Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/642

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж, улсын яллагч Г.Энэрэл, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, шүүгдэгч Г.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205021971232 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1957 оны 03 дугаар сарын 04-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д хүч хэмнэлтийн менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *******- дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******доржийн ******* (Регистрийн дугаар: *******).

Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.******* нь “*******” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр томилогдон ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ...ажилтан, ...дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 27.3.3 дахь заалт “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах”, 27.3.4 дэх заалт “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах” чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ерөнхий шаардлага MNS 4930:2000 стандартын 3.3-т заасан “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюул, ослын эх үүсвэр болж болзошгүй хөдөлгөөнтэй хэсгүүдэд хаалт, хамгаалалтын хэрэгсэл тавьсан байна. Аюул осолд хүргэж болох хөдөлгөөнтэй хэсгүүдийн зориулалт онцлогоос шалтгаалж хаалт, хамгаалалтын хэрэгсэл тавих боломжгүй тохиолдолд тоног төхөөрөмжийг ажиллуулахад анхааруулах дохионы хэрэгсэл болон зогсоох, цахилгаан хүчний эх үүсвэрээс салгах хэрэгслүүдтэй байвал зохино”, 3.12-т заасан “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь хэвийн ажиллагаа зөрчигдөх үед ажиллах дохиололтой, осол гарах, аюулд хүргэж болзошгүй горимоор ажиллах тохиолдолд автоматаар зогсоох, хүчний эх үүсвэрээс салгах хэрэгсэлтэй байвал зохино” гэсэн шаардлагыг хангуулах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр тутам өгөөгүйн улмаас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн туслах ажилтан Э.-э нь арьс шир сунгах зориулалттай миксер машинд гараа хавчуулж, түүний эрүүл мэндэд баруун сарвууны дунд, долоовор, ядам хурууны эдийн дутагдал бүхий шарх, шарханд цэгцлэлт хийж хумс орлуулах мэс заслын дараах байдал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 08 цагийн үед ажил дээрээ очиж хувцсаа солин ажилдаа гарсан. Ингээд хуурайг хариуцаж ажилладаг мастер эгч тэй арьс хэмжиж, боож тавьчхаад байж байсан чинь эгч надад хэлэхдээ доошоо бууж арьсаа мексерт гэж хэлсэн. Тэгээд би арьсаа мексердэж байсан чинь дамнуургын бержент нь урд ханандаа тулчихсан байхаар нь өөрөө засварчнаас очиж түлхүүр авч боолтыг суллаж бержентийг голлуулчхаад боолтыг буцааж чангалаад арьсаа мексердэж эхэлсэн. Тэгтэл доод бержент нь голдоо нугаларсан байсан. Тэгээд нугалаасан дээр нь баруун гараараа дараад хөлөөрөө хааз дээр гишгэхэд нугалаас нь бага багаар гүйж байгаад хүчтэй дараад гишгэсэн чинь гарыг маань давхар хамаад баруун гарын ядам, дунд, долоовор хуруунуудын мах, хумсыг нь аваад хаячихсан. Тэгээд гараа боогоод гэмтэл дээр очсон. Тэгээд эмнэлэгт хэвтээд гарын хагалгаанд орсон. ...манай компанид ХАБ-н мэргэжилтэн байдаг. Нэрийг нь мэдэхгүй байна. Тухайн өглөө ажилд гарахад ХАБ-н журам танилцуулж, гарын үсэг зуруулж байгаагүй. 7 хоногийн жил эхлэхийн өмнө хуурайг хариуцаж ажиллуулдаг эгч дэвтэр дээр болгоомжтой ажиллаарай гэж хэлээд гарын үсэг зуруулдаг. эгч ХАБ-н инженер биш. ...намайг ажилд авах тушаал гаргаж байгаагүй, мөн гэрээ байгуулаагүй. Би тухайн компанид уулзаад туслах ажилтнаар ажиллаж байсан. Манай ах Чойбалсан нь тухайн компанид туслах ажилтан хийдэг ба намайг ажиллах уу гэхээр нь очоод ажиллаж байсан. ...намайг ******* ах гэмтэл рүү авч явж байхдаа үйлдвэр дээр гараа авсан гэж хэлбэл мэргэжлийн хяналтаас ирж ажил хаадаг, тийм болохоор машины ременд гараа авсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очоод машины ременд гараа авсан гэж хэлсэн. Би эмнэлэгт 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гар сарвууны тасагт хэвтэж байгаад 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгээс хагалгаанд орж гарсан. ...одоо миний гар бадайрч янгинадаг. Дунд хуруу болон долоовор хуруу хөдлөхгүй байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

гэрч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би “*******” ХХК-ийн арьс ширний үйлдвэрт мастер, технологичийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа. Энэ хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 16-ны өглөө ажилдаа ирээд ажилчидтайгаа уулзаад ажил үүргийг хуваарилж гаргасан. -э нь цаг хүртэл надтай хамт арьс дэцэлдэг машин дээр ажиллаж байгаад ажлаа дуусгаад, арьсны талбайн хэмжээг сунгаж зөөлрүүлдэг мексер машин дээр ажиллахаар явсан. Тэгээд удаагүй байж байтал гараа бариад манай технологич тай хамт гараад ирсэн. Тэгээд намайг дуудахаар нь би очоод яасан гэхэд гараа авчихсан гээд цус нь гоожоод байж байсан. Би яг ямар байдалтай болсныг нь харж чадаагүй. Тэгээд машиндаа суулгаад ******* захирлын хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. -э манай компанид 2021 оны 08 дугаар сараас эхэлж ажилласан ба би тушаал болон гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй байна. ...манай үйлдвэрт ХАБ-н ажилтан ******* гэж хүн байдаг. ******* нь өглөө болгон зааварчилгаа өгдөггүй. Би өөрөө ажил хариуцдаг учраас 7 хоногт 1 удаа гарын үсэг зуруулж, аюулгүй ажиллагааны талаар тайлбарлаж өгдөг. -э нь тухайн машин дээр ажиллах эрхтэй. Тухайн машин дээр яаж ажиллах зарчмыг нь зааж өгөөд энгийн хүн ажиллах боломжтой. ...тухайн өдөр -эд аюулгүй ажиллагааны зааварчилгааг би өгч, гарын үсэг зуруулсан. ...би яг зааварчилгаа өгөх ёсгүй. Өөрөө ажил хариуцдаг учраас өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “*******” ХХК-д технологийн туршилтын ажил хийж байсан. Тухайн ажлаа хийж байхад -э цехийн голд гараа савчуулаад зовуурьтай сэгсэрч байсан ба гараас нь цус гарсан байдалтай байхаар нь -э дээр очоод нөхцөл байдлыг асуух гэхэд -э өвдөлтдөө шоконд орсон байдалтай байхаар нь гарыг нь боогоод өөрийн машинд суулгаад гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлээд эмнэлэгт хэвтэх хүртэл хажууд нь байсан. Би тухайн үед эмнэлэг рүү гүйцэтгэх захирал *******гийн хамт явсан. ...би -эд аюулгүй ажиллагааны заавар өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Яагаад гэвэл би ажил дээрээ гэж ирдэг. Тухайн үйлдвэрийн ажилчид өглөө 08 цагт ажил дээрээ ирсэн байдаг” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8928 дугаартай шинжээчийн “...Э.-ийн биед баруун сарвууны дунд, долоовор, ядам хурууны эдийн дутагдал бүхий шарх, шарханд цэгцлэлт хийж хумс орлуулах мэс заслын дараах байдал (2022.06.17) бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

шинжээч Г.ийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ХАБ-15/23 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас),

“*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

“*******” ХХК-ийн химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар (хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт (хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас),

“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/30 дугаартай Г.*******ыг ажилд авах тухай тушаал (хавтаст хэргийн 201 дүгээр хуудас),

хохирол төлсөн баримтууд (хавтаст хэргийн 5-8, 237-238 дугаар хуудас),

“*******” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам AR-SF-09 (хавтаст хэргийн 1-120 дугаар хуудас),

иргэний хариуцагч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай байгууллагаас хохирогч -эд эмчилгээний бүх зардал, мөн түүний ажиллаагүй байх хугацааны цалинг нь бодож өгсөн. Түүний ажлын байрыг хадгалж байгаа бөгөөд тэр өөрөө зөвшөөрөх юм бол манай байгууллагад тухайн ажлын байр дээрээ ажиллаж болно, ажиллахаас татгалзах юм бол гарч болно. Манай байгууллага түүнд сүүлд 5,000,000 төгрөг өгсөн. Хохирогч -э нь манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 233-234 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.*******ын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...эмчилгээний зардалд 5,000,000 төгрөгийг хүлээн авч хохиролгүй болсон, мөн тус байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” (хавтаст хэргийн 238 дугаар хуудас) гэсэн тайлбар бичгээр гаргасан, түүнд нийт 6,277,300 төгрөгийн хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 5-8, 237 дугаар хуудас) хавтаст хэрэгт авагдсан байх тул иргэний хариуцагч болон шүүгдэгч Г.******* нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******доржийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НЯМДАВАА