Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 133/ШШ2020/00101

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай Халиун сумын 4-р баг Чацранд оршин суух Жалайр овогт ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг, Халиун сумын 4-р баг Хамар замын өвөлжөөнд оршин суух Б.Мт холбогдох

Халиун сумын 4-р баг “Хамар замын өвөлжөөг” Б.Мын хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч Б.М, гэрч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  миний бие 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 27 тоот шийдвэрээр Халиун сумын 4-р баг “Хамар замын өвөлжөөг” 60 жилийн хугацаагаар эзэмших гэрчилгээ авсан юм. Үүнээс хойш уг өвөлжөөг эзэмшин тасралтгүй бууж ирсэн. Гэтэл 2019 онд отор хийж яваад өвөлжөөндөө буух гэхэд манай өвөлжөөн дээр Б.М гэдэг айл буусан. Зуны гаргасан хөр байхгүй бүгдийг нь авсан байгаа. Бэлчээр байхгүй талхлаад дууссан байгаа юм.

Ингээд миний өвөлжөөг чөлөөлж өгөхгүй хэл амаар доромжлоод байгаа тул “Хамар замы өвөлжөөг” Б.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжэ

Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ын нэхэмжлэлтэй Б.Мт холбогдох Говь-Алтай аймгийн Халиун сумын 4-р багт байрлах “Хамар замын өвөлжөө”-г эзэмших эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардсан буюу Б.Мын хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч Г.Х-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мт холбогдуулан Говь-Алтай аймгийн Халиун сумын 4-р багт байрлах “Хамар замын өвөлжөө”-г Б.Мын хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч  нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 27 тоот шийдвэрээр Халиун сумын 4-р баг “Хамар замын өвөлжөөг” 60 жилийн хугацаагаар эзэмших гэрчилгээ авсан юм. Үүнээс хойш уг өвөлжөөг эзэмшин тасралтгүй бууж ирсэн. Гэтэл 2019 онд отор хийж яваад өвөлжөөндөө буух гэхэд манай өвөлжөөн дээр Б.М гэдэг айл буусан байна. Иймээс уг өвөлжөөг Б.Мын хууль бус эзэмшилээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М нь тус өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Д.Гын нэр дээр 2016 оны 06 дугаар сарын 27-нд гарсан юм.  нь Чацран багт байх өвөлжөөндөө 1 жил гаруй буугаагүй миний бие мөнгө төгрөгөө өгөөд Д.Гоос худалдаж авсан тул энэ жил Хамар замын өвөлжөөнд буусан юм. Нэхэмжлэгч  нь өөрийн дагавар охин Б.Б-д өгсөн өвөлжөө, хаваржааны үнэ 6.000.000 төгрөгийг 2 жилийн хүүний хамт буцаан өгч намайг хохиролгүй болгосон цаг өвөлжөөг нь чөлөөлж өгнө гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч  нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар захирамжаар “Хамар замын өвөлжөө” 0.2 га газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшижээ.

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай шийдвэрийн Говь-Алтай аймгийн Халиун сумын 4-р багт байх “Хамар замын өвөлжөө” 0.2 га газрыг  эзэмших эрхтэй болох нь тогтоогдсон буюу Хамар замын өвөлжөө, Ямаан усны хаваржааг ын эзэмшигчээр тогтоосон заалтыг хүчингүй болгох тухай А/62 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх тул  нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

           Хэрэгт 2016 оны 06 сарын 27-ны өдөр Ц.Ц, Д.Г нарын байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг гэрээ нь хууль зөрчиж байгуулсан буюу хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж шүүх дүгнэлээ.

 

              Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “...Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ...” гэж зааснаар  нь хүсэл зоригийнхоо дагуу Халиун сумын 4-р баг “Хамар замын өвөлжөөг 60 жилийн хугацаагаар Халиун сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 27 тоот шийдвэрээр дагуу хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшсэн байна. Харин Ц.Ц, Д.Г нарын хувьд хүсэл зоригийн илэрхийлэлээ илэрхийлсэн боловч эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ аваагүй байна.      

              Тодруулбал үл хөдлөх буюу газар эзэмших эрхээ шилжүүлэхээр гэрээ байгуулж байгаа бол нэг талд уг эд хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхтэй этгээд байх ёстой гэтэл Ц.Цд уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээ хууль ёсоор шилжээгүй буюу уг эрхийн гэрчилгээг 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Халиун сумын Засаг даргын 27 дугаар захирамжийн дагуу  эзэмших эрхтэй байх тул  нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч байна. Иргэний хуулийн 39.1-д зааснаар иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэний үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ гэж тодорхойлсон байгаагаас хүсэл зоригоо илэрхийлэгч иргэн өөрөө хэлцэл хийх агуулга байна. Иргэний хуулийн 62.1-д зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэснээс үзэхэд мөн хүсэл зоригоо илэрхийлэгч өөрөө хэлцэл хийх тухай дээрх агуулгыг баталсны зэрэгцээ төлөөлөгчид эрх олгосноор төлөөлөгч хэлцэл хийж болохыг хуульчилжээ. Иймд хууль ёсны эзэмшил Хүрэлбаатарт байхад эзэмших эрхгүй этгээд болох Ц.Ц нь эзэмших эрхгүй эд юмсын талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, эзэмших эрхтэй этгээдийн зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийж Д.Год худалдсан нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

              ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эрх зүйн хувьд дүгнэхэд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг “...Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй...” гэж заасан үндэслэл байх тул түүний гаргасан шаардлага нь эрх зүйн үндэслэлтэй байна.

              Иймд “Хамар замын өвөлжөө”-г Б.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

              Хариуцагч Б.М татгалзалдаа Хүрэлбаатар надыг    нь гэрээний нэг тал болж гэрээ байгуулаагүй бөгөөд хууль бус үйлдэл хийгээгүй тул уг өвөлжөөний үнэ 6.000.000 төгрөгийг төлөх боломжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг “.. Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй...” гэж, 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан Ц.Цаас өвөлжөөний үнэ 6.000.000 төгрөгийг хохирлын хамт нэхэмжлэх эрхтэй байна.

      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Халиун сумын 4-р багт байрлах “Хамар замын өвөлжөө”-г Б.Мын хууль бус эзэмшилээс чөлөөлүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид ын төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хариуцагч Б.Маас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН