| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0157/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/161 |
| Огноо | 2023-08-30 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,
Уëñûí ÿëëàã÷ М.Мөнхтайван,
Ø¿¿ãäýã÷ Д нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð
Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ÿëëàõ дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овгийн Д-ийн Д-т холбогдох 2326002660178 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, регистрийн дугаар .........., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ........ сумын .. дүгээр багийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ... овгийн Д-ийн Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ.
Шүүгдэгч Д нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Өвөрхангай аймгийн ..... сумын ..дуг.........Toyota aqua” маркийн автомашины шилийг чулуу шидэн хагалж 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харъяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 3, 23 хуудас/,
Хохирогч Ц.А-ийн “...2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд би гэртээ байж байсан чинь манай хашааны хаалгыг хүн нүдээд байхаар нь би 2 давхрын цонхоор харсан чинь нэг танихгүй хүн хаалга нүдээд байгаа харагдсан. Тэгээд хаалга онгойлгохгүй болохоор тэгсэн юм уу хашаан дотор байсан миний машин руу газраас чулуу аваад нилээн хэдэн удаа шидээд байхаар нь би гэрийнхээ хоёр давхрын балконы цонхоор өөрийн гар утсаар бичлэг хийсэн. Тэгээд тэр хүн нэг машинд суугаад яваад өгсөн. Гараад машинаа харсан чинь жолоочийн талын толь, мөн талын ар талын суудлын цонх, мөн талын хаалга, арын багажны шил зэрэг хагарсан байхаар нь цагдаа руу дуудлага өгсөн. Тухайн “.......” маркийн автомашин миний нэр дээр бүртгэлтэй байдаг. 2023 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотоос хүнээс 13000000 орчим төгрөгөөр худалдан авч байсан. Би тухайн хүнийг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй. Миний автомашины эвдрэл гэмтэлд үнэлгээ хийсэн 1000000 төгрөгийн хохирол гарсан, уг хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 37 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 07/14 дугаартай “толь /баруун/ хагарсан, 300000 төгрөг, хаалганы салхины шил /баруун хойд/ хагарсан, 120000 төгрөг, хаалга /баруун хойд/ хонхойж зурагдсан, 30000 төгрөг, багажны хаалга хонхойсон 30000 төгрөг, багажны шил хагарсан 250000 төгрөг, шууд зардлын дүн 730000 төгрөг, шууд бус зардлын дүн 270000 төгрөг, нийт зардлын үнэ 1000000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 11-12 хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан гар утасны бичлэг бүхий DVD1 ширхэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д нь хохирогч Ц.А-д хохиролд 1000000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ... овгийн Д-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.А-д 1000000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утасны бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....овгийн Д-ийн Д-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..... овгийн Д-ийн Д-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.А-д 1,000,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утасны бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ