Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2023/0223/э |
Дугаар | 2023/ШЦТ/225 |
Огноо | 2023-07-04 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма *******лж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Энхбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халхчууд овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2221004740117 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* ******* ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Халхчууд овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 цаг 47 минутад Япон улсын иргэн ............-ийн 91 тооны адуунаас хорогдол 11 хасаж, нийт 80 адууг итгэмжлэн хариуцуулсныг хүлээж авч маллах явцдаа 35 тооны адуу, 8 унагатай гүүг хууль бус болохыг мэдсээр завшиж, захиран зарцуулж 42,700,000 /дөчин хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Халхчууд овогт ******* ******* нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Япон улсын иргэн Satoshi-ийн хүлээлгэн өгсөн 80 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллах явцдаа 35 тооны адуу, 8 унагатай гүүг хууль бус болохыг мэдсээр завшиж, захиран зарцуулж 42,700,000 /дөчин хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2020 оны 10 дугаар сарын дундуур яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна Япон улсын иргэн Satoshi-ийн компанийн гүйцэтгэх захирал надад хандан “Манай компани Баянхонгор аймгаас 100 тооны адуу авчирч байгаа юм, тус 100 тооны адууг маллаж өгөөч” гэж санал тавихаар нь би тухайн үед зөвшөөрсөн бөгөөд ойр зуур явах “Даюун” маркийн улаан өнгийн шинэ мотоцикл авч, сарын 800,000 төгрөгийн цалинтай адууг нь маллахаар тохиролцсон. 2020 оны 10 дугаар сарын 17-ны шөнийн 23-аас 00 цагийн хооронд Япон улсын иргэн ...........-ийн адуу гэх 98 тооны адууг 2 ачааны том машинаар Улаанбаатар хотоос ачиж ******* сумын 4 дүгээр баг, “Оросын шороо” гэх газарт авчирсан бөгөөд адуу хүлээлцэхэд , нярав гэх эмэгтэй хүний хамт хүлээлцсэн. ...2021 оны 05 дугаар сард гэж санаж байна, мөнгөний хэрэг гараад өөрийн маллаж байсан Satoshi-ийн эзэмшлийн адуун сүргээс махны ченж Мөнхзул гэх хүнд 19 тооны адуу зарсан. ...Миний итгэмжлэн хариуцан маллаж байсан 80 толгой адуунаас 32 толгой адуу үхсэн, 2 гүүг азаргаар сольсон. Би өөрөө дур мэдэн бусдад 19 толгой адуу зарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-121/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Satoshi-ийн “...2020 оны 10 дугаар сард 91 тооны адууг *******д хүлээлгэж өгсөн. ...******* нь энэ адуун дунд ядарсан адуу байна гээд байхаар нь 11 тооны адууг амьд байсан ч хорогдлоор тооцож *******д 80 тооны адуу хүлээлгэж өгөхөөр тооцож гарын үсэг зуралцсан. Үүнээс хойш ******* нь бидэнд адууны хорогдол, 2021 оны төл зэргийг бүртгэх боломжийг олгохгүй “би нутагтаа гадаад иргэний адууг оруулж маллаж байна гэж хүмүүс мэдчихвэл миний ажил төрөл, нэр хүнд хэцүү болно” гэж удаа дараа хэлж, тоолж бүртгэх боломжийг өгөлгүй, бидний зүгээс ч *******д итгээд л байдаг байсан юм. Сүүлдээ ******* нь миний адууг өгөхгүй байхаар нь бидний зүгээс цагдаад өргөдөл гаргаж шалгуулж байх явцад ******* нь 1 тооны азарга, 26 тооны гүү, 19 унага нийт 46 толгой адууг манай компаний ажилтан т хүлээлгэж өгсөн. Одоо би *******ас 53 тооны адуу, 8 тооны унага нэхэмжилж байна. ...******* нь манай компаний ажилтан т 2022 онд 30 тооны гүү унагалсан тэгээд 3 тооны унага үхсэн гэж хэлж байсан. өөрийнх нь хэлснээр 27 унаганаас 19 тооны унага хүлээж авсан. Одоо үлдэгдэл 8 унага авна, харин том адууг нь анх өгсөн 91 тооны адуунаас улдсэн 53 тооны адууг нэхэмжилж байна... “ гэх мэдүүлэг /хх-ийн 34-39, 45-46/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн “...Япон Улсын иргэн Satoshi нь "Талын таван хайрхан” ХХК-ийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар Япон улс руу явж мөрдөн шалгах ажиллагаанд оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн түүний 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23/А-2 дугаартай албан бичигт “Талын таван хайрхан" ХХК-ийн гүйцэтгэх захирал болох намайг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогчийн эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж 1 жилийн итгэмжлэл өгсөн учраас хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. ...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос 98 тооны адууг 2 том оврын тээврийн хэрэгслээр ачиж Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Оросын шороо” гэх газарт буулгах үед би менежер Гэрэлмаагийн хамтаар очиж тухайн адууг тоолж буулгаад *******д хүлээлгэж өгсөн. Тэр үед манай компанид малын эмчээр ажиллаж байсан ээж О.Үзэсгэлэн хамт хүлээж авсан. Тэгээд нийт 98 тооны адуу ирснээс адуу буулгаж байхад 4 тооны адуу нь тамир тэнхээ муутай машинаас бууж чадахгүй байсан учраас амьд байсан ч 18 толгой адууг хорогдол гэж үзээд *******д 80 толгой адуу хүлээлгэж өгсөн гэж тэмдэглэл үйлдэж гарын үсгээр баталгаажуулаад түүнд адуун сүргийг хүлээлгэж өгсөн. ....... хувьд адуу үхэж үрэгдсэн тохиолдолд үхсэн малын сэг зэмийг гэрэл зургаар бэхжүүлэн энэ талаар харуулаад хасуулах байсан боловч өнөөдрийг хүртэл албан ёсоор ямар нэгэн хорогдлыг акт болон үхсэн малын нотлох баримт болох гэрэл зураг өгөөгүй юм. ...Гомдол гаргасны дараа түүнээс 1 азарга, 26 гүү, 19 унага хүлээн авсан бөгөөд өнөөдрийг хүртэл “10 гаруй тооны адуу байгаа" гэж хэлж байгаа боловч өгөөгүй байна. Иймд 27 толгой бод мал авсан учраас үлдсэн 98 толгой адуунаас хасаж 53 толгой адуу болон 8 унага нэхэмжлээд байгаа юм. ...******* нь хохирогч Satoshi-д 10 тооны адууг буцаан өгсөн. Мөн хохирол болох 40,000,000 төгрөгийг түүний данс руу хийж хохиролгүй болгосон байгаа. Мөн надгүйгээр шүүх хуралдаан явуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/,
гэрч “...2020 оны 10 дугаар сарын дундуур 2 том машинтай 98 тооны адуу ачиж ирээд буулгахад 2 адуу үхсэн, тухайн адууг бэлчээрт хонуулаад маргааш нь очиход 5 адуу үхсэн. Тус өдрөөс 3 хоногийн дараа ******* голын хойд талд 3 адуу үхсэн, мөн 4-5 хоногийн дараа гэрийн хойно 2 адуу үхсэн. Тухайн 2 тооны адуу бол өвөлжөөн дээр очоод үхсэн адуунд орно. Мөн 2020 оны 11 дүгээр сард өвөлжөөн дээр очоод үхсэн 8 толгой адууг тухайн үед мэдүүлэгтээ зүсээр нь хэлэлгүй 10 орчим тооны адуу үхсэн гэж мэдүүлсэн байна. Харин одоо мэдүүлж байгаа 18 толгой адууг зүсээр нь мэдүүлсэн учраас үнэн зөв мэдүүлэг юм. Мөн намайг адуу маллаж байхад 18 толгой адуунаас өөр ямар нэгэн адуу үхээгүй гэдэг бол үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-78, 80-82/,
гэрч “...Би 2021 оны хавар ******* сумыг 4 дүгээр баг “Баянбулаг” гэх газарт айлаас адуу худалдаж аваад явж байхад ******* ирээд “адуу зарна” гэж хэлэхээр нь би гэр рүү очиж адууг нь үзэхэд их жижиг биетэй бага насны адуунууд байсан. Дээрх адуунуудыг ******* Баянхонгор аймгаас зээл авч худалдаж авсан гээд их туранхай адуунууд байхаар нь би *******ас 1 адууг 800,000 төгрөгөнд тооцож бодоод дансанд нийт 15,800,000 төгрөг шилжүүлсэн. Нэг адууг 800,000 төгрөгөөр бодоход *******ас 19 адуу худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-26/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-30/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 31/, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Р23-72 тоот тайлан /хх-ийн 203-209/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь ...........-ийн итгэмжлэн хариуцуулсан адууг маллах явцдаа хувьдаа завшиж, 42,700,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ..............-д 42,700,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ............ бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халхчууд овогт ******* ............-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 42,700,000 /дөчин хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА