Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/151

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******н *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2*******3 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, ******* настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, хүргэн ах, 3 дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар дугаар хэсэг тоотод оршин суух, урьд:

-1998 онд эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 124 дүгээр зүйлийн 2, 127 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил хорих ял,

-1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 05 жил 05 сар хорих ял,

-******* аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 13- ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 03 сар баривчлах ял,

-******* аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 15- ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, ******* овогт *******гийн ******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.******* нь 2*******2 оны 12 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.той маргалдаж эрүү, нүүрэн тус газарт нь гараараа цохиж зүүн хацар яс, баруун, зүүн ухархайн хана, хоншоор, эрүү ясны хугарал, эрүүнд сорви бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Т.******* нь 2*******2 оны 12 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.той маргалдаж эрүү, нүүрэн тус газарт нь гараараа цохиж зүүн хацар яс, баруун, зүүн ухархайн хана, хоншоор, эрүү ясны хугарал, эрүүнд сорви бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

2. Хохирогч Ц.ийн 2*******2 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2*******2 оны 12 дугаар сарын 16-ны өглөө Улаанбаатар хотоос суудлын галт тэргээр ирсэн юм. Тэгээд ******* аймаг Сүхбаатар суманд буугаад тэндээсээ таксинд суугаад ******* суманд амьдардаг хүргэн Б.Чимэдбатынд ирсэн. Тэгээд өглөө ирээд хэсэг унтаж байгаад боссон. Тэгээд хүргэний хашаанаас өдөр 12 цаг 00 минутын үед дэлгүүр орох санаатай явж байгаад гэрийнх нь ойролцоо *******тай таарсан юм. *******ын эгчийнх нь гэр манай хүргэн Б.Чимэдбатын зүүн талд байдаг юм. Тэгээд урд өмнө нь ирээд байж байх үедээ нэг нэгнийгээ мэддэг болсон. Тэгээд бид хороололд байдаг Алтан-Оргил нэртэй хүнсний дэлгүүр ороод дундаасаа мөнгө гаргаад “Хараа” нэртэй 0.5 литрийн архи нэг ширхэгийг авсан. Тэгээд архи аваад *******ын гэрт очиж, түүний эгч гийн хамт бид 3 авсан архиа хувааж уусан юм. Тухайн үед ямар нэг хэрүүл маргаан болоогүй дууссан. Тэгээд архи ч дууссан бид дахин архи авахаар нөгөө дэлгүүр лүү явсан. Тэгээд нөгөө дэлгүүрээс дахиад 0.5 литрийн Хараа нэртэй 1 шил архи аваад буцаад *******ын гэр лүү явсан. Гэрт нь очиход *******ын эгч байсан ба бид 2-г архи уугаад эхлэхэд эгч нь гараад явсан юм. Тэгээд 2 дах архи ч дууссан. Архи ууж байхдаа зүгээр л ойр зуурын юм яриад л сууж байсан. Тэнд ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Миний хувьд *******ыг миний дүү одоо унтаж амар гэсэн чинь за за гэснээ миний урдаас ирээд миний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед би хамгаалж чадаагүй. Тэгээд зодож байгаад больсон. Тэгээд намайг цохиж зодохоо болихоор нь би гэрээс нь гараад явсан. Тэгээд хүргэний гэрт очоод хиймэл шүд хугарчихсан байсан. Миний хиймэл дээд, доод талдаа тус бүр 15 ширхэг байсан ба дундуураа хуваагдсан байсан. Тэгээд урд хэсэгт байсан 1 ширхэг үндсэн шүд унасан байсан. Тэрийгээ хайгаад олоогүй. Тэгээд гэрт байж байхад манай хүргэн хүмүүстэй ирсэн. Тэгээд л эмнэлэгт үзүүлсэн юм. Эмнэлэг дээр очиж үзүүлээд эрүүний доод хэсэгт зүсэгдсэн байсан тул 4 оёдол тавиулсан. Мөн зүүн талын шанааны хэсэгт хонхойсон байна. Мөн дээд доод буйлын хэсэгт хавдсан байна. Миний хувьд *******тай ямар нэг хамаарал байхгүй. Урд өмнө хүргэн Б.Чимэдбатынд ирж байхдаа хөрш зэргэлдээ айлын залуу гэдгээр л мэдэх болсон. Урд өмнө бас ганц хоёр удаа архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байсан. Ойролцоогоор бараг 2 жилийн өмнөөс л зүс мэдэх болсон. Тухайн үед *******тай таарахад надад 7000 төгрөг байна та үлдэгдлийг нь гаргаад ганц юм хуваагаад уумаар байна гэсэн тэгээд л уух болсон.Тухайн үед эхний 0.5 литрийн архийг *******ын эгч тэй хамт 3 лаа уусан. Сүүлийн архийг нь бол ******* бид 2 л хамт уусан. Өөр ямар нэг хүн байгаагүй.Тухайн үед өвөөдөө хайртай шүү тантай удаан уулзсангүй гээд л байсан. Бидний дунд ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Миний хувьд одоо унт л гэж хэлсэн. Тэгсэн миний өөдөөс ирээд нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон.Би бас сайн санахгүй байна аа. Ямар ч байсан намайг цохиод л байсан. Би өөрийгөө хамгаалах санаатай гараараа хаагаад л байсан. Тэгсэн эрүүний доод хэсэгт зүсэгдсэн бас зүүн талын шанаа хонхойгоод орчихсон байна.Шүүх эмнэлэгт үзүүлнэ.Миний хувьд гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. Бас хиймэл шүд болон үндсэн шүдийг минь унагаасан хацар хонхойлгосон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн -12 дугаар хуудас/,

3. Гэрч Т.гийн 2*******2 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.******* нь миний төрсөн дүү байгаа. Харин Ц. нь манай хөрш айл Б.Чимэдбатын хадам өвөө нь гэсэн. Өчигдөр буюу 2*******2 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16:00 цагийн үед гэртээ очиход манай гэрт хөрш айлын өвөө манай дүү ******* нар дундаа 0.5 литрийн 1 шил архи тавьчихсан ууж байсан юм. Тэгэхээр нь тэр хүнтэй мэнд мэдсэн. Тэгсэн надад хийж өгсөн тэгэхээр нь би амсаад уухгүй өөр аяга руу хийсэн. Тэгээд тэр ууж байсан архи нь дууссан. Тэгээд өвөө дахиад нэг шил архи аваад ирье гэж хэлээд дэлгүүр *******, нар явсан. Тэгээд дахиад 1 шил 0.5 литрийн Хараа авчраад уусан. Тэгээд бас надад өгөөд байсан. Тэгэхээр нь би аягатай цайруугаа хийгээд уугаагүй. Настай хүн өгөхөөр нь бас яаж үгүй гэж хэлэх үү гэж бодоод л авсан юм. Тэгээд тухайн үед тэр хоёр юу ч яриад байгаа нь мэдэгдэхгүй яриад л байсан. Тухайн үед тэр өвөө өглөө ирсэн гэж байсан. Тэгээд юм яриад байхаар нь би урд талын айл руу орсон. Айл руу ороод гараад ирсэн. Манай гэрийн шалаар цус болчихсон байсан. Тэгээд бас манай угаалтуур цус болсон байсан. Тэр өвгөн цусаа хаясан юм шиг байна лээ. Манай гэрт байхгүй байсан. Тэгэхээр нь би араас нь очсон. Яг ******* цохисон байна гэж ойлгоод гэрт нь очиход хаалгаа тайлахгүй байсан. Тэгэхээр нь хүргэн охин хоёрт нь утсаар хэлсэн юм. Гэрт орж ирээд дүүгээсээ энэ юун цус юм бэ гэсэн чинь миний хамраас цус гараад гэсэн юм. Мөн манай дүү өвгөний утсыг булаагаад авсан байсан. Ер нь тэгээд л маргаан болсон байх. Тухайн үед өвгөнөөс бас таныг утсыг ******* /буржгар/ яагаад авчихсан юм бэ гэсэн чинь надаас булаагаад авчихсан гэж байсан. Намайг анх гэртээ ороход ямар нэг зүйл болоогүй зүгээр л байсан. Ил харагдах шарх сорви байгаагүй. Зүгээр дундаа 1 шил архи тавьчихсан сууж байсан. Намайг байхад тийм зүйл болоогүй. Манай дүү ******* байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Бас архи уухаараа хүний юм хулгай хийчих гээд байдаг юм. Архи уугаад согтчихоороо өөрийгөө юу хийж байгааг мэддэггүй зантай...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

4. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2*******3 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3171 дугаартай шинжээчийн: “...Ц.ийн биед зүүн хацар яс, баруун, зүүн ухархайн хана, хоншоор, эрүү ясны хугарал, эрүүнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

5. Шүүгдэгч Т.*******ын 2*******3 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би ******* аймаг ******* сумын 2 дугаар баг - тоотод өөрийн эгч Т.гийн гэрт амьдардаг юмаа. 2*******2 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай бэр эгч Пагмаагийн гэрт очих гээд цагийн орчимд хашаанаасаа гараад явж байтал миний зүс мэдэх Ц. ах охиныхоо гэрээс гараад явж байсан юмаа. Ингээд би Ц. ахтай мэнд мэдээд хоорондоо ярилцаж байгаад архи ухаар болсон юмаа. Бид ******* сумын “Баашхүүгийн” дэлгүүрээс 0,5 литрийн “Хараа” нэртэй архи аваад манай эгчийн гэрт хувааж уусан. Ингээд архи дууссан учир дахин “Баашхүүгийн” дэлгүүрээс 0,5 литрийн “Хараа” нэртэй архи аваад дахин манай эгчийн гэрт хувааж уусан. Би тухайн архийг уугаад тасарчихсан байсан. Би юу болсон талаар сайн санахгүй байгаа. Тэр оройдоо цагдаа сэргийлэх болсон байсан бөгөөд тэр оройдоо Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулагдсан байсан. Ингээд маргааш нь би Ц. ахыг зодсон гэдгээ мэдсэн. Би тухайн үед ямар шалтгааны улмаас маргасан талаараа сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар Ц. ах гар утсаа ширээн дээр тавихаар нь би “Та нэлээд муудсан байна. Гэртээ орж унт” гэж хэлээд л маргасан бололтой байсан. Би өөрөө бол сайн санахгүй байна. Би хэрэг болох үеийг сайн санахгүй байгаа. Гэхдээ маргааш нь Ц. ахын яриагаар Ц. ах намайг 2 удаа гараараа алгадахаар нь би зөрүүлээд цохьсон юм билээ. Ц. ах намайг 2 удаа алгадсан л гэж байсан. Өөрөө ямар нэгэн байдлаар халдаагүй байсан. Тиймээс миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Дээрх асуудал болсны маргааш өдөр нь би Ц. ахтай уулзаад “Эм тариа авч өгөх гэсэн юм” гэж хэлтэл түүний охин нь “Бид нар өөрсдөө авчихсан, хэрэггүй” гэж хэлсэн. Түүнээс хойш дахиж холбоо бариагүй. Би 2*******2 оны 12 сарын 16-ны өдрөөс хойш Дархан-Уул аймгийн Дархан суманд зүс мэдэх айлын гэрт байж байгаад /хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна/ ******* аймгийн Мандал суманд хөдөө айлд мал маллаж байсан юмаа. Би өөрөө гар утасгүй байсан учир холбоо барих боломжгүй байсан юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 33 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 66-67 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.******* нь 2*******2 оны 12 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.той маргалдаж эрүү, нүүрэн тус газарт нь гараараа цохиж зүүн хацар яс, баруун, зүүн ухархайн хана, хоншоор, эрүү ясны хугарал, эрүүнд сорви бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.*******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба тэрээр хохирол, хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байна. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Ц. энэ гэмтэлтэй холбоотой гарсан эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нарын архины зохисгүй хэрэглээ, нийгэмд тогтсон хүн хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т  380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 380 гурван зуун ная/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 10 /арав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 80 /ная/-н цагийг эдлэх ялаас хасч нийт эдлэх ялын хэмжээг 300 /гурван зуу/-н цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  Т.*******т  оногдуулсан 300 /гурван зуу/-н цагийн хугацаагаар  нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд  тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр  хийлгэхийг   шүүгдэгчийн оршин суугаа газрын  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар  Т.******* нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ц. энэ гэмтэлтэй холбоотой гарсан эмчилгээний зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай .9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ