Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/00850

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,******* дүгээр хороо, зүүн ард аюуш******* гудамж******* тоотод оршин суух,************** овогтой************** /регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дүгээр хороо, зүүн ард аюуш******* гудамж******* тоотод оршин суух овогтой Сүрэнжавын /регистрийн дугаар: *******/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Лхамжав, хариуцагч С.Буджав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь С.Буджавтай14 онд танилцан оны 5 сараас хамтран амьдарсан. Бидний хүү оны дугаар сарын-ны өдөр төрсөн. Хүүгээ төрөхөд бид Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг авч хүү маань эцгээрээ овоглосон. С.Буджав нь архи ууж танхайран айлган сүрдүүлж, доромжилдог байсан. Бидний зан харилцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү 4 настай, охин настай, хувцас болон бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд оны дугаар сарын-ны өдөр төрсөн хүү болон17 оны дугаар сарын1-ний өдөр төрсөн охин нарт эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Буджав миний бие нь онд эхнэр болох Б.Лхамжавтай анх танилцсан. Бидний хүү болох нь оны сарын-нд төрсөн. Охин нь17 оны дугаар сарын1-нд төрсөн. Миний бие хөдөө амьдардаг. Эхнэр Б.Лхамжавтай уулзаж ярилцаж, цаашдаа хоёр хүүхэдтэй хамт баймаар байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Лхамжав нь хариуцагч С.Буджавд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Б.Лхамжав, С.Буджав нарын дундаас хүү оны дугаар сарын-ны өдөр, охин17 оны дугаар сарын1-ний өдөр төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.

 

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн8 дугаар зүйлийн8.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Иймд оны дугаар сарын-ны өдөр төрсөн хүү,17 оны дугаар сарын1-ний өдөр төрсөн охин нарыг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг С.Буджаваар тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.2.1,*******6,*******8 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн8 дугаар зүйлийн8.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан оны дугаар сарын-ны өдөр төрсөн хүү,17 оны дугаар сарын1-ний өдөр төрсөн охин нарыг******* нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний тус бүр 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр сар бүр эцэг С.Буджаваас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.