Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/00724

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 03 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс, дунд гол гудамж 34б байрны 5 тоотод оршин суух, эмэгтэй,**************************** Оролмаа /регистрийн дугаар: *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 10 дугаар баг, 35 тоотод оршин суух, эрэгтэй,**************************** /регистрийн дугаар:*******/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Оролмаа, хариуцагч А.Төмөрчөдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие*******тэй 2018 онд танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хүү оны 9 сарын 26-ны өдөр төрсөн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, мөн тухайн үед хүүгийн эцэг А.Төмөрчөдөр нь хөдөө орон нутагт уурхайд ажиллаж байсан тул хүүгээ миний бие өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан. Бид зан харилцааны улмаас таарахгүй болж оны 3 сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд А.Төмөрчөдөрөөс хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Оролмаатай хамтран амьдарч хүүхэдтэй болсон. С.Оролмаа нь оны 09 сарын 26-нд төрсөн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй. Миний хүүхэд мөн болно, тэтгэлэг өгнө. Зан араншин тохирдоггүйн улмаас хамтран амьдрах боломжгүй болсон гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Нэхэмжлэгч С.Оролмаа нь хариуцагч А.Төмөрчөдөрт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

С.Оролмаа, А.Төмөрчөдөр нарын дундаас оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүү төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Иймд оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүүийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг А.Төмөрчөдөрөөр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүүийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний тус бүр 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр сар бүр эцэг А.Төмөрчөдөрөөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.