Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/147

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч Ш.Д*******

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О******* овгийн Ш*******ийн Д*******т холбогдох эрүүгийн 2331000000139 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1** оны ** дугаар сарын ***-ны өдөр С*** аймгийн А******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Е******* сумын ** дугаар баг, Б******* *******ы Ө*******ийн *** тоотод оршин суух хаягтай, урьд

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 5 жил 06 сар хорих ял шийтгүүлсэн, О******* овогт Ш*******ийн Д******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ш.Д******* нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Хюндай робекс 2800 KLC” маркийн экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Е******* сумын нутаг дэвсгэрт байрлах “С гол” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 99,42 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 377,995 төгрөгийн шууд хохирол, 1,244,236 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ш.Д******* нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Хюндай робекс 2800 KLC” маркийн экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Е******* сумын нутаг дэвсгэрт байрлах “С гол” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 99,42 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 377,995 төгрөгийн шууд хохирол, 1,244,236 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Ш.Д*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Н.Саас Honda 2800ksa маркийн экскаватор 2022 онд авна гэж яриад 2,000,000 төгрөг өгсөн байсан. Н.С хавар мөнгөө нэхээд байхаар нь хэлэлгүй хашаанд нь байсан экскаваторыг аваад явсан. Ах, найз хоёрыгоо авч яваад нэг газар ухаж үзэхэд ашигласан газар байсан тул алт гараагүй. Байгаль орчинд учирсан хохирлоо нөхөн төлсөн. Буруугаа хүлээн, гэмшиж байна. Экскаваторыг буцаан Н.Ст өгөх хэрэгтэй байна. Дахин ийм үйлдэл гарахгүй....” гэв.

2.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эы 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дээрх иргэн Ш.Д*******ийг Б******* *******ы иргэн гэдгээр нь бол мэднэ өө*******р бол сайн танихгүй ямар нэгэн хамааралгүй. Ш.Д******* нь 2013 оноос хойш гэр бүлийн хамтаар Б******* *******д амьдарч байгаа иргэн. Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3-р баг Б******* *******ы нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр зүүн зүгт дээрх “С Гол” гэх газар нь хамаардаг. Сэлэнгэ аймгийн Е******* сумын Б******* *******ы “С Гол” гэх газар нь урьд өмнө эвдэгдэж хөндөгдсөн талбай газар ихтэй. С Гол гэх газарт тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байдаг. Манай сумын иргэн Ш.Д******* ашигт малтмал хууль бусаар олборлосон талбайг давхцалтай эсэхийг мэдэхгүй байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг төлбөр Е******* сумын төрийн с хүү торгуулийн дансанд ордог. Мөн би өөрийн биеэр шүүх хуралд оролцох болно. Сэлэнгэ аймгийн Е******* сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ нөхөрлөл иргэдтэй байгуулаагүй болно. Б******* *******ы С Гол гэх газар луу очиход ямар нэгэн хяналтын пост байхгүй удахгүй хяналтын постыг байгаль орчноос болон цагдаагийн байгууллагатай хамтран байршуулна. Мөн манай сумаас болон цагдаагийн байгууллага, тагнуул, байгаль орчны алба хаагчдыг хамтаар хяналт шалгалтыг Б******* *******ы нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулдаг боловч иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлох асуудал байнгын гарч байгаа. Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах болно. Байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Сын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн Hyundai Robex 2800 KLC маркийн экскаватортай байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байх Ш.Д******* нь манайд ирж надтай уулзаад чи экскаватораа зарах сураг гараад байна гэхээр нь тиймээ зарна тэгэхдээ жоохон засвар үйлчилгээ орноо тэрнээс биш асах нь гэж хэлсэн тэгсэн чинь үзэж харж байснаа болж байна чи хэдэд өгөхийн би зээлээр авчмаар байна гэсэн тэгэхээр нь би 10 сая төгрөгөөр ав гэж хэлтэл жоохон доошоо гэснээ 9.800.000 / есөн сая найман зуун мянган төгрөг/ авъя өгөх үү гэхээр за тэгээ ахаа мөнгөө яаж өгөхийн гэсэн чинь одоо Д******* ах би одоо бэлнээр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг нь өгье харин хавар үлдэгдлийг нь өгье гэсэн. Тухайн үед миний зарсан Hyundai Robex 2800 KLC маркийн экскаватор засвар нэлээд орох байсан болохоор би зөвшөө*******д зарсан. Би өөрийн Hyundai Robex 2800 KLC маркийн экскаваторыг зарахдаа Д******* ахтай худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй аман гэрээгээр бас бие биедээ итгэж л наймаа хийж зарсан. Би дээрх Hyundai Robex 2800 KLC маркийн экскаваторыг 2021 оны 10 дугаар сараас хойш самарт явж байгаад Тулга гээд залуугаас авсан Зүүнхараагийн залуу байсан надтай цуг самарт нэг газар явж байсан залуу тэгээд надад 6.300.000 төгрөгийн өртэй байсан би нэг хэсэг нэхсэн чинь мөнгө байхгүй харин Б*******ад наана чинь муу миний экскаватор байгаа чи өрөндөө аваад зарчих тэх үү гэхлээр нь зөвшөө*******д Тулга өө******* ирж 2022 оны 08 дугаар сарын сүүлээр манай хашаанд тавьчихаад явсан. Би Ш.Д*******т өөрийн эзэмшлийн Hyundai Robex 2800 KLC маркийн экскаватораа зарсан үлдэгдэл мөнгөө авчихмаар байна хэрвээ өгөхгүй боломжгүй гэвэл ямар нэгэн байдлаар хураалгахгүй экскаватораа авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч Б.Бын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр Б*******ын 53 Даваа гэх газарт самарт явж байгаад Б******* *******ы төвд ирсэн тэгээд нэг хэсэг Сувд гээд буудалд байрлаж байсан. 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз Д******* нь Б******* *******д амьдардаг байсан болохоор гэрт нь яваад очсон самарт явж байгаад ирээд ажилгүй байгаагаа хэлтэл найз нь хэд хоногоос ажилд явна гээд байсан юунд явах талаар асуутал алтанд явна гэж хэлсэн бас найз нь экскаватор худалдаж авсан гэж ярьж байсан.Тэгээд чи бэлэн байж байгаарай гэхээр нь ойлголоо гээд байрлаж байсан буудалдаа хэд хоног хүлээгээд ярихгүй болохоор нь гэрт нь очтол за нөгөөд*******с явна гэсэн тэгээд 2023 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн орчимд найз Д*******ийнд очсон үдээс хойш нөгөө алт олборлох газар луугаа явах гэж байна хоёулаа цалин хөлсийг чинь тохироод өгчих болохоор найздаа тус болоод яваад өгөөч гэж хэлсэн бас Н ах явна гэж хэлсэн. ...Тэгээд Б******* *******ы төвөөс 13 цагийн орчимд байх би Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр дээрээ алт угаах гитаран буугаа ачаад Д******* нөгөө Hyundai Robex 2800 KLC гээд шар өнгийн экскаватор байсан өө******* унаад хөдөлье гэхээр нь хаашаа явах юм бэ гэж асуутал “С гол” гээд нэртэй газар луу явна гээд хөдөлцгөөсөн тэдний гэрийн гаднаас оройны 18 цагийн орчим өнгөрч байхад ууланд очсон тэр газрыг нь “С гол” гэж байсан. Тэгээд 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэл дээрээс алт угаах төхөөрөмж болох төмөр гитаран бууг Д******* нөгөө унаж очсон шар өнгөтэй Hyundai Robex 2800 KLC экскаватораар өргөж буулгаад алт угаах газраа байрлуулсан. Тэгээд намайг ус татах насос помпоо шланктай нь холбоод бэлэн болгочих гэхээр нь Н бид 2 помп, шланкыг алт угаах тоног төхөөрөмжтэй холбож угсарсан... Тэгээд 22 цагийн орчимд байх харанхуй болчихсон байсан Д******* нөгөө экскаватораараа газар ухаж эхлээд дээд хэсгийг нь шанагаараа ухаж шороогоо асгаж байгаад доод хэсгээс ухаж гаргаж ирсэн шороог алт угаах төхөөрөмж рүү хийж алттай шороогоо угааж эхэлсэн тухайн үед 30 минут гаран алт угаах төхөөрөмж дээр угааж байсан чинь миний харж байсан ус татах насосны 1 помп ажиллахаа болчихсон тэгсэн Д******* өө******* ирж үзээд янзлаад ахиад экскаватораараа газар ухаж алт угаах төхөөрөмж рүү шороо хийж угаалгаа хийгээд ажиллаж байтал угааж байсан алттай шороо нь доошоо орж өгөхгүй байсан ахиад нөгөө ус татах помп нь эвдэрчихсэн тэгээд Д*******, Н бид 3 нийлээд янзлах гэж баахан үзсэн хүйтэн байсан болохоор ус хөлдөх гээд байсан. Тухайн үед Д******* за за өнөөдөртөө больё маргааш өглөө янзалж байгаад ажлаа үргэлжлүүлье гэсэн тухайн үед 23 цаг өнгөрч байсан байх удалгүй цагдаа нар ирсэн тэгээд хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж хэлж байсан би найз Д*******ийг хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг нь мэдээгүй. Намайг ажилд хамт явах уу гэж асуухдаа л найз нь хувиараа ашигт малтмал алт олборлодог гэж хэлсэн би өд*******р нь өгнө асуудалгүй гэж хэлсэн тэгээд л би ажилгүй байж байхаар цуг явсан. ...Харин Д*******ийг Б******* *******ы “С гол” гэх газарт ашигт малтмал олборлож болох зөвшөөрөлтэй л гэж бодсон. ...Б******* *******ы “С гол” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох санааг гаргаж зохион байгуулсан хүн Д******* өө******* бүгдийг зохион байгуулсан экскаватор болон техник хэрэгсэл, тоног төхөөрөмж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

Гэрч Ш.Нын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б******* *******д гэртээ байж байтал манай төрсөн дүү болох Д******* нь гэрт ирээд би хөдөө “С гол” руу экскаватор бас бус зүйлүүд аваад алт олборлох гээд байна та очоод ус татах помп асаагаад ажилд туслаадах би өдрийн цалинг чинь өгнө өдөр шөнөгүй архи уугаад эхнэртэйгээ нийлээд гэсэн тэгэхээр нь би зөвшөө*******д цугтаа явахаар болсон надад гайгүй ажиллаад алт олбол өдрийн 50.000 /тавин мянган төгрөг/ өгнө гэсэн.Тэгээд маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчимд “С гол” гэх газар луу манай дүү Д******* өө******* Hyundai Robex 2800 KLC гэсэн бичигтэй шар өнгийн экскаваторыг өө******* жолоодоод би Зил-131 маркийн 3103 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, Б гээд залуугийн хамт ачаан дээрээ алт угаах төхөөрөмж гитаран буу, ус татах насос помп, шланк зэрэг эд зүйлсийг ачаад явцгаасан оройны 18 цагийн орчимд “С гол” гэх газарт очицгоосон. ...Тэр хооронд манай дүү Д******* нөгөө Hyundai Robex 2800 KLC маркийн экскаваторыг жолоодож газар ухсан тэгээд алт угаадаг гитаран бууны хажууд ухсан шороогоо овоолоод байсан тэгээд яг алт угаахад бэлэн болоод шууд угааж эхэлсэн ойролцоогоор хэдэн минут ажилласныг нь мэдэхгүй байна хэсэг нөгөө алт угаах гитаран буу руу Д******* унаж байсан Hyundai гээд экскаваторын шанагаар нь ухсан газрынхаа шороог хийж угааж байсан чинь миний ажиллуулж байсан 2 ширхэг ус татах насос помпны нэг нь ажиллахгүй усаа сорохгүй байсан тэгээд Д*******, Б 2 ирээд яагаад ажиллахгүй байгаа юм бэ угааж байгаа шороо доошоо орохгүй угаагдахгүй байна ш дээ гэсэн бас янзлах гээд чадахгүй орож янзлах шиг болсон ахиад удаагүй 10 минут орчим л болсон байх алт угааж байсан гитаран буу руу нэг талын шланкнаас ус сорохгүй байна гээд орилохоор нь хартал нөгөө ус татах насос ахиад ажиллахгүй байсан. Ахиж Д*******, Б бид 3 янзлах гээд чадаагүй тэгсэн манай дүү Д******* уурлаад өнөөдөртөө больё өглөө гэрэлтээ гэгээтэйд янзалъя амаръя гээд байж байтал цагдаа нар ирсэн тэгээд баригдсан. ...Харин манай дүү Д******* “С гол” гэх газарт тийм ашигт малтмал олборлох зөвшөөрөл байгаа эсэхийг нь би сайн мэдэхгүй байна... Тухайн өдөр “С гол” гэх газарт манай дүү Д******* л намайг цугтаа явж ажил гээд аваад явсан болохоор Д******* л зохион байгуулсан би өө******* бол юу ч мэдэхгүй хүн. ...С гол гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ашигт малтмал олборлосон шар өнгөтэй Hyundai Robex 2800 KLC экскаватор, алт угаах гитаран буу, ус татах насос, шланк зэрэг нь манай дүү Д*******-д байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10/2716 дугаартай албан бичигт: “...албан тоотод дурдагдсан солбицлыг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. Харин Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагт бүхэлдээ давхцалтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

“Эрдэнийн Ногоолин” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23/621 дугаартай шинжээчийн: “...Иргэн Ш.Д******* нь 92.42 м.кв талбайг эвдрэлд оруулсан нь хэмжилтээр тогтоогдсон бөгөөд уг талбайд эдэлбэр газарт учирсан хохирол 16,350.6 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 178,956.0 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учирсан хохирол 549,612.51 төгрөг, ургамлан нөмрөгт учирсан хохирол 499,317.15 төгрөг, нийт 1,244,236.27 төгрөг, нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал 231,823.63 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 56-65 дугаар хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-823/6743 дугаартай шинжээчийн: “...Hyundai Robex 2800 KLC маркийн экскаватор он тодорхойгүй, хуучин 1 ширхэг, 13,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж /гитаран буу/ гар аргаар хийсэн, хуучин 1 ширхэг, 650,000 төгрөг, усны насос тус бүр 350,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг, усны насос шланк 40 м, 400,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.Д*******ийн 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Е******* сум 3-р баг Б******* *******ы төвөөс төрсөн ах Ш.Н, найз Б нарын хамт Б******* *******ы “С гол” гэх нэртэй газарт очсон. Би “С гол” нэртэй газар орчихдоо С гэх хүнээс худалдаж авсан Hyundai Robex 2800 KLC маркийн экскаваторыг өө******* жолоодож, мөн 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэл дээр алт угаах төхөөрөмж, гитаран буу болон ус татах насос помп, шланк зэрэг эд зүйлүүдээ ачаад Ш.Н 3ил-131 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Б хажууд нь суугаад явсан. Бид нар Б******* *******ы төвөөс манай гэрээс хашаанаас 12 цагийн үед гараад “С гол” гэх газар руу гарч өдрийн 18 цагт очсон. Тэгээд би өөрийн унаж очсон Hyundai Robex 2800 KLC  маркийн экскаватораар алт угаах гитаран буугаа буулгаж ажиллах газарт байрлуулж тавьчихаад Н ах, болон Б нарыг ус татах насос, помп, шланк зэрэг зүйлүүдийг угсарч алт угаах төхөөрөмжүүдийг бэлэн болгоодох гэж хэлчихээд экскаваторынхаа ойр зуурын тос, маслыг шалгаж газар ухаж ашигт малтмал олборлоход бэлэн болгосон. Тэгээд 21 цагийн орчимд алт олборлож үзэх гээд газар ухаж эхэлсэн. Hyundai Robex 2800 KLC маркийн экскаваторыг ашиглан бараг 30 минут гаран хугацаанд ухаж байгаад алтны баяжмалтай шороо гаргаж бэлдчихээд Н, Б нарыг алт угаах төхөөрөмж бэлэн үү гэж асуутал бэлэн гэхээр нь усаа гоожуул гээд хэлсэн. Тэр хооронд би алт угаах төхөөрөмж гитаран буун дээр Hyundai Robex 2800 KLC маркийн экскаватораар ухсан алтны баяжмалтай шороог шанагаар нь хутгаж хийж алт угаалгаа эхэлсэн. Бид 20 минут орчим угааж байтал тухайн үед ажиллуулж байсан ус татах насос помп хоёрын нэг ус татах помп усаа сорохгүй гитаран буун дээр миний асгасан алтны баяжмалтай шороог угааж чадахгүй хахаад асгараад байсан юмаа. Тухайн үед би өө******* зогсоод нөгөө хоёр Н, Б нар дээр очтол ус татах насос помп хоёр эвдэрчихлээ гэсэн. Бид нар тухайн помпыг янзлах гээд чадаагүй. Тэгээд уур хүрээд өнөөдөртөө больё гэж хэлээд би гитаран буун дээр асгасан байсан шорооноос хэсгийг нь төмпөн ашиглаж нарийсгаж үзтэл ямар ч алт гараагүй. Тэгээд байж байтал цагдаа болон байгаль орчны алба хаагчид ирсэн. Би өө******* эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа юмаа. Тэгээд миний авсан С гэх хүн надаас өөрийн зарсан экскаваторын мөнгөө нэхээд надад мөнгө хэрэгтэй байсан учир хурдан аргаар мөнгө олох гээд л дээрх гэмт хэргийг үйлдсэн. Би тухайн үед хараахан алт олборлож чадаагүй. Би тухайн Hyundai Robex 2800 KLC маркийн экскаваторыг 2022 оны 09 дүгээр сард С гэх хүнээс 9.800.000 /есөн сая найман зуун мянган төгрөг/-өөр худалдаж авч байсан. Би тухайн экскаваторыг авахдаа Ст 2.000.000 /хоёр сая төгрөг/-ийг нь өгсөн боловч үлдэгдэл мөнгийг нь хараахан өгөөгүй байгаа. Намайг анх тухайн экскаваторыг авахад С “Энэ экскаватор бичиг баримтгүй шүү. Хуучны муу экскаватор болохоор ямар ч бичиг баримт байхгүй” гэж байсан. Харин алт угаах төхөөрөмж, гитаран буу, ус татах насос, шланк бүгд миний эзэмшлийн эд зүйлс байгаа юм. Би тухайн хэргийн улмаас байгаль экологид 377,995 төгрөгийн шууд хохирол, 1,244,236 төгрөгийн шууд бус хохирлыг, хэрхэн барагдуулах талаар мэдэхгүй байсан учир одоогоор барагдуулаагүй. Гэхдээ бид тухайн хохирлыг барагдуулахад бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-15 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-25 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар “Hyundai Robex 2800 KLC” маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, гитаран буу, ус татах насос 2 ширхгийг тус тус тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97дугаар хуудас/,

Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 100 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 121-122 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 123-124 дугаар хуудас/  зэрэг бичгийн нотлох баримт болно.

Эрүүгийн 2331000000139 дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохи тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилсан.

Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ш.Д*******ийн Сэлэнгэ аймгийн Е******* сумын нутаг дэвсгэрт байрлах “С гол” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан газар нь Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна.  

Иймд шүүгдэгч Ш.Д*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Ш.Д*******ийн гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг уурхайлалтад өртсөн талбай 99.42 м.кв хэмжээгээр шинжээч дараахь байдлаар гаргажээ.

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Байгал орчинд учруулсан хохирол, төгрөг

Хохирлын нөхөн төлбөр, төгрөг

   Тайлбар

1

Эдэлбэр газар

5,450.2

 16,350.6

3 дахин

2

Газрын хэвлий

89,478.0

178,956.0

2 дахин

3

Хөрсөн бүрхэвч

183,204.14

549,612.51

3 дахин

4

Ургамалын нөмрөг

99,863.43

499,317.15

5 дахин

5

НИЙТ ДҮН

377,995.8

1,244,236.27

-

Хүснэгт Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамал, усан орчинд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг, экологи эдийн засгийн үнэлгээ 1,244,236.27 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 231,823.63  төгрөг, нийт 1,476,059.9 төгрөгийн хохирол хор уршиг учирсан ба шүүгдэгч Ш.Д******* нь шүүхийн шатанд дээрхи хохирол нөхөн төлбөр нөхөн сэргээлтийн зардлыг бүрэн төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Ш.Д*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Д*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ш.Д******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэх сэдэл санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Д*******т Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохи түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Ш.Д******* нь тус гэмт хэргийг үйлдэхдээ Hyundai Robex 2800 KLC маркийн эксковатор, алт угаах төхөөрөмж /гитаран буу/, 2 ширхэг ус татах насос зэргийг ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтооджээ. Дээрх техник тоног төхөөрөмжүүдээс Hyundai Robex 2800 KLC маркийн эксковатор нь бичиг баримтгүй ба шүүгдэгчийн өөрийн өмчлөлийнх болох нь тогтоогдохгүй байна. Тус техникийг иргэний нэхэмжлэгч Н.С миний эзэмшлийнх гэж мэдүүлж байгаа, шүүгдэгч мөн тус техникийг Н.Сынх болохыг мэдүүлсэн, улсын яллагч, өмгөөлөгч нар энэ талаар маргаагүй зэрэгт үндэслэж Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Hyundai Robex 2800 KLC маркийн эксковаторыг иргэний нэхэмжлэгчид буцаан олгож түүний болох 13.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын оруулах нь зүйтэй гэж дүгнэв. Бусад 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, тус бүр 350,000  төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос /помп/ 2 ширхэг, 600,000 төгрөгийн үнэлгээ бүхий 40 м усны насосны шланкийг тус тус хураан авч улсын орлогод оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О******* овогт Ш*******ийн Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Д*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ш.Д*******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5-т зааснаар шүүгдэгч Ш.Д*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Rolex 2800 KLC” маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3-р баг Б******* *******ы төвийн 1-р байр 01 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Нямдоржийн Ст /МЮ87020922/ буцаан олгож, экскаваторын үнэ болох 13.000.000 /арван гурван сая/ төгрөг шүүгдэгч Ш.Д*******ээс гаргуулж, 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, тус бүр 350,000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос /помп/ 2 ширхэг, 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 40 м усны насосны шланк зэргийг хураан авч тус тус улсын орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч Ш.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.БАЯРХҮҮ