| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/100 |
| Огноо | 2023-08-16 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,
Улсын яллагч Э.*******,
Хохирогч Б.******* /цахим/,
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******т холбогдох 2338000580067 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, аавын хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт ы , регистрийн дугаар .
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Прокуророос шүүгдэгч М.*******ыг нийт 15 удаагийн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Түүний холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч М.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
1. Өөрийн “” гэх фэйсбүүк цахим хаягаас 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “сарлагийн тугал, бяруу, ишиг, хурга хямд зарна” гэх зар нийтэлж, улмаар хохирогч А.гаас 400,000 төгрөгийг ХААН банкны тоот дансаар шилжүүлэн авсан, ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах " гэмт хэрэг үйлдсэн.
2. “” гэх хуурамч фэйсбүүк цахим хаяг ашиглаж 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “сарлагийн сүү их хэмжээгээр зарна” гэсэн зар нийтэлж улмаар хохирогч М.ээс 3,000,000 төгрөгийг ХААН банкны тоот дансаар шилжүүлэн авсан ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн,
3. “” нэртэй фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж “тугал, бяруу зарна” гэх зар нийтэлж улмаар хохирогч Д.гаас 2022 оны 12 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 2,200,000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлэн авсан ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн,
4. “” гэх хуурамч фэйсбүүк цахим хаяг ашиглаж 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “сүү зарна” гэсэн зар нийтэлж, улмаар хохирогч Ш.гаас ХААН банкны тоот дансаар 270,000 төгрөг, тоот дансаар 580,000 төгрөгийг буюу нийт 850,000 төгрөгийг шилжүүлэн авсан ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн,
5. “” гэх хуурамч фэйсбүүк цахим хаяг ашиглаж 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “сарлагийн сүү их хэмжээгээр зарна” гэсэн зар нийтэлж улмаар хохирогч Г.ээс 1,610,000 төгрөгийг ХААН банкны тоот дансаар шилжүүлэн авсан ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн,
6. Завхан аймгийн фейсбүүк цахим группт “Улаанбаатар хот руу ачаа ачуулна” гэсэн хохирогч Л.ын зарын дагуу “” гэх хаягаас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр холбогдож “ачаа ачиж явна” гэж ХААН банкны дугаарын дансаар 550,000 төгрөгийг, дугаарын дансаар 140,000 төгрөг нийт 690,000 төгрөгийг шилжүүлэн авсан ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн,
7. Завхан аймгийн зарын групп дээр “эм ямаа авна” гэсэн зар байршуулсан хохирогч Д.гийн зарын дагуу холбогдож “Эм ямаа худалдана” гэж 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ХААН банкны тоот дансаар 600,000 төгрөгийг шилжүүлэн авсан ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн,
8. Завхан аймгийн сумын иргэн буюу хохирогч О.ад 2023 оны 01 дүгээр сарын 08, 09-ний өдүүдэд “сүү зарна” гэж 3 удаагийн гүйлгээгээр нийт 870000 төгрөгийг шилжүүлэн авсан ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн,
9. “” нэртэй фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан “сүү зарна” гэсэн зар нийтэлж, улмаар хохирогч Д.гаас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 250,000 төгрөгийг тоот дансанд шилжүүлэн авсан ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн,
10. “” гэх нэртэй фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан “Сүү зарна” гэсэн зарыг байршуулж улмаар хохирогч Б.аас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 300,000 төгрөгийг дугаартай дансаар шилжүүлэн авсан ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн,
11. Завхан аймгийн сумын иргэн О.д “адууны өрөөл мах зарна” гэж 2022 оны 12 дугаар сарын 29, 31-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр нийт 250,000 төгрөгийг шилжүүлэн авсан ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн,
12. Завхан аймгийн зарын нэгдсэн групп дээр “ийн ” гэх фейсбүүк хаягаас 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуурамч зар нийтэлж улмаар хохирогч М.гаас хэрэгт хамааралгүй М.ын, Б.ийн дугаарын дансаар дамжуулан 770,000 төгрөгийг шилжүүлэн авсан ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн,
13. аймгийн зарын группт “сүү, аарц зарна” гэсэн хуурамч зар байршуулж, улмаар хохирогч Ө.ээс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 146,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн Х.гийн ХААН банкны тоот дансаар шилжүүлэн авсан ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн,
14. аймгийн зарын группт “” гэсэн фейсбүүк цахим хаягаас “бяруу, даага зарна” гэсэн хуурамч зар байршуулж улмаар хохирогч Г.аас 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөгийг хэрэгт хамааралгүй иргэн Х.гийн ХААН банкны тоот дансаар шилжүүлэн авсан ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн,
15. аймгийн шуурхай зарын группт “тугал, бяруу, үхэр, ишиг зарна” гэсэн хуурамч зар нийтэлж улмаар хохирогч Б.гээс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 шилжүүлэн авсан ба хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг тус тус үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Нотлох баримтын талаар:
1. Хохирогч А.гийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /1-р хх-ийн 17-19-р хуудас/,
- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-р хуудас/,
- Б.*******ын эзэмшлийн Самсунг Ж5 маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 21-р хуудас/,
- Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 35 дугаартай зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 22-25-р хуудас/,
- Хохирогч А.гийн “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай хамаатны дүү “Фейсбүүк зар дээр хямдхан мал зарна гэсэн байна та авах юм уу” гэхээр нь зөвшөөрч дугаарыг нь асуутал гэсэн дугаар өгч холбогдож ярьсан юм. Тэгтэл 40 тугал 30 бяруу хямд зарна. Бяруу нь 300,000 төгрөг, тугал нь 200,000 төгрөг гэж байсан юм. Тэгэхээр нь бүгдийг нь худалдаж авна гэхэд ачих унааны түлшний мөнгө 400,000 төгрөг хийчих гэхээр нь хүү руу ярьж 400,000 төгрөг тоот дансанд шилжүүлсэн юм. Тэгтэл орой бяруу тугалуудыг 2 машинд хувааж ачаад гаргана гэж хэлсэн юм. Тэгээд өнөөх утас холбогдохоо байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29-р хуудас/,
- ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбарын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5890/30 дугаартай албан бичиг, иргэн ийн ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулга, /1-р хх-ийн 132-134-р хуудас/,
- ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбарын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5890/23 дугаартай албан бичиг, иргэн гийн ийн эзэмшилийн ХААН банкны дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 137-141-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын сэжигтэнээр өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “” нэртэй хуурамч фейсбүүк хаягаа ашиглан Хөвсгөл аймгийн сумын зар мэдээллийн грүпп дээр “сарлагийн тугал, бяруу, ишиг, хурга хямд зарна” гэсэн хуурамч зар мэдээлэл оруулж өөрийн дугаарын утсаар ярьж Чингэлтэй дүүргийн таван буудлын дэргэд байрлах “Өнө бар” нэртэй караоке баарны ресейпшин залуугийн данс руу 400,000 төгрөг шилжүүлж өнөөх залуу үйлчлэгч хүүхний данс руу шилжүүлж надад бэлнээр авч өгсөн юм.” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 43-46-р хуудас/,
2. Хохирогч М.ийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, /1-р хх-ийн 158-160-р хуудас/,
- Хохирогч М.ийн “...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай сумын нэг зүрх гэсэн фейсбүүк хаягт “” гэсэн хаягаас сарлагийн сүү их хэмжээгээр зарна гэсэн зар оруулсан байсан. Заранд тусгагдсан дугаарын утсаар холбогдож ярихад эрэгтэй хүн аваад “хаанахын сүү вэ” гэхэд “ аймгийн сумын урд тэрхийн Хандрагатын сүү” гэж хэлсэн. Аль хэр байгаа вэ гэж асуухад 1 тонн гаран бий 1кг сүүг 2800 төгрөг гэхээр тухайн үед нь хямд юм жаахан ашиг хараад заръя гэж бодоод одоо хэдийг шилжүүлэх вэ гэхэд 3,000,000 төгрөг шилжүүлчих сүүгээ аваад үлдсэн мөнгийг нь шилжүүлээрэй. Сая нэг эмэгтэй хүн яриад байгаа тэрийг болчихъё танд өгчихье гэж ярьсан. Тэгээд би тэр залууд чи тэгвэл сүүгээ наанаа Хангайдаа айлд жинлэж өгчих миний таньдаг айл байгаа гэж хэлсэн чинь би угаасаа орох ажилтай. суманд багшийнд очоод өгч авалцъя аймгийн сумаас сум 30-40 км ойрхон юм чинь би оройхон гаръя та эрт гараарай гэж хэлсэн. Би тэр залууд чи яагаад ингэж хямдхан зарж байгаа гэж асуусан чинь ажил явдал гарчхаад яаралтай мөнгөний хэрэг гараад бөөнд нь хямд зарж байгаа юм гэж хариулсан. Одоо яг мөнгө хэрэглэх гээд байна та мөнгөө хийчих гэхээр нь овогтой гэх хүний дансанд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19:23 минутад интернет банкаар гэсэн хаан банкны харилцах данснаас шилжүүлсэн. Шилжүүлснээс хойш 20 цагийн үед залгахад утас нь 2 удаа холбогдохгүй байсан. Орой 22 цагийн цаг өнгөрч байхад залгахадчиний утас яагаад холбогдохгүй байсан юм гэхэд хөдөө ойрхон гарсан юм гэж хэлсэн. Манай авгай эмнэлэгт хэвтэж байгаа энд ажилтай яваад байгаа дүү нь та маргааш 09 цаг өнгөрөөд гарахгүй юу би эндээс 10 цаг өнгөрөөгөөд гаръя гэсэн.Тэгээд өглөө нөгөө утас луу залгахад авч байсан бид нар гарах гэж байна гэсэн чинь за за гэж хариулсан. Манай нөхөр нэг хүнтэй Хөвсгөл аймгийн сумаас аймгийн суманд гэдэг багшийнд очиход сүү зарна гэдэг хүн манайд ирээгүй ёстой мэдэхгүй гэж хэлсэн. Замын гуанзад очиж хэсэг хүлээгээд хүнд залилуулснаа мэдсэн. Оройны 19 цаг хүртэл хүлээсэн. Завхан аймгийн ******* сумаас хүнээс асуухад овогтой гэж асуусан дугаартай хүн таних уу гэж лавлахад мэдэхгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-165-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын “...Энэ хэргийг бас би үйлдсэн нь үнэн. Би “” гэх хуурамч фэйсбүүк хаягаас “сүү зарна” гэж худлаа зар оруулж улмаар хохирогч ээс 3 сая төгрөг залилж авсан нь үнэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-р хуудас/,
3. Хохирогч Д.гийн гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 177-179-р хуудас/,
- Хохирогч Д.гийн “...Би 2022 оны 11 дүгээр сард өөрийн ашигладаг E нэртэй фейсбүүк хаягаар “” гэх фейсбүүк хэрэглэгчтэй бяруу, тугал, хурга зарна гэх зарын дагуу чатаар холбогдсон. Тэгээд тухайн үед чатаар олон тооны сарлаг үхрийн зураг явуулсан. Мөн дүрс бичлэгээр ярьсан болохоор итгэсэн. Тухайн үед фейсбүүк чатаар ярилцаж байхдаа 35 тугал, 40 бяруу худалдаж авахаар ярилцсан. Фейсбүүк чатаар том ачааны машины хажууд одоо энэ машинаар тугал бяруу ачуулаад гарах гэж байна. Шатахууны мөнгө болох 1,200,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би өөрийн ашигладаг Хаан банкны дугаарын данснаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мобайл банкаар дугаарын данс руу шилжүүлсэн. Тэр өдрийн маргааш нь нөгөө фейсбүүкээр харьцаж байсан хүн Хөвсгөл аймгийн суманд ороод ирсэн байна. Ахынх нь охин сургуульд явахаар болчхоод мөнгө хэрэг болоод байна ах нь охиныхоо дансыг явуулъя гэхээр нь би өөрийнхөө данснаас 800,000 төгрөг шилжүүлсэн. Уг өдрийн маргааш нь сумын Цагаан Бургасны даваанд гэх айлд хонож байна. Энд үхрүүдэд чинь айлаас өвс өгсөн өвсний мөнгө 200,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь мөн тухайн хүний явуулсан данс руу 200,000 төгрөгийг өөрийн хаан банкны данснаас шилжүүлсэн. Тэгээд би тухайн хүнийг үнэн зөв ярьж байгаа эсэхийг шалгаад Цагаан бургасны давааны ойролцоох айлуудыг хариуцдаг малын эмчээс гэдэг айл байдаг уу гэхэд байдаг гэсэн. гэдэг хоёр айл байдаг би хаана байдгийг сайн мэдэхгүй байна гэж хариулсан. Тэгтэл фейсбүүкээр харилцаж бяруу зарна гэсэн хүн утсаар залгаад Цагаан бургасны даваанаас үхрийг чинь туугаад рүү хөдөлсөн чи урдаас нь тосож ирж машинд ачилцаарай гэхээр нь урдаас нь машинтай очиход тааралдаагүй. гэх айлд очиход ямар нэгэн мал ачсан машин ирээгүй гэсэн. Тэгээд залилуулсан байна гэж бодсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185-186-р хуудас/,
- Хохирогч Д.гийн эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулга /1-р хх-ийн 18-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын “...Би мөн дээрх хаягаасаа тугал, бяруу зарна гэж худал зар оруулж, хохирогч Д.гаас нийт 2,200,000 төгрөгийг залилж авсан нь үнэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-р хуудасны ар талд/,
4. Хохирогч Ш.гийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл болон түүний ХААН банкны харилцах дансны хуулга /1-р хх-ийн 206-208-р хуудас/,
- Хохирогч Ш.гийн “...2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай сумын иргэн гэх эмэгтэй над руу залгаад хувийн хэдэн төгрөг надаас авах авцаатай байсан. би мөнгөөрөө сүү авах гэсэн юм гэж хэлэхээр нь өө надад дугаарыг нь өгчих би бас сүү авах хэрэгтэй байна гээд дугаар өгсний дагуу өөрийн эзэмшлийн дугаараас залгахад хүнд сүү зарна гэсэн тэр хүнтэйгээ яриад эргээд яръя гээд тасалсан. Удалгүй дугаараас залгаад Завхан аймгийн ******* сумын гэх газарт байдаг гэх хүн байна та сүүгээ ирж авна гэвэл 1 литр сүүг 2900 төгрөг тооцож аваарай жин хэмжүүр байхгүй шүү жин хэмжүүрээ авч ирээрэй 100 литр өгнө. Ирэхдээ 20,000 төгрөг аваад ирээрэй гэж хэлсэн. Би таны өмнө ярьсан хүнд сүү зарна гээд мөнгийг авсан байсан. Та тэр мөнгийг буцаагаад хийчих гээд гэх данс өгсөн. Би өөрийн данснаас мобайл банкаар 270,000 төгрөг шилжүүлсэн. Намайг гарахдаа яриарай гэж хэлсэн болохоор гарахдаа залгасан чиньоо эгчийнхээс юм авна аваад ирээрэй гэж хэлсэн. Жаахан байж байгаад эргээд залгасан чинь тэр нөхөроо хотод байгаа юм байна гээд болъё гэж хэлсэн. Би өшөө сүү байгаа юу гэхэд манай доод талын ахад 200 кг сүү байгаа асуугаад өгье гэж хэлсэн. Тэгснээ удалгүй залгаад хүнд зарна гээд мөнгийг нь авчихсан байна та мөнгийг нь буцаагаад шилжүүлчих би энэ ахаас аваад өгье гэж хэлсэн. Тэгээд гэх хүн рүү 580,000 төгрөг шилжүүлсэн. Утган дээр нь сүү гээд бичиж шилжүүлсэн. Тэгээд орой сумын төвөөс 19 цагийн үед хувийн машинтай гараад Завхан аймгийн ******* сумын Цэцүүхийн бригадын төвийн тэнд байхдаа дугаар луу залгаж ярихад одоо дөхөж байгаа юм байна Өндөр дэнжийн дээд талын аманд олон байшингууд байгаа тэнд очоод байж бай би өгсөөд очиж явна гэж хэлээд дахиж утсаа авахаа байсан. Тэр хавийн айлуудаас гэх хүнийг сурахад 2 хүн байдаг нэг нь хотод нөгөөдөх нь одоогоор гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Миний сурагласан айл тухайн гэх 2 айлын эхнэр лүү залгаж танайх сүү зарна гэсэн юм уу гэхэд үгүй гэж 2 айл нь хэлсэн. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. Нийт 850,000 төгрөг шилжүүлж хохирсон. Энэ асуудлаас болж цаг хугацаа, бензин шатахуунаар хохирсон. Би сумын төвөөс гараад 150 км явсан 15 литр шатахуун зарцуулсан. Фэйсбүүк хаягаар сүү зарна гэсэн зараар гэх хүнтэй чаталж дугаарыг нь авсан байсан. Тэгээд надаас мөнгө асуухад тухайн дугаарыг өгсөн. Профайл зураг нь улаан өнгийн шувуу суусан зураг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 212-р хуудас/,
- ийн ХААН банкны дугаартай, ийн ХААН банкны дугаартай данснуудын хуулгууд /1-р хх-ийн 218-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын “...Би нэртэй хуурамч фэйсбүүк хаягаас “сүү зарна” гэсэн зар оруулж хохирогч Ш.гаас 850,000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-р хуудасны ар тал/,
5. Хохирогч Г. ийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 224-226-р хуудас/,
- Хохирогч Г. ийн эзэмшлийн ХААН банкны дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 227-228-р хуудас/,
- Хохирогч Г. ийн “...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед “ нэг зүрх” гэсэн группт гэсэн цахим хаягаас сарлагийн сүү их хэмжээгээр зарна гэсэн байхаар нь гэсэн дугаар руу би өөрийнхөө 88291093 гэсэн дугаараас залгаж хэр хэмжээний сүү зарах юм гэж асуусан чинь 1 тонн гаран юм. 1 кг нь 2800 төгрөг гэж байгаа юм танд би 2700 төгрөгөөр өгнө гэсэн. Би тэр үед фейсбүүкээс зараа та устгачих би бөөнөөр нь авъя гэж хэлсэн. Маргааш буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цаг 14 минутад сайхан гэсэн хүний ХААН банкны гэсэн данс руу сүүний мөнгө 1,610,000 төгрөг шилжүүлж залилуулсан. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагаас хойш нөгөө дугаар нь холбогдохгүй болсон. аймгийн суманд очоод орой л гэмт хэрэг юм байна гэж мэдсэн. сумын төвөөс 8880 ХӨҮ гэсэн дугаартай фургон автомашинтай явсан. Жолооч Б. гэдэг хүн байгаа. Би тухайн автомашиныг 380,000 төгрөгөөр хөлсөлж явсан. Миний нийт хохирол 1,990,000 төгрөгийн хохирол гарсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-235-р хуудас/,
- Гэрч Б.ын “...2023 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө над руу Г. утсаар залгаад та аймгийн сум явж өгөөч хөлс хэдэн төгрөг байх бол гэж асуусан. Би 380,000 төгрөг болно доо гэж хэлсэн. Тэгтэл гэсэн ХААН банкны данс руу 380,000 төгрөг шилжүүлсэн. Би Г.тай хамт аймгийн сум руу хоёулаа яваад очсон. Г. нь нөгөө сүү явуулсан хүн рүү утсаараа залгаад байсан. Эхлээд утсаа аваад яриад би аймгийн суман дээр ирсэн байна гэж хэлсэн байсан. Хэсэг болсны дараа дахиад залгасан чинь утас нь холбогдохгүй болсон. суман дээр өглөө 10 цаг болж байхад очсон. Орой 18 цаг өнгөртөл хүлээсэн. Тэгээд утас нь холбогдохгүй болоод буцаад сумандаа ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 237-238-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын “...Энэ асуудал дээр би “” нэртэй хуурамч фэйсбүүк хаягаасаа мөн сүү зарна гэх зар оруулж хохирогч Г.ээс 1,610,000 төгрөгийг дансаар авч залилсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-р хуудасны ар тал/,
6. Хохирогч Л.ын бичгээр гаргасан гамт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 01-07-р хуудас/,
- Хохирогч Л.ын “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн фэйсбүүк зарын хаягуудаар би өөрөө “Улаанбаатар хот руу шуудайтай мод ачуулна” гасан зар оруулсан. Тухайн өдөр намайг зар тавихад коммент хэсэгт 94978716 утасны дугаар тавьсан байхаар нь найзын хүсэлт өгч би өөрөө 20 цаг 23 минутад 94978716 дугаар руу өөрийн 91783366 дугаараас залгахад нэг эрэгтэй дуудлага авч “хэдээр ачуулах вэ” гэхэд нь манай энд 1 шуудай түлээг 1500 төгрөгөөр ачдаг гэсэн чинь гарал байгаа юм уу гэхээр нь гарал нь оны дараа шийдэгдэнэ оны дараа л ах нь ачуулна гэсэн утсаа салгасан. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 10 цаг 14 минутад над руу залгасан байсан. 10 цаг 16 минутад эргээд залгатал өө би таны модыг 1200 төгрөгөөр ачья машинаа танай хашаанд аваачаад тавьчихья гэхээр нь чи яах гэж байгаа юм гэхэд авгай хүүхэд хотод байгаа шинэ оноос өмнө харина танай наанаас жижиг машин олдох уу гэхээр нь олдоно гэж хэлсэн. За тэгвэл та тээврийн хөлс 550,000 төгрөг эхлээд шилжүүлчих би Завхан аймгийн Улиастай хотоос гарах гэж байна гээд овогтой гэсэн дансыг өгөхөөр нь тухайн мөнгийг эхнэр ий дугаартай данснаас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 02 минут 03 секундэд 550,000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. Тэр өдрийн 15 цаг 49 минутад дохихоор нь 15 цаг 50 минутад залгаж ярихад Завхан аймгийн сумын төвд дугуйгаа янзлуулж байна. Орой 17 цаг 39 минутад Завханы ******* суманд ирсэн хоол идээд сууж байна. Та надад 140,000 төгрөг шилжүүлээч 2800 төгрөгөөр 50 литр сүү авах гэсэн юм гээд овогтой гийн дугаартай данс өгөхөөр нь мөн адил эхнэрийн данснаас шилжүүлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11-12-р хуудас/,
- ХААН банкны дугаарын данснаас дугаарын дансанд 140,000 төгрөгийг, дугаарын данснаас дугаарын данснаас дугаарын дансанд 550,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /2-р хх-ийн 5-6-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын “...Би Л. гэх хүний оруулсан зарын дагуу түүнтэй холбогдож худал зүйл хэлээд түүнээс 690,000 төгрөгийг авчихсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-р хуудасны ар тал/,
7. Хохирогч Д.гийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 28-30-р хуудас/,
- Хохирогч Д.гийн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Facebook зарын групп дээр эм ямаа авна гэж зар тавьсан. Удалгуй 80178481 гэх дугаараас зарын дагуу ярьж байна гэж хэлээд Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас ярьж байна. Би 1000 гаран ямаатай хэдэн тооны ямаа зарах гэж байгаа юм гэхээр нь би авья гэж хэлээд 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сайхан сумаас Хөвсгөл рүү ямаагаа очиж үзэх гэж явсан юм аа. Тэгээд Хөвсгөл явж очоод Жаргалант сум руу машинд суух гэхэд жижиг тэрэг явахгүй цас ихтэй байгаа том машин явна гэсэн. Тэгээд машин явахгүй болохоор нь Хөвсгөлд хоноод маргааш өглөө нь ямаа өгөх залуу залгаад манай туслах малчин нас барчихлаа урьдчилаад гэр бүлд нь мөнгө өгөх гэсэн юм 600,000 төгрөг хэрэгтэй байна гээд надад гэх нэртэй дугаарын данс явуулахаар нь би 600,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө дансанд хийгээд ярих гэхэд дугаар нь холбогдохгүй болсон. Тэгэхээр нь би өөрийгөө залилуулсан гэж бодоод цагдаагийн газарт хандсан. Намайг залилсан хүнийг би мэдсэн. Намайг анх залилахдаа овогтой нэрээр залилсан. Жинхэнэ нэр нь болохоор овогтой гэх хүн намайг залилсан байсан. Би гомдолтой байна. Энэ залилсан 600,000 төгрөг дансаар шилжүүлсэн, замын зардалд 500,000 төгрөг нийт 1,100,000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 38-р хуудас/,
- Хохирогч Д.гийн ХААН банкны тоот дансны хуулга /2-р хх-ийн 32-р хуудас/,
- Ц.ын ХААН банкны дугаартай дансны хуулга, /2-р хх-ийн 42-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын “...2023 оны 02 сарын эхээр шиг санагдаж байна. Завхан аймгийн зарын групп дээр нэг үл таних хаягаас “200 эм ямаа авна” гэх нийтлэл явж байхаар нь утасны дугаар руу нь холбогдож яриад “ямаа авах юм уу” гэж асуухад авна гэсэн. Би 200 ямаа гэж түүнд хэлэхэд “авъя хаана байгаа юм” гэхээр нь Хөвсгөл аймгийн Жаргаланд суманд байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн нөхөр бид хоёр яваад очъё гэж хэлснийхээ дараа хэсэг чимээгүй байж байснаа Хөвсгөл аймагт ирчихлээ гэж над руу утсаар залгаж хэлсэн. Би хариуд нь ямаа авах юм бол 600,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэр эмэгтэй дансаа гэхээр нь би тухайн үед аймагт согтуу явж байхдаа нэг дэлгүүр лүү ороод худалдагчид нь хандаж “би таны дансаар мөнгө авчихъя та дансаа өгөөч” гэж гуйгаад дансыг нь нөгөө ямаа авах эмэгтэй рүү явуулахад 600,000 төгрөг шилжүүлсэн байсан. Би дансаа ашиглуулсан болохоор тэр үл таних эмэгтэйд 20,000 төгрөг өгсөн. Би тухайн үед Дархан-уул аймагт өдөр болгон л архи ууж байсан. Архи уух гэж л тухайн хүнд худлаа хэлж мөнгө авсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43-45-р хуудас/,
8. Хохирогч О.ийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол,
мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 47-48-р хуудас/,
- Хохирогч О.ийн эзэмшлийн гар утаснаас 80178481, , 94978716 дугааруудтай холбогдсон эсэх талаар гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 50-53-р хуудас/,
- Завхан аймгийн сум дахь Хаан банкны тооцооны төвийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23/07 дугаартай албан бичиг, М.ий эзэмшлийн ХААН банкны дугаартай дансны хуулга, Д.ийн эзэмшлийн ХААН банкны дугаартай дансны хуулга /2-р хх-ийн 56-58-р хуудас/,
- Юнител ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05-01/1151 дугаартай албан бичиг, албан бичгийн хавсралт, /2-р хх-ийн 61-р хуудас/,
- Мобиком Корпораци ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4/1251 дугаартай албан бичиг, албан бичгийн хавсралт /2-р хх-ийн 64-р хуудас/,
- Хохирогч О.ийн “...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед дугаарын утас руу залган зарах гэж байгаа сүү байгаа юу гэхэд талыг нь зарчихсан байгаа одоо 700 кг сүү үлдсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод авах уу гэхэд би хүргэж өгье гэж надад хэлсэн юм. ...э гэсэн эзэмшигчтэй тоот данс руу шилжүүлээрэй сүү ачиж байгаа жолооч нь байна гээд нийт 500,000 төгрөгийг шилжүүлгүүлсэн. ...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 10 цаг өнгөрч байхад дугаарын утаснаас залгаад машины бөгс эвдэрчихсэн юм шиг байна би машиныхаа бөгсийг задалж үзчихээд өөр рүү чинь ярья гэж хэлсэн. Өдөр 12 цаг өнгөрч байхад машиныхаа бөгсийг бүтнээр нь солихгүй бол болохгүй байна би таньд автомашины сэлбэг зардаг хүний дансыг өгье та энэ хүн рүү 370,000 төгрөг шилжүүлчих тэгээд сүүнийхээ мөнгөнөөс хасаад бодчихъё гэж хэлсэн. ...Тэгсэн 94978716 дугаарын утаснаас Улаанбаатар хотоос ярьж байна би автомашины сэлбэг зардаг хүн ******* сум руу сэлбэг дайх хүн нь ирчихсэн байна та миний данс руу мөнгөө хийхгүй бол би машины бөгсийг нь өгөхгүй гэж хэлсэн. 80178481 дугаараас гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээд би тухайн данс руу нь 370,000 төгрөгийг шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 68-69-р хуудас/,
- Гэрч М.ий: “...би гэсэн данс эзэмшдэг, энэ данс миний нэр дээр байдаг байгаа, бараг нэг жилийн өмнөөс манай ээж ашиглаж байгаа, манай ээж ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 73-р хуудас/,
- Гэрч Б.ийн “...тэр залуу 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед та дансаа өгчихөө би төлбөр тооцоогоо хийх гэсэн юмаа гэхээр нь надад данс байхгүй охиныхоо картыг ашигладаг юмаа карт нь надад байгаа гэсэн чинь та тэр дансаа өгчих гэхээр нь би э охиныхоо Хаан банкны дансыг хэлээд тэр данс руу нөгөө залуу чинь дансны дугаар авч яваад хэсэг хугацааны дараа мөнгө орно гэж хэлсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа сүү гэсэн утгатай 250,000 төгрөг орж ирсэн. Тэгээд байж байсан чинь 16 цагийн үед сүү гэсэн утгатай 250,000 төгрөг дахиж орж ирсэн. Тэгтэл нөгөө залуу та миний хийсэн мөнгийг аваад өг гэхээр би орой 18 цагийн үед төрийн банкны АТМ-ээс охины гэсэн данснаас 450,000 төгрөг тэр залууд авч өгсөн. Тэгээд тэр залуу мөнгөө аваад гарч яваад шөнө 00 цаг өнгөрч байхад орж ирж хоноод маргааш нь гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 77-78-р хуудас/,
- Гэрч Д.ийн “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн үед дахиж орж ирээд дахиж бантан авсан. Тэгээд тэр мөнгөө бэлэн хийсэн. Тэгээд надаас эгчээ та карттай бол картаа түр хэрэглүүлээч дансаа хэлээч би хүнээс сэлбэгийн мөнгө шилжүүлж авах гэсэн юмаа гэхээр нь би нэг их юм санахгүй дансаа хэлээд өгсөн чинь тун удалгүй миний дансанд 370,000 төгрөг орж ирсэн. Би мөнгө орж ирлээ гэсэн чинь нөгөө хүн эгчээ гараад мөнгө аваад өгчих гэхээр нь гараад АТМ-ээс 360,000 төгрөг авч өгсөн, намайг та 10,000 төгрөгөө өөртөө үлдээ та сүү авч уугаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 81-82-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын “...Би Завхан аймгийн ******* сумын зарын группт “сүү зарна” гэж мөн худал зар оруулж улмаар хохирогч О.аас 870,000 төгрөгийг залилаад авчихсан нь үнэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-р хуудасны ар тал/,
9. Хохирогч Д.гийн гаргасан гэмт харгийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 99-р хуудас/,
- Хохирогч Д.гийн эзэмшлийн Самсунг-А32 маркийн гар утаснаас дугаарт холбогдсон эсэх талаар гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 101-102-р хуудас/,
- Завхан аймгийн сум дахь ХААН банкны тооцооны төвийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23/08 дугаартай албан бичиг, хавсралт, А.гийн эзэмшлийн ХААН банкны дугаартай дансны хуулга /2-р хх-ийн 105-107-р хуудас/,
- Хохирогч Д.гийн “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед сумын фейсбүүк зарын группт сүү, цагаан идээ их хэмжээгээр бөөндөнө гэсэн зарын дагуу дугаарын утсаар холбогдож 1 тонн сүү авахаар болсон юм. Тухайн хүн надад аймгийн сумаас ярьж байна маргааш гэхэд машинд ачаад явна та эхлээд бензиний мөнгө болох 250,000 төгрөгийг дугаар дансанд шилжүүлчих тэгээд сүүгээ авч очоод сүүний мөнгөнөөсөө 250,000 төгрөгийг суутгаад бодчихно гэж хэлсэн юм.Тэгэхээр нь би 250.000 төгрөгийг ХААН банкны тоот А. гэсэн эзэмшигчтэй дансанд шилжүүлсэн. ...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ...би хүлээгээд 18 цаг өнгөртөл залгаад утсаа авахгүй байсан. Тэгээд би залилуулчихсан юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 114-р хуудас/,
- Гэрч Д.ын “...Манай эхнэр холбогдож асуухад аймгийн суманд байгаа 1 тонн сүү бэлэн байгаа гэж ярьж байсан. Тэгээд 1 тоннн сүү авахаар болсон. Тэгсэн тухайн хүн бензиний мөнгө 250,000 төгрөг шилжүүлээрэй гээд манай эхнэрт тоот данс өгсөн. Манай эхнэр тухайн данс руу нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 250,000 төгрөг шилжүүлсэн. тоот дансны эзэмшигч нь А. гэсэн эзэмшигчтэй ХААН банкны данс байсан. Тухайн сүү зарна гэсэн хүн одоо гарах гэж байна гэж тухайн оройноо ярсьсан. Тэгээд маргааш нь ирээгүй манай эхнэр залгаад эхлээд утсаа авч манай эхнэртэй ярьж байгаад сүүлдээ утсаа авахаа больсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 116-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын “...Би “” гэх фэйсбүүк хаягаасаа мөн цахим сүлжээнд “сүү зарна” гэж зар оруулаад Д. гэдэг хүн холбогдохоор нь түүнд худлаа ярьж 250,000 төгрөгийг залилаад авчихсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-р хуудасны ар тал/,
10. Хохирогч Б.ын бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 134-135-р хуудас/,
- Завхан аймгийн сум дахь Хаан банкны тооцооны төвийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23/15 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Б.ийн эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулга, А.гийн эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулга /2-р хх-ийн 143-145-р хуудас/,
- Хохирогч Б.ын “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Манпал овоо 27-17 тоот гэртээ байж байхдаа фэйсбүүк дээр “” гэх хаягтай хүн Завхан аймаг зарын групп дээр “сүү зарна хөдөө байгаа, очиж авна гэсэн хүнд хямдхан өгнө” гэсэн утгатай зар байхаар нь би тухайн хүнтэй утасны дугаараар холбогдож сүү байгаа юу нийт хэдэн литр сүү байгаа вэ гэж асуухад 1.5 литр сүү, 300кг аарц, 200 кг өрөм байгаа... гэж хэлэхээр нь би очиж авъя хаана байгаа вэ асуухад аймгийн суманд сумын төв дээр очиж авахаар байгаа гэж хэлсэн. ...Тухайн сүү зарна гэсэн хүн дугаараас миний 99912043 дугаар луу залгаж угаасаа ирж байгаа биз дээ хө яаралтай мөнгөний хэрэг болчихлоо 300,000 төгрөг урьдчилгаа шилжүүлчих гэж хэлэхээр нь би өөрийн төрсөн ах болох луу тухайн хүнийг залгуулж яриултал манай ах тухайн хүнтэй холбогдож ахад таньдаг хүмүүсийнх нь нэр хэлж байгаад тухайн хүний дугаартай гэх тоот данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би суманд очоод тухайн хүн рүү залгаж асуух гэтэл тухайн хүн утсаа авахгүй байж байгаад олон залгасны эцэст утсаа авч ярьж сүү цагаан идээ нь хаана байгааг асуутал тамгын газрын даргын гэрт байгаа гэж хэлэхээр нь ойр орчмын тамгын газрын даргын гэрийг нь заалгуулж очиж тамгын газрын даргын хүнтэй уулзаж асуутал ямар нэгэн сүү байхгүй, гэсэн утасны дугаар мэдэхгүй залилуулсан байна би мэдэхгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 151-153-р хуудас/,
- Гэрч Б.ийн “...2023 оны 01 дүгээр сарын 05-06-ны өдрийн үед аймгийн сумын зарын групп дээр 1 тонн 500 кг үхрийн сүү зарна гэсэн зар байсныг манай найз гэгч олж хараад сүү авахаар боллоо урьдчилгаа 300,000 төгрөг шилжүүлээд сүүгээ ав гээд байна надад бэлэн мөнгө алга байна чи шилжүүлээд өгөөч гээд гэсэн данс руу миний гэсэн данснаас 300,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд мөнгөө шилжүүлчхээд сүү зарна гэсэн хүн рүүгээ ярьтал сумын төв дээр хурлын гэх айлаас сүүгээ аваарай гэж тай ярьсан байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 155-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын “...Тиймээ үнэн. Би бас л дээрх байдлаар Б. гэх хүнээс 300,000 төгрөг залилсан нь үнэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-р хуудасны ар тал/,
11. Хохирогч Р. ийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 173-174-р хуудас/
- Хохирогч О.ийн эзэмшлийн ХААН банкны дугаар дансны хуулга /2-р хх-ийн 177-р хуудас/,
- Хохирогч О.ийн эзэмшлийн Нокиа ХЮ-400 маркийн гар утаснаас дугаарт холбогдсон эсэх талаар гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 178-182-р хуудас/,
Завхан аймгийн сум дахь ХААН банкны тооцооны төвийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23/06 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Э.ын эзэмшлийн ХААН банкны 5037252257 тоот дансны хуулга, Б.ийн эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулга /2-р хх-ийн 185-189-р хуудас/,
- Хохирогч О.ийн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би сумын фейсбүүк зарын группд адууны мах авна гэсэн зар байршуулан өөрийн 98637808 дугаарыг бичсэн байсан юм. Тэгсэн тухайн өдөр зарыг оруулсны дараа дугаарын утаснаас манай нөхөр тэй ярьсан байсан. Адууны өрөөл мах байна аймгийн суманд байгаа би сумаас замын машин харж байгаад дайгаад явуулъя одоо 200,000 төгрөг шилжүүлээд махаа авах үед үлдсэн мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр надад ийм зүйл боллоо одоо данс нь ирнэ гээд би өөрийн ХААН банкны Мобайл банкаар 5037252257 дугаарын гэсэн эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. ... Тэгээд дугаарын утаснаас миний утас руу дахин залган би сумын Шатахуун түгээх станц дээр ирчихсэн байна бензиний мөнгөгүй болчихлоо би данс явуулъя та энэ данс руу 50,000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би дугаарын утаснаас дугаартай клонк гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь би тухайн ирсэн данс руу нь 50,000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг, /2-р хавтас, 196-р хуудас/
- Гэрч Б.ийн “...Тухайн хүн надад эхлээд 200,000 төгрөг шилжүүл махаа очихоор үлдсэн мөнгөө өгчихнө биз гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд дансыг нь асуухад мессежээр явуулъя гээд утсаа тасалсан юм. Тэгсэн миний утсанд мессежээр 5037252257 тоот дансны дугаар ирэхээр нь би эхнэрт хэлж байгаад тухайн данс руу нь 200,000 төгрөг шилжүүлсэн ...Тэгээд манай эхнэр тоот данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн гэж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 198-р хуудас/,
- Гэрч Б.ын “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр таксинд явж байхад Баянбүрдийн тойргоос нэг хүн суугаад Драгон руу хүргүүлсэн. Тэгээд би картаа алга болгосон таны данс руу мөнгө шилжүүлээд авъя гэсэн. Тэгэхээр нь миний картны хугацаа дууссан гээд өөрийн охин Б.тэй ярьж байгаад данс руу 50,000 төгрөг шилжүүлж авсан. Би тухайн хүнд 30,000 төгрөг хариулж өгөх ёстой байсан. Тэгээд өөрт байсан 25,000 төгрөгөө тухайн хүнд хариулж өгөхөд болно гээд аваад буусан. Манай охины дансанд орсон гүйлгээний утга дээр махны мөнгө гэсэн утгатай гүйлгээ хийгдсэн байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 202-203-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын “...О. гэх хүн адууны мах авна гээд өөрөө зар оруулсан байхаар нь би түүнтэй холбогдож худлаа ярьж 250,000 төгрөгийг нь залилж авсан нь үнэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-р хуудасны ар тал/,
12. Хохирогч М.гийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 229-230-р хуудас/,
- Хохирогч М.гийн эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулга /2-р хх-ийн 233-р хуудас/,
- Завхан аймаг дахь ХААН банкны тооцооны төвийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5495/0082/23 дугаартай албан бичиг, түүний хавсралт, М.ын эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулга, Б.ий эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулга, /2-р хх-ийн 240-244-р хуудас/,
- Завхан аймаг дахь ХААН банкны тооцооны төвийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5495/0087/23 дугаартай албан бичиг, түүний хавсралт 2 ширхэг сиди диск /2-р хх-ийн 246-249-р хуудас/,
- Хохирогч М.гийн “...2023 оны 02 дугаар сарын 05-нд өглөөний 13 цаг 43 минутын орчимд Завхан аймгийн нэгдсэн зар группд гийн гэх фейсбүүк хаягаас тавигдсан “Сарлагийн сүү зарна утас 80670092” гэсэн дугаартай зарын дагуу холбогдож 254 литр сүүний урьдчилгаа болох 250,000 төгрөгийг М. гэх хүний ХААН банкны тоот дансанд 2023 оны 02 дугаар сарын 05-ны 10 цаг 47 минутад сүүний үнэ гаас гэх утгаар шилжүүлсэн. Мөн өдрийн орой нэмж 186 литр сүү авахаар тохиролцож 520,000 төгрөгийг 20 цаг 20 минутад э гэх хүний ХААН банкны тоот дансанд сүүний үнэ гэх утгаар шилжүүлж нийт 770,000 төгрөгийг би өөрийн ХААН банкны тоот данснаасаа интернет банкаар шилжүүлсэн.” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 4-р хуудас/,
- Гэрч М.ын “...2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай дүү М.******* нь миний ХААН банкны тоот данс, дансны дугаар, карт, картын нууц үгтэй хамт бичиж авсан. 4-5 хоногийн дараа надад картыг маань эргүүлэн өгсөн. Би гийн гэх нэртэй фейсбүүк хаягийг мэдэхгүй байна. Надад зар оруулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 18-19-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын “...Би прокурорын тогтоолын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Хохирогчоос уучлалт гуйя” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 31-32-р хуудас/,
13. Хохирогч Ө.гийн бичгээр гаргасан гэмт харгийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 49-50-р хуудас/,
- Хохирогч Ө.гийн “...Би аймгийн сумын төвд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн зарын группээс сүү, аарц зарна гэсэн зарын дагуу 80178481, дугаарын утсаар холбогдож ярьж тохироод дугаарын дансанд 146,000 төгрөг шилжүүлээд сүү аарцаа авах гэтэл 80178481, дугаарын утас холбогдохгүй болохоор нь би өөрийгөө залилуулсан байна гэж бодоод Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 55-56-р хуудас/,
- Хохирогч Ө.гээс гаргаж өгсөн “” фейсбүүкийн хэрэглэгчээс зар оруулсан талаарх 3 хуудас баримт /3-р хх-ийн 58-60-р хуудас/,
- Хохирогч Ө.гийн эзэмшлийн ХААН банкны дугаартай данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3-р хх-ийн 61-р хуудас/,
- аймаг дахь ХААН банкны салбарын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5135/091 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Х.гийн эзэмшлийн ХААН банкны дугаар дансны хуулга /3-р хх-ийн 65-68-р хуудас/,
- Гэрч Х.гийн “...манай бааранд Б. гэдэг 35 орчим насны эрэгтэй сүүлийн үед ирж үйлчлүүлдэг болсон. Тэгээд тухайн 2023 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр манай баараар орж ирж үйлчлүүлээд 180,000 төгрөгийн тооцоо хийхээр болоод тухайн өдрөө бэлэн 100,000 төгрөгийг өгчхөөд үлдсэн 80,000 төгрөгийн тооцоонд нь өөрийн хэрэглэж байсан гар утсаа барьцаанд үлдээчхээд миний тухайн ХААН банкны дугаартай дансны дугаарыг аваад маргааш би үлдсэн мөнгөө шилжүүлнэ гээд явсан. Тэгээд маргааш нь буюу буюу 2023 1 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагийн үед миний дансанд 146,000 төгрөгийн орлого орж ирсэн. Тэгээд байж байтал миний гар утас руу залгаад би таны данс руу 146,000 төгрөг шилжүүлчихлээ. Би Улаанбаатар хотоос бараа авахаар юм захиалсан юм та 40,000 төгрөгийг нь шилжүүлээд өгөөч гээд дансны дугаар хэлсэн. Тэгэхээр нь би тухайн данс руу өөрийнхөө данснаас 40,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлсэн мөнгөнөөс үлдэгдэл 20000 төгрөг орчим үлдсэн байсныг тухайн өдрийн орой манай баар луу орж ирээд юм худалдаж аваад дуусгасан. Надад өөрийгөө гэж танилцуулсан хүний зургийг нь харахад М.******* гэдэг хүн мөн байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 73-75, 94-р хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р хх-ийн 90-91-р хуудас/,
- аймаг дахь ХААН банкны салбарын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 5135/135 дугаартай албан бичиг, Ө.гийн эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулга /3-р хх-ийн 100-101-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын “...Би 2023 оны 01 сарын сүүлээр аймгийн зарын групп дээр өөрийн ашигладаг “” гэх фэйсбүүк хаягаас “сүү, аарц зарна” гэх утгатай зар оруулж дугаараа үлдээсэн юм. Тэгтэл нэг хүүхэн холбогдоод сүү авъя гээд байхаар нь би аймгийн суманд байна гэхэд нааш нь явуулчих мөнгийг нь данс руу чинв хийчихье гэж байсан. Би тухайн үед аймагт Сутай гэх бааранд өртэй байсан учир баарны эзэн гэх эмэгтэйн дансыг аймгийн эмэгтэйд хэлж сүүний мөнгө гэж 146,000 төгрөгийг шилжүүлэн авсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 107-108-р хуудас/,
14. Хохирогч Г.ын бичгээр гаргасан гэмт харгийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 112-113-р хуудас/,
- Хохирогч Г.ын “...Би аймгийн сумын төвд ажлын байран дээрээ байхад зарын группт “” гэсэн чат хаягнаас бяруу, даага зарна гэхээр нь 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 80178481, дугаарын утсаар холбогдож ярьж тохироод дугаарын дансанд 100,000 төгрөг шилжүүлээд бяруу даагаа авах гэтэл 80178481, дугаарын утас холбогдохгүй болохоор нь 2023 оны 1 дүгээр сарын 29-ний дахин гар утасны 80178481, дугаар луу залгахад миний дугаарыг авахгүй байсан болохоор намайг залилсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 118-119-р хуудас/,
- Хохирогч Г.аас гаргаж өгсөн “” фейсбүүкийн хэрэглэгчээс зар оруулсан талаарх 3 хуудас баримт /3-р хх-ийн 121-123-р хуудас/
- аймаг дахь ХААН банкны салбарын 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 5135/090 дугаартай албан бичиг, Х.гийн эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулга /3-р хх-ийн 128-131-р хуудас/
- Гэрч Х.гийн “...Манай бааранд гэдэг 35 орчим насны залуу 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр үйлчлүүлж байгаад 100,000 төгрөгийн тооцоо хийхээр болоод миний дугаарын дансанд 100,000 төгрөг шилжүүлсэн. ...Би өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай бааранд орж ирэхээр нь чи ямар учиртай мөнгө над руу шилжүүлсэн юм над руу цагдаагаас яриад байна гэтэл гараад зугтаасан юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 138-139-р хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /гэрч Х.гийн дансыг ашигласан гэж өөрийгөө танилцуулсан хүн буюу М.ыг таньж олуулсан тухай/ /3-р хх-ийн 154-157-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын “...Би 2023 оны 01 сарын сүүлээр аймагт Сутай баарнаас архи авч уух гэхэд мөнгөгүй болчихоод байсан юм. Тэгээд өөрийн ашигладаг хуурамч хаяг буюу гэх нэртэй фэйсбүүк хаягаас аймгийн зарын групп дээр “бяруу, даага зарна ” гэх зар нийтэлж улмаар нэг үл таних хүн надтай холбогдож бяруу, даага авахаар болсон. Тэгэхээр нь би баарны эзэн гийн дансыг явуулаад энэ данс руу 100,000 төгрөг шилжүүлчих гэхэд шилжүүлсэн байсан. Би д бол хүнээс мөнгө залилж авсан талаараа хэлээгүй. Хүнээр мөнгө хийлгүүлчихье гэж хэлдэг байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 170-171-р хуудас/,
15. Хохирогч Б.*******ийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 181-р хуудас/
- Хохирогч Б.*******ийн “...2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр манай хөрш айлын залуу гэсэн дугаарын утастай монголын тугал бяруу, үхэр, ишиг, хурга олноор зарна гэх зар байна чи үзэхгүй юу тугал нь 250,000 төгрөг, буруу нь 300,000 төгрөгөөс олноор авбал ярина гэж байна гэж хэлсэн. Би дугаарын утас руу залгаад та үхэр зарах юм уу гэж асуухад тиймээ би үхэр зарна тугал, бяруу нийлсэн 51 тооны үхэр байгаа аймгийн суманд байгаа. Сумаасаа 24 км зайтай би Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэг дээр хүн сахихаар ирсэн ирээд 3 хоночихлоо гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би үхрийн чинь зургийг нь үзье гэхэд хөдөө сүлжээ байхгүй үхрийн зураг байхгүй байгаа гэхээр нь би итгээд та ах тавьсан зараа устгачих би худалдаж авъя гэхэд тэр хүн за би тавьсан зараа устгачихъя ах нь өөр хүнд зарахгүй гэж хэлсэн. 2023 оны 1 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд утсаар яриагүй 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө тэр хүн над руу залгаад за ахын дүү үхэр авах хэвээрээ юу ах нь эмнэлэг дээрээ хүнээ сахиад байж байна эмчилгээний мөнгө дутаад байна чи ах руугаа урьдчилгааны мөнгө 800,000 төгрөг хийчих эмчилгээний мөнгө дутаад байна гэхээр би итгээд 1,000,000 төгрөг хийчихье гэж хэлээд тэр хүн манай эхнэрийн данс байгаа юм тэр лүү хийчих би эхнэр лүүгээ утсаар яриадахъя гээд утсаа салгасан. 1 цаг орчмын дараа над руу залгаад ахын дүү мөнгөө хийсэн үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би данс чинь ирээгүй байна гэхэд 94978716 дугаарын утаснаас 5055216330 тоот данс ирсэн. Тэгээд би 5055216330 дугаарын данс руу 1,000,000 төгрөг шилжүүлчхээд би тэр хүн рүү залгаад би мөнгөө хийчихлээ ах гэж хэлэхэд за за ойлголоо орчихлоо гээд утсаа салгасан. Утаснууд руу залгаад авахгүй болохоор нь аймаг дахь Цагдаагийн газарт очиж уулзахад та мөнгө анх шилжүүлсэн газар болох цагдаагийн газартаа очиж гомдол гарга гэж хэлсэн. Тэгээд би Өвөрхангай аймаг руу явсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 184-185-р хуудас/
- Гэрч Л.-ын “...2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дүү Б.******* надад дүү нь аймгийн сумаас хүнээс 51 тооны бяруу авахаар болсон юм. Та надтай хамт явчих гэхээр нь тэгье гээд бид хоёр Өвөрхангай аймгийн сумаас 13 цагийн үед аймаг руу үхэр авах хүн рүүгээ залгаад нөгөө хүн нь утсаа авахгүй байсан. Бид хоёр машиндаа хоночхоод өглөө эрт дүү ******* нөгөө үхэр авах хүн рүүгээ залгаад бас утас аваагүй. Тэгээд дүү ******* бид хоёр залилуулсан гэдгээ мэдээд дүү аймгийн Цагдаагийн газар дээр очиж уулзсан чинь хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар шалгах юм байна гэж хэлээд бид хоёр Өвөрхангай аймаг руу явсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 187-р хуудас/,
- Гэрч Б.ийн “...2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Дархан сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ихэр могой” худалдааны төв дээр гар утасны лангуун дээрээ ажиллаж байхад улаан дээлтэй бор царайтай хөдөөгийн бололтой эрэгтэй хүн ирээд гар утас худалдаж авахаар ярилцаж гар утас сонирхож байгаад Самсунг ЭС-7 маркийн гар утас бэлэн мөнгөөр худалдаж авсныхаа дараа миний лангууны хажууд сууж байгаад чиний данс руу 1,000,000 төгрөг хийлгээд авчихмаар байна гэхээр би хөдөөгийн хүн болохоор карт байхгүй юм байна гэж бодоод туслахаар шийдээд тэгээрэй гэж хэлсэн чинь за одоо тэгвэл чиний данс руу мөнгө хийлгэж авна гээд миний дансыг утсаар ярьсан хүн рүүгээ явуулсан. Тэгээд 1 цаг орчмын дараа миний дансанд 88999929 гэсэн утгатай нэг сая төгрөг орж ирсэн. Ингээд би уг улаан дээлтэй хүнийг дагуулж гараад хажуу талын ХААН банкны АТМ орж миний дансанд орж ирсэн 1,000,000 төгрөг авч уг хүнд өгөөд тоолж аваарай гэж хэлээд би гарч ажил руугаа орсон” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 191-192-р хуудас/,
- Өвөрхангай аймаг дахь ХААН банкны салбарын 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 5135/028 дугаартай албан бичиг, Б.ийн эзэмшлийн 5055216330 тоот дансны хуулга /3-р хх-ийн 196-197-р хуудас/,
- Өвөрхангай аймаг дахь ХААН банкны салбарын 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 5135/046 дугаартай албан бичиг, АТМ-465-ийн байршил тогтоосон тухай /3-р хх-ийн 200-201-р хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /гэрч Б.ээр дансыг нь ашигласан хүнийг таньж олуулсан тухай/, /3-р хх-ийн 214-218-р хуудас/,
- Шүүгдэгч М.*******ын “...Надад огт үхэр байхгүй ээ. Би хохирогчид худлаа ярьсан юм. Би Б.******* гэх хүнээс 1,000,000 төгрөг авсан. Тухайн мөнгөөр Самсунг Эс-7 маркийн гар утсыг 140,000 төгрөгөөр, үлдэгдлийг нь архи уусан. Мөн Од нэртэй баарны дефузерийг би хагалчихаад уг мөнгөнөөсөө төлсөн гэх мэтээр үрэгдээд дууссан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 237-238-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, дээрх мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэхэд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирол шаардахгүй бөгөөд гэмт этгээд бусдын эд хөрөнгийг “цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”-аар төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч М.******* нь фэйсбүүк зарын групп ашиглан хохирогч нарт “сүү, аарц зарна, тугал, бяруу, даага зарна” гэх мэтээр тус тус итгүүлэн өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч буй үйлдэл нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар үйлдсэн залилах гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.
Шүүгдэгч М.******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт үргэлжилсэн үйлдлүүдээр бусдын эд хөрөнгийг залилсан болох нь тогтоогдож байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч М.******* нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч М.*******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч нарт 13,036,000 /арван гурван сая гучин зургаан мянга/ төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч М.******* нь хохирогч нарын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Уг хэрэгт зарим нэр бүхий хохирогч нар нь өөрсдийн шилжүүлсэн үндсэн хохирлоос гадна худалдаж авна гэсэн сүү, аарц, тугал, бяруу зэргээ өөрсдөө очиж авахаар өөр аймаг сумаас өөр аймаг сум руу явсан тээврийн хөлс, шатахууны зардал зэргээ нэхэмжилсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан хохирлын талаарх бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад тээврийн хөлс, шатахууны зардалтай холбоотой хохирогч Г.ийн “...Жолооч Б. гэдэг хүнийг тээврийн хөлс 380,000 төгрөгөөр хөлсөлж явсан.” гэдэг нь гэрч Б.ын “...2023 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө над руу Г. утсаар залгаад та аймгийн сум явж өгөөч хөлс хэдэн төгрөг байх бол гэж асуусан. Би 380,000 төгрөг болно доо гэж хэлсэн. Тэгтэл гэсэн ХААН банкны данс руу 380,000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 237-238-р хуудас/ болон хохирогч Г.ийн эзэмшлийн ХААН банкны дугаартай данснаас 2023.01.17-ны өдөр дугаарын данс руу “бензин өдрийн хөлс” гэсэн утгаар 380,000 төгрөг шилжүүлсэн баримт бүхий хуулга /1-р хх-ийн 228-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул уг хохирлыг нэмж гаргуулах нь зүйтэй байна.
Харин бусад нэр бүхий хохирогч нарын үндсэн хохирлоос гадна уг гэмт хэрэгтэй холбоотой гарсан тээврийн хөлс, шатахууны зардалтай холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлүүдийг нь хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.*******оос нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч М.*******оос 13,416,000 /арван гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.д 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, хохирогч М.эд 3,000,000 /гурван сая/ төгрөг, хохирогч Д.д 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг, хохирогч Ш.д 850,000 /найман зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Г.д 1,990,000 /нэг сая есөн зуун ерэн мянга/ төгрөг, хохирогч Л.т 690,000 /зургаан ерэн мянга/ төгрөг, хохирогч Д.д 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг, хохирогч О.ад 870,000 /найман зуун далан мянга/ төгрөг, хохирогч Д.д 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Б.ад 300,000 /гурван зуун мянга/ төгрөг, хохирогч О.д 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, хохирогч М.д 770,000 /долоон зуун далан мянга/ төгрөг, хохирогч Ө.д 146,000 /нэг зуун дөчин зургаан мянга/ төгрөг, хохирогч Г.ад 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, хохирогч Б.*******т 1,000,000 /нэг сая/ төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгч М.******* “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Учруулсан хохирлоо төлнө гэдгээ өнөөдрийн энэ шүүх хуралдаанд оролцож байгаа Б.******* болон бусад хохирогч нарт хэлж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Иймд надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт тухайн хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй дүгнэлт, хандаж буй хандлага, гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдлуудыг хамааруулна.
Шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.******* урьд нь Завхан аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 826 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн болох “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 87-99-р хуудас/
Дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгч М.******* нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн байх бөгөөд сүүлд үйлдсэн гэмт хэрэгт буюу Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс үргэлжлүүлэн дахин өмнөх гэмт хэрэг үйлдсэн аргаараа нэр бүхий 15 /арван тав/ хохирогчийн эд хөрөнгийг залилан авсан байна.
Мөн хохирогч нарын эд хөрөнгийг залилж авсан атлаа нэр бүхий хохирогч нарыг өвлийн хүйтэн цагт өөр аймаг сумаас өөр аймаг сум руу тээврийн хөлс төлүүлж цаг хугацаа, шатахуун зардлаар дахин хохироож байгаа нь өөрийн хууль бус үйлдэлдээ гэмшсэн шинжгүй үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлагыг илэрхийлж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 185 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар уг хугацааг хорих ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Мөн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн Самсунг Жи-5 маркийн гар утас, Нокиа маркийн гар утас зэргийг тус тус Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгож, Юнител компаний , 89260004, 80670092, 80670093, 8864.... /30505972 серийн дугаартай, үндсэн дугаарын сүүлийн 4 орон нь мэдэгдэхгүй болсон/ дугаар бүхий 5 ширхэг сим картын үүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, АТМ-465-ын зураг, бичлэг бүхий 1 ширхэг CD дискийг хэргийн хамт хадгалахаар тус тус шийдвэрлэлээ.
Дээрх хоёр ширхэг гар утсыг Ихмөрөн-Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.маа 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2345617200164 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “Самсунг жи-5” маркийн 2016 оны хуучин гар утас 50,000 төгрөг, Нокиа маркийн хуучин гар утас 45,000 төгрөг” гэж тус тус үнэлсэн байна. /1-р хх-ийн 36-37-р хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр, 36.2 дугаар, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч ******* овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******тын 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс цагдан хоригдсон 185 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заааснаар шүүгдэгч М.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч М.*******оос 13,416,000 /арван гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.д 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, хохирогч М.эд 3,000,000 /гурван сая/ төгрөг, хохирогч Д.д 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг, хохирогч Ш.д 850,000 /найман зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Г.д 1,990,000 /нэг сая есөн зуун ерэн мянга/ төгрөг, хохирогч Л.т 690,000 /зургаан ерэн мянга/ төгрөг, хохирогч Д.д 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг, хохирогч О.ад 870,000 /найман зуун далан мянга/ төгрөг, хохирогч Д.д 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Б.ад 300,000 /гурван зуун мянга/ төгрөг, хохирогч О.д 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, хохирогч М.д 770,000 /долоон зуун далан мянга/ төгрөг, хохирогч Ө.д 146,000 /нэг зуун дөчин зургаан мянга/ төгрөг, хохирогч Г.ад 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, хохирогч Б.*******т 1,000,000 /нэг сая/ төгрөг тус тус олгуулж, нэр бүхий хохирогч нарын дээрх гэмт хэргийн улмаас учирсан тээврийн хөлс, замын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.*******оос нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Юнител компаний , 89260004, 80670092, 80670093, 8864.... /30505972 серийн дугаартай, үндсэн дугаарын сүүлийн 4 орон нь мэдэгдэхгүй болсон/ дугаар бүхий 5 ширхэг сим картын үүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, АТМ-465-ын зураг, бичлэг бүхий 1 ширхэг CD дискийг хэргийн хамт хадгалсугай.
8. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Самсунг Жи-5 маркийн гар утас 1 ширхэг, Нокиа маркийн гар утас 1 ширхгийг тус тус улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ