн өвчлөл гарсан байсан учраас тэр бүр цагдан хорих байр луу хүн оруулахгүй хоригтой байсан. Байцаагч хэдэн хоногийн дараа ирээд шилэн хананы наана цаана утсаар ярилцаж байгаад надаас байцаалт авсан байгаа. Тэгээд би энэ бүгдийг хэлсэн. Тэгээд хавтаст хэргийн материалтай танилцаж байхад сэтгэцийн эмч миний сэтгэцийг хэрэг үүрэх чадвартай эсэх дүгнэлтийг гаргах гэж надтай ирж уулзсан. Тэр үед намайг нөхрийгөө өөрөө өөрийгөө хутгалсан гэж хэлсэн мэтээр дүгнэлт нь дээр бичсэн байсан. Тэр сэтгэцийн эмчийн дүгнэлт нь дээр гомдолтой байна гэдгээ бас өмгөөлөгчид хэлж байсан. Байцаагчдаа хүртэл хэлж байсан. Хэдийгээр би дээд мэргэжилтэй их эмч биш ч тусгай дунд мэргэжилтэй бага эмчийн хувьд хүний биеийн анатомийг өөрийнхөө хэмжээнд өөрийгөө мэднэ гэж бодож байна. Тийм болохоор хэзээ ч би тараагуур буюу артерийн судас руу хутгалахгүй. Тэглээ ч надад нөхөр лүүгээ мэс бариад дайрах зүрх зориг байхгүй. Би харин ч тэр хүнийг өдий олон жил янз бүрийн асуудлыг нь тэвчиж найз нөхөд хамт олон гэр бүл ойрын хүрээллээсээ нууж хааж ирсэн. Жижигхэн газар учраас салж чадахгүйгээс гэж бодоод би хэнд ч юу хэлдэггүй байсан. Ажлын байр нь дээр Ө... эмч бид хоёрыг жижүүртэй байхад 1 удаа ирж намайг ирж цохиж зодож хүлээлгийн шар сандал авч шидэхэд нь би цагдаа дуудаагүй. Өлзиймаа эмч цагдаа дуудсан. Гэхдээ тэрийг цагдаа нь найз нь учраас тэгээд явуулсан байсан тийм асуудал гарсан. Дараагийнх нь манай үеэл болох Э.... хутгалаад тэр үеийг би нуун далдлаад өнгөрч байсан. Э... ээж л мэдсэн. Энэ бүхнийг өдий болтол нууж хааж амьдарсан. Энэ хэргээс 4 хоногийн өмнө ямар ч ор сураггүй болоод хотоор явж байгаад ирсэн. Тэр үедээ над руу залгаад одоо би вагонд суух гэж байна. Шөнө 1 цагаас салхит өртөөнөөс тосож аваарай гэсэн. Би ирж байгаад нь баярлаад бага охиноо дагуулаад салхитын жоохон эвдэрхий төмөр гүүрэн дээгүүр гараад шөнө ирсэнд нь баярлаад л тосоод авч байсан. Шүүх миний энэ байдлыг харгалзан үзэж миний хэргийг үнэн зөвөөр шийдүүлж намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөөч гэж шүүх бүрэлдэхүүнд хэлж байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* өгсөн мэдүүлэгтээ:... Хэрэг яригдах бүрд хүнээ алдсан бид  нар хэцүү байна. Уйлахгүй байя гэж бодсон ч гол зурагдаад хэцүү байна. Үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр энэ хүн нүдээ ч цавчихгүй яагаад удаа дараа ингэж худлаа хэлж байдаг юм бэ? ёс зүйтэй баймаар байна. Дүү маань босоод ирэхгүй ч гэсэн гүтгэлэг доромжлол сонсоод сууж байх таатай биш байна. Бидний гомдоод байгаа гол шалтгаан нь дахиад л мөн мэдүүлсэн мэдүүлгээсээ өөрөөр ярьж байна, хэлж байна. Дүү маань өнөөдөр хэзээ ч босоод ирэхгүй. Яагаад хүнийг тийм байдалд хүргэчхээд нэг ч хууль хяналтын байгууллагад мэдэгдээгүй. Ах дүү хамаатан садангаараа таньдаг эмчтэйгээ нийлээд тэр гадаа зөндөө машин байхад зөвхөн өөрийнх нь машинд хийж авааччихаад амиа хорлочихлоо гэж аваачиж өгсөн. Тэр дүр зургийг би хавтаст хэргээс 1 л удаа харсан. Дахиж хараагүй. Дандаа миний нүдэнд харагддаг. Ингээд яригдаж сөхөгдөх бүрд хэцүү байна. Би шүүх хурал болгон дээр уйлахгүй тайлбараа хэлнэ дээ олон юм нуршихгүй ганц хоёр хэлээд орно доо гэж боддог боловч гол зурагдаад хэцүү байна. Мөн өндөр настай аав, ээжийн маань сэтгэл санаа бүр хэцүү. Хүүхэд нь босоод ирэхгүй ч гэсэн энэ хүмүүс яагаад ганц удаа уучлалт гуйж болдоггүй юм бэ? яагаад бид нарыг 1 удаа ч гэсэн шүүх хуралдаанд нь оруулж болдоггүй юм бэ гэсэн гомдлыг дандаа надаас асуудаг. Өнөөдөр хүртэл орж болох уу гэж асууж гуйсан боломжгүй ээж минь хүлээгээд байж бай гэсэн. Бид сэтгэл санааны хохирол тавих хүсэлттэй байна. Хүний амь нас хохироод өнөөдөр 3 жилийн нүүрийг үзлээ. Яагаад ийм ёс зүйгүй юм бэ. Хүргэж авчирсан хүмүүс нь дандаа эмэгтэй хүмүүс байсан яагаад ёс зүйгүй байдаг юм. Яагаад ингэж худал мэдүүлж байдаг юм. Шүүх үнэн зөвөөр шийдэх байх...”гэв.

 

Мөрдөн шалгах ажиллаагаанд:

Сэжигтэн Т.У.. талийгаачид учирсан гэмтлийг хэн учруулсан талаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн “...Би учруулсан байх гэж бодож байна. Тэнд уур уцаартай , бачимдсан, цочирдсон, орилж хашгирч өөрийнхөө үйлдлийг мэдэхгүй байгаа  хүн нь би байсан болохоор өөрийгөө гэж бодож байна. Ийм бичлэг утсандаа хадгалаад устгахгүй байсан болохоор өөрийгөө хорлохгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хавтас 1, хуудас 129 ар тал/,

Гэрч Э.Г.... өгсөн: “...Тэгээд архиа уугаад байж байтал Б.... авгай У... угаалгын өрөөндөө гийн утсыг авч орчихоод хашгираад гараад ирсэн.Тэгээд Б.... чи хэд хоног алга болсон байсан чинь ингэж явдаг байна шүү дээ гээд бөөн хэрүүл болсон. Тэр үед миний буруу утсан дээрх зүйлээ устгаагүй миний буруу гээд байсан. Тэгээд би бие засчихаад эргээд ороод ирсэн чинь хэрүүл маргаан нилээд ширүүссэн байсан. машины түлхүүрээ нэхээд байсан тэгээд боль ингэж болохгүй гээд тайвшруулах гэж оролдоод тайвшруулж чадаагүй юм. Тэгээд бид хэд гэрт орохоор болоод дөнгөж гэрээс нь гараад удаагүй гэрт орж амжаагүй байхад  хүүхдүүд болон  орилоод унахаар бид нар бүгд гэрт нь ороход угаалгын өрөө, унталгын өрөө хоёрын үүдний хэсэгт дээшээ хараад цус ихээр гоожсон байдалтай байсан. Тэгээд урд талд явж байсан болохоор цусыг нь гараараа дарсан Анхцэцэг түргэн дуудсан...” гэх мэдүүлэг/ хавтас1, хуудас 103 ар тал/,

Гэрч өгсөн:“... Тэгээд эхний архиа задлаад сууж байтал , хоёр байхгүй болчихсон. Тэгэхлээр нь би яасан юм бол  жижиг өрөөндөө ороод унтчихсан юм болов уу  гэж бодоод хартал унтаагүй харин хоорондоо хэрэлдчихсэн гарч ирсэн. Тэгээд хэрүүлийг нь сонсоод байсан чинь талийгаачийн гар утсан дээрээс нь бичлэг олж харсан юм шиг байсан. Тэрийг нь яриад хардаад байх шиг байсан. Харин би г чи тайвширчих  яах гэж ингэдэг юм бэ гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг эвлэрүүлэх гэж бид нар хэсэг сууцгаасан. Тэгсэн 22 цагийн орчимд талийгаач А..., У... хоёр хоорондоо эвлэрэх  тийшээ болохоор нь за за одоо хэдүүлээ гарцгаая хойшоо айл руу оръё бид нарыг байгаад байхаар тайвшрахгүй байх шиг байна гэж хэлээд бид нар яг цувраад гэрээс нь гараад явж байтал араас О..., А... цус алдаад байна ш дээ гэж орилсон. Тэгээд би гэр лүү гүйгээд орсон чинь нойлын хаалга, унталгын өрөөний хаалганы харалдаа шалан дээр талийгаач хэвтчихсэн шалаар нил цус болчихсон байсан...”гэх мэдүүлэг/ хавтас 1, хуудас 107 ар тал/,

Гэрч П.Э... өгсөн:“...Харин бид нар талийгаачийн гэрээс 200 орчим метр алхаж байтал араас хүүдүүд дуудаад орилдоод байсан.Тэгэхээр нь би буцаад талийгаачийн гэр лүү гүйгээд орсон чинь талийгаач гэрийнхээ нойлын өрөө үүдэнд хувцасны өлгүүрийн урдхан талд хойшоогоо налаад хэвтчихсэн эхнэр нь гараараа зүүн мөрний орчимд гараараа дарчихсан сууж байсан...Би нөхөртэйгээ хэрэлдэж байгаа өөрөө алаад хаячихлаа ш дээ гээд уйлж байсан...” гэх мэдүүлэг /хавтас 1, хуудас 110/,

Гэрч Э.Б.... өгсөн: “...А.... ахын гэрт очих замдаа Г.... ахаас асуухад бөөн юм болчихлоо гэж хэлсэн өөр зүйл яриагүй. Тэгээд гэрт ортол угаалгын өрөө унталгын өрөө хоёрын хооронд байдаг жижиг зайнд талийгаач ахыг нэг шкафархуу зүйл налуулаад суулгачихсан хажууд нь Эрка ах баруун гар талд нь талийгаачийн эхнэр эгч У... эгч явган сууж байсан... Тэгээд юу болсон талаар асуухад У.... эгч гараад орж ирэхэд өөрийгөө хутгалчихсан байна гэж байсан...” гэх мэдүүлэг/ хавтас 1, хуудас 99 ар тал/,

Гэрч Г.А.... өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэж бага эмчийн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад оройн 23 цаг өнгөрч байхад манай бага надад оос зүрхэн тус газраа хутгалуулсан маш хүнд  хүн аваад ирж байна гэнээ бэлэн байж байгаарай гэж байна гэсний дагуу бэлтгэл ажлаа хангаад байж байхад эмнэлэгт 23 цаг 36 минутад ирсэн...Тухайн хүн нь ухаангүй ямар ч хариу үйлдэл байхгүй нүүр нь цонхийсон хэвтээ байдалтай байсан. Тэгээд гүрээн дээр нь дарж үзэхэд судасны цохилт мэдрэгдэхгүй байсан.Тэгээд би ар гэрт нь хэлсэн...” гэх мэдүүлэг/ хавтас 2, хуудас 53/,

Гэрч Т.гийн өгсөн: “ ...Тухайн өдөр талийгаач цээжин хэсэгтээ хутганы шархтай нас барсан байдалтай эмнэлэгт ирсэн. Мөрдөгч талийгаачийн биед гадна үзлэг хийхэд би хөндлөнгийн гэрчээр оролцсон. Гэхдээ одоо цогцосны урт хэдэн см байсан болон цогцосны хөшилт биеийн аль хэсэгт үүссэн байсан гэдгийг санахгүй байна...Энэ зурагнаас харахад талийгаачийн цогцос өвдөгний үеэр үеийн дагуу нугарч хөшилт үүссэн, хөшилт тавигдаагүй байдалтай байна...”гэх мэдүүлэг/ хавтас 4, хуудас 178/,

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 87 дугаартай шинжээчийн “...1.Талийгаач Т.А... биед зүүн эгэмний доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнг хатгасан шарх, хурц цус алдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаач биед учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг үүлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Талийгаач биед учирсан дээрх гэмтэл нь шууд үхлийн шалтгаан болсон байна. 5.Талийгаач Т. нь дээрх гэмтлийг өөртөө учруулах боломжгүй. 6. Талийгаач Т. нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 7.Талийгаач нас барсан цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. 8.Талийгаач Т. нь цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушги хатгагдсан шархны улмаас хурц цус алдалтанд орж нас барсан байна...“ гэх дүгнэлтийн хэсэг”/хавтас 1, хуудас 72-79/,

2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хийсэн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтас 3, хуудас 86-91/,

Шинжээч эмч “... Би мөрдөгч Ч.Б... үзлэг хийсэн зурагнаас нь харахад тухайн өдрийн эхний хийсэн үзлэг буюу мөрдөгч Ч.Б.... хийсэн үзлэг нь цогцосны хөшилтийг бүрэн тавиулаагүй үеэр хагас нугарсан байх үед үзлэгийг хийсэн байсан. Миний бие үзлэг хийхдээ цогцосны хувцасыг бүрэн тайлж хөл гарын хөшилтийг бүрэн тавиулсны дараа хэмжилт хийсэн. Тиймээс мөрдөгч Ч.Б... анхны үзлэг хийх үед цогцосны хөшилт гараагүй байсан учраас миний хэмжилт хийсэн уртаас арай богино хэмжээ гарсан байх боломжтой юм...“ гэх мэдүүлэг /хавтас 4, хуудас 175/,

Шинжээч эмч М.Э.... “...2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 489 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжэчийн дүгнэлт гаргахдаа эрүүгийн 2033000000057 дугаартай хэргийг “эрүүгийн 2033000000033 дугаартай хэргийн материал...” гэж бичиж бичвэрийн алдаа гаргасан. Энэ тухайгаа 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10/3557 дугаартай албан бичгээр мэдэгдсэн...” гэх / хавтас 4, хуудас 174/ мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №6113 дугаартай шинжээчийн “...1.Шинжилгээнд ирүүлсэн гэх цус нь АВО системээр А/ll/ бүлгийн харьяалалтай байна. 2.*******гийн гэх цус нь АВО системээр А/ll/ бүлгийн харьяалалтай байна.3.А.... гэх хөх алаг өнгийн куртик, цагаан өнгийн арьсан хос бээлий, хар саарап өнгийн майк, хар өнгийн шоорт, саарал өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн дотоож, хөх өнгийн хос оймс, хар өнгийн хос оймс, У.... гэх хөх өнгийн урт цамц, хар өнгийн хилэн өмд, ягаан эрээн өнгийн шоорт, хагас түрийтэй үстэй гутал, Хэргийн газрын үзлэгийн гэх юүдэнтэй саарал өнгийн цамц, цагаан цэнхэр алаг 11 см хуванцар иштэй 24 см урттай хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 4.А.... гэх хөх алаг өнгийн куртик, хар саарал өнгийн майк, У.... гэх хөх өнгийн урт цамц, хар өнгийн хилэн өмд дээрх цус нь АВО системээр А /ll/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. 5. А.. гэх цагаан өнгийн арьсан хос бээлий, хар өнгийн шоорт, саарал өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн дотоож, хөх өнгийн хос оймс, хар өнгийн хос оймс, У.... гэх ягаан эрээн өнгийн шоорт, хагас түрийтэй үстэй гутал, Хэргийн газрын үзлэгийн гэх юүдэнтэй саарал өнгийн цамц, цагаан цэнхэр алаг 11см хуванцар иштэй 24 см урттай хутган дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтаны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. 6.Хэргийн газрын үзлэгийн гэх 3 ширхэг марль, 10 ширхэг нойтон сальфиткан дээр цус болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт хэсэг/ хавтас1, хуудас72-79/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4436 дугаартай дүгнэлтийн “...1.Шинжилгээнд ирүүлсэн Т.А... гэх хувцаснууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн Т.У.... гэх хувцаснууд нь шинжилгээнд тэнцэнэ. 3.Шинжилгээнд ирүүлсэн Т.У..... цэнхэр өнгийн ханцуйгүй цамц дээр татаж чангаах хүчний  үйлчлэлээр гарсан хуучин ханзралт, урагдалтууд, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цооролтууд, хар өнгийн өмд дээр хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин гогдолт, ягаан өнгийн дотоож дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан  хуучин ханзралт байна. Цагаан өгийн түрийтэй хос гутал нь гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гэх цэнхэр өнгийн хүрэм дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт, халалтын улмаас гарсан хуучин түлэгдэлтүүд, эдэлгээний явцад гарсан хуучин ханзралтууд, цооролтууд, сэмрэлт, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин гогдолт, цагаан өнгийн баруун бээлий дээр эдэлгээний явцад гарсан хуучин ханзралтууд байна. Саарал өнгийн ханцуйгүй цамц, саарал өнгийн өмд, цэнхэр өнгийн дотоож, хар өнгийн богино өмд, хар өнгийн 2 хос оймс, цагаан өнгийн зүүн бээлий зэрэг гэмтэлгүй байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн хүрэм дээр гарсан зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн хуванцар бариултай хутгаар гарсан байна. ..”гэх хэсэг/ хавтас 1, хуудас 53-58/,

2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хийсэн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлийн “...Ажиллагаанд оролцогч Х.М.... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгатай ижил төстэй байдлаар хийсэн хутгыг бариулан хутганы ирийг доош харуулан баруун гарт бариад чөлөөтэй байдлаар өөрийгөө хутгалах үйлдэл хийхэд хутганы ир хөндлөн байдалтай шархан дээр очиж шархны байрлалтай зөрж байна. Харин оролцогч гарын бугуйг хойш болон урагш нугалсан тохиолдолд хутганы ажлын хэсэг босоо байрлалтай болж байна...оролцогч Т.У... хутгыг өгөхөд баруун гартаа хутгыг барив. Оролцогчийн биед хутгалах үйлдэл хийхэд тухайн шарх гэмтлийг үүсгэхэд өндрийн харьцаа боломжтой байх тул гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хавтас 3, хуудас 86-8, 89-91/,

2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шуух хуралдаан дээр шинжээч Ц.Г.... гэрчээр өгсөн: “...Хутгатай гараар хохирогч өөрөө өөрийнхөө биеийнхээ энэ хэсэгт хүрч болох үгүй юу гэдгийг шинжээч тогтооно. Нуруу ч юм уу хүрч болохгүй тийм газар байвал бид нар анатомийн байрлал мөчнийх нь хүрэхгүй газар дүгнэлт гаргана. Энэ дүгнэлтээр хүрч болно үүн дээр нэмээд сурсан дадмаг хөдөлгөөнөөр богино хугацаанд үүсгэхэд бэрхшээлтэй юм аа эвсэл муутай... Ихэвчлэн хүмүүс өөрөө өөртөө гэмтэл учруулдаг хэсэг голцуу зүрхнийхээ орчим, шуун дээрээ, хүзүүгээ зүсдэг тийм байрлалууд байдаг...Энэ голдуу 2 хүн нэг нэгнээ гэмтээхэд биеийн урд хэсэг буюу цээжний урд хэсэгт үүсгэж болно. Хамгийн боломжтой газрууд нь гэмтэл учруулдаг газрууд нь биеийн урд гадаргууд...”гэх хэсэг/Хавтас 5, хуудас 122/,

Шүүх сэтгэгц  эмгэг судлалын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08/21 дугаартай “...Яллагдагч ******* нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй Эрүүл өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан зөв ойлгож мэдэх удирдах чадвартай байсан байна. 2.Яллагдагч ******* нь хэрэг үйлдсэнээс хойш буюу одоо сэтгэцийн өвчингүй эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно. 3.Яллагдагч ******* нь сэтгэцийн хувьд Эрүүл учир түүнд эмчилгээ шаардлагагүй болно. 4.Яллагдагч ******* нь сэтгэцийн хувьд Эрүүл учир болж өнгөрсөн хэргийн талаар ухамсарлаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. 1.******* нь дээрх байдалд цочролд орсон боловч өөрийн үйлдлээ хянан чадвараа алдаагүй байна. 2.Сэтгэцийн хувьд эрүүл хүмүүст илэрдэг, огцом үүсдэг, богино хугацаатай үргэлжилдэг, эрс хүчтэй сэтгэл хөдлөлийг сэтгэл цочирдол /аффект/ гэнэ. Энэ үед ухаан балартдаггүй учир хүн гадаад орчноо болон өөрийн байдлыг бүрэн ухаарах чадвартай байдаг...” гэх магадалгаа /хавтас 2 хуудас 11/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгийн тэмдэглэлийн дагуу дуу дүрсний бичлэгээр бэхжүүлсэн баримтууд/ хавтас1, хуудас 02-14/,

2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтас 1, хуудас  5-17/,

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас 1, хуудас1, 22-26/,

2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн туршилт хийсэн ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэг бүхий СД 1 ширхэг /хавтас 3, хуудас 82-85 /,

Шүүгдэгч Т.У.... эрүүгийн хариуцлага,захиргааны арга хэмжээ авагдаж байсан эсэхийг шалгах хуудас/ хавтас 1, хуудас 175-176/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж хэрэгт авагдсан нотлох баримтууд болно. Иймд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч Т.У.... талийгаач Т.А.... хутгалсны улмаас  үүссэн гэмтэл талийгаачийн цээжний зүүн эгэмний доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнг хатгасан шарх, хурц цус алдалт бүхий гэмтэл учруулснаас амь насаа алдах хэмжээний хурц цус алдалт явагдаж улмаар шууд үхлийн шалтгаан нь болсон байна./2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлт/,

2020 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн 5 дахь заалт талийгаач Т.А.... нь дээрх гэмтлийг өөртөө учруулах боломжгүй гэж дүгнэснийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 489 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “Т. А.... биед учирсан зүүн эгэмний доод хэсэг дэх цээжний хөндийд нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнг хатгаж гэмтээсэн шархыг хохирогч өөрөө өөртөө учруулах боломжтой бөгөөд шархны байрлал, чиглэл нь хутгыг хэрхэн барьснаас /хутганы ажлын хэсгийг эрхий тал руу юу, чигчий тал руу юу харуулж барьсан уу гэдгээс/хамаарна” гэж, 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 928 дугаартай шинжээч 5 эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд “талийгаач Т. нь зүүн эгэмний доод хэсэг дэх цээжний хөндийд нэвтэрч зүүн уушигны  дээд дэлбээг хатгаж гэмтээсэн шархыг өөрөө өөртөө учруулж болох ба хутгатай гар нь хүрч болохуйц байна” гэж тус тус дүгнэсэн байдаг.

Шинжээч эмч нарын дүгнэлтүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд харьцуулан дүгнэхэд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын гаргасан 489, 928 дугаартай дүгнэлтэд хохирогч Т.А.... өөрийнхөө зүүн эгэм тус газар  хутгалах боломжтой гэж дүгнэсэн нь  мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийсэн туршилтын тэмдэглэлийн “... Ажиллагаанд оролцогч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгатай ижил төстэй байдлаар хийсэн хутгыг бариулан хутганы ирийг доош харуулан баруун гарт бариад чөлөөтэй байдлаар өөрийгөө хутгалах үйлдэл хийхэд хутганы ир хөндлөн байдалтай шархан дээр очиж шархны байрлалтай зөрж байна. Харин оролцогч гарын бугуйг хойш болон урагш нугалсан тохиолдолд хутганы ажлын хэсэг босоо байрлалтай болж байгаа гэх” хэсэг, шинжээч эмч “ Ихэвчлэн хүмүүс өөрөө өөртөө гэмтэл учруулдаг хэсэг голцуу зүрхнийхээ орчим, шуун дээрээ, хүзүүгээ зүсдэг тийм байрлалууд байдаг...Энэ голдуу 2 хүн нэг нэгнээ гэмтээхэд биеийн урд хэсэг буюу цээжний урд хэсэгт үүсгэж болно. Хамгийн боломжтой газрууд нь гэмтэл учруулдаг газрууд нь биеийн урд гадаргууд...” гэх мэдүүлэг зэргээр талийгаач Т. өөрийнхөө зүүн эгэмний доод хэсэгт гэмтэл учруулах боломжтой” гэх нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 Гэмт хэрэг гарах үед талийгаач, ******* хоёр барилцаж талийгаач, Т.У толгойн орой  хэсэг  рүү гутлаар  цохих, өмсөж байсан цамцны захаар нь боох, алгадах зэргээр зодсон талаар шүүгдэгч мэдүүлдэг. Ингэж зодолдож байхдаа талийгаач өөрийгөө хутгалахын тулд хутгатай гарынхаа бугуйг хойш болон урагш нугалалан өөрийгөө хутгалах боломжгүй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарах үед хохирогч гар утсан дээрээ өөр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгээ хадгалж үүнийг харсан шүүгдэгч ууртай бухимдалтай байсан болохыг гэрч нар тогтвортой мэдүүлсэн бөгөөд ******* энэ талаар сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...би учруулсан байх гэж бодож байна.Ууртай уцаартай орилж хашгирсан хүн нь би байсан...” гэж мэдүүлдэг.

Энэ гэмт хэрэг гарахад хохирогч гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, энэ харилцаатай байдлыг нотолсон бичлэгээ утсан дээрээ хадгалсан байдал нөлөөлсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн хуулийн 2.3-т гэм буруу санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байна” гэжээ.

Гэм буруугийн санаатай хэлбэр нь өөрийнхөө үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол гэм буруугийн санаатай хэлбэр байдаг.

Шүүгдэгч талийгаачийн утсанд хадгалагдсан бичлэг үзээд уйлж, уурлаж талийгаачийг алгадаж, утсыг нь хугалсан тухай  *******гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Энэ /хавтас1, хуудас128 ар тал/ үйлдэл нь санаа сэтгэл цочрон давчидсан үедээ гаргаж байгаа үйлдэл байна. Үүнээс хойш шүүгдэгч тодорхой хэмжээгээр тайвширч талийгаачтай маргалдаж байсан болохыг гэрч О.А “ талийгаачийн гар утсан дээрээс нь бичлэг олж харсан юм шиг байсан. Тэрийг нь яриад хардаад байх шиг байсан. Харин би *******г чи тайвширчих  яах гэж ингэдэг юм бэ гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг эвлэрүүлэх гэж бид нар хэсэг сууцгаасан. Тэгсэн 22 цагийн орчимд талийгаач Т., ******* хоёр хоорондоо эвлэрэх  тийшээ болохоор нь за за одоо хэдүүлээ гарцгаая хойшоо айл руу оръё бид нарыг байгаад байхаар тайвшрахгүй байх шиг байна.../хавтас1, хуудас103/ гэх мэдүүлэг,гэрч Э.ын “ угаалгын өрөөндөө Б... утсыг авч орчхоод хашгираад гараад ирсэн. Тэгээд г чи хэд хоног алга болсон байсан чинь ингэж явдаг байна шүү дээ гээд бөөн хэрүүл болсон.Тэр үед Б... миний буруу утсан дээрх зүйлээ устгаагүй миний буруу гээд байсан. Тэгээд би бие засчихаад эргээд ороод ирсэн чинь хэрүүл маргаан нилээд ширүүссэн байсан. ******* машины түлхүүрээ нэхээд байсан тэгээд боль ингэж болохгүй гээд тайвшруулах гэж оролдоод тайвшруулж чадаагүй /хавтас 1, хуудас 107/ гэх  мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Яг гэмт хэрэг үйлдэхийн өмнө шүүгдэгчийн санаа, сэтгэл хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан зүйл байхгүй байсан нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын амь хохирогч Т. өөрийгөө хутгалж амь насаа хохироосон гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэж  байгааг хүлээн авах боломжгүй юм.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Т.У.... хэргийн талаар шүүх хуралдаанд шинжлэн судлах явцтай танилцаад *******г гэм буруутайд тооцож байна...” гэж дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Т.У.... ахуйн хэрэглээний хутгаар талийгаачийг хутгалсан үйлдэл  нь талийгаачийн амь насаа алдсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Иймд  шүүгдэгч *******г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* талийгаачийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал  16,177,955 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн /хавтас2, хуудас19-41/ бөгөөд шүүгдэгч ******* төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н.... “оршуулгын зардлаа бүгдийг авсан” гэж мэдүүлсэн  мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс өөр зүйл нэхэмжлээгүй тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч *******г хүнийг алах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй юм.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг”, 1.2-т зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг “1.4-т зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч болон түүний  өмгөөлөгч нар  шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан “шүүгдэгч *******д ял оногдуулахдаа ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байна.

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч ******* “Би улсын яллагчийн энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн нөхрийг санаатайгаар алаагүй...” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүх гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага оногдуулах шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалттай нийцэхгүй  байна. Иймд эрүүгийн хариуцлагын талаарх шүүгдэгч болон өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах талаарх саналыг хүлээн авах хуулийн үндэслэл байхгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г  08 /найм/ жилийн хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У..... анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн урьдчилан цагдан хоригдсон  нийт 435 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон болно.

Шүүгдэгчийн насанд хүрээгүй Э...., А.... нарын хууль ёсны асран хамгаалагчаар талийгаач Т.А.... төрсөн дүү Н... 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/05 дугаартай аймгийн сумын засаг даргын захирамжаар тогтоосон /хавтас 2, хуудас 94/ болохыг дурьдах нь зүйтэй  байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч нас барах үедээ өмсөж байсан хөх өнгийн зузаан куртик, цагаан өнгийн арьсан бээлий 1 хос, хар саарал өнгийн майк 1 ширхэг, адидас гэсэн бичигтэй хар өнгийн богино шорт 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн даавуун оймс 1 хос, хар өнгийн ноосон оймс 1 хос, яллагдагч Б.У.... өмсөж явсан гэх хөх өнгийн урт цамц 1 ширхэг, хар өнгийн хилэн өмд 1 ширхэг, ягаан эрээн өнгийн сул шоорт 1 ширхэг, богино түрийтэй үстэй гутал 1 хос, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар саарал өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, шалан дээр асгарсан байсан цуснаас авсан арчдас 3 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон 10 ширхэг нойтон салфетка, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, "Эдин" архины шил 1 ширхэг, "Хараа" архины шил 2 ширхэг, "Сэнгүр" пивоны сав 1 ширхэг, Huаwei маркийн эвдэрсэн гар утас 1 ширхэг зэргийг устгаж, бэлэг эрхтэн томруулагч багажийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож, хэргийн хамт хураагдан ирсэн 6 ширхэг СД, шүүх хуралдааны явцад хэргийн газарт үзлэг хийсэн бичлэг бүхий 1 ширхэг СД, нийт 7 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалж, эд мөрийн баримтаар тооцож бэхжүүлээгүй бэлэг эрхтэн томруулагч багажыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8,36.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

 

1.Шүүгдэгч Т.У (РД:...)-г хүнийг алах буюу Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У... 08 / найм /жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У.... оногдуулсан 08 / найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У.... цагдан хоригдсон 435 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч Т.У.... авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У..... нь  талийгаачийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал 16,177,955 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. аймгийн сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/05 дугаартай  захирамжаар Э, А. нарын асран хамгаадагчаар талийгаачийн төрсөн дүү  Т.Н...г тогтоосон болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч нас барах үедээ өмсөж байсан хөх өнгийн зузаан куртик, цагаан өнгийн арьсан бээлий 1 хос, хар саарал өнгийн майк 1 ширхэг, адидас гэсэн бичигтэй хар өнгийн богино шорт 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн даавуун оймс 1 хос, хар өнгийн ноосон оймс 1 хос, яллагдагч Б.У... өмсөж явсан гэх хөх өнгийн урт цамц 1 ширхэг, хар өнгийн хилэн өмд 1 ширхэг, ягаан эрээн өнгийн сул шоорт 1 ширхэг, богино түрийтэй үстэй гутал 1 хос, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар саарал өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, шалан дээр асгарсан байсан цуснаас авсан арчдас 3 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон 10 ширхэг нойтон салфетка, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, "Эдин" архины шил 1 ширхэг, "Хараа" архины шил 2 ширхэг, "Сэнгүр" пивоны сав 1 ширхэг, Huаwei маркийн эвдэрсэн гар утас 1 ширхэг зэргийг устгаж, хэрэгт хураагдаж авсан бэлэг эрхтэн томруулагч багажийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н... олгож, хэргийн хамт хураагдан ирсэн 6 ширхэг СД, шүүх хуралдааны явцад хэргийн газарт үзлэг хийсэн бичлэг бүхий 1 ширхэг СД, нийт 7 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалсугай.

9.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлэтийг түдгэлзүүлж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.НАРАНТУЯА

                                            ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА

                                            ШҮҮГЧ                         Г.ДЭЛГЭРСАЙХАН