| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0025/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/80 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/80
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул
Шүүгдэгч: *******,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа нь шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023/****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын ******* баг, гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: /,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оюутан, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын ******* баг, гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын ******* баг Цам гэх газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж тархи доргилт, ар нуруу, зовхи, уруулд цус хуралт, чих, шанаа, хүзүүнд зулгаралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би энэ хоёрыг салгах гэж л 2-3 удаа ****г цохьсон нь үнэн гэв.
хохирогч **** мэдүүлэг /хавтаст хэргийн 22-26 тал/, гэрч **** мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 тал/, Шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн **** дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 68-69, 92-93 тал/, хохирогчийн эмчилгээний зардалын баримтууд /хавтас хэргийн 48-50 тал/, хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 80-83 тал/, иргэний үнэмлэхийн болон бусад лавлагаа /хавтаст хэргийн 87-91 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ****, **** нар бүлэглэн 2022 оны ****-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** баг **** гэх газар **** гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж тархи доргилт, ар нуруу, зовхи, уруулд цус хуралт, чих, шанаа, хүзүүнд зулгаралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан
хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны ****-ны өдөр гэрээсээ үхрээ хайж олох зорилгоор 18 цагийн үед гараад Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** гэх газар байрлах *** гэх хүний өвөлжөөн дээрээс үхрээ олсон. Үхрээ олох үед *** гэх хүн хүү *** хамтаар өвөлжөөн дээрээ өвс буулгаад байж байсан. Тэгээд би айл саахалт хүмүүс учраас өвснөөс нь элбэлцэж буулгалцах санаатай наанаас нь яваад очтол *** намайг мотоцикл дээрээс татаж унагаагаад “чи манай адууг авч ирж өгөх болоогүй юу” гээд зодоод эхэлсэн. ...**** миний нүүр хэсэг рүү гараараа 5-6 удаа цохиж, нуруу, цээж, хөл, гар, толгой руу хөлөөрөө өшиглөөд заамдаж барьж байгаад толгойны ар дагз хэсгээр газарт мөргүүлээд толгой түрүүгүй л нүдээд, өшиглөөд байсан.
...Би **** 1 сая төгрөгөөр үнэлэгдэх адуу, мөн 600.000 төгрөг бэлнээр авсан одоо надад **** өөр нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-26 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би *** гэх хүнийг сайн танихгүй. 2022 оны ***-ны өдөр намайг жижүүрт гарч байхад ирж үзүүлж байсан. Өөрөөр бол би танихгүй, төрөл садангийн холбоо байхгүй. ...Үзлэгээр толгой хүчтэй өвдөх, 2 далны доогуур өвдөх, баруун түнх өвдөх, баруун гар бугуй, шуу, тохой хэсгээр өвдөх, дээд үүдэн шүднүүд өвдөх, дотор муухайрах бөөлжих гэсэн зовиуртай байсан бөгөөд нүүр хүзүү орчмоор олон тооны зулгаралттай, баруун хацар шанаан орчмоор хавдаж хөхөрсөн эмзэглэлтэй, баруун чихний урд зулгарч цус гарсан байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 тал/,
Шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн **** дугаартай: “...1.**** биед тухайн үед тархи доргилт, ар нуруу, зовхи, уруулд цус хуралт, чих, шанаа, хүзүүнд зулгаралт гэмтэл учирсан байх боломжтой байна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 тал/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 68-69, 92-93 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** овогтой ****, **** овогтой **** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нар нь хохирогч **** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч ****, ***** нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Хохирогч **** 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ ...**** нэг сая төгрөгөөр үнэлэгдэх нэг адуу, 600000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэжээ. /хавтаст хэргийн 26 тал/
Хэрэгт авагдсан хохирогчийн эмчилгээний зардалын баримтуудаар хохирогч нь эмчилгээнд 902090 төгрөгийг зарцуулсан байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч Ц.Хонгорзул нар хохирогчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтаар гарсан эмчилгээний зардалаас илүү төлсөн мөнгөө буцааж авна гэж мэдүүлэг, тайлбар гаргасан.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн эмчилгээний зардалын баримтаар /хавтаст хэргийн 48-50 тал/ хохирогч эмчилгээнд 902090 төгрөг илүү төлсөн 697910 төгрөгийг хохирогч **** буцаан гаргуулж шүүгдэгч **** олгох нь зүйтэй.
Шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөшөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нар уулзаад хохиролд нэг сая төгрөгөөр үнэлж нэг адуу, бэлнээр 600000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Хэрвээ ингэж тохиролцоогүй бол хохирогч эмчилгээний баримтуудаа нэмж гаргаж өгөх байсан гэж тайлбар гаргаж байна.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон хэрэгт авагдсан баримтаас бусад гаргаж өгөөгүй баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ****, **** нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналыг, шүүгдэгч **** нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан.
Шүүгдэгч ****, ***** нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлсөн зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ***** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах ялыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэрэглэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байх бөгөөд шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байх тул түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч *******, ***** нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, *******.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт *****, **** овогт ***** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *** овогт ***** 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ***** овогт ****** 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд баримтгүй илүү төлсөн 697,910 төгрөгийг хохирогч **** буцаан гаргуулж шүүгдэгч ******** олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА