Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/150

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч Б.*******ыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, туслах мэргэжилтэй, -д туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ******* аймаг, сум,   дугаар баг, дүгээр хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны дүгээр сарын 30-нд шилжих шөнийн 00:01 цагийн орчим өөрийн гэртээ буюу ******* аймгийн сумын дугаар баг, дүгээр хэсэг, тоотод эхнэр Б.г архи архи хэтрүүлэн уусан, залгахад утсаа аваагүй гэх шалтгаанаар зодож, толгой, нүүр биен тус газарт нь гараараа цохисны улмаас гавал тархины няцралын хүнд зэрэг, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус харвалт, тархины эдийн хавантай зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны дүгээр сарын 30-нд шилжих шөнийн 00-01 цагийн орчим өөрийн гэртээ буюу ******* аймгийн сумын дугаар баг, дүгээр хэсэг, тоотод эхнэр Б.г архи архи хэтрүүлэн уусан, залгахад утсаа аваагүй гэх шалтгаанаар зодож, толгой, нүүр биен тус газарт нь гараараа цохисны улмаас гавал тархины няцралын хүнд зэрэг, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус харвалт, тархины эдийн хавантай зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.н мэдүүлэг /хх-ийн 0-10 дугаар хуудас/, гэрч Д.У мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч С.Г******* мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч С.А******* мэдүүлэг, ******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн  177 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.*******ы үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, /хх-ийн 62-63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан

дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг баталж, шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36., 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 10.000 / арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ы хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн  төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ