Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/148

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин

улсын яллагч                 А.Энхтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******ад  холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202******* оны 07 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Е******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, Е******* сум, ******* дугаар баг, тохой тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овгийн *******ы ******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.******* нь 202******* оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Е******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Сангийн гол” гэх нэршилтэй газарт буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 80.77 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр, алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид *******79,781 төгрөгийн шууд хохирол, 1,156,218 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *******-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.******* нь 202******* оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Е******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Сангийн гол” гэх нэршилтэй газарт буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 80.77 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр, алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид *******79,781 төгрөгийн шууд хохирол, 1,156,218 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүгдэгч А.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...05 дугаар сарын 11-ний өдөр би Сангийн голд экскаватор аваачаад буцаж яваад маргааш нь Сыг туслаад өгөөч гээд хамт явсан. Очоод ажиллах гээд экскаваторыг асаах гэтэл сум нь ханзарсан байсан цаг орчим болоогүй учраас буцаад хүрээд ирсэн. Маргааш нь Бугантын цагдаа нар залгаж байна гээд тийм л зүйл болсон. Би энэ үйлдэлдээ гэмшиж байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй, мэдээлэл дутуу байсан...” гэв.

Хохирогч Д.Эрдэнэбулганы 202******* оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Е******* сум *******-р баг Бугант тосгоны захирагчаар 2017 онд томилогдон ажиллаж байгаад 2022 оны багийн иргэдийн нийтийн хурлаар дахин сонгогдон одоог хүртэл ажиллаж байна Би дээрх асуудалд болох гомдол мэдээллийн дугаартай хэрэг шалгагдаж байгааг одоо мэдэж байна. Иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. Сэлэнгэ аймгийн Е******* сумын *******-р баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр зүүн зүгт дээрх “Сангийн Гол” гэх газар нь хамаардаг.  Би дээрх иргэн А.*******ыг Бугант тосгоны иргэн гэдгээр нь бол мэднэ өө*******р бол сайн танихгүй ямар нэгэн хамааралгүй. А.******* нь Бугант тосгонд төрж өссөн гэр бүлийн хамтаар Бугант тосгонд амьдарч байгаа иргэн. Сэлэнгэ аймгийн Е******* сумын Бугант тосгоны “Сангийн Гол” гэх газар нь урьд өмнө эвдэгдэж хөндөгдсөн талбай газар ихтэй. Сагийн Гол гэх газарт тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байдаг. Манай сумын иргэн А.*******ын ашигт малтмал хууль бусаар олборлосон талбайг ямар нэгэн ашигт малтмалын ашиглалт, хайгуулын талбайтай давхцалтай эсэхийг мэдэхгүй байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг төлбөр Е******* сумын төрийн сангийн хүү торгуулийн дансанд ордог. Мөн би өөрийн биеэр шүүх хуралд оролцох болно. Сэлэнгэ аймгийн Е******* сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ нөхөрлөл иргэдтэй байгуулаагүй болно. Бугант тосгоны Сангийн Гол гэх газар луу очиход ямар нэгэн хяналтын пост байхгүй удахгүй хяналтын постыг байгаль орчноос болон цагдаагийн байгууллагатай хамтран байршуулна. Мөн манай сумаас болон цагдаагийн байгууллага, тагнуул, байгаль орчны алба хаагчдыг хамтаар хяналт шалгалтыг Бугант тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулдаг боловч иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлох асуудал байнгын гарч байгаа. Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах болно. Байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч С.Сын 202******* оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг 202******* оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад өглөө 10 цагийн үед хашаанаасаа гараад явж байгаад би А.*******ын гэр лүү ороод А.*******тай ойр зуурын зүйл ярьж байсан чинь А.******* нь “Сангийн гол” руу очоод 2, ******* хоног ажиллаад өг гэхээр нь би за гээд зөвшөөрсөн. Тэгээд тухайн өдрийн 11 цагийн үед А.*******ын эзэмшлийн мицубиши пажеро маркийн тээврийн хэрэгслээр бид 2 хоёулхнаа явсан. Тэгээд “Сангийн гол” гэх газарт очиход А.*******ын гэх шар өнгийн экскаватор нь байсан. тэгээд бид хоёр очоод би ус татах 2 ширхэг насосыг нь залгаж, холбоод, А.******* өө******* экскаватораа жолоодож газар ухсан. Тэгээд би ус татах насосыг нь залгаж, холбочхоод, *******аас ус нь болох уу гэхээр нь болно гэсэн. Тэгээд ойр зуур юм ярьж байгаад би дээшээ машин руу очиж ундаа уучхаад ирэхэд экскаваторынх нь сум нь хугараад ажиллах боломжгүй болоод зогссон. Тухайн үед 1 цаг орчим хугацаанд ажилласан. Хэдээн шанага шороо хутгаж алт угаах төхөөрөмж рүү хийсэн талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд экскаватор эвдэрчихээр нь ******* гагнуур олж ирнэ гээд бид 2 Бугант тосгоны төв рүү буцсан. ******* надтай уулзаад “Сангийн гол” гэх газарт очоод 2, ******* хоног туслаад, ажиллаад өг гэхэд нь алт ухах гэж байна гэдгийг мэдсэн. Гэхдээ зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж байгаа гэдгийг мэдээгүй. Тэр талаар асуугаагүй, ******* ч надад хэлээгүй. Тухайн үед цалин, хөлсөө тохироогүй. Намайг 2, ******* хоног л ажиллаад өг гэхээр нь зөвшөөрсөн. Би тухайн газарт ус татах насосыг холбож, янзлах ажлыг хийсэн. Уг үйлдлийг хийх санааг анх А.******* санаачилсан. Намайг цуг явъя гэж. Бид хоёроос өөр хүн хамт ажиллаагүй. Бид хоёр л ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******0 дугаар хуудас/,

Ашигт малтмал газрын тосны газрын 202******* оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10/2712 дугаартай: “...албан бичигт дурдагдсан солбицол бүхий талбайг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 202******* оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. Харин Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна...” гэх албан бичиг /хх-ийн *******5 дугаар хуудас/,

“Эрдэнийн Ногоолин” ХХК-ийн 202******* оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2*******/02******* дугаартай шинжээчийн: “...иргэн А.******* нь 80,77 м2 талбайг эвдрэлд оруулж уг талбайд учирсан хохирлын үнэлгээгээр газрын хэвлийд 290,772 төгрөг, эдэлбэр газарт 1*******,28*******.4******* төгрөг, хөрсөн бүрхэвчид 446,511.78 төгрөг, ургамлын нөмрөгт 405,651.25 төгрөг, нийт 1,156,218.47 төгрөгийн хохирол учруулсан байна. ...Байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ *******79,781.*******2 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн **************-46 дугаар хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 202******* оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-82*******/68*******4 дугаартай шинжээчийн: “...Daewoo 200LC маркийн экскаватор он тодорхойгүй, 1 ширхэг, 8,000,000 төгрөг, 2. Алт угаах төхөөрөмж 1 ширхэг, 650,000 төгрөг, Усны насос, марк, хүчин чадал тодорхойгүй 2 ширхэг 600,000 төгрөг, нийт 9,250,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.*******ын 202******* оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 202******* оны 05 дугаар сарын 10-ны өглөөний 10 цагийн орчимд өөрийн таньдаг дүү болох Сын хамтаар Сэлэнгэ аймгийн Е******* сумын ******* дугаар баг Бугант тосгоны “Сангийн гол” нэртэй газар руу алт ухах зорилгоор өөрийнхөө *******0-02 СЭН улсын дугаартай Мицибүши Пажеро маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Сангийн гол нэртэй газар очоод ухаж, ажиллах боломжтой газраа харчихаад тухайн өдөртөө буцаад Бугант тосгоны төв рүү орж ирсэн. Ингээд 202******* оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн “Daewoo 200LC” маркийн экскаватор, гитаран буу, 2 ширхэг ус татах насос зэрэг төхөөрөмжөө Хүрэлбат гэх хүний трейлер буюу том тээврийн хэрэгсэл дээр ачуулаад “Сангийн гол” руу явсан. Тэгээд тухайн өд******* ухаж, ажиллах газраа экскаватораа байршуулж тавьчихаад буцсан. Тэгээд маргааш нь буюу 202******* оны 05 дугаар сарын 12-нд буцаад “Сангийн гол” гэх газар руу очоод 4x4 метр орчим хэмжээтэй талбай ухаж 1 цаг орчим хугацаанд ажиллаж гитаран буундаа шороо хийж ажилласан. Тэгсэн чинь экскаваторын сум буюу шанага өргөх хэсгийн их сум нь хугараад ажиллах боломжгүй болоод зогссон. Тэгээд би буцаад Бугант тосгон руу явсан бөгөөд дахиж ажиллаагүй байна. Тэгээд 202******* оны 05 дугаар сарын 15-ны өглөө Бугантын цагдаагаас Сэлэнгэ аймгийн Е******* сумын ******* дугаар баг Бугант тосгоны “Сангийн гол” нэртэй газарт ашигт малтмал олборлосон гэх шалтгаанаар дуудагдаж мэдүүлэг өгсөн. Би өө******* эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа юмаа. Тэгээд надад мөнгө хэрэгтэй байсан учир хурдан аргаар мөнгө олох гээд л дээрх гэмт хэргийг үйлдсэн. Би тухайн үед хараахан алт олборлож чадаагүй. Тухайн “Daewoo 200LC” маркийн экскаватор нь миний эзэмшлийнх байгаа юм. Би 2022 онд хүнээс 10 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн экскаваторт арлын дугаар, улсын дугаар байхгүй, ажиллагаа муу, эвдрэл ихтэй байсан бөгөөд өмнө нь зам ангид ажиллаж байсан экскаваторын суурь дээр шинээр эд анги нэмж ажиллагаатай экскаватор болсон. Гитаран буу, помп нь мөн адил минийх байгаа юм аа. Тухайн “Daewoo 200LC” маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж /гитаран буу/ зэрэг нь овор хэмжээ ихтэй, тээвэрлэх боломжгүй, эвдэрсэн байгаа тул Бугант тосгоны “Сангийн гол” нэртэй газарт, 2 ширхэг ус татах насос нь Е******* сумын Цагдаагийн хэсгийн ө*******нд байгаа. Би тухайн хэргийн улмаас байгаль экологид *******79,781 төгрөгийн шууд хохирол, 1,156,218 төгрөгийн шууд бус хохирлыг, хэрхэн барагдуулах талаар мэдэхгүй байсан учир одоогоор барагдуулаагүй, Гэхдээ бид тухайн хохирлыг барагдуулахад бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 07-1******* дугаар хуудас/,

Эд зүйл, баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-19 дүгээр хуудас/,

-Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 47-48, 56-57 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 8******* дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 84-85 дугаар хуудас/  зэрэг бичгийн нотлох баримт болно.

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.******* дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохооос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилсан.

Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч А.******* Сэлэнгэ аймгийн Е******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Сангийн гол” гэх газарт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан газар нь Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна... болох нь тогтооджээ.  /хх-ийн *******5 дугаар хуудас/.

Иймд шүүгдэгч А.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч А.*******ын гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг уурхайлалтад өртсөн талбай 80.7 м.кв хэмжээгээр шинжээч дараахь байдлаар гаргажээ.

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Байгал орчинд учруулсан хохирол, төгрөг

Хохирлын нөхөн төлбөр, төгрөг

   Тайлбар

1

Эдэлбэр газар

4,427.81

 1*******,28*******.4*******

******* дахин

2

Газрын хэвлий

145,*******86.0

290,772.0

    2 дахин

*******

Хөрсөн бүрхэвч

148,8*******7.

446,511.78

    ******* дахин

4

Ургамалын нөмрөг

81,1*******0.25

405,651.25

    5 дахин

5

НИЙТ ДҮН

*******79,781.*******2

1,156,218.47

-

Хүснэгт Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.*******, 2.5, 2.6, 2.7, *******, 4, 4.*******, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамал, усан орчинд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг, экологи эдийн засгийн үнэлгээ 1,156,218.47 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал *******24.249.75  төгрөг, нийт 1,480,468.22 төгрөгийн хохирол хор уршиг учирсан ба шүүгдэгч А.******* нь шүүхийн шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно.

Иймд шүүгдэгч А.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч А.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэх сэдэл санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, *******, 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан бичиг баримт бүртгэлгүй 8,000,000 /найман сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Daewoo 200LC” маркийн эксковатор, 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, тус бүр *******00,000  төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос /помп/ 2 ширхэгийг тус тус хураан авч улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Хавтаст хэрэгт дээрх техник тоног төхөөрөмжийн өмчлөл эзэмшлийн талаар нэхэмжилсэн, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон хүн, хуулийн этгээд байхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, *******6.6, *******6.7, *******6.8 дугаар зүйлийн 1, 4, *******6.10, *******6.1*******, *******7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овгийн *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.*******ад 5400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн 5.******* дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 /арван найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, *******, 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан бичиг баримт бүртгэлгүй 8,000,000 /найман сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Daewoo 200LC” маркийн эксковатор, 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, тус бүр *******00,000  төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос /помп/ 2 ширхэгийг тус тус хураан авч улсын орлогод оруулсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4, *******6.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.БАЯРХҮҮ