| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/00686/И |
| Дугаар | 102/ШШ2020/00717 |
| Огноо | 2020-03-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2020/00717
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн******* дугаар хороо, 3 дугаар хороолол,*******5б байрны******* тоотод оршин суух Боржигон овогтой Цэнд-Аюушийн******* /РД:АЭ76100326/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн******* дугаар хороо,*******5б байрны******* тоотод оршин суух******* овогтой**************л /РД:*******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Дэлгэрцэцэг, хариуцагч Ш.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Дэлгэрцэцэг миний бие Ш.Батцэнгэлтэй 2004 онд танилцан хамт амьдарч 2018 оны 4 сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас оны 8 сарын 29-ний өдөр Батцэнгэлийн Мөнх-Учрал, оны 10 сарын 20-ны өдөр хүү Батцэнгэлийн Мөнхсайхан, оны 12 сарын 05-ны өдөр хүү Батцэнгэлийн Мөнхбат нар төрсөн. Бид хамт амьдарч эхэлсэн үеэс одоог хүртэл гэр бүлийн байнгын хүчирхийлэлтэй байдаг болно. Ш.Батцэнгэл нь намайг хүүхдүүдийнхээ дэргэд элдвээр хэлж гурилын ганжин, хоолны шанага зэргээр зоддог, өвлийн хүйтэнд жирэмсэн байхад гадаа чирж зодох, төрсөн байхад хүүхдээ орон дээр тавьж бай гэж байгаад зодох, гартаа мод төмөр барьж байгаад зоддог. Миний утсанд байршил тогтоогч хүчээр суулгаж хаа явааг минь хянадаг, утсанд маань дата хийгээд видео дуудлага хий гэж байнга дарамталдаг. Хүүхдүүдтэйгээ видео дуудлага хийж ээжийнхээ хаагуур явсаныг утаснаас нь харж хэл гэж дарамталдаг. Миний бие хамт амьдарснаасаа хойш олон удаа зодуулж байсан ч нэг ч удаа цагдаад хандалгүй 2018 оныг хүрсэн. 2018 оны 1 сарын 04-нд намайг зодохдоо одоо намайг гүйцээнэ гээд хутга авахаар эргэхэд нь миний бие нүцгэн гэрээсээ гарч гүйсэн. Эргээд даараад орцондоо орж ирэхэд том охиныг маань зодож байгаа нь хаалганы цаанаас сонсогдсон учир шууд цагдаад дуудлага өгсөн. Охиныг маань үсдэж чирээд хоолой амыг нь боож зодсон байсан боловч цагдаа ирэхэд миний охин аавынхаа хажууд айгаад зодоогүй гэж хэлж байсан. Үүнээс хойш дуудлага өгөх бүрт цагдаа авч явдаг боловч удалгүй буцаад ирдэг бөгөөд миний хувьд 2 удаа гомдолгүй гээд торгуулийг нь төлж авч байсан болно. Ш.Батцэнгэл нь хамт амьдрахад гэр бүлийн хүчирхийлэлтэй, хүүхдүүд байнга айдастай, энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байх тул цаашид хамт амьдрах боломжгүй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин, хүү, хүү нарыг миний асрамжид үлдээж, эцэг Ш.Батцэнгэлээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Батцэнгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Дэлгэрцэцэгтэй 2005 онд танилцан гэр бүл болж нэг охин, хоёр хүүтэй болсон. Би уул уурхайн салбарт Хөшөөтийн уурхай болон Оюу толгой төсөл дээр 10 гаруй жил ажиллаж байна. Ажлын онцлогоос болон бүтэн жилийн хугацаанд хоёр сар гаран гэртээ байдаг. Миний хань Ц.Дэлгэрцэцэг нь энэ хугацаанд архи дарс хэрэглэх, оройтох, гэрээс гадуур хонуутаар явах, үр хүүхдээ хараа хяналтгүй хонуулах асуудал гардаг болсон. Хөдөө ажил дээр байх үед хүүхдүүд маань над руу залгаж энэ байдлыг хэлдэг. Ингэж оройтох бас уух болгонд нь би сэтгэл санааны их дарамтанд ордог. Мөн н.Хишгээ гэдэг хүнтэй дотно харьцаа үүсгэн гэр орон хань ижилдээ халамж анхаарал тавих нь эрс багассан. Өнгөрдөг зун н.Хишгээтэй хөдөө гэр барин хэсэг хугацаанд хамт байсан. Үүнийг ч бас Ц.Дэлгэрцэцэгийн ах н.Дэмбэрэл мэдээд надад хэлж байсан. Энэ байдлыг нь мэдээд хэлэхэд дарамталсан гэж хэрүүл үүсгэн хүлээж авдаг. Энэ асуудал нь гэр бүлийн харьцаа муудах зөрчлийн гол шалтгаан болдог. Байр, машин, гар утасны лизинг төлж барагдуулж яваа. Машины лизинг удахгүй дуусна. Иймээс Ц.Дэлгэрцэцэгийг цаашдаа үр хүүхдүүдээ авч явах боломжтой гэдэгт эргэлзэж байна. Хувийн жаргалыг тэргүүнд тавьж, өөр хүнтэй холбоотой болсон энэ хүн хүүхдийн хүмүүжил, ирээдүйн амьдралд муу нөлөө үзүүлэх нь тодорхой юм. Үр хүүхдээ бодон гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүртэл хүний гар харуулахгүйгээр өсгөж чадна. Ийм зорилготой тул би ханьтайгаа ойлголцон цаашдаа амьдрах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрцэцэг нь хариуцагч Ш.Батцэнгэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Ц.Дэлгэрцэцэг, Ш.Батцэнгэл нар нь 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, оны 08 дугаар сарын 29-ний өдөр охин, оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүү, оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчид тодорхой хэмжээний сэтгэл санаа, эрүүл мэндийн хүчирхийлэл үзүүлдэг байсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй гэж үзэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Хүүхдүүдийн насны онцлог, түүнд тавих анхаарал халамж, ахуйн нөхцөл зэргийг харгалзан хүүхдийн амьдарч буй орчин нөхцлийг өөрчлөх онцгой шалтгаан тогтоогдоогүй тул охин, хүү, нарыг эх Ц.Дэлгэрцэцэгийн асрамжинд үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч Ш.Батцэнгэлээс тэтгэлэг гаргуулан охин, хүү,ыг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Нартынхан овгийн Боржигон овогт Цэнд-Аюушийн******* /РД:АЭ76100326/,******* овогт******* Батцэнгэл /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар оны 08 дугаар сарын 29-ний өдөр охин, оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүү, оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү нарыг эх Ц.Дэлгэрцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин, оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү, оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү нарыг тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Батцэнгэлээс сар болгон тэтгэлэг гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,653 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ш.Батцэнгэлээс 259,653 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дэлгэрцэцэгт олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.