Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000197 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 ны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Дорнод аймгийн ******* ******* ******* ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 06 цаг 20 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, тоотод оршин суух иргэн гэрээс Самсунг А-23 маркийн гар утас, Версажэ брэндийн үнэртэй ус, асаагуур, арьсан паск, спикер хөгжим, харааны нүдний шил зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 956,200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “” караокегоор 2023 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө үйлчлүүлэн төлбөр 276,000 төгрөгийн тооцоогоо төлөхгүйгээр “утсаа өгч байгаач, найзаасаа мөнгө аваад төлбөрөө төлье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч тус караокены ашигладаг Ай фоне 6 эс загварын 150,000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Болсон хэргийн талаар мэдүүлсэн зүйл үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би Beat гэх бааранд найз Самбуутай хамт явж байгаад зүс таних залуу болох гэгчтэй тааралдсан. Тэгээд бааранд хамт сууж байхад хонох газаргүй гэхээр нь би гэртээ хонуулж тус болъё гээд гэртээ дагуулж очсон. Өглөө 08 цаг 30 минутад намайг манай найз Самбуу сэрээсэн. Би жоохон хэвтэж байгаад 09 цагийн орчимд босоход байхгүй явчихсан ба мөн миний Самсунг А23 маркийн гар утас, Вэрсажэ гэх үнэртэй ус, харааны шил, Зиппо асаагуур, арьсан паск, хөгжим сонсдог спикер зэрэг маань байхгүй болсон байсан. Би ыг хайж байгаад 04 дүгээр сарын 30-ны өдөр олж уулзахад утсыг маань ломбардад тавьсан, өөр эд зүйлсийг маань айлд орхисон гэж хэлсэн. Харааны шилээ би тай уулзахад зүүчихсэн явж байхаар нь эргүүлж авсан. Алдагдсан Самсунг А23 маркийн гар утас, Версажэ брэндийн үнэртэй ус, хар өнгийн паск, чанга дуугарагч хөгжим, харааны шил зэрэг зүйлээ буцаан авсан. Харин Зиппо брэндийн шаргал өнгийн асаагуурыг одоог хүртэл өгөөгүй. Дамно ХХК-аас 96,000 төгрөгөөр үнэлсэн. Үүн дээр нэмэгдээд үнэлгээ хийсэн 19800 төгрөгийн төлбөрөө нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 16-24/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” караокег ажиллуулдаг ба 2023 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө манай караокегоор үйлчлүүлсэн үл таних эрэгтэй 220,000 төгрөгийн сет, 7 шилтэй пиво авч хэрэглэсэн. Тэгээд тооцоо хийх болсон чинь “утсаараа яриулаач, би найзаасаа мөнгө авна” гэхээр нь байгууллагын Аяфоне 6 Эс загварын гар утсыг авсан. Тухайн эрэгтэй байгууллагын гар утсыг аваад тамхины өрөө рүү орсон ба эргээд гарч ирээгүй араас нь орсон чинь цонх нь онгорхой байсан. Уг үл таних эрэгтэй цонхоор үсэрсэн байсан. Гадаа гарч ирээд харсан чинь цасан дээр мөр үлдсэн байсан. ...Гар утсыг зах зээлийн үнээр үнэлнэ...” гэжээ. /хх-ийн 88-89/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие “Хязгааргүй ноён оргил” ломбардыг хариуцаж ажиллуулдаг. Уг ломбард нь манай дүүгийн эзэмшлийнх боловч дүү маань гадаадад амьдардаг. Миний бие одоогоор үйл ажиллагааг нь хариуцан ажиллуулж байгаа. Манай ломбардад 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Самсунг А23 маркийн гар утсыг гэх хүн нэр дээрээ 260,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Уг гар утас нь хулгайн гар утас байсныг цагдаагийн байгууллагаас хураан авсан. Манай ломбарданд барьцааны 260,000 төгрөг үүн дээр хүүний 26,000 төгрөг нэмэгдээд 286,100 төгрөгийн хохирол учраад байна. Энэ мөнгийг тухайн гар утас хулгайлж манай ломбарданд тавьсан хүнээс нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 28-29/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө Бат-Уулын 7-7 тоотод байх манай гэрт танил өглөөний 10 цагийн орчимд ирсэн. ыг би ногоо тарих ажилд туслаач гээд өглөө дуудсан байсан юм. Жоохон уучихсан бололтой ирсэн ба би гоймон дэвтээж өгөөд манайд өдрийн 01 цаг хүртэл унтсан. Тэгээд мөн цагаан цүнхтэй юмтай ирсэн. Тэгснээ Самсунг А23 маркийн гар утас гаргаж ирээд “Энэ миний утас байгаа юм. Ээжид өгсөн байснаа аваад ирлээ. Чи ломбарданд тавиад өгчих. Би бичиг баримтгүй байна” гээд байхаар нь бид хоёр 19 дүгээр байрны ломбарданд очиж ын утсыг 260,000 төгрөгөнд тавьсан. Тухайн үед 14 цаг өнгөрч байсан байх. надад 30,000 төгрөг өгсөн. манай найзынх руу Бумбат явсан. Би болохоор гадуур үсээ засуулаад усанд орсон. Тухайн орой манай найз Баттөрийн төрсөн өдөр болж байсан болохоор Хишгээ бид хоёр хамт “Лакс” гэх газарт очсон. Караокед орж дуулаад, жоохон сууцгааж байгаад гэр рүүгээ явсан. Хишгээг харин “Лакс”-д сууж байхад цагдаа ирээд аваад явсан. Хишгээгийн цагаан цүнхтэй юм манайд байсан ба тэрэн дотор нь айлаас хулгайлж авсан юм байсан юм байна лээ. Над руу цагдаагаас яриад энэ талаар асуухаар нь л би хулгайн юм байна гэж мэдсэн. Түүнээс биш Хишгээгийн цүнхийг онгойлгож үзээгүй байсан. Өнөөдөр буюу 05 дугаар сарын 05-ны өдөр ирээд гэрээс цагаан цүнхээ аваад явсан. Харин дотор нь байсан арьсан хар цүнх, улаан өнгийн спикер, зэргээ орхиод явсан...” гэжээ. /хх-ийн 31-32/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “..., Самбуу бид гурав гэрт орсон. ...Жоохон унтаж  байгаад би сэрээд утсаар фэйсбүүк орох гээд кодыг нь гаргуулаад утсыг нь авсан. Утсаар нь жоохон оролдож байгаад босоод гар утсыг нь, үнэртэй ус, хар өнгийн паскан цүнх, спикер хөгжим, асаагуур зэргийг нь аваад тэднийхээс гарсан. ...би бармен залууд хандаж “утсыг чинь хэрэглэж байх уу” гэж зөвшөөрөл авч гар утсыг нь авсан. Тухайн гар утас нь “Iphone-6s” маркийн гар утас байсан. Би гар утсаар нь өөрийнхөө фэйсбүүк хаягт нэвтэрч хэсэг оролдож байгаад найзтайгаа утсаар яриад ирье гээд тамхины өрөө рүү нь орсон. Тухайн үед би авсан архи болон пиво, ундаа зэргийн тооцоог хийж чадахгүй, мөнгө байхгүй байсан тул уг караокены тамхины өрөөний цонхоор нь гадагшаа гарч зугтаасан...” гэжээ. /хх-ийн 54-55, 101-102/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7, 82/

Эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-13, 84-85/

“ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТЦ-23-144 тоот, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ДЦ-23-157 тоот дүгнэлтүүд /хх-ийн 35-38, 40-43/

“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-923/6771 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 91-94/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 65/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64, 109/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Боржигон овогт ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караокегоор үйлчлүүлэн төлбөр 276,000 төгрөгийн тооцоогоо төлөхгүйн тулд “утсаа өгч байгаач, найзаасаа мөнгө аваад төлбөрөө төлье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч тус караокены ашигладаг Iphone-6s загварын 150,000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг залилан авч, бусдад 426,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 06 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, тоотоос Samsung А-23 загварын гар утас, Versace брэндийн үнэртэй ус, асаагуур, арьсан паск, спикер хөгжим, харааны нүдний шил зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч д 956,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би бармен залууд хандаж “утсыг чинь хэрэглэж байх уу” гэж зөвшөөрөл авч гар утсыг нь авсан. Тухайн гар утас нь “Iphone-6s” маркийн гар утас байсан. Би гар утсаар нь өөрийнхөө фэйсбүүк хаягт нэвтэрч хэсэг оролдож байгаад найзтайгаа утсаар яриад ирье гээд тамхины өрөө рүү нь орсон. Тухайн үед би авсан архи болон пиво, ундаа зэргийн тооцоог хийж чадахгүй, мөнгөгүй тул уг караокены тамхины өрөөний цонхоор нь гадагшаа гарч зугтаасан. ... гэрт ...жоохон унтаж байгаад сэрээд би гар утсыг үнэртэй ус, хар өнгийн паскан цүнх, спикер хөгжим, асаагуур зэргийн хамт аваад тэднийхээс гарсан...” гэх мэдүүлэг,

түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ын “...2023 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө манай караокегоор үйлчлүүлсэн үл таних эрэгтэй 220,000 төгрөгийн сет, 7 шилтэй пиво авч хэрэглэсэн. Тэгээд тооцоо хийх болсон чинь “утсаараа яриулаач, би найзаасаа мөнгө авна” гээд байгууллагын Iphone-6s загварын гар утсыг авсан. Тухайн эрэгтэй байгууллагын гар утсыг аваад тамхины өрөө рүү орсон ба эргээд гарч ирээгүй араас нь орсон чинь цонх нь онгорхой байсан. Уг үл таних эрэгтэй цонхоор үсэрсэн байсан...” гэх мэдүүлэг,

хохирогч “...би жоохон хэвтэж байгаад 09 цагийн орчимд босоход байхгүй явчихсан ба мөн миний  Samsung А23 маркийн гар утас, Versace гэх үнэртэй ус, харааны шил, zeppo асаагуур, арьсан паск, хөгжим сонсдог спикер зэрэг маань байхгүй байсан...” гэх, иргэний нэхэмжлэгч гийн “...манай ломбардад 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Samsung А23 маркийн гар утсыг гэх хүн нэр дээрээ 260,000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэх, гэрч “...Самсунг А23 маркийн гар утас гаргаж ирээд “Энэ миний утас байгаа юм. Ээжид өгсөн байснаа аваад ирлээ. Чи ломбарданд тавиад өгчих. Би бичиг баримтгүй байна” гээд байхаар нь бид хоёр 19 дүгээр байрны ломбарданд очиж ын утсыг 260,000 төгрөгөнд тавьсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТЦ-23-144 тоот, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ДЦ-23-157 тоот дүгнэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-923/6771 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд хулгайлах болон залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан санаатай гэмт хэрэг хоёрыг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгах ялыг 600 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ад 426,000 төгрөгийн, д 115,800 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч д 286,100 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “ДАМНО” ХХК болон “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчдийн гаргасан дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч ******* нь учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 827,900 төгрөгийг гаргуулж хохирогч ад 426,000 төгрөгийг, хохирогч д 115,800 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч д 286,100 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэргийг,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 600 /зургаан зуу/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 827,900 /найман зуун хорин долоон мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч ы д 115,800 /нэг зуун арван таван мянга найман зуу/ төгрөгийг, хохирогч ад 426,000 /дөрвөн зуун хорин зургаан мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Зоригтсүрэнд 286,100 /хоёр зуун наян зургаан мянга нэг зуу/ төгрөгийг тус тус олгохоор тогтоосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА