Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 130/2020/00979/И |
Дугаар | 001/ХТ2022/00511 |
Огноо | 2022-04-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2022/00511
“,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Баян-Өлгий
салбарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/01113 дугаар шийдвэртэй,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 212/МА2021/00004 дүгээр магадлалтай,
“,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох
,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нараас 2017.02.15-ны өдрийн 291400436927 дугаар зээлийн гэрээний үүрэгт 25,844,213.36 төгрөг, Е,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нараас 2017.08.23-ны өдрийн 291400461526 дугаар зээлийн гэрээний үүрэгт 26,326,728.13 төгрөг, нийт 52,170,941.47 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ний гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хурметхан, хариуцагч ,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,ий итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,гийн өмгөөлөгч А.Базар, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Баян-Өлгий салбараас хариуцагч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нараас 2017.02.15-ны өдрийн 291400436927 дугаар зээлийн гэрээний үүрэгт 25,844,213.36 төгрөг, Е,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нараас 2017.08.23-ны өдрийн 291400461526 дугаар зээлийн гэрээний үүрэгт 26,326,728.13 төгрөг, нийт 52,170,941.47 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/01113 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ители ахбахты овогт ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ээс 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн 291400436927 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 25,844,213.36 төгрөг, хариуцагч Ители ахбахты овогт ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, , Секел азан овогт ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нараас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 291400461526 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 26,326,728.13 төгрөг, нийт 52,170,941.47 (25,844,213.36+26,326,728.13) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, банкны Баян-Өлгий аймаг дахь Баян-Өлгий салбарт олгож, нэхэмжлэгч банкнаас хариуцагч ,,,,,,,,,,,,д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Н,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р баг Ховд гол ,,,,,,,,,,,тоот байршилтай Y-02130010,,,,,, улсын бүртгэлийн дугаартай 130 м.кв талбайтай, зургаан өрөө бүхий өвлийн сууц, мөн ,,,,,,,,,,ийн эзэмшлийн 031300428 нэгж талбарын гэр бүлийн хэрэгцээний 672 м.кв талбайтай газар, ,,,,,,,,,,,,,,ний өмчлөлийн улсын бүртгэлийн Г-02130058,,,,, дугаартай , Өлгий сумын 2-р баг, “Цагаан эрэг” хаягт байршилтай 0313010,,, нэгж талбарын гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газар, ,,,,,,,,,,ыт, ,,,,,,,,,,,, нарын өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11-р “Бүркит” баг, ,,,,,,,,,, а тоот хаягт байршилтай, Y-02130053,,,, улсын бүртгэлийн дугаартай 250.26 м.кв талбайтай, хоёр давхар амины сууц мөн ,,,,,,,,,,,,,ын эзэмшлийн 031304122 нэгж талбарын Өлгий сумын 4-р баг, МСҮ-ийн төвийн зүүн талд байршилтай, гэр бүлийн хэрэгцээний 572 м.кв газар, ,,,,,,,,,,,,,ий өмчлөлийн улсын бүртгэлийн Г-0213006939 дугаартай, Өлгий сумын 11-р баг Бүркит ,,,,,,,,, тоот хаягт байршилтай 125.13 м.кв талбайтай үйлчилгээний подвалын хэсгийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгө болох 46-,,,,,,, БӨА улсын дугаартай Toyota Ist маркийн машин, гэрийн эд хогшлоор хангуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, банкны Баян-Өлгий аймаг дахь Баян-Өлгий салбарт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418,805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас улсын тэмдэгтийн хураамжид 418,805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,, банкны Баян-Өлгий аймаг дахь Баян-Өлгий салбарт олгож шийдвэрлэжээ.
3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 212/МА2021/00004 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/01113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,ы гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,135.00 төгрөгийг, хариуцагч ,,,,,,,,,,,,,ий гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,788.00 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.02-ны өдрийн 130/ШШ2020/01113 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.18-ны өдрийн 212/МА2021/00004 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг тус тус зөрчсөн тухайд: Хэрэгт цугларсан 291400436927 дугаар зээлийн гэрээг нэг талаас зээлдүүлэгч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК, нөгөө талаас зээлдэгч Е,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2017.08.23-ны өдөр 60 сарын хугацаатай байгуулсан. Өөрөөр хэлбэл зээлдэгчид 2020.02.10-ны өдрийн байдлаар гэхэд уг зээлийн гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн байх, мөн хэрэгт цугларсан 291400461526 дугаар зээлийн гэрээг нэг талаас зээлдүүлэгч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК, нөгөө талаас зээлдэгч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2017.02.15-ны өдөр 36 сарын хугацаатай байгуулсан бөгөөд зээлдэгчид 2022.08.23-ны өдрийн байдлаар гэхэд уг зээлийн гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг, хүүгийн хамт төлсөн байх үүрэг тус тус хүлээсэн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас зээлдэгч нарт хандаж зээл төлөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсний эцэст 291400436927 дугаар зээлийн гэрээг 2019.11.11-ний өдөр, 291400461526 дугаар зээлийн гэрээг 2019.11.20-ны өдөр нэг талын санаачлагаар цуцалсан болохыг зээлдэгч нарт мэдэгдсэн ба энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5-д заасанд нийцсэн. Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,,,,,,,,ий зүгээс ийнхүү банкнаас нэг талын гэрээ цуцалсныг зөвшөөрч байгаа.
4.2. 291400436927 дугаар зээлийн гэрээнээс 2019.11.11-ний өдрийн байдлаар 20,518,217 төгрөг, 291400461526 дугаар зээлийн гэрээнээс 2019.11.20-ны өдрийн байдлаар 18,072,114 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК 2019.11.11, 20-ны өдөр хүртэлх зээлийн үлдэгдэл 38,590,331 (20,518,217+18,072,114) төгрөг болон тухайн өдөр хүртэл бодогдсон хүүг зээлдэгч нараас нэхэмжлэх ёстой. Гэтэл “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК зээлийн гэрээг өөрсдөө нэг талын санаачлагаар цуцалчихсан боловч зээлийн гэрээний үлдэгдэл 38,590,331 (20,518,217 + 18,072,114) төгрөгт өнөөдрийг хүртэл хүү бодож ирснийг зөвшөөрөхгүй. Гэрээ цуцлагдсаны дараа ямар нэгэн зээлийн гэрээ нэмж байгуулагдаагүй, хүү тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байхад анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,ий хувьд 291400436927 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 20,518,217 төгрөгийн тал хувь болох 10,259,109 төгрөг, 291400461526 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 18,072,114 төгрөгийн гуравны нэг хувь болох 6,024,038 төгрөг буюу 16,283,147 төгрөгийг төлөх боломжтой болохоо анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Харин үндсэн зээлд бодогдсон хүүгийн хувьд ,,,,,,,,,,,,, болон түүний эхнэр асан ,,,,,,,,,,,, нар хамтын амьдралтай байсан хугацаанд (шүүхээс гэрлэлтээ цуцлуулах хүртэл) банкнаас зээлдэж авсан мөнгөөр Арзан, Малчин төв, Перизант гэсэн 3 супермаркет ажиллуулахад хөрөнгө оруулалт хийсэн.
4.3. Эдгээр супер маркетууд тус хэргийн зохигчид болох ,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,, нараас шалтгаалж дампуурсан тул банкнаас авсан зээлийг хугацаандаа төлж чадаагүй. Цаашдаа ч гэсэн уг үлдэгдэл төлбөрүүдийг төлөхөд бэрхшээлтэй, зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг хураалгаж болзошгүй байдал үүсээд байна. Тиймээс хариуцагч ,,,,,,,,,,,,,, хүүгийн хэмжээнд маргаж, шүүхээс бууруулж багасгаж өгөхийг хүссэн. Нэг үгээр хэлбэл, ,,,,,,,,,,,,,,,,,ний хувьд 291400436927 болон 291400461526 дугаар зээлийн гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрт тус бүрт нь хүү болгож 1,000,000 төгрөгийг нэмж, нийт 18,283,147 төгрөгийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлийн шаардлагаас 18,283,147 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч, харин нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 7,802,324 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 291400461526 дугаар зээлийн гэрээ болон хуульд заасны дагуу зээл төлөх үүрэг хүлээсэн, тээврийн хэрэгслээ барьцаанд тавьсан байсан ,,,,,,,,,,,,гээс үлдэгдэл төлбөрийг хүүгийн хамт төлөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 108 дугаар зүйл, 126-128 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглээгүйд гомдолтой. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Уг гомдлыг хариуцагч ,,,,,,,,,,,,,, дэмжиж оролцов.
5. Нэхэмжлэгч тал “хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,ий гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр магадлалыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ий хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Баян-Өлгий салбараас хариуцагч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,844,213.36 төгрөг, хариуцагч Е,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нараас 26,326,728.13 төгрөг, нийт 52,170,941.47 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,,нээс 2017.02.15-ны өдрийн 291400436927 дугаар зээлийн гэрээний үүрэгт 25,844,213.36 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас 2017.08.23-ны өдрийн 291400461526 дугаар зээлийн гэрээний үүрэгт 26,326,728.13 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч ,,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь зээлээ төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгө болох суудлын авто машин болон гэрийн эд хогшлоор хангуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
8. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нар нь 2017.02.15-ны өдөр 291400436927 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Е,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нар нь 2017.08.23-ны өдөр 291400461526 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг сарын 2.3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан. Зээлийн барьцаанд Н,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын өмчлөлийн 130м/кв талбайтай 6 өрөө өвлийн сууц, 672 м.кв газрын хамт, ,,,,,,,,,,,,,,,ний өмчлөлийн 25,13 м.кв талбайтай үйлчилгээний подвал, өмчлөх газрын хамт, ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын өмчлөлийн 250,26 м.кв талбайтай хоёр давхар амины сууц, 572 м.кв эзэмших эрхтэй газрын хамт, мөн 46-,,,, БӨА улсын дугаартай Тоуоta Ist суудлын тэрэг, өмчлөх эрхтэй 700 м.кв газар, гэрийн эд хогшил зэрэг барьцаа хөрөнгө барьцаалсан. Зээлдэгч нар нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкнаас удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээг цуцалж байна. ... 291400436927 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 20,518,216.74 төгрөг, хүү 4,819,628.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 506,368.51 төгрөг, нийт 25,844,213.36 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нараас, 291400461526 дугаар барьцаат зээлийн гэрээний хувьд 2018.07.26-ны өдрөөс 2020.09.01-ний өдөр хүртэл 768 хоног хугацаа хэтэрсэн тул үндсэн зээлийн үлдэгдэл 18,072,113.85 төгрөг, хүү 8,079,864.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 174,749.30 төгрөг, нийт 26,326,728.13 төгрөгийг хариуцагч Е,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нараас нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү...” гэсэнд,
хариуцагч ,,,,,,,,,,,, “...Эдгээр зээлийг авах үед ,,,,,,,,,,,,,,,н бид хоёр гэр бүл байсан, ,,,,,,,,,,,,,,,н “банк заавал гэр бүлийн хүнийг хамтран эзэмшигчээр гарын үсэг зуруулах ёстой гэж байна, зээлийн барьцаанд миний аав, ээжийн байшинг барьцаалж байгаа юм чинь чамд ямар ч эрсдэлгүй. Бид зээлээ төлж чадахгүй бол банк барьцааны хөрөнгө буюу бидний байшинг л авна” гэж намайг гуйсан. Тухайн үед би эхнэр нь байсан учраас гарын үсгээ зурсан. 2017 оны 02 дугаар сард авсан 35,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд аавын минь надад гэрлэхээс өмнө авч өгсөн машиныг тавина гэсэн... ,,,,,,,,,,,,,,,н “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК барьцааны гэрээнд үл хөдлөх хөрөнгөөс гадна туслах чанарын хөдлөх хөрөнгийг зүгээр үзэмжийн чанартай бичүүлээрэй, хөдлөх хөрөнгө бол барьцаа болохгүй гэсэн. Тэгээд би дэлгүүрт байгаа бараа болон чиний машиныг бичүүлсэн” гэсэн... “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нэхэмжлэлдээ миний Тоуоtа-Ist маркийн 46,,,,, БӨА дугаартай машин барьцаанд байгаа гэж бичсэн нь үндэслэлгүй. Би машинаа 2019 оны 12 дугаар сард ,,,,,,,,,,,,,, гэх хүнд худалдсан бөгөөд “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эдийн засагчаас машин барьцаанд байгаа эсэхийг лавлахад “барьцаанд байхгүй, сүүлд 20,000,000 төгрөгийн зээл авахад барьцааны гэрээг өмнөх зээлтэй нэгтгэхдээ чиний машин бичигдээгүй...” гэсэн... Зээлээр авсан хөрөнгийг ,,,,,,,,,,,,,,,н, аав, ээжийн хамт зарцуулсан, би нэг ч төгрөг аваагүй ... гэр бүл салахад охин бид хоёр тэдний хөрөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Бүх үл хөдлөх хөрөнгө, дэлгүүр, нарийн боовны цех, бусад хөрөнгө мөнгө нь аав, ээж, ,,,,,,,,,,,,,,,н гуравт үлдсэн, Одоо гэр бүлээ албан ёсоор цуцлуулж салсан учир банкны зээлийн асуудал нь надад ямар ч хамаагүй...” гэж,
хариуцагч ,,,,,,,,,,,,,,,н “...миний эцэг, эхийн зүгээс ,,,,,,,,,,,,,,, бид хоёрын бизнесийг дэмжих зорилгоор 35,000,000 төгрөгийн зээл гаргуулж өгсөн. ,,,,,,,,,,,, бид хоёр уг мөнгөөр супермаркет нээн ажиллуулах болон дэлгүүрийн доторх эд барааг авахад зарцуулсан. Дараа нь уг бизнесийн эргэлтийн хөрөнгийг сайжруулахын тулд 20,000,000 төгрөгийн зээлийг нэмж авсан. Эдгээр зээлийг авахад олон барьцаа хөрөнгө шаардлагатай байсан, миний эцэг, эх болон бусад хүмүүс бидний төлөө өөрсдийн эд хөрөнгүүдийг барьцаалан байж дээрх зээлийг авч өгсөн... Гэтэл удалгүй ,,,,,,,,,,,, бид хоёрын хооронд үл ойлголцох асуудлууд гардаг болсон. ,,,,,,,,,,,, дээр дурдсан хөрөнгө буюу зээлийн талыг хариуцах ёстой. “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сард холбогдох зээлийн гэрээнүүдийг цуцалж 44,323,640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас энэ удаа 52,170,941.47 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Учир нь дээр дурдсанчлан гэрээ цуцлагдсан байхад нэхэмжилж буй мөнгөн дүн өсөх ёсгүй. ,,,,,,,,,,,, бид хоёр банкнаас зээлээр авсан мөнгийг бизнест хөрөнгө оруулж 3 дэлгүүр ажиллуулсан боловч ашиг олоогүй дампуурсан, хүүхдийн тэтгэлгийг арай гэж төлж байгаа тул зээлийн өөрт холбогдох хэсгийг биелүүлэхэд бэрхшээлтэй байгаа. Иймд үндсэн зээлд бодогдсон зээлийн хүүг 50 хувиар багасгаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ цуцлагдах өдөр хүртэл бодогдсон үндсэн зээлийн үлдэгдлээс өөрт ногдох хэсэг 12,863,499 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 900,000 төгрөг, нийт 13,763,4 төгрөгийг хуваарь гаргаж төлж өгье. “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас нэхэмжилж буй 52,170,941.47 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй...” гэж,
хариуцагч ,,,,,,,,,,,, “...,,,,,,,,,,,,,,,н ,,,,,,,,,,,, хоёр 20,000,000 төгрөгийн зээл авах үед би хамтран эзэмшигчээр гарын үсэг зурсан... надтай холбоотой 20,000,000 төгрөгийг “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК анх нэхэмжлэхдээ 2019.11.11-ний өдөр гэрээгээ цуцлаад 22,438,864,5 төгрөг нэхсэн. Дараа нь шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дахиад нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Надад холбогдох 22,438,864 төгрөгийн нэмэгдсэн хүүг бодоод 6,761,591 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Би сар болгон 5,000,000 төгрөгөөр төлөхөөр хүсэлт гаргаж байна. Харин 52,170,941 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй... “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, тэр үед зээлийн барьцаанд 3 супермаркет ажиллуулна гээд баахан барьцаа хөрөнгө тавьсан байна. Тэрийг бид нар ч анзаараагүй... Нэхэмжлэгч байгууллага гэрээ цуцлагдсанаас хойш хүү бодсоныг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргажээ.
9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч 2017.02.15-ны өдрийн 291400436927 дугаар гэрээний дагуу 35,000,000 төгрөг, 2017.08.23-ны өдөр 291400461526 дугаар гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч нараас 291400436927 дугаар гэрээний дагуу авсан 35,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 14,481,783.26 төгрөг, хүүд 15,719,771.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 400,752.52 төгрөг, нийт 30,602,307.11 төгрөгийг төлсөн ба 2018.09.18-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, 291400461526 дугаар гэрээний дагуу авсан 20,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 1,927,886.15 төгрөг, хүүд 6,581,078.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 90,004.26 төгрөгийг төлж, 2018.07.26-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн, энэ талаар зээлдүүлэгчээс удаа дараа мэдэгдэж байсан боловч зээлдэгч нар зөрчлөө арилгаагүй байх тул нэхэмжлэгч гэрээг дангаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
10. Гэхдээ шүүх 2020.09.01-ний өдрийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хоёр гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019.11.11 болон 2019.11.20-ны өдрүүдэд “зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл”-ийг хариуцагч нарт өгч, улмаар 2020.01.03-ны өдөр гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг хүлээн авсан шүүх 2020.03.02-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
11. Ийнхүү нэхэмжлэгчээс шүүхэд анх нэхэмжлэл гаргасан өдрөөр талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагдсанд тооцох тул 2020.01.03-ны өдрийн байдлаар шаардсан үндсэн зээлийн үлдэгдэл 38,590,497.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,538,036.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195,106.97 төгрөг, 44,323,640 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй. Талуудын байгуулсан хоёр гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус тусад нь тооцож үзвэл, 291400436927 дугаар (35,000,000 төгрөгийн) зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ,,,,,,,,,,,,,,,н нь 21,812,680 төгрөг, 291400461526 дугаар (20,000,000 төгрөгийн) зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нар нь 22,510,960 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй гэж үзлээ. Энэ утгаараа хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ний “... “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК зээлийн гэрээг өөрсдөө нэг талын санаачлагаар цуцалсан боловч зээлийн гэрээний үлдэгдэл 38,590,331 төгрөгт өнөөдрийг хүртэл хүү бодож ирснийг зөвшөөрөхгүй. Гэрээ цуцлагдсаны дараа ямар нэгэн зээлийн гэрээ нэмж байгуулагдаагүй, хүү тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байхад анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-4.2-т заасан хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсэг хангагдана.
12. Харин хэргийн бодит байдалд үндэслэн хариуцагч ,,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахааргүй байх тул энэ талаарх хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ний гомдлыг (Тодорхойлох хэсгийн 4.3) хангах боломжгүй.
13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 212/МА2021/00004 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/01113 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...25,844,213.36...” гэснийг “...21,812,680...” гэж, “...26,326,728.13...” гэснийг “...22,510,960...” гэж өөрчилж, “...нийт 52,170,941.47 (25,844,213.36+26,326,728.13) төгрөгийг...” гэснийг хасаж, 3 дахь заалтын “... 418,805 ...” гэснийг “... 379,568 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ний гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ний хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 139,788 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД