Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/152

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.*******т холбогдох эрүүгийн 233100000016******* дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ад ийн ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт ******* аймаг, ******* сум, дүгээр баг, дугаар хэсэг, тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******гийн ******* РД:/ИЦ8111131/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч У.******* нь ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цэцэг" нэртэй кафе-гийн уулзвар дээр 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед ******* СББ улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа "Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм"-ийн 10.1 хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана. 10.2 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө. 10.3 Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ухрах үйлдэл хийж явган зорчигч Д.Вмөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.******* нь ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цэцэг" нэртэй кафе-гийн уулзвар дээр 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед ******* СББ улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа "Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм"-ийн 10.1 хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана. 10.2 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө. 10.3 Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ухрах үйлдэл хийж явган зорчигч Д.Вмөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-08 дугаар хуудас/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/, хохирогч Д.*******гийн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/, гэрч Д.Сайнтуяагийн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Б.Пүрэвгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 26-2******* дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 0******* дугаар сарын 26-ны өдрийн 319******* дугаартай дүгнэлт /хх-ийн 30-32 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 33-3 дүгээр хуудас/, хүний биеэс дээж авсан тэмдэглэл /хх-ийн 36 дугаар хуудас/, хавтаст хэрэг танилцуулсан тухай баримт /хх-ийн 2 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан

дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч У.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Д.******* нь “...эмчилгээний зардал болох нэг сая есөн зуун мянган төгрөгийг иргэн У.*******аас авсан нь үнэн болно. Цаашид дахин эмчилгээний зардал болох нэг сая төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төлж барагдуулах тул хялбаршуулсан журмаар хэргийг нь шийдэж өгч тусална уу” гэх тодорхойлолт /хх-ийн 86 дугаар хуудас/ гаргасан байх тул шүүгдэгч У.******* бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг баталж, шүүгдэгч У.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******. дүгээр зүйлийн дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг 0 / дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ын хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн  төлүүлэхээр тогтоосугай.

. Шүүгдэгч У.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн , 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 1 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

*******. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ