| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2022/0086/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/149 |
| Огноо | 2022-12-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Б
Шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарыг оролцуулан Х аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Ч-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ын Г, Х овогт Ц-ийн Т,
Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Д нарт холбогдох эрүүгийн 236...................... дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 226/ЗТ2022/0032 дугаартай тогтоолын дагуу харьяалал тогтоож, шилжүүлж ирүүлснийг 2022 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 01-ний өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Хэ аймгийн Б сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг "У " гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-ын Г /регистрийн дугаар: /СВ0000/
2.Монгол улсын иргэн, 19.. оны 08 дугаар сарын 18-ны өдөр У хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Х аймгийн Б сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг "У " гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ц-ийн Т /регистрийн дугаар: /МР0000/
3.Монгол улсын иргэн, 19.... оны 03 дугаар сарын 18-ны өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 74 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Х аймгийн Б сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг "У" гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн Д /регистрийн дугаар: /СВ......../
Холбогдсон хэргийн талаар:
1.Шүүгдэгч Л.Г нь Ц.Т-тэй бүлэглэн Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг "Ө " гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б, Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан,
2.Шүүгдэгч Ц.Т нь Л.Г-тай бүлэглэн Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг "Ө " гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б, Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин
цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-ийн хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан,
3.Шүүгдэгч Б.Д нь Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг "Ө" гэх газарт Л.Г, Ц.Т нартай бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б, Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-ийн хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт уг 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг "Өрөлтийн энгэр" гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-ийн хонин сүргэнд нийлүүлж, Л.Г, Ц.Т нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
1.Шүүгдэгч Л.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манайх 2021 оноос эхлээд фэйсбүүкээр зар тавьж мал авч эхэлсэн. Байнга авдаг байсан. Янз бүрийн хурга ишиг ирдэг тул тэмдэг тавья гэж нөхөртөө хэлсэн. Манай нөхөр хадланд хөлсөөр ажилладаг болохоор завгүй байдаг. Тэр үед урд өдөр нь бороо ороод газар чийгтэй байсан тул нөхөр хадланд гараагүй учраас хурга ишгээ будаж тэмдэглэсэн. Хурга, ишгээ будаж дуусаад 3 эм хонио будаж байтал манай нөхрийн утас дуугарч хадланд гарахаар болоод тэгээд тэмдэг тавих ажил зогссон. Нэгэнт малнуудаа ногоон өнгөөр будаж байгаа тул цэнхэр будгаа хайчилъя гэж ярьсан юм. 5-ны өглөө үнээгээ сааж байхад Эрэвгийлхамын хүү ирээд Болдбаатарын 48 тооны хонь, ямаа харагдана уу гэж асуусан. Би манай маланд хар гэж хэлсэн, харчихаад алгаа гэж хэлээд явсан. Манай сургуулийн 2 хүүхэд хонинд явдаг. Гэтэл Эрэвгийлхам гуай ирээд танай хонинд Б-ын хурга ишиг нийлсэн байна гэж хэлсэн. Би үнэхээр нийлсэн байвал ялгаад ав гэж хэлсэн. Гэтэл явж өөрийнхөөгөө тоолъё гээд яваад ирэхдээ тавуулаа ирсэн. Тэгээд манай мал бүрэн байна, Б-ын 40 гаруй хурга, ишиг сарнисан байна. Танайд нийлсэн байх гэсэн. Э цагдаа Г-г дагуулж ирээд 48 хурга, ишиг, 3 эм хонь авсан. Манай 3 эм хонийг авсан. Тэр 3 эм хонь бол яалт ч үгүй миний имнэсэн хонинууд юм. ...9 дүгээр сарын 06-ны өдөр малаа тоолоход манайхаас 61 тооны хонь, ямаа дутсан. Тиймээс өргөдлөө аваад Г цагдаа дээр очсон. ...Г гэж айлын хашаанд тод 8 ишиг аваачиж тавьсан. Зорилго нь манай 61 тооны хонь, ямааг авсан хүн олдож магадгүй гэж тавьсан. Г-д ингэж хэлэхээс санаа зовоод үхэр маланд гишгэгдчих гээд байна гэж хэлээд тавьсан юм. ...8 ишгийг би хүнийх гэж мэдээгүй, өөрийн авсан малаа л гэж бодсон. Өөрсдийнх нь байсан юм бол авахгүй яасан юм бэ? Би өөрийн малнуудаа таних тэмдэг тавих зорилгоор будсан. Би айлын хашаанд очиж будаагүй...” гэв.
Шүүгдэгч Ц.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 3 дугаар сард эхнэр хүүхдүүдээ дагуулаад мал дээр гарсан. Өмнө нь манай мал айлд байдаг байсан ба айлд мал өсөхгүй байхаар нь мал дээр гарахаар шийдсэн юм. Айлаас малаа авахад голдуу бага насны мал өгсөн. Малчдын ярьдгаар бол заазын мал өгсөн юм билээ. Тэгээд мал нэмж авахаар зар тавьсны дагуу хүмүүс ирж мал өгдөг байсан. Хурга, ишиг, хонь, ямаа авч байсан. Гэрийнхээ хүнд хүчир ажлаа би өөрөө нугалдаг байсан. Хоёр хүүхэд маань хониндоо явдаг байсан. Энэ 48 малаа манай маланд санаатайгаар нийлүүлсэн байх гэж бодож байгаа. Шударгаар шийдвэрлэж өгнө үү. ...Ерөнхийдөө 2021 оны 8 дугаар сараас мал авч эхэлсэн. Энэ тэндээс ирж байгаа малнууд тул им, тэмдэг, будаг нь бүгд өөр. Өөрийнхөө малыг будаж байна гэж бодсон. Багаас нь эхлээд будъя гээд хурга, ишигнээс эхлээд будсан. ...9 дүгээр сарын 03-нд мал будахад ойролцоогоор 225 орчим мал байсан байх. Үүнээс дийлэнх нь жижиг мал байсан. Барагцаагаар бүх хурга, ишгээ будаад, тэгээд 3 эм хонь будаж байтал хадланд явахаар болоод явсан...” гэв.
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хурга, ишиг нийлснийг мэдээгүй. Өөрийнхөө алдсаныг ч мэдээгүй. Э, Б нар мал нийлсэн гэж ирсэн. Тэгэхэд нь би “нийлсэн байж болно, бид айлаас бас мал авсан” гэдгээ хэлсэн. Би ялгаж авахыг зөвшөөрөөгүй. Манайд мал өгсөн хүмүүсээс нь лавлаж байж болъё гэж хэлсэн. Гэтэл охин маань “нийлсэн бол ялгаад ав” гэж хэлсэн. Манайхаас дээрэм хийсэн гэж үзэж байна. Малаа ялгаж имнээгүй нь манай хүүхдүүдийн буруу юм. ...Өөрийнхөө хотноос өөрийнхөө 8 ишгийг Ган-Эрдэнийн хашаанд аваачиж тавьсан. Э, Б нар дахиж танай маланд манай мал байхгүй гэж хэлсэн. 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 8 ишиг манай хашаанд байж л байсан шүү дээ. Ишигний эзэн гараад ирвэл ишгээ аваг гэж л аваачиж тавьсан. ...Айлын мал нийлсэн гэдгийг мэдсэн бол юу гэж будах вэ дээ...Үнэн зөвөөр шударгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Эрүүгийн 213...... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Хохирогч Т.Б-ын “...Миний хувьд би тухайн үед 44 тооны ишиг, 9 тооны хурга нийтдээ 53 тооны хурга, ишгээ алдсан, харин Э эгчийн хувьд 9 тооны эр, эм хонь /үүнээс 8 нь эм хонь, 1 нь эр хонь/, 4 тооны ямаа, нийтдээ 13 тооны хонь, ямаагаа алдсан гэж байсан, гэхдээ Э эгчийн алдсан гээд байсан 13 тооны хонь, ямааных нь 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа нь сүүлд манай малд нийлчихсэн байж байхьг нь би анзаараад энэ талаар Э эгчид хэлээд Э эгч уг 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаагаа манай малнаас ялгаж авсан. Иймд энэ 10 тооны хонь, ямаагаа алдсан гэж хэлж болохгүй байх л гэж бодож байна, харин үлдэгдэл 3 тооны хонио /үүнээс 2 нь эм хонь, 1 нь эр хонь/ Э эгч миний хурга, ишгээ ялгаж авах үеэр Т, Г гэх айлын малнаас нь надтай хамт ялгаж авсан. Ингээд дүгнэхэд Э эгч бид хоёр нийтдээ 56 тооны малаа алдсан бөгөөд үүнээс 44 нь ишиг, 9 нь хурга, 3 нь хонь /үүнээс 2 нь эм хонь, 1 нь эр хонь/ байсан бөгөөд 44 тооны ишиг, 9 тооны хурга, нийтдээ 53 тооны хурга, ишиг нь миний эзэмшлийн мал, харин 3 тооны хонь нь Ээгчийн мал байна. Э эгч бид хоёр тухайн үед нийтдээ 56 тооны малаа алдсан... ямар ч байсан тухайн үед Э эгч манай малнаас өөрийнхөө эзэмшлийн 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа ялгаж аваад явсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 105-106 дугаар хуудас/
2.Хохирогч Ж.Э-ын дахин өгсөн “...би тухайн үед өөрийн маллаж байсан малнаасаа 66 тооны малаа алдсан бөгөөд уг малны маань 9 нь хурга, 44 нь ишиг, 9 нь эр, эм хонь /үүнээс 8 нь эм хонь, 1 нь эр хонь/, 4 нь эм ямаа байсан, гэхдээ уг малнуудын 9 тооны хурга, 44 тооны ишиг, нийтдээ 53 тооны хурга, ишиг нь миний хурга, ишгийг нь өөрийнхтэйгөө сольж маллаж байсан Б гэх хүнийх, харин 9 тооны эр, эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 13 тооны хонь, ямаа нь миний эзэмшлийн мал байгаа юм. Тэгээд би энэ малаа хайгаад явахад Т гэх айлд манай алдсан хурга, ишиг, хониноос маань байж байсан бөгөөд манай хурга, ишиг, хонийг маань цэнхэр будагтай байхад нь уг будгийг нь дараад дээрээс нь ногоон өнгийн будгаар будчихсан байдалтай байсан. Ингээд Б бид хоёр Т гэх хүний малд байсан өөрсдийн мал болох 36 тооны ишиг, 9 тооны хурга, 3 тооны хонь /үүнээс 2 нь эм хонь, 1 нь эр хонь/, нийтдээ 48 тооны ишиг, хурга, хонио ялгаж авсан бөгөөд уг 48 тооны малны 36 тооны ишиг, 9 тооны хурга, нийтдээ 45 тооны хурга, ишиг нь Б-х, 3 тооны хонь нь миний эзэмшлийн мал байгаа юм. Ингээд Б бид хоёр алдсан 66 тооны малнаасаа 48 тооны малыг нь ингэж олж авсан ба үлдэгдэл 18 тооны малны 8 тооны ишиг нь Б-х, үлдэгдэл 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа нь миний эзэмшлийн хонь, ямаа байсан юм. Тэгээд байж байтал 2021 оны 10 дугаар сард яг хэдний өдрийг нь бол сайн хэлж мэдэхгүй байна, Б-ын алдсан 8 тооны ишигнийх нь сураг гарсан бөгөөд уг 8 тооны ишгийг нь Т, түүний эхнэр Г нар нь манай Б сумын Г гэх айлынд аваачаад тавьчихсан байсан. Ингээд Б бид хоёр уг Г гэх айлынд очиж Б-ын 8 тооны ишгийг нь буцаан авч Б алдсан бүх малаа олж авч ямар нэгэн хохиролгүй болсон. Тэгээд энэний дараахан шиг санагдаж байна, яг сайн хэлж мэдэхгүй байна, миний алдсан гээд хайгаад яваад байсан 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа маань Б-ын малд нийлчихсэн байж байхыг Б олж мэдээд надад хэлж яриад би Б дээр очиж малнаас нь өөрийнхөө эзэмшлийн 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаагаа ялган авч, ямар нэгэн хохиролгүй болсон байдаг. ...тухайн үед Б бид хоёр өөрсдийнхөө хурга, ишгийг сольж маллаж байсан юм, энэ үеэр би маллаж байсан малнаасаа нийтдээ 66 тооны малаа алдсан. Гэтэл уг алдсан малны маань 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа маань Б-ын малд байсныг нь би сүүлд дараа нь мэдээд олж авсан учир энэ 10 тооны хонь, ямаагаа алдсан гэж хэлж болохгүй байх гэж бодож байна. Иймд тухайн үед Б бид хоёр нийтдээ 56 тооны хурга, ишиг, хонио алдсан байна, уг 56 тооны хурга, ишиг, хонины маань 44 нь ишиг, 9 нь хурга, 3 нь хонь байсан бөгөөд уг 44 тооны ишиг, 9 тооны хурга, нийтдээ 53 тооны хурга, ишиг нь Болдбаатарынх, үлдсэн 3 тооны хонь /үүнээс 2 нь эм хонь, 1 нь эр хонь/ нь миний эзэмшлийнх байгаа юм...Би шүүх хурлын үеэр будилаад л буруу зөрүү зүйл хэлж яриад л яваад байна, миний хувьд өндөр настай, зарим зүйлээ мартаж санаад, урд хойно нь оруулаад хольж хутгаад энэ талаар буруу зөрүү зүйл хэлээд ярьчихсан байна. Миний хувьд би Б-ынд очиж 6 тооны эм хонь, 4 тооны ямаа, нийтдээ 10 тооны малаа малнаас нь ялгаж авсан, надад ямар нэгэн учирсан хохирол энэ тэр байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 109-111 дүгээр хуудас/
3.Гэрч Д.С-ийн “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед хар хөх өнгийн Портертой манай нутгийн эмээ Д, жолооч болон өөр нэг охинтой ирээд 8 ишиг түр тавья, айлаас үхэр авах гээд байгаа юмаа, гишгүүлчихнэ гээд хэлэхээр нь хонь хашаатай байгаа та хурдан аваарай гэж хэлээд тавиулсан юм. ...зөв чих цуулбар, буруу чих шоргоолж имтэй, ногоон будагтай, 5 алаг ишиг, 1 шарга ишиг, 1 ягаан, 1 мухар халзан нийт 8 ишиг байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 68-70 дугаар хуудас/
4.Гэрч Н.Г-ийн “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны 21 цагийн орчимд шиг санаж байна. Гадаа харанхуй болсон байсан. Д гэдэг хөгшин хөх өнгийн Портер маркийн машинтай манай гадаа ирээд танайд хэдэн ишиг тавих гэсэн юм. Дадал сумаас хүнээс авсан юм, бид нар хойноос үхэр ачих гэсэн чинь энэ хэдийг маань гишгэж алчих гээд байна, танайд түр тавиад 10 cap гаргаад авна гээд гуйгаад байхаар нь яаж ч болоогүй нутгийн таньдаг настай хөгшиний нэрийг бодоод 8 ширхэг ишиг тавиулсан юм. Тухайн үед Д гуай хүргэн Т, охин Г нарын хамт явж байсан...Д гуай эвэр дээрээ, зарим нь толгойны орой дээр ногоон будгаар будаж тэмдэглэсэн 8 тооны ямаа манай хонинд тавьсан. ...Хүргэн Т, охин Гнарын хамт гурвуулаа явж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/
5.Гэрч Р.Г-ийн “...Энэ үед 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ж.Э нь мал алдсан талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн юм. Тухайн иргэн нь уг дуудлага мэдээлэлдээ манайх 2021 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 60 орчим тооны бог мал алдсан гэх ба тухайн бог малнууд нь саахалт айл болох Л.Г, Ц.Т нарын малд байна, ногоон будгаар шинээр тэмдэглэсэн байна гэсэн. Энэ үед тухайн айлууд сумын зүүн хойно “Өрөлтийн энгэр” гэх газарт саахалт нутаглаж байсан юм билээ. Ингээд би Ц.Т, Л.Гэрэлзаяа нарын малд очиж үзэхээр Ж.Э, Б гэх мэт хүмүүстэй очиж хонин дунд нь харахад Ж.Э нь өөрийн хурга ишгээ таньсан ба ишиг хургыг ногоон будгаар хуучин тэмдгийг нь дарах маягтай талбай хамруулан будсан байсан ба 3 том хонь, 9 хурга, 36 ишиг байсныг ялгасан ба ишиг, хурга нь мориор зөв талын чих нь 2 талаасаа ухам, мориор буруу талын чих нь цуулбар имтэй, дээрхи имийг Ж.Э нь бол шоргоолж, Б нь ухам гэж яриад байдаг юм байна лээ. Хүмүүс малын им тэмдгээ бол өөр өөрөөр ярьдаг юм. Мөн тухайн ишиг хургатай хамт 3 том хонь байсан ба энэ нь Ж.Э-ын эзэмшлийн хониуд байсан бөгөөд уг хонинууд нь 1.Хоёр чих нь урдаасаа хөндлөн хайчилсан имтэй хар нүдэн эм хонь /уг хонь сэрвээн дзэрээ хуучин цэнхэр будагтай байсныг хайчлаад ногоон өнгийн будгаар будсан байсан/, 2.Хар халзан зүсний зөв тал нь араасаа догол имтэй хонь /уг хонийг хондлой дээрээ улаан будагтай байсныг шинээр ногоон өнгийн будгаар будсан байсан/. 3.Хар халзан зүсний зөв талын чих нь урдаасаа ухам, буруу чих нь урдаасаа хөндлөн хайчтай хонь /уг хонийг хондлой дээрээ цэнхэр будагтай байсныг хайчлаад ногоон өнгийн будгаар будсан байсан/ тус тус байсан. Ингээд Ж.Э, Б нар нь өөрсдийн малаа таньж Л.Г, Ц.Т нарын малнаас нь өөрсдийн нийтдээ 48 тооны малаа ялгаж авсан, тухайн үед Ж.Э, Болдбаатар нар нь Л.Г, Ц.Төмөр нарын малаас өөрсдийн малаа ялгаж авахдаа Л.Г, Ц.Т нарыг айлган сүрдүүлж, зодож цохин, хүч хэрэглэн дээрэмдэж авсан асуудал огт байхгүй. Тухайн үед ийм асуудал огт болоогүй...Тухайн үед бол хонь болон хурганд тэмдэглэсэн ногоон будагны доор цэнхэр болон улаан будаг бага хэмжээтэй харагдаж байсан бөгөөд ихэнхийг нь хайчилж байгаад будсан байсан, ишигнүүдийг бол эвэр орчим нь будсан, зарим нь бүр хатаагүй байсан...Л.Гэ, Ц.Т нарын бусад бог малууд нь хуучин ногоон будагтай юм билээ, гэхдээ хуучин тэмдэгтэй малынхаа будгийг сэргээгээгүй, зөвхөн тэр 48 тооны малыг л шинээр будсан байсан, өөрөө ярихдаа айл амьтнаас хонь, ямаа авсан, тэгээд тэмдэг хийгээд гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 126-127 дугаар хуудас/
6.Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-ийн 89-93 дугаар хуудас/
7.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-ийн 95-97 дугаар хуудас/
8.Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /2-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/
9.Гэрч Б.Г-ын “...Манайх 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө хонио бэлчээрт гаргахдаа малаа дутуу байгааг мэдсэн. Тухайн үед тоолоод 66 тооны бог дутсан байсан. Би ойр орчноор байх айлуудаар явж хайсан ба Ц.Төмөрийнд мөн асуусан боловч Ц.Т, Л.Г нар манайд танай мал байхгүй гэсэн. Мөн тэр өдөр нь манай ээж хонинд нь манай хурга ишиг очсон мөн ногоон будгаар будсан байгааг харсан юм билээ. Түүнээс би очиж ялгасан, хүлээж авсан юм байхгүй. Ээж им тэмдгээр нь авсан. 3 том хонь нь 2 хар халзан, 1 хар нүдэн хонь байсан. Би дараа нь харсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 116-117 дугаар хуудас/
10.Гэрч Н.Ө-ийн “...Манай ээж Ж.Э-нх 2021 оны 9 сард сумын зүүн хойно Өрөмийн энгэр гэх газар нутаглаж байгаад 66 тооны мал алдсан юм. Ингээд хайгаад явж байхад тус сумын иргэн Ц.Т-ийн малд 48 тооны мал нийлсэн байсан. Ц.Т будгаар дарж будсан байсан. Ц.Т Л.Г нар нь бидэнд хэлэхдээ бид айлаас авсан хонь ямаандаа тэмдэг тавьсан гээд байсан. Т-хөөс авсан 48 тооны бог малыг задалбал 36 ишиг, 9 хурга, 3 томь хонь байсан. 3 том хонь нь манай ээж Ж.Э-нх, 9 хурга, 36 ишиг нь манай саахалт Б-ынх байсан. Манайх Б-хтай эхээс нь салгах зорилгоор ишиг хургаа тавьсан байсан юм...Ногоон будган доорх хуучин будаг нь маш бага үлдсэн байсан. Хайчилж байгаад ногооноор будсан байсан. Мөн бид им тэмдэг зүсээр нь ялгаж авсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-119-121 дүгээр хуудас/
11.Гэрч Ц.Ч-ын “...Би 2021 онд багийн Засаг даргын ажилтай байсан. 2021 оны намар 9 сарын эхээр шиг санаж байна. Тус сумын иргэн Ж.Э, Б нарын мал нь алдагдсан чинь тус сумын иргэн Ган-Эрдэнэ гэх айлд байна гээд явахад нь би явсан юм. Н.Г гэх айлд дандаа содон зүсний хүний анхаарал татахаар 8 ишиг орхисон байсан. Миний ойлгосноор Д гуай, Ц.Т нар хүргэж өгсөн юм шиг ойлгосон. Тухайн үед Ж.Э эгч цуг явсан. Тухайн ишигнүүдээ хараад бүгдийг нь таньж байсан юм...” мэдүүлэг, /2-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/
12.Гэрч Р.Г-ээс хэрэгт тусгуулахаар өгсөн мал ялгаж авах үед авсан малын гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/
13.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022//ШД/244 дугаартай “...56 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 2,690,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /2-р хх-ийн 152-154 дүгээр хуудас/ зэргийг болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр:
1.Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2666 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” саналд “66 тооны бог мал алдсан...” гэх /1-р хх-ийн 13 дугаар хуудас/
2.Хохирогч Ж.Э-мын гомдолд “...Т-д оччиход будсан байсан. Цагдаа Г-г дагуулж очсон. 48 мал авсан. Зургаар баримтжуулсан. 18 мал дутсан. Б-ын 8 ишиг, 1 хурга, манай 5 ямаа, 4 хонь дутсан...” гэх /1-р хх-ийн 17 дугаар хуудас/
3.Х аймгийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулахаар буцаах тухай” прокурорын тогтоол /1-р хх-ийн 19 дүгээр хуудас/
4.Эд зүйлд үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл. Энэ хуудас өмнө нь эрүүлж хараад үдээтэй байсан, нүх гарсан. Мөн 18 дугаар хуудсанд байсан. /1-р хх-ийн 20 дугаар хуудас/
5.Эд мөрийн баримт хураан авах тухай 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн санал. Прокурорын тогтоол руу ойртуулах зорилгоор өдрийг засварласан. /1-р хх-ийн 22 дугаар хуудас/
6.Эд мөрийн баримт хураан авах тухай 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 161 дугаартай Прокурорын зөвшөөрөл /машин хураасан/ /1-р хх-ийн 23 хуудас/
7.Эд зүйл хураан авсан тухай 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн /огноог зассан/ тэмдэглэл /1-р хх-ийн 24 дүгээр хуудас/
8.Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 61 дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 28 дугаар хуудас/
9.Ж.Э-ын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хохирогчоор анх өгсөн мэдүүлэг /энэ мэдүүлэг өмнө нь хх-ийн 17 дугаар хуудсанд байсан/ “...нийт 66 мал алдсан...” гэх мэдүүлэг /өргөдөл гаргасан Э-нх биш Б-ын мал алга болсон. Яагаад Э гомдол гаргасан бэ?/ /1-р хх-ийн 35 дугаар хуудас/
10. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хохирогч Ж.Э-ын мэдүүлгийг гэрч болгож зассан. Мөн энэ мэдүүлэг 12 дугаар хуудсанд байсан /1-р хх-ийн 39 дүгээр хуудас/
11.Хохирогч Т.Б-ын мэдүүлэг. /гэрч байсан/ /1-р хх-ийн 44 дүгээр хуудас/
12.Гэрч Т.Б-ын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлгийг хохирогч гэж зассан. Гэхдээ гол хэсэгтээ гэрчийн биеийн байцаалт, гэрчээс мэдүүлсэн нь гээд хэвээрээ засагдаагүй байгаа гэх /1-р хх-ийн 48 дугаар хуудас/
13.Гэрч Т.Б-ын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин өгсөн мэдүүлгийг хохирогч болгож зассан. /1-р хх-ийн 52 дугаар хуудас/
14.Л.Г-ийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн гэрчээр өгсөн “...Тэр өдөр Э ирээд нийлсэн байна гээд эргэж хүмүүстэй ирээд 48 мал ялгаж авч явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56 дугаар хуудас/
15.Л.Г-аас 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин мэдүүлэг авсан /өмгөөлөгчгүй/ /1-р хх-ийн 58 дугаар хуудас/
16.Гэрч П.Э-ын мэдүүлэг байна. Сүүлд гарын үсэг зуруулсан гэж үзэх үндэслэлтэй. Эрх, үүрэг тайлбарласан цааснаас мэдүүлэг бичигдсэн цаас өөр. Зургийн цаас. Мэдүүлэгт “15 хургатай хонь, 15 ишигтэй ямаа, нийт 60 тооны мал өгсөн. 4,200,000 төгрө болсон. 8-р сарын 6-7-ны үед Т, Г нар гайгүй ханшаар мал аваад байхаар нь 37 мал 3,200,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Нийт манайхаас 97 бог мал худалдан авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62 дугаар хуудас/
17. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн иргэнээс ирсэн гомдлыг шилжүүлэх тухай албан бичиг /1-р хх-ийн 232-234 дүгээр хуудас/
18.Х аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол. /1-р хх-ийн 23 дугаар хуудас/
19.Т.Б-ын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өгсөн “...Э эгчийг яагаад ингэж хэлснийг мэдэхгүй. Манайхаас 10 мал аваад явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103-106 дугаар хуудас/
20.Ж.Э-ын хохирогчоор 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өгсөн “...Би харин будилаад буруу зөрүү яриад байна. Хольж хутгаад байна. 10 малаа Б-ын малаас ялгаж авсан. Хохирол байхгүй...” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 109 дүгээр хуудас/
21.Б, Э, Г нарын гэр болон малын бэлчээрийн зураглал /2-р хх-ийн 146 дугаар хуудас/
22.Шүүгдэгч нарын “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /2-р хх-ийн 160-162 дугаар хуудас/
23.Фэйр валуэшн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 152-154 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
-Шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг бүлэглэн Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг "Өрөлтийн энгэр" гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б, Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин
цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-ийн хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар,
-Шүүгдэгч Б.Д нь Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг "Өрөлтийн энгэр" гэх газарт Л.Г, Ц.Т нартай бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б, Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-ийн хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт уг 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг "Өрөлтийн энгэр" гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын
05-ны өдөр түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-ийн хонин сүргэнд нийлүүлж, Л.Г, Ц.Т нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Малчин хүмүүс хариуцлагатай байх ёстой. Шүүгдэгч Ц.Т, Л.Г нар нь бүлэглэн мэдэхгүй гэдэг үгээр хаацайлж, 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б, Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-ийн хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлсан,
-шүүгдэгч Б.Д нь 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-ийн хонин сүргэнд нийлүүлж, Л.Г, Ц.Т нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул зүйлчлэлийн дагуу тус бүр гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нар малаа буцааж авсан тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Б дүгнэлтдээ “...Л.Г гэм буруугүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй, чадаагүй. Мөрдөгч, прокурор нь цагаатгах, яллах нотлох баримт цуглуулах үүрэгтэй. Мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийг зөрчсөн. Прокурорын зөвшөөрөлгүйгээр бусдын малыг цагдаатай нийлж айлын хотноос нь дээрэмдсэн. Анх шүүгдэгч нар гурвуулаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн байсан. Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш юмаа гэхээр 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн. Будсанаар өмчлөлд шилждэг юм уу, мал л нийлсэн...
-Ц.Т-ийн хувьд: Эхнэр мал авдаг, мал танихгүй. Малаа тэмдэглэх завгүй явдаг гээд хэлээд байна. 9 дүгээр сарын 03-нд бороо орсон тул хадланд яваагүй тэгээд малаа будсан. ...Будган дээр нэмж будахаар будаг тогтддоггүй тул хайчлаад будсан. Энэ нь гэм буруутай асуудал биш. Хохирол төлбөр байхгүй...
-Б.Д-ийн хувьд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хулгайн гэмт хэрэг гэж мэдсээр байж гэж байгаа. Мөнгө угаах гэмт хэрэг нь ашиг олсон байх ёстой. 8 ишгийг ашигласан юм уу? Үгүй. Тиймээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү. Шүүх хэргийг буцаахдаа зүйлчлэл хүндрүүл гэж буцаагаагүй, алдуул мал завших гэмт хэрэг биш байна гэсэн...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл нь “Мал хулгайлах” гэмт хэрэг бөгөөд 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол” гэж гэмт хэргийн шинжийг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны малыг хулгайлж”, 2.2-т “бүлэглэж”, 2.4-т “машин механизм ашиглаж үйлдсэн” гэж мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл нь “Мөнгө угаах” гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол...” гэж хуульчилсан байна.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар:
-2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хохирогч Ж.Э, Т.Б нар нь хурга, ишгээ хөхнөөс нь гаргах зорилгоор хурга, ишгээ солилцож маллаж байсан гэх,
-2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ж.Э-ын малнаас Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь, нийт 56 тооны бог мал дутсан гэх бөгөөд эдгээр малнууд шүүгдэгч Л.Г, Ц.Т нарын бог малтай нийлсэн гэх,
-2021 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-ны өдрийн хооронд шүүгдэгч Л.Г, Ц.Т нар нь 48 тооны бог малыг /45 тооны хурга, ишиг, 3 бүдүүн хонь/ будаж тэмдэглэсэн гэх,
-2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарын малнаас хохирогч Ж.Э, Т.Б нар байцаагч Р.Г-ийн хамтаар 48 тооны мал /үүнээс 45 нь хурга, ишиг, 3 нь бүдүүн хонь/ ялгаж авсан гэх,
-2021 оны 9 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчимд шүүгдэгч Б.Д, Л.Г, Ц.Т нар нь 8 тооны ишгийг 48-21 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, Н.Г-ийн хашаанд “айлаас үхэр ачих гэсэн чинь энэ хэдийг маань гишгэж алчих гээд байна гэж хэлж” тавьсан /хашсан/ зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарын бусдын 56 тооны малыг будаж, үүнээс 8 ишгийг өөр айлын /Н.Г-ийн/ хашаанд аваачиж тавьж буй үйл баримт нь “Мал хулгайлах”, “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй, харин алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Учир нь: Мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Шүүгдэгч нар нь хохирогч Ж.Э, Т.Б нарын 56 тооны бог малыг хаанаас, яаж /хэрхэн/ хулгайлсан, хулгайлахаар ямар идэвхитэй үйлдэл хийсэн талаар баримт хэргийн материалд авагдаагүй, мал хулгайлах болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл нь “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн шинжийг 1 дэх хэсэгт “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол...” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарын үйлдэл нь “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.
Учир нь: Шүүгдэгч нар нь бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө шүүгдэгч нарын эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа завших сэдэл төрсөн буюу бусдын 56 тооны бог маланд ногоон будгаар тэмдэг тавьж, өөрчилсөн, 8 тооны ишгийг Н.Г-ийн хашаанд аваачиж тавьсан зэрэг үйл баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Даариймаа нар нь Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг “Өрөлтийн энгэр” гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь, нийт 56 тооны бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж ногоон өнгийн будгаар шинээр будаж, хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчлөн, улмаар 8 тооны ишгийг 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, Н.Г-ийн хонин сүргэнд нийлүүлж завшсаны улмаас Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1.Ж.Э-ын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Х аймгийн Б сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөлд “Миний бие Ж овогтой Э тус сумын Дуурлиг багт мал маллаж амьдардаг. 2021 оны 8 дугаар сарын 25-нд Т.Б-тай хурга, ишгээ ялгаж солилцов. Үүнд Т.Б-аас 5 төрлийн имтэй 112 хурга, 48 ишиг, нийт 160 толгой мал авсан. 9 дүгээр сарын 4-нд бороотой байсан. Энэ үеэр малаа тасарсаныг 9 дүгээр сарын 5-ны өглөө эрт мэдсэн. Тоолж үзэхэд нийт 66 толгой мал дутуу байсан. Ингээд тэр хавийн айлуудаар явж үзтэл саахалт Т-ийн малд манай мал байсан...” гэх /1-р хх-ийн 17 дугаар хуудас/
2.Хохирогч Ж.Э-ын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...Би Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг “Т” гэх газарт нөхөр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө хонио бэлчээрт нь гаргахдаа хонь маань дутуу байгааг мэдсэн. Миний бодлоор өмнөх өдөр нь бороотой өдөр байсан болохоор тасраад айлын хонинд нийлсэн байх гэж бодоод өөрийн хүүхэд болох Г-ыг явуулахад олоогүй ирсэн. Үүний дараа би өөрөө бэр Ө-ийн хамт машинтай яваад саахалтын айлуудаар хайгаад явахад Т гэх айлын хонинд манай алдсан ишиг, хурга, хонь маань байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/
3.Хохирогч Т.Б-ын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Э эгчийнхтэй хурга, шигээ хөхнөөс нь гаргах зорилгоор солилцож харсан юм. Тэгтэл Э эгч 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө хурга, ишгээ алдчихлаа, хониндоо очоогүй биз гэж утсаар ярьсан. Тэгээд би хониндоо харахад манай хонинд ирээгүй байсан. Тэгээд 11 цагийн орчимд Э эгч залгаад танай баруун талын айлын хонинд байна, та өөрөө ирж хараад ялгамаар байна гэсэн. Тэгээд би тэр даруйдаа баруун талынхаа айлын хонинд очиж харахад яг манай хурга, ишиг дүрээрээ мөн байсан. Манай хурга, ишигнүүдийг бүгдийг ногоон будгаар будаж тэмдэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 дугаар хуудас/
4.Гэрч Д.С-ийн өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед хар хөх өнгийн Портертой манай нутгийн эмээ Д, жолооч болон өөр нэг охинтой ирээд 8 ишиг түр тавья, айлаас үхэр авах гээд байгаа юмаа, гишгүүлчихнэ гээд хэлэхээр нь хонь хашаатай байгаа та хурдан аваарай гэж хэлээд тавиулсан юм. ...зөв чих цуулбар, буруу чих шоргоолж имтэй, ногоон будагтай, 5 алаг ишиг, 1 шарга ишиг, 1 ягаан, 1 мухар халзан нийт 8 ишиг байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 68-70 дугаар хуудас/
5.Гэрч Н.Г-ийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны 21 цагийн орчимд шиг санаж байна. Гадаа харанхуй болсон байсан. Д гэдэг хөгшин хөх өнгийн Портер маркийн машинтай манай гадаа ирээд танайд хэдэн ишиг тавих гэсэн юм. Дадал сумаас хүнээс авсан юм, бид нар хойноос үхэр ачих гэсэн чинь энэ хэдийг маань гишгэж алчих гээд байна, танайд түр тавиад 10 cap гаргаад авна гээд гуйгаад байхаар нь яаж ч болоогүй нутгийн таньдаг настай хөгшиний нэрийг бодоод 8 ширхэг ишиг тавиулсан юм. Тухайн үед Д гуай хүргэн Т, охин Гнарын хамт явж байсан...Д гуай эвэр дээрээ, зарим нь толгойны орой дээр ногоон будгаар будаж тэмдэглэсэн 8 тооны ямаа манай хонинд тавьсан. ...Хүргэн Т, охин Г нарын хамт гурвуулаа явж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/
6.Шүүгдэгч Б.Д-ийн яллагдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өмгөөлөгч С.Б-ийн хамт өгсөн: “...Б, Э нар манай хонь, ямаан дундаас өөрсдийнхөө 48 тооны хурга, ишиг, хонь, ямаагаа ялгаж аваад явсан. Тэгээд явсных нь дараа Б, Э гэх хүмүүсийн бололтой 8 тооны ишиг манай малд үлдчихсэн байсан. Тэгэхэд манай охин Г нь өөрийн нөхөр Т бид хоёрт хандан “Б, Э хоёр бүх малаа аваад явлаа гэсэн, энд манайх биш 8 тооны ишиг байна, энийг өөр айлд аваачаад тавьчихъя” гэж хэлсэн. ...Тэгээд бид гурав 8 тооны ишгийг Баян-Адарга сумын Г гэх залуугийнд Т-ийн эзэмшлийн “Портер” машинаар аваачиж тавьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-147 дугаар хуудас/
7.Шүүгдэгч Ц.Т-ийн яллагдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өмгөөлөгч С.Б-ийн хамт өгсөн: “...Б, Э гэх хүмүүсийн хонь, ямаа нь манай малд нийлчихсэн байна гээд манай хөдөө гэрт маань ирээд өөрсдийнхөө 48 тооны хонь, ямааг ялгаж аваад явсан. ...гадаа харуй бүрий болсон байсан бөгөөд манай эхнэр Г нь надад хандан “манай малд Б, Э нарын бололтой хэдэн тооны ишигнүүд байна, тэр хэд малаа ялгаж аваад явахдаа бүгдийг нь аваад явлаа гэсэн. Хэдүүлээ энэ 8 тооны ишгийг өөр айлд аваачаад тавьчихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь хадам ээж Д бид хоёр зөвшөөрөөд 8 ишгийг би өөрийнхөө цэнхэр өнгийн 48-21 ХЭҮ улсын дугаартай “Портер” маркийн машиндаа ачаад бид гурав хадам ээжийн зааж өгсөн Г гэх айлд очоод, тэнд буулгаад, буцаад гэртээ ирсэн. ...Би ийм асуудал гаргасандаа гэмшиж харамсаж байна, гэхдээ энэ асуудалд маш их гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/
8.Шүүгдэгч Л.Г-ийн яллагдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өмгөөлөгч С.Б-ийн хамт өгсөн: “...тэгээд уг хүмүүсийг явсаны дараа би өөрийн хонь, ямаагаа бүртгэж үзэхэд манай ишиг биш 8 тооны ишиг манай хотонд байсан. Тэгэхээр нь би уг 8 тооны ишгийг Б, Э гэх хүмүүсийн ишиг юм байхдаа гэж бодоод уг хүмүүсийг яагаад 8 тооны ишгээ үлдээгээд явсан юм бол гэж бодсон. Мөн би уг хүмүүсийг албаар манай хотонд үлдээгээд явчихсан юм болов уу ч гэж бодсон. Тэгээд би уг үлдсэн 8 тооны ишгийг өөр айлд аваачаад тавьчихсан нь дээр байх гэж бодоод өөрсдийнхөө Портер маркийн машинд ачаад өөрийн ээж Д-аар айл заалгуулаад Г гэх айлд тавьсан. ...би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, гэхдээ энэ асуудалд манай нөхөр Т, ээж Д нар огт хамаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-167 дугаар хуудас/
9.Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/
10.Гэрч Р.Г-ийн “...Энэ үед 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ж.Э нь мал алдсан талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн юм. Тухайн иргэн нь уг дуудлага мэдээлэлдээ манайх 2021 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 60 орчим тооны бог мал алдсан гэх ба тухайн бог малнууд нь саахалт айл болох Л.Г, Ц.Т нарын малд байна, ногоон будгаар шинээр тэмдэглэсэн байна гэсэн. Энэ үед тухайн айлууд сумын зүүн хойно “Өрөлтийн энгэр” гэх газарт саахалт нутаглаж байсан юм билээ. Ингээд би Ц.Т, Л.Г нарын малд очиж үзэхээр Ж.Э, Б гэх мэт хүмүүстэй очиж хонин дунд нь харахад Ж.Э нь өөрийн хурга ишгээ таньсан ба ишиг хургыг ногоон будгаар хуучин тэмдгийг нь дарах маягтай талбай хамруулан будсан байсан ба 3 том хонь, 9 хурга, 36 ишиг байсныг ялгасан ба ишиг, хурга нь мориор зөв талын чих нь 2 талаасаа ухам, мориор буруу талын чих нь цуулбар имтэй, дээрхи имийг Ж.Э нь бол шоргоолж, Б нь ухам гэж яриад байдаг юм байна лээ. Хүмүүс малын им тэмдгээ бол өөр өөрөөр ярьдаг юм. Мөн тухайн ишиг хургатай хамт 3 том хонь байсан ба энэ нь Ж.Э-ын эзэмшлийн хониуд байсан бөгөөд уг хонинууд нь 1.Хоёр чих нь урдаасаа хөндлөн хайчилсан имтэй хар нүдэн эм хонь /уг хонь сэрвээн дзэрээ хуучин цэнхэр будагтай байсныг хайчлаад ногоон өнгийн будгаар будсан байсан/, 2.Хар халзан зүсний зөв тал нь араасаа догол имтэй хонь /уг хонийг хондлой дээрээ улаан будагтай байсныг шинээр ногоон өнгийн будгаар будсан байсан/. 3.Хар халзан зүсний зөв талын чих нь урдаасаа ухам, буруу чих нь урдаасаа хөндлөн хайчтай хонь /уг хонийг хондлой дээрээ цэнхэр будагтай байсныг хайчлаад ногоон өнгийн будгаар будсан байсан/ тус тус байсан. Ингээд Ж.Э, Б нар нь өөрсдийн малаа таньж Л.Г, Ц.Т нарын малнаас нь өөрсдийн нийтдээ 48 тооны малаа ялгаж авсан, тухайн үед Ж.Э, Б нар нь Л.Г, Ц.Т нарын малаас өөрсдийн малаа ялгаж авахдаа Л.Г, Ц.Т нарыг айлган сүрдүүлж, зодож цохин, хүч хэрэглэн дээрэмдэж авсан асуудал огт байхгүй. Тухайн үед ийм асуудал огт болоогүй...Тухайн үед бол хонь болон хурганд тэмдэглэсэн ногоон будагны доор цэнхэр болон улаан будаг бага хэмжээтэй харагдаж байсан бөгөөд ихэнхийг нь хайчилж байгаад будсан байсан, ишигнүүдийг бол эвэр орчим нь будсан, зарим нь бүр хатаагүй байсан...Л.Г, Ц.Т нарын бусад бог малууд нь хуучин ногоон будагтай юм билээ, гэхдээ хуучин тэмдэгтэй малынхаа будгийг сэргээгээгүй, зөвхөн тэр 48 тооны малыг л шинээр будсан байсан, өөрөө ярихдаа айл амьтнаас хонь, ямаа авсан, тэгээд тэмдэг хийгээд гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 126-127 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд улсын яллагчийн “шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах”, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “шүүгдэгч нарыг цагаатгах” зэргээр гаргасан дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлгүй байна.
Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Д-ааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б овогт Лын Г, Х овогт Ц-ийн Т, Б овогт Б-ийн Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “...Анхан шатны шүүх хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг биш байна гэхээр 17.12 дугаар зүйлд зааснаар хүндрүүлж зүйлчилсэн...” гэх дүгнэлтийн хувьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/128 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ зарим нотлох баримтын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэл болохгүй юм.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хайхрамжгүй байдал зэрэг шалтгаан, нөхцөл нөлөөлсөн байх ба шүүгдэгч нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр уг гэмт хэргийг үйлдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х овогт Т-ын Б-т 2,120,000 төгрөгийн, хохирогч Б овогт Ж-ын Э-д 570,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх ба хохирогч Т.Б нь “...53 тооны мал хүлээн авсан нь үнэн болно...” гэх, хохирогч Ж.Э нь “...3 тооны хонь хүлээж авсан нь үнэн болно...” гэх тодорхойлолтууд гаргасан /2-р хх-ийн 201, 203 дугаар хуудас/ байна.
Иймд шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шунахай сэдэлтээр үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй болон шүүгдэгч нарын ар гэрийн байдал, малчин хүмүүс зэргийг харгалзан үзэхэд нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял зохимжгүй байна. Иймд шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг тус бүр 2 сая төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Д-г 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 48-21 ХЭҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэргийн хамт хадгалах...” дүгнэлтийг,
-шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Б-оос “...Монголын нийгэм, эдийн засаг ямар байгаа билээ, шүүгдэгч нар орлогогүй хүмүүс тул зорчих эрхийг хязгаарлах ялын санал тавьж байна. Шударга байх хэрэгтэй. Ялын хугацааг шүүх өөрөө шийдвэрлэх...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрч Л.Д, Ц.А, Г.Ж, Н.А нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар:
Шүүгдэгч Л.Г, Ц.Т нар нь эхнэр, нөхөр бөгөөд шүүгдэгч Л.Г 38 настай, шүүгдэгч Ц.Т 46 настай, ам бүл 6, 1-19 насны 4 хүүхдийн хамт Х аймгийн Б сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг, “Урт завсрын адаг” гэх газарт оршин суух, 2021 оны мал тооллогоор Ц.Т-ийн нэр дээр 133 толгой мал тоолуулсан, малчид, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,
Шүүгдэгч Б.Д нь 74 настай, ам бүл 1, өндөр насны тэтгэвэрт байдаг, Х аймгийн Б сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг, “Урт завсрын адаг” гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдлууд тус тус тогтоогдсон болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт тус бүр 3 /гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Д-д 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын хугацаанд Хэ аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны биелүүлээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлав.
Шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 213........ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 54 секундын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, шүүгдэгч Ц.Т-ийн өмчлөлийн 48-21 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Б овогт Л-ын Г, Х овогт Ц-ийн Т, Б овогт Б-ийн Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Л-ын Г, Х овогт Ц-ийн Т нарт тус бүр 3 /гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б овогт Б-ийн Д-д 1 /нэг/ сарын хугацаагаар тус бүр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт тус тус оногдуулсан 3 /гурав/ сарын, шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Х аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг шүүгдэгч нарт хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарласугай.
6.Шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эрүүгийн 2139002930318 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 54 секундын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, шүүгдэгч Ц.Т-ийн өмчлөлийн 48-21 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.
9.Шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ