| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2019/00387/И |
| Дугаар | 133/ШШ2020/00047 |
| Огноо | 2020-01-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 133/ШШ2020/00047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот *** дүүрэг, 0 тоотод оршин суух *** овогт Т.Нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймаг, ***сумын *** багийн *** тоотод оршин суух *** овогт Н.Мид холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэcнийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Н /онлайнаар/, хариуцагч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Н миний бие 2008 оны 01 дүгээр сарын 24-нд Н.Мтой гэрлэлтээ батлуулж байсан бөгөөд 2009-2019 он хүртэл ямар ч холбоогүй тус тусдаа амьдарч байгаа. Охин Т.Э одоо 11 настай. Охиноо аав Т, ээ Ц нарт 2009 онд салахдаа үрчлүүлсэн. 10 жилийн хугацаанд мэдээ орсон цагаас нь хойш нэг ч удаа уулзаж байгаагүй, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх талаа ямар нэгэн туслалцаа өгч байгаагүй. 2009 онд салахдаа би өөрийн эцэг эхийн бэлдэж өгсөн эд зүйлсээ талыг нь авч явсан. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй 10 жилийн хугацаанд тус тусдаа байсан мөн би эх хүний хувьд үр хүүхдээ тэжээх, амьдрал ахуйгаа сайжуруулахаар ямарваа зээл тусламж үйлчилгээнд хамрагдахад Н.Мийн нэр нь бичиг баримт дээр цуг байдаг учир зээл тусламж үйлчилгээнд хамрагддаггүй тиймээс гэрлэлтээ албан ёсоор хуулийн дагуу цуцлуулах хүсэлтэй байна. Энэ хүн нь тус орон нутгийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахдаа салахгүй гэж бичсэн байсан. Мөн захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулья гэхээр өргөдлөө бичиж гарын үсгээ зурахгүй байгаа. Иймд шүүхээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Н.М шүүх хуралдааны тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Т.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Т.Н нь Н.Мид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Н.М нар 2008 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр гэр бүл болж, эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Тэдний дундаас 2008 оны 03 дугаар сарын 02-ны өдөр охин Энхжин төрсөн боловч 2010 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Г.Т, Р.Цэцгээ нарт үрчлүүлсэн болох нь 0390386 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар нотлогдож байна.
Шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Моос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Нөд олгох зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээрзүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар *** овогт Т.Н /РД:***/, *** овогт Н.М /РД:Д***/ нарын Говь-Алтай аймгийн ***сумын 2008 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн *** дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Нэхэмжлэгч, хариуцагч нар эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Моос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Нөд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Түвшинтөрд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН