Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг 

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Асгагад овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2321000000226 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Асгагад овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “******* *******” гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархины зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн эд дэх цусан хураа, тархины хаван, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхины цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. найзалж байсан. Түүнд учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч харамсаж байна” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Уг гэмтлийг миний хүү нь *******д зодуулсны улмаас авсан гэж бодож байна. Миний хүү нь өмнө нь толгойн тус газраа ямар нэгэн гэмтэл авч байгаагүй. Хуучин гэмтэлгүй байсан...” гэжээ. /хх-ийн 14-17/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... ******* нар нь хоорондоо маргалдсан. Яриаг нь сонсоход *******гийн эхнэрийг нь өвөл гэртээ ганцаараа байхад нь согтуу ирээд эхнэрт нь хандаж “гэрлээ унтраачих, 10 минут л болно” гэх ёс бус үг хэллэг хэлсэн гэсэн. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад ******* гараараа түүний толгой, нүүрэн тус газарт 2 удаа алгадаж байсан. түүний өөдөөс цохиж чадаагүй. бид хоёр салгасан. ...ын баруун нүд хөхөрсөн, хамрын дээд хэсэг, уруул хавдсан, бөгснөөс нь цус гараад байсан...” гэжээ. /хх-ийн 19-20/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* нь гараараа ын толгойн тус газарт миний харснаар 2-3 удаа цохисон. бид хоёр тэр хоёрыг салгаж холдуулсан...” гэжээ. /хх-ийн 22-23/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... нь өөрийн биеийн байдал, зовиурын талаар ямар нэгэн зүйл яриагүй. Манайх руу ирэхдээ мотоциклийнх нь дугуй хагарчихсан байсан. Дотор муухайраад байна гээд намайг солиод өгчих гэхээр нь би сольж өгсөн. Өмнө өдөр нь ахын гэрээр би орсон. Гэтэл архи уугаад *******тэй муудалцсан гэж ярьж байсан...” гэжээ. /хх-ийн 37-38/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 тоот дүгнэлтэд:

1. Ц.ын биед тархины зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн эд дэх цусан хураа, тархины хаван, зүүн ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 42-44/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний хувьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Хэргийн талаар тайлбар байхгүй...” гэжээ. /хх-ийн 52-53/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8/

Гэрч Л.Нарангарвуугийн мэдүүлэг /хх-ийн 26-29/

Гэрч Н.Нандинцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 34-35/

Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54/

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 57/

*******гийн малын А дансны хуулбар /хх-ийн 58/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/ болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын шүүхэд гаргасан хүсэлт /1 хуудас/, мөн шүүгдэгчийн талаас  шинээр гаргасан *******, Ш.Сүрэнчимэг нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хуудас/, тэдгээрийн ХААН банкин дахь дансны хуулга /2 хуудас/, С.Ариунзаяа, С.Уранзаяа нарын төрсний бүртгэлийн лавлагаа /2 хуудас/, Ш.Сүрэнчимэг жирэмсэн болох тухай эмнэлгийн баримт /2 хуудас/, ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Асгагад овогт ******* ******* нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газарт согтуугаар хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газарт гараараа цохиж, биед нь тархины зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн эд дэх цусан хураа, тархины хаван, зүүн ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. найзалж байсан. Түүнд учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч харамсаж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн “...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Уг гэмтлийг миний хүү нь *******д зодуулсны улмаас авсан гэж бодож байна. Миний хүү өмнө нь толгойн тус газраа ямар нэгэн гэмтэл авч байгаагүй. Хуучин гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Ч.Алтанбаганын “... ******* нар нь хоорондоо маргалдсан. Яриаг нь сонсоход *******гийн эхнэрийг өвөл гэртээ ганцаараа байхад согтуу ирээд эхнэрт нь хандаж “Гэрлээ унтраачих, 10 минут л болно” гэх ёс бус үг хэллэг хэлсэн гэсэн. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад ******* гараараа түүний толгой, нүүрэн тус газарт 2 удаа алгадаж байсан. түүний өөдөөс цохиж чадаагүй...” гэх, гэрч гийн “...******* нь гараараа ын толгойн тус газарт миний харснаар 2-3 удаа цохисон. бид хоёр тэр хоёрыг салгаж холдуулсан...” гэх, гэрч ийн “... нь өөрийн биеийн байдал, зовиурын талаар ямар нэгэн зүйл яриагүй. Манайх руу ирэхдээ мотоциклийнх нь дугуй хагарчихсан байсан. Дотор муухайраад байна гээд намайг солиод өгчих гэхээр нь би сольж өгсөн. Өмнө өдөр нь ахын гэрээр би орсон. Гэтэл архи уугаад *******тэй муудалцсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрч Л.Нарангарвуу, Н.Нандинцэцэг нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч Ц.ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 тоот “...Ц.ын биед тархины зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн эд дэх цусан хураа, тархины хаван, зүүн ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч В.Давааням, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Батболд нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 10,000,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял өгөхөд татгалзах зүйлгүй...” гэх санал хүсэлт, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ын эрүүл мэндэд хүнд хохирол учирч мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжилсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 10,000,000 төгрөгийг төлсөн болох нь ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн хүсэлт, шүүгдэгч *******гийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10,000,000 төгрөгийг төлсөн болохыг тогтоолд дурдаж байна. Харин хохирогч Ц. нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүнд хохиролд эмчилгээ хийлгэж байгаа учраас түүний цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******гөөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Асгагад овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц. нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******гөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 10,000,000 /арван сая/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА