Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/166

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

            Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,

            Уëñûí ÿëëàã÷ Б.Буяндалай,

            Ø¿¿ãäýã÷ Д.М, Б.Г, тэдгээрийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

            Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй хèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

            Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ......... овгийн Д-ийн М, ......... овгийн Б-ийн Г, .......... овгийн Ц-ийн Э нарт холбогдох 2326000550143 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, .. настай, эрэгтэй, регистрийн дугаар ............., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ........ сумын ....... дугаар багийн ............гэх газар оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ......... овгийн Д-ийн М,

Монгол Улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, .. настай, эрэгтэй, регистрийн дугаар .........., бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ........... сумын ..... дугаар багийн .. дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ... овгийн Б-ийн Г,

Монгол Улсын иргэн, 19.. оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, .. настай, эрэгтэй, регистрийн дугаар ......., боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ....... сумын ... дугаар багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............. овгийн Ц-ийн Э.

          Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Д, Г, Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Д, Г, Э нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ........сумын....... дугаар багийн нутаг дэвсгэр “...................г” гэх нэртэй газар тусгай зөвшөөрөлгүйгээр тайл, олс, хүрз зэргийг ашиглан 12 метр хэмжээтэй гүн нүх ухаж ашигт малтмалын эрэл хайгуул хийх үедээ 2,8 грамм алт олборлон газрын хэвлийд хууль бусаар халдаж, байгаль орчинд 609777 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-14 хуудас),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт Байгаль орчин дээр сургалттай явж байсан, тухайн хүмүүсийг танихгүй. Тухайн “............” гэх газарт ямар нэгэн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Ашигт малтмал олборлох А лиценз байхгүй бол иргэн болон аж ахуй нэгж байгууллага газрын хэвлийг зөвшөөрөлгүй ухаж, хөндөж болохгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 хуудас) ,

 

Гэрч С.Н-ийн “...Би тухайн хүмүүсийг бүтэн нэрээр нь сайн мэдэхгүй, хочоор нь мэднэ. ...Д, Г, Э нар надад 2,8 грамм алт өгч Д.М нь өрөө дарж үлдсэн мөнгөө авсан. ...Би нэг грамм алтыг 133,000 төгрөгөөр авдаг.” гэсэн мэдүүлэг (хх-н 42-43 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №5/40 дугаартай “...Гараар хийгдсэн эргүүлдэг тайл 20000 төгрөг, олс 1 метр урт 3000 төгрөг, 10 метр нь 30000 төгрөг, хүрз 15000 төгрөг 40 см урттай төмөр 3000 төгрөг, эдгээр хөрөнгүүдийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 68000 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн тайлан (1 хх-ийн 81-84 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай “...Хууль бусаар олборлосон байгалийн алт 2.8 грамм, үнэлгээгээр тогтоогдсон дүн 593823 төгрөг” гэсэн тайлан (1хх-ийн 230-232 хуудас),

 

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн захирал, шинжээч А.Ц-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №1/80 дугаартай “...Яллагдагч Д, Г, Э нарын хууль бус ажиллагаа явуулсан 1.2м2  буюу 0.0001 га талбайн байгаль орчинд учруулсан нийт экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь: Газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ 593823 төгрөг, усан санд учруулсан хохирлын хэмжээ 15954 төгрөг, нийт хохирлын үнэлгээ нь 609777 төгрөг болно.” гэсэн нэмэлт дүгнэлт (2 хх-ийн 1-9 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

            Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч Д, Г, Э нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно”, 5 дахь хэсэгт газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор”  заасны дагуу энэ хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол буюу усан санд учруулсан хохирол 15954 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж, газрын хэвлийд учруулсан хохирол 593823 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж, нийт 1236508 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар Байгаль орчин, уур амьсгалын санд төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2023 оны 06 дугаар сарын 14, 08 дугаар сарын 31-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд (1хх-ийн 178, 2хх-ийн 20 хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-гийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр нотлогдож байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн  1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шинжээчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол тэднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтоох”-оор хуульчилсан.

 

           Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн захирал А.Ц нь шинжээчийн дүгнэлт гаргасны төлбөр болох 4400000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд “Нуман-Алтай” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №3 дугаартай 3300000 төгрөгийн нэхэмжлэх, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №50 дугаартай 1100000 төгрөгийн нэхэмжлэх (1хх-ийн 64, 2хх-ийн 10 хуудас) хэрэгт авагдсан байна.

 

          Иймд шүүгдэгч Д, Г, Э нараас тус бүр 1466666 төгрөгийг гаргуулж шинжээч, иргэний нэхэмжлэгч А.Ц-д олгох нь зүйтэй байна.

        

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгч Д, Г, Э нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4000000 төгрөгийн үнэ бүхийн 86-76 ӨВА улсын дугаартай “Бонго Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 4400000 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, зардлаас үлдэх 400000 төгрөгийг яллагдагч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 133333 төгрөгийг гаргуулж шинжээч, иргэний нэхэмжлэгч А.Ц-д олгох  албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д, Г, Э нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулëагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Д.М Өвөрхангай аймгийн...... сумын .......... дугаар багийн ............. гэх газарт, шүүгдэгч Б.Г Өвөрхангай аймгийн ........... сумын ......... дугаар багийн ....................тоотод, шүүгдэгч Ц.Э  Өвөрхангай аймгийн ..........сумын ....... дугаар багт тус тус оршин суудаг болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг,  эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байх тул тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Ш¿¿ãäýã÷ Д, Г, Э нар íü тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар хуульчилсан.

 

         Шүүгдэгч  Д, Г, Э нарын гэмт үйлдэхдээ ашигласан ........ улсын дугаартай “...............” маркийн автомашин нь шүүгдэгч Д.М-ын өмчлөлийнх болох нь шүүгдэгч Б.Г, Ц.Э, Д.М нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул тус тээврийн хэрэгслийг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.  

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14 метр олс, гар аргаар хийгдсэн эргүүлдэг тайл 1 ширхэг, хүрз 1 ширхэг зэргийг устгаж, .............. улсын дугаартай “.....................” маркийн автомашиныг битүүмжилсэн Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

 

Шүүгдэгч Д, Г, Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурдаж,  

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д, Г, Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

 Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д, Г, Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

            1. Ø¿¿ãäýã÷ ......... овгийн Д-ийн М, ....... овгийн Б-ийн Г, ....... овгийн Ц-ийн Э нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.           

 

2. Шүүгдэгч Д, Г, Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д, Г, Э нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулëагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Д, Г, Э нарт  тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд õÿíàëò òàâèõûã Өвөрхангай аймаг дахь Øүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 7.1 ä¿ãýýð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Д, Г, Э нар íü тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Ø¿¿ãäýã÷ Д, Г, Э нар íü öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, хохиролд 1236508 төгрөг төлсөн, õîõèðîã÷ийн хууль ёсны төлөөлөгч Д.С ãîìäîë ñàíàëгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг òóñ òóñ äóðäñóãàé.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д, Г, Э нараас тус бүр 1466666 төгрөгийг гаргуулж шинжээч, иргэний нэхэмжлэгч А.Ц-ид олгосугай.

  8. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.8-д зааснаар øèéòãýõ òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14 метр олс, гар аргаар хийгдсэн эргүүлдэг тайл 1 ширхэг, хүрз 1 ширхэг зэргийг устгаж, ........... улсын дугаартай “...............” маркийн автомашиныг битүүмжилсэн Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн .............. улсын дугаартай “........” маркийн автомашиныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.  

 

          10. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.5-ä зааснаар øèéòãýõ òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëтол ø¿¿ãäýã÷ Д, Г, Э нарт àâñàí õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д, Г, Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ