Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00469

 

                                   “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02715 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2090 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 170,067,604.87 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ы гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Солонго, хариуцагч бөгөөд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 170,067,604.87 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.   

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02715 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 169,781,245.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 286,359.66 төгрөгт холбогдох хэсгийг нь болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байр, 13 тоотын 79.7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2203021852 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц болон Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 31/8 дугаар байр, 6 тоотын 39.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204016642 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,174,298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 1,077,056 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2090 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн алдааг засаж залруулалгүй хэвээр үлдээж шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 2090 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн 2020.07.30-ны өдрийн 101/ШШ2020/02715 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...Зээлдэгч ,,,,,,,,,,,,,,, нь 2013.08.06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2013.09.09-ний өдрөөс 2019.04.18-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 16,798,839.80 төгрөг, зээлийн хүүд 53,519,457.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 32,207.03 төгрөг, нийт 70,350,503.98 төгрөг төлсөн байна.” гэж дүгнээд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас үндсэн зээл 143,201,160.20 төгрөг, зээлийн хүү 26,580,085.02 төгрөг, нийт 169,781,245 төгрөг гаргуулан “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн алдаа, зөрчлийг засаж залруулалгүй шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт өгөхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой. Учир нь зээлдэгч ,,,,,,,,,,,,,,, нь нийт 70,350,503 төгрөг банкинд төлсөн, 2016 оны 9 сараас 2019 оны 5 сар хүртэл хугацаанд сар тутамд биш ч 2-3 сард их, бага хэмжээгээр зээлийн төлөлтийг хийж ирсэн ба хэд хэдэн удаа сард төлөх төлөлтийн дүнгээс өндрөөр 2, 3, 4 саяар төлөлт хийхэд банк төлөлтийг дандаа хүүд суутган тооцож, зээлийн эргэн төлөлтийн тооцоо болон банк өөрийн гаргасан “Хүү тооцооллын хүснэгт”-д заасан “...Төлөх үндсэн хүү” гэх багана хүснэгтэд зааснаас зөрүүтэй, төлөлт хийсэн мөнгөнөөс өндөр дүнгээр хүүг тооцон авч “...Төлөгдсөн үндсэн хүү” гэх багана хүснэгтэд тооцоолол хийснийг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Хариуцагч зээлийн төлбөрт 70,350,503 төгрөг төлснөөс нэхэмжлэгч үндсэн зээлд 16,798,839 төгрөг, зээлийн хүүд 53,519,457 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 32,207 төгрөгийг суутгасан байх бөгөөд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас төлсөн мөнгөн хөрөнгийг гомдолд дурдсан хэмжээгээр үндсэн зээлээс суутгаж тооцох үндэслэлгүй байна.” гэсэн ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Энэхүү “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гаргасан “Хүү тооцооллын хүснэгт” гэх нэртэй зээлийн төлөлтийн тооцоолол нь ЗГ1105077708 тоот зээлийн гэрээний хавсралт “Орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тооцоо” болон Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан 2018 оны “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалт “Хэсэгчлэн төлөх нөхцөл бүхий зээлийн төлбөр бодох”-д заасны дагуу тооцоолол хийсэн эсэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ...  тооцоо, тоо бүртгэл, ... зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхэд шинжээч томилж, бодит үнэн зөв эргэлзээгүй тооцоолол гаргуулахаар 2 ч удаа хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй төдийгүй, гомдол гаргах эрхгүй захирамж гарган хариуцагч ,,,,,,,,,,,,,,, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Хариуцагч ,,,,,,,,,,,,,,, нь 2-4 сая төгрөгийн төлөлтийг хийсэн, мөн банк зээлийн хүүг өндөр дүнгээр суутган авсан, түүний орлого буурсан, зээлийн тооцооллыг буруу тооцсон гэх талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.” гэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь огт дүгнээгүй нь харагдаж байна.

4.3. Учир нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,, миний 2-4 сая төгрөгийн төлөлт хийсэн баримт нь нэхэмжлэгч талаас гаргаж зээлийн дансны төлөлтийн баримтад тодорхой тусгагдсан байгаа атал давж заалдах шатны шүүх үүнийг ч үзэж дүгнээгүй, намайг ийм баримт огт гаргаж өгөөгүй, өгөх үүргээ биелүүлээгүй юм шиг үзэж дүгнэлт хийсэнд гомдолтой байгаа. Хариуцагч миний зүгээс энэ талаар болон шинжээч томилж бодит тооцоолол гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүй төдийгүй, давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн алдааг ч засаж дүгнэлт өгөөгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “...Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.” гэж заасны дагуу ,,,,,,,,,,,,,,, миний 2013 оны 9 сараас 2019.04.18-ны өдрийг хүртэл 6 жил гаруй хугацаанд төлсөн 70,350,503 төгрөгийг үндсэн зээл 160,000,000 төгрөгөөс хасч тооцон, үндсэн зээлийн үлдэгдэл 89,649,497 төгрөг, зээлийн хүү 53,519,457 төгрөг, нийт 143,168,954 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 26,898,650.66 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 2090 дүгээр магадлалын тогтоох нь хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.30-ны өдрийн 101/ШШ2020/02715 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “...хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 143,168,954 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 26,898,650.66 төгрөгт холбогдох хэсгийг ... тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ы хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 170,067,604.87 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 169,781,245.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 286,359.66 төгрөгт холбогдох шаардлагыг болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох орон сууцыг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдсан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нар “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2013.08.06-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж 160,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн өдөр ипотекийн гэрээ байгуулж, ,,,,,,,,,,,,,,,ы өмчлөлийн, ... хаягт байрлах 2 өрөө орон сууцыг, ... хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нарт зээлээ хугацаанд нь төлөхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй, 2016.06.06-ны өдрөөс хугацаа хоцруулан төлж эхэлсэн ба 2019.05.06-ны өдрөөс хойш зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Шүүхэд хандсанаас хойш мөн л зээл төлөөгүй. Иймд зээлдэгч нараас үндсэн зээл 143,201,106 төгрөг, зээлийн хүү 26,612,292 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 254,152 төгрөг, нийт 170,067,604.87 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч ,,,,,,,,,,,,,,, “... ,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай гэрээ байгуулах үед би оюутан байсан. “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 3 хүн зээлдэгчээр оролцох шаардлагатай гэсэн учраас уг зээлийн асуудалд оролцсон. Хуулийн дагуу ,,,,,,,,,,,,,,,ын нэр дээр зээлийн данс нээгээгүй, гэрээний дагуу мөнгө аваагүй тул зээл төлөх үндэслэлгүй...” гэж,

хариуцагч ,,,,,,,,,,,,,,, “... Би 2013.08.06-ны өдөр “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулан 160,000,000 төгрөгийг зээлж Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ... 79.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ... хаягт байршилтай 39.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаа зээлийн урьдчилгаа 30 хувьд барьцаалсан ба мөн худалдан авсан 2 өрөө байраа барьцаалсан. Банкны зээлээр худалдан авсан 2 өрөө байрандаа би амьдарч байгаа, дүү ,,,,,,,,,,,,,,, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ... 2 өрөө байранд амьдарч байгаа. Зээлийг би авсан бөгөөд аав ,,,,,,,,,,,,,,,, дүү ,,,,,,,,,,,,,,, нар маань хамтран зээлдэгчээр орсон. Энэ хоёр зээлийг төлөхгүй... Бололцоогоороо зээлээ төлөх гээд чадахгүй байна. Миний төлсөн мөнгийг зээлийн тооцоололдоо бүрэн тусгасан ч хүүд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн байна. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,, нь 2013.09.09-ний өдрөөс 2019.04.18-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 16,798,839.80 төгрөг, хүүд 53,519,457.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 32,207.03 төгрөг, нийт 70,350,503.98 төгрөг төлсөн, 2019.05.06-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, энэ талаар зээлдүүлэгчээс зээлдэгчид удаа дараа анхааруулж, мэдэгдсэн боловч үр дүнд хүрээгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу нэхэмжлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй.

10. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 4-т заасан шаардлагыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарыг хамтран зээлдэгч биш гэж дүгнэн, тэдгээрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд, мөн нэмэгдүүлсэн хүүг хассанд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

11. Харин шүүх нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээнд нийт 169,781,245.21 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь, нэхэмжлэгч 2019.08.26-нд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зохигчийн хооронд байгуулсан гэрээг цуцлах хүсэлтээ илэрхийлсэн ба шүүхээс “цуцлах үндэслэлтэй” гэж дүгнэсэн тул үүнээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг буюу гэрээний үүргийг шаардах боломжгүй. Түүнчлэн, хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлах үндэслэлтэй талаар зөв дүгнэсэн атлаа холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байна.

12. Иймд, хариуцагч нь нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаарх (нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд) үндсэн зээл 143,201,160.20 төгрөг, хүү 19,361,997.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 153,567.88 төгрөг, нийт 162,716.725.76 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзлээ. Энэ үндэслэлээр хариуцагчийн “зээлийн төлбөрийг багасгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулах” агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

13. Харин “нэхэмжлэгч тооцооллыг буруу хийсэн, шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу миний төлсөн 70,350,503 төгрөгийг үндсэн зээл 160,000,000 төгрөгөөс хасч тооцох ёстой” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан гомдол үндэслэлгүй.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2090 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02715 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 162,716,725.76 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,350,879.11 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,174,298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 971,534 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ы гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ы хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 291,012 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХТУЯА  

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД