Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2121001050217 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 2, 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Хатгин овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын эхээр /10-12 өдрийн хооронд/ 98 орчим тооны хонийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болохыг мэдсээр байж 40,000 юанийг, төгрөгт шилжүүлсэн 14,480,000 төгрөгөөр 2018 оны 09 дүгээр сарын эхээр 140 орчим тооны хонийг худалдан авч эх үүсвэрийг нь нуун далдалж өөрчилсөн,

2018 оны 09 дүгээр сарын эхээр 140 орчим тооны хонийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болохыг мэдсээр байж 30,000 юанийг, төгрөгт шилжүүлэн 10,860,000 төгрөгөөр 2018 оны 10 дугаар сарын эхээр 200 орчим тооны хонь, 6 тооны ямааг худалдан авч эх үүсвэрийг нь нуун далдалж, өөрчилсөн,

2018 оны 10 дугаар сарын эхээр 200 орчим тооны хонь, ямааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болохыг мэдсээр байж 25,580,000 төгрөгөөр 2018 оны 11 дүгээр сард 160 орчим тооны хонийг худалдан авч эх үүсвэрийг нь нуун далдалж, өөрчилж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Хатгин овогт ******* нь 2017 оны 11 дүгээр сарын эхээр 98 орчим тооны хонийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болохыг мэдсээр байж 40,000 юань буюу 14,480,000 төгрөгөөр 2018 оны 09 дүгээр сарын эхээр 140 орчим тооны хонийг худалдан авч эх үүсвэрийг нь нуун далдалж өөрчилж,

2018 оны 09 дүгээр сарын эхээр 140 орчим тооны хонийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болохыг мэдсээр байж 30,000 юань буюу 10,860,000 төгрөгөөр 2018 оны 10 дугаар сарын эхээр 200 орчим тооны хонь, 6 тооны ямааг худалдан авч эх үүсвэрийг нь нуун далдалж өөрчилж,

2018 оны 10 дугаар сарын эхээр 200 орчим тооны хонь, ямааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болохыг мэдсээр байж 25,580,000 төгрөгөөр 2018 оны 11 дүгээр сард 160 орчим тооны хонийг худалдан авч эх үүсвэрийг нь нуун далдалж өөрчилж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн болох нь шүүгдэгч А.ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Анх 2012 оноос эхлэн БНХАУ-ын иргэн Далайгаас мөнгө зээлж эхэлсэн. Бэлэн болон дансаар авдаг байсан. ...Тэгээд 2012 оноос хойш зээлсэн мөнгөө өгч чадахаа больсон. Тэр үед Далай надад “...Зээлсэн мөнгөнийхөө оронд мал явуулж өгч чадах уу, би мал авмаар байна” гэсэн санал тавьсан. ...Анх 2017 оны 11 дүгээр сард Далайгаас зээлсэн өрнийхөө оронд 98 хонийг БНХАУ руу хилээр гаргасан. Тухайн хонийг би Лхамжав, гэх хүмүүсээс зээлж аваад дараа нь мөнгийг нь эхнэрийнхээ дансаар шилжүүлж байсан. Эхнэр маань хилээр мал гарахыг мэдээгүй байсан. Би эхнэртээ хэлэхдээ мал худалдаж аваад айлд үлдээнэ л гэдэг байсан. ...2018 оны 09 дүгээр сарын эхээр БНХАУ-ын иргэн Далай над руу утсаар залгаад “...Бат-Эрдэнэ гэх жолоочоор дамжуулан 40,000 юанийг чам руу явуулж байгаа, чи тэр мөнгөнд тааруулаад дахиад хонь худалдаж аваад явуулаад өг...” гэж хэлсэн. Бат-Эрдэнэ гэх жолооч над руу холбогдоод “...Далай гэх хүн мөнгө явуулсан байна, зах дээрээс ирж авна уу...” гэсэн. Бат-Эрдэнэтэй холбогдож очоод мөнгөө авахад дугтуйтай байсан ба дээр нь миний утасны дугаарыг бичсэн байсан. Уг мөнгө нь юаниар 40,000 юань болж байсан ба зах дээр валютын ченж хийдэг Халтарчулуун гэх хүнээр Монгол төгрөг болгон солиулж байсан. Уг мөнгөөр эхнэр ийн хамт Сүхбаатар аймагт Сүхбаатар суманд мал малладаг Машбатаас 140 гаруй хонь, Машбатын бэр болох Эрдэнэсувдаас 20 гаруй хонийг дансаар болон бэлнээр худалдан авсан. Алтанхуяг гэх том шалаанзны жолоочтой 1,000,000 төгрөгөөр тохиролцон авч явсан. Хилийн бүс рүү Дорнод аймгаас явахдаа эхнэр болон жолооч Алтанхуягийг дагуулан гарсан. Эхнэрээ аймгаас урд Дэхт гэх газар үлдээгээд “...Зуугийн ухаа гэх газар хонио айлд буулгаад ирье...” гээд цаашаа жолооч Алтанхуягийн хамт Зуугийн ухаа гэх газар хүртэл яваад жолоочийг Дорнод аймгийн төв рүү буцааж би өөрөө хүрэн халзан морио унаад хилийн бүс рүү малаа тууж явсан. 40,000 юаньд тааруулж хонь авсан ба уг мөнгөнөөс өөртөө зарцуулсан зүйл байхгүй. Далайн зааж өгсөн хилийн бүс рүү очиход БНХАУ-ын хилийн цаана Далай ирсэн байсан ба хонио тууж гаргаад БНХАУ-ын иргэн Далайгаас 30,000 юанийг боодолтой хүлээж авсан. Уг мөнгөнд дахиад хонь худалдаж аваад явуулаад өгчих гэж байсан. Уг 30,000 юанийг Шүр зах дээр валют сольдог Халтарчулуун гэх хүнээр төгрөг болгон солиулж байсан. Уг мөнгөнд , Гансайхан, Оогий гэх хүмүүсээс 200 гаруй хонь, 6 билүү 5 ямаа худалдаж авсан. Мөнгийг бэлнээр болон дансаар өгч байсан. ...Мал худалдаж авахаар явахдаа эхнэр ийн хамт явдаг байсан ба эхнэртээ худалдаж  авсан малаа “Зуугийн ухаа” гэх газар айлд үлдээнэ гэж хэлдэг байсан. Хонь малаа зөөх том оврын шалаанз машиныг Дорнод аймгийн 8 дугаар баг болох Төмөр замын, Залуус хорооллын замын хажууд байхад нь очиж уулзан 1,000,000 төгрөгөөр тохирч байсан. Том шалаанзаа дагуулаад “Зуугийн ухаа” гэх газар очоод жолоочоо аймгийн төв рүү буцаагаад өөрийн хүрэн халзан морио унаад хилийн бүс рүү мал тууж очоод хил гаргасан байгаа. Уг 30,000 юаниас надад өөртөө зарцуулсан зүйл байхгүй мөнгөндөө тааруулж малаа авдаг байсан. БНХАУ-ын иргэн Далай над руу хилээр мал гаргаж байсан гэж ашиг гээд мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. 4 дэх удаагаас малаа гаргахдаа Гэрэлцэцэг гэх Хичээлтийн туслах эмэгтэйгээс дансаар мөнгө авч тэр мөнгөндөө тааруулж гэх хүнээс 160 гаруй тооны хонийг дансаар тооцоогоо хийж худалдан авч байсан. Нямаа гэх хот хооронд ачаа тээвэрт явдаг залуутай зар харж байгаад утсаар холбогдон ярилцаж 2,000,000 төгрөгөөр тохиролцон авч явж байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 142-144/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...Хилийн ... дугаар тэмдэгтүүд нь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хариуцсан 0127 дугаар салбарын нутаг дэвсгэрт хамаардаг. Газар нутгийн хувьд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байдаг. Надад ******* нэхэмжлэх зүйл байхгүй. Харин нь Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг алдагдуулж улсын хилээр хууль бусаар мал нэвтрүүлсэн үйлдэлд хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 208-210/,

гэрч ******* “...Миний мэдэж байгаагаар Хичээлт дарга нэлээд хэдэн удаа надтай биеэр уулзаж болон утсаар яриад *******, нарын данс руу надаар мөнгө хийлгүүлж байсан. Мөн өөрөө 1,000,000-2,000,000 төгрөгийг бол бэлнээр зээлчихдэг байсан. ******* нь удалгүй зээлсэн мөнгөө авчраад өгчихдөг талаар Хичээлт дарга надад ярьж байсан юм. Миний санаж байгаагаар 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тухайн үед Хичээлт дарга Дорнод аймагт байх үедээ над руу утсаар яриад “******* нь том хагалгаанд орохоор болсон байна, чи яаралтай 7,280,000 төгрөгийг данс руу нь хийчих, би чамд өгчихнө” гэж хэлсэн. Тухайн үед нь би өөрийн ХААН банкин дахь данснаас 7,280,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн мөнгийг Хичээлт дарга удалгүй надад өгсөн. Түүний дараагаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хичээлт дарга над руу утсаар яриад “ машин худалдан авна” гээд надаас 11,160,000 төгрөг шилжүүлүүлсэн. Тухайн мөнгийг би мөн л өөрийн данснаас шилжүүлсэн. Хичээлт, Далай нар нь нагац ах, дүү нар гэдгийг мэднэ. Харин *******, нар нь гэр бүлийн хүмүүс ******* нь Хичээлт гэх хүнийг ах гэж дууддаг юм, бусад байдлыг нь би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-66/,

гэрч “...2018 оны 10 дугаар сарын эхээр би аймгаас авч ирсэн түлшээ Гансайханы машинд хийгээд машин дээр нь байсан 10 гаруй хонь, хүрэн халзан зүсмийн хазаартай морийг өөрийнхөө 57-38 ДОР улсын дугаартай маркийн машин дээр сэлгэж ачаад өөрийнхөө машинтай урд гараад том оврын машин, бид хоёрыг дагуулаад “Дэхт”-ийн замаар зүүн тийш аймгийн урдуур гараад аймгийн зүүн урд талын зам болох халхын замаар явсан. нь эхнэр ийг модон гүүрнээс урагш зам дээр буулгаж үлдээсэн, аймгаас машин ирж авсан байх. Гансайхан нь түлшээ хийчихээд буцаад Сухбаатар руу явсан. Тэгээд 80-ны пайз гэх газраас цааш байдаг “100-ийн ухаа” гэх газарт шөнө очоод эхлээд улаан өнгийн том оврын машин дээр байсан хонийг буулгаад, дараа нь хоёр дээр байсан хонинуудыг бид 2 буулгасан. Том оврын машины жолооч бууж ирээгүй. Машин дээрээс хонинуудыг буулгачихаад багцаагаар харж байхад 100 гаруй тооны хонь байсан. бид 2 том оврын машиныг явуулсны дараа бид 2 миний машин дээр байсан хүрэн халзан зүсмийн морийг буулгасан. Тэгээд би ******* явлаа гэж хэлээд гэр рүүгээ явсан. харин хонио туугаад хашаа явсан талаар мэдэхгүй. Би “100-ийн ухаа" гэх газарт очоод тэр хавиар айл, амьтан байхгүй, хилийн бүс газар болохоор нь ыг хил рүү мал гаргах гэж байгаа юм байхдаа гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-73/,

гэрч “...017 оны 11 дүгээр сарын сүүлээр над руу залгаад “би ачааны машинтай очно, Лхамжав хонь тууж очих байх чи өөрийнхөө хонийг ялгаад байж байгаарай” гэж хэлээд , нар тойгоо улаан өнгийн шалаанз маркийн машин дагуулж ирээд надаас 30 тооны хонь авч /нэг хонийг нь 85,000 төгрөгөөр өгч мөнгийг нь дансаар өгсөн шиг санаж байна гэх/ Лхамжав гэх залуу 60 орчим тооны хонь өгч нийт 90 орчим тооны хонийг нуруун дээр нь цэнхэр өнгийн шүршдэг будгаар будаж шалаанзны чиргүүл дээр Лхамжав, , жолооч бид 4 ачиж аваад явсан. Хаашаа явсныг сайн мэдэхгүй. 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр , 2 тойгоо ирж надаас 10 тооны эр хонь, хар алаг зүсмийн 1 эр үхэр /үхрийн мах нь 240 кг болсон. 1 кг нь 7000 төгрөгт зарсан гэх/ машиндаа ачиж яваад удалгүй 10 хонь нь 1,795,000 төгрөг, үхэр нь 1,700,000 төгрөг болсон гээд нийт 3,495,000 төгрөг миний данс руу хийсэн. 2018 оны 10 дугаар сард , нар тойгоо ирж манайхаас 68 эр хонь, 6 ямаа /1 хонийг нь 90,000 төгрөгт, 1 ямааг нь 100,000 төгрөгт бодож зарсан гэх/-г бүх хонь ямааны нуруун дээр нь цэнхэр өнгийн будгаар будаад өөрийнхөө дээр ачиж багтахгүй болохоор нь 3 удаа зөөж авч явсан, мөнгийг нь дансаар хийсэн. Хаашаа авч явсан талаар тодорхой сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89, 91, 93/,

гэрч “...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр над руу залгаад “Би ачааны машинтай очно, Лхамжав хонь тууж очиж байх, чи өөрийнхөө хонийг ялгаад байж байгаарай” гэж хэлээд , нар тойгоо, улаан өнгийн шалаанз маркийн машин дагуулж ирээд надаас 30 тооны хонь авч, /1 хонийг нь 85000 төгрөгөөр өгч мөнгийг нь дансаар өгсөн шиг санаж байна/, Лхамжав гэх залуу 60 орчим тооны хонь өгч, нийт 90 орчим тооны хонийг шалаанз маркийн том оврын тээврийн хэрэгсэлд ачаад явсан. 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр , нар тойгоо ирж надаас 10 тооны эр хонь, хар алаг зүсмийн 1 эр үхэр /үхрийн мах нь 240 кг болсон, 1кг-г нь 7000 төгрөгт зарсан/ машиндаа ачиж яваад удалгүй 10 хонь нь 1,795,000 төгрөг, үхэр нь 1,700,000 төгрөг болсон гээд нийт 3,495,000 төгрөг манай нөхрийн данс руу хийсэн. 2018 оны дугаар сард , нар тойгоо ирж манайхаас 68 эм хонь, 6 ямаа /1 хонийг нь 90000 төгрөгт, 1 ямааг нь 100000 төгрөгт бодож зарсан/-г бүх хонь ямааны нуруун дээр нь цэнхэр өнгийн будгаар будаад өөрийнхөө портер дээр ачиж багтахгүй болохоор нь 3 удаа зөөж авч явсан. Мөнгийг нь бэлнээр авсан эсэх талаараа тодорхой сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-99/,

гэрч “..., нар 2018 оны 08 дугаар сард цэнхэр өнгийн маркийн тээврийн хэрэгсэлтэй, араасаа том оврын ачааны машинтай 2 хүн дагуулаад ирсэн. Дээрх ачааны машинд байсан 2 хүний нэг нь өндөр, том биетэй /хувцас болон царайг нь тодорхой сайн санахгүй байна, ярьж байхыг нь сонсоод би өвөр монгол хүн юм болов уу гэж бодсон/ хүн байсан. , нар Сүхбаатар сумын иргэдээс хонь бөөгнүүлээд аваад явж байна гэж байсан. Ингээд надаар хоол хийлгэж идээд зүүн зүгт Дорнод аймгийн чиглэлд /цагийг нь тодорхой сайн санахгүй байна өдөр байсан/ явсан. Ингээд 2018 оны 10 дугаар сард , нар цэнхэр өнгийн той манайх руу хонь цуглуулахаар ирж талийгаач Оогий гэх /ээжийг нь Оюун гэж дууддаг ба өөрийнх нь бүтэн нэрийг Отгонбаатар гэж магадгүй, Асгат сумын айл/ залуугаас 70-80 орчим тооны хонь, аас 60 гаруй тооны хонийг 3 удаа өөрийнхөө оор зөөж манай гэр рүү авч ирсэн. Машбатынхаас хэдэн хонь авсан талаар нь тодорхой сайн санахгүй байна, миний санаж байгаагаар оороо 1 удаа зөөж манай хашаанд авч ирж хашсан шиг санаж байгаа учир 20 гаруй тооны хонь л авч манай гэрт 1-2 хоноод / хонио бөөгнүүлж байх хугацаандаа утсаар том ачааны машин дуудсан байх/ улаан хүрэн өнгийн, төмөр тэвштэй том ачааны машин /улсын дугаар, маркийг нь мэдэхгүй, жолоочийг нь танихгүй/ ирж дээрх цуглуулсан 160-170 орчим тооны хонийг бүгдийг нь цэнхэр өнгийн шүршдэг будгаар толгой болон нуруун дээр нь будаж манай нөхөр Гансайхан, , , жолооч, бид нар машинд ачаад Дорнод аймаг руу явлаа гэж хэлээд зүүн зүгт явсан. ...2018 оны 11 сард сумын төв рүү хүүхэд рүүгээ очоод байх хугацаанд , нар манай гэр рүү очиж дахин хонь цуглуулаад өөрийнхөө т нь цуглуулсан хонио ачаад багтахгүй болохоор нь манай нөхөр өөрийнхөө цэнхэр өнгийн 46-17 УНК улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлдээ цуглуулсан хонийг нь ачаад дагаж Дорнод аймаг руу явж Дорнод аймгийн төвийн баруун урд байх цементэн гүүрнээс урд зүгт хөдөө замаас нь хүн амдаж авсан гэж манай нөхөр надад хэлсэн. , нар цуглуулсан хонио бүгдийг нь шүршдэг будгаар буддаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-117, 119-120, 122/,

гэрч “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шиг санаад байна ...Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас Дорнод аймаг руу мал ачих уу гэж байсан. Би тухайн үед ачаа хараад олдохгүй болохоор нь зөвшөөрсөн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний хавьцаа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас баруун тийш 20 гаруй км зайд хэнийх гэдэг айл ямар нэртэй газар гэдгийг нь би мэдэхгүй очоод хашаатай 140 орчим хонь байсан. Бүгдийг нь ачаад Дорнод аймгийн Хэрлэн голын ертөнцийн зүгээр урд талаар нь зүүн тийш явдаг замаар 100 км орчим яваад зам дээр бүх хонио буулгасан. Тэгээд буцаад Дорнод аймагт ирсэн. Тухайн хонь ачихад тэр эрэгтэй цэнхэр өнгийн машинтай эхнэр нь бололтой эмэгтэй хүний хамтаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ирж хамт мал ачилцсан. Тухайн эмэгтэй, эрэгтэй 2 хүний хамтаар хонийг нь ачиж яваад буулгах газар нь буулгаад эрэгтэй, эмэгтэй 2 машинтайгаа хоньтойгоо хөдөө зам дээр үлдсэн. Би нийтдээ 2,000,000 төгрөг тухайн хүнээс авсан. Тухайн үед ганц л удаа малыг нь тээвэрлэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-136/,

гэрч “...2018 оны 09 сарын эхээр байсан шиг санаж байна, намайг Зангиатын хороололд байх гэртээ байж байхад Мөөмөө ах манай гэрт ирээд Дашбалбар сум руу ачаанд явах гэж байхад ахдаа хэдэн хонь ачаад өгөөч, яаралтай ажил гараад байна гэсний дагуу зөвшөөрсөн. Улмаар тэр өдрөө эхнэр нь миний данс руу мөнгө хийсэн ба 1 сая төгрөгөөр явахаар тохирсон ба үлдэгдэл мөнгийг нь хэрхэн авсан талаараа санахгүй байна, бэлэн авсан байх гэж бодож байна. Ингээд уг өдрөө 16-17 цагийн орчим аймгаас гарсан ба Мөөмөө ах эхнэрийн хамт өөрийн эзэмшлийн машинтай намайг дагуулан Хан-Уулын баруун талын замаар урагшаа 120 км газар явсан. Сүхбаатар аймгийн айлд очсон. Очиход 50 орчим насны бололтой эхнэр, нөхөр байсан. Ингээд тэр айлд унтчихаад маргааш өглөө нь тэр айлаас баруун урагш хөдөлж 5-6 км газарт байх айл очиход 50 гаруй насны махлагдуу бор ах гэрт байсан. Тэдний гэрийн гадаа хашаатай байсан хониос 140 орчим хонь миний машинд ачаад аймгийн төв рүү хөдөлсөн тэд “Дэхт” гэх газар хонио буулгана гэсэн боловч буулгаагүй, 80-ын пайз гэх газарт хонио буулгахаар боллоо гэхэд нь би их дурамжхан явсан. Эхнэр нь жижиг машин аймгаас дуудаж ирүүлээд явсан, Мөөмөө ах өөрийн тойгоо машин дээрээ хаанаас авсныг мэдэхгүй морь ачсан байсан. Шөнөжингөө яваад өглөө 05 цагийн орчимд "Зуугийн ухаа" гэх газарт очоод энд буулгачихъя цаашаа машин явахгүй гээд би хонио морьтойгоо туугаад явна гээд үлдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-140/,

гэрч “...Би 2006 оноос хойш Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Шүр” захын баруун талд Пажеро маркийн 48-96 ДОА улсын дугаартай монгол мөнгө, юань сольдог болсон ба Мөнхболдыг /Мөөмөө гэж дууддаг гэх/ Шүр зах дээр зогсож байгаад анх танилцаж байсан. Надад юань өгч төгрөгөөр солиулж авдаг ба бэлэн мөнгө байвал бэлнээр нь өгч, бэлэн мөнгө байхгүй тохиолдолд дансаар нь шилжүүлдэг. гэх хүүхэн нь Мөөмөөгийн эхнэр нь бөгөөд цуг ирж мөнгө солиулдаг. Мөөмөө гэх хүн надад юань авчирч өгөхөөр нь би монгол төгрөг болгож өгдөг, өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Мөөмөө нь цэнхэр өнгийн маркийн тээврийн хэрэгсэл унаж явдаг байсан. Ямар ажил хөдөлмөр эрхэлдэг талаар нь тодорхой сайн мэдэхгүй байна. Би хэдэн удаа солиулсан талаар нь мэдэхгүй байна. Учир нь өдөр бүр өөр хүмүүстэй харилцаж юань сольдог учир тэр болгоныг санахгүй байна. Мөнхболд Хятадуудтай л ажилладаг байж  болзошгүй. Ямар чиглэлээр хамтарч ажилладаг талаар нь надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-171/,

гэрч “...2018 он байхаа. Далай надад боодолтой мөнгө өгөөд энийг /мөөмөө/ гэх хүнд хүргээд өгчих гээд утасны дугаарыг нь дугтуйн дээр нь бичээд өгч байсан. БНХАУ-ын иргэн Далай намайг Алтан-Эмээлд байх хугацаанд өөрөө олж ирээд боодолтой юань өгсөн би очиж авсан эсвэл надад захиж даалгасан зүйл байхгүй. БНХАУ-ын Алтан-Эмээл хотод байхад тэр Далай гэх хятад залуу 100 юань тээврийн зардал гэж өгч байсан. ******* мөнгө авсан асуудал байхгүй. Алтан- Эмээлээс Дорнод аймагт ирсэн хойно зах дээр ирээд мөнгөө авч байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 53-54/,

гэрч ийн “...БНХАУ-ын иргэн Далай гэх хүнтэй манай нөхөр ******* ажлын шугамаар холбогдож танилцсан юм билээ. Дорнод аймгийн төвөөс "Шинь-Шинь” ХХК руу Далайд ачааг нь зөөж өгдөг байсан. Би тухайн үед Дорнод аймгийн “Шүр” зах дээр бараа зардаг байсан, тэгээд БНХАУ-ын иргэн Далайгаас хэрэгтэй үедээ мөнгө зээлдэг байсан. Мөнгө ихэвчлэн бэлнээр авдаг байсан. /2018 оных болохоор дансаар авсан үгүйгээ сайн санахгүй байна/ Зээлсэн мөнгөө цаг тухайд нь өгдөг байж байгаад сүүлдээ Далайгаас зээлсэн мөнгө өгж чадахаа больсон. Тэгээд нэг мэдсэн Далай БНХАУ руу явсан байсан. Тухайн үед манай нөхөртэй БНХАУ-ын иргэн Далай холбогдоод “...Зээлсэн мөнгөө өгч чадахгүй бол мал энэ тэр авхуулъя аа гэдэг санал гаргаж байсан" гэж хэлж байсан. Тэгээд манай нөхөр “...Далайгийн нагац гэх хүнээс мөнгө аваад ирлээ..” гээд 40,000 юанийг авчраад зах дээр юаниа солиулсан. Тэгээд мал авахаар Сүхбаатар аймаг руу өөрсдийн машин болох 98-70 ДОА гэх тойгоо очиж Оогий, , Гансайхан гэх хүмүүсээс мал авч байсан. Авсан малаа Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд мал малладаг Гансайхан гэх малчин айлд бөөгнүүлж байгаад ын хэлснээр авч явна гэсэн айл руу буюу Дорнод аймаг руу авч явсан. Дорнод аймагт ирсэн хойноо манай нөхөр “Шүр” зах дээрээс том тэргээр хот хооронд ачаа зөөдөг хүнтэй хамт ирсэн. Тэгээд бүх хонь, ямаануудаа том тэргэнд ачаад малаа буулгахаар аймгаас зүүн урагш 70, 80 километрт айлд буулгана гээд явсан. Дорнод аймгийн урд хэсэгт “Дэхт” гэх газарт ирээд би бууж үлдээд нөхөр маань тухайн том тэрэгний жолоочтой хамт цаашаа явсан. Тэгээд тэрнээс цааш юу болсныг би мэдэхгүй байна. Уг болсон асуудлын талаар анх Дорнод аймаг дахь Тагнуулын байгууллагаас холбогдоход мэдсэн. БНХАУ-ын иргэн Далайг нөхрийнхөө ажлаар холбогдуулж таньдаг болсон. Сайн тийм харилцаа байхгүй. Далайг Монголд байхад нь мөнгөний хэрэгцээ гарсан үед нөхөр *******аараа холбогдуулж мөнгө зээлдэг байсан. Далайг БНХАУ руу явснаас хойш мөнгө зээлж авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 56-58/, *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 117-119, 3-р хх-ийн 163-171/, мөрдөгчийн магадлагаа /3-р хх-ийн 129-134/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 211-231/, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 193-203/, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот тогтоол /5-р хх-ийн 146-147/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болохыг мэдсээр байж бэлэн мөнгө хүлээн авч олон тооны бог мал худалдан авч эх үүсвэрийг нь нуун далдаж, өөрчлөн мөнгө угаасан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүйгээс гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ад прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Мөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,946,250 төгрөгийн үнэлгээтэй, 98-70 ДОА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан морины үнэ 1,325,000 төгрөгийг тус тус хураан авч, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хүлээн авч, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,946,250 төгрөгийн үнэлгээтэй, 98-70 ДОА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл болон уналга болгон ашигласан морины үнэ 1,325,000 /нэг сая гурван зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус хураан авч улсын орлого болгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА