Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/83

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга: Н.Ням, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023/****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

******* /РД: *******/

                                                  Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгойд нь хэд хэдэн удаа цохиж түүний биед тархи доргиолт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг хавтаст хэргээс шинжлэн судлав.

Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд өгсөн: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруутай гэв.

Хохирогч ***** ...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд 13 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн тухайн үед **** гаднаас согтуу орж ирсэн. Над руу “пизда минь ална” гээд орилоод байхаар нь би гэрээсээ гараад хашаанаас гарч байхад араас бариад авсан. Би машиндаа суух гэтэл араас татаад цамцны хоолойгоор боогоод намайг газар унагаагаад чирээд хоолой боогоод байсан. Тухайн үед хажуу айлын **** эгч гарч ирээд **** “чи болиоч хүүхдийнхээ ээжийг яаж байгаа юм” гэж хэлэхэд **** би энийг алж байж санаа амарна гээд орилоод байсан. Тэгээд **** эгч бид хоёрыг салгаад би машиндаа ороод суутал машин дээр гарч ирээд машин нүдээд байхаар нь машинаас буутал дахиад боогоод авсан. Би амьсгал авч чадахгүй байхад **** эгч болиоч гэж хэлэхэд **** болоогүй байна хөөс сахраад ойчдог юм гээд боогоод байсан. Манай том охин **** тухайн үед гарч ирээд **** эгчтэй цуг намайг салгасан.  Салгахаар нь би ***** 2 удаа алгадаж автал чи намайг яагаад байгаа юм би ажлаа хийгээд хэдэн хүүхдүүдээ тэжээж байна гэж хэлээд миний толгой руу гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Тухайн өдрийн орой 20 цагийн үед толгой өвдөөд босож чадахгүй байхаар нь хоёр эгчээрээ эмнэлэг хүргүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд дотуур цус алдаад байгаа юм шиг байна гээд эмнэлэгт хонуулсан. Маргааш нь сумын дотрын эмчид үзүүлэхэд өнөөдөр аймаг яв гээд 13А бичиж өгсөн. Аймагт 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд толгой хавдсан, эрүү хөхөрсөн байсан намайг шууд эмнэлэгт хэвт гэж хэлсэн. Би эмнэлэгт 5 хоног хэвтээд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эмнэлгээс гараад 09-ний өдөр суманд ирсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 тал/,

Гэрч **** ...Тухайн өдөр ****, **** нар манай хашааны гадаа муудалцаж байсан. Би салгасан. **** нь **** нүүрний шанаа хэсэг рүү нэг удаа саваад алгадаж авсан. 2023 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдөр байх **** аймаг явах гэж байгаа хэрэлдсэн өдрөөс хойш толгой өвдөөд байгаа намайг аймаг яв гэсэн гэж хэлээд явж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 тал/,

Гэрч **** ...**** миний охин бөгөөд гэр бүл болоод арав гаруй жил болж байгаа. ****, **** нар нь хэрэлдэж маргалдах асуудал бараг гардаггүй байсан. 2022 оны намраас таарамжгүй байгаа талаар хааяа сураг сонсож байсан. 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ****г аймаг орж эмнэлэгт үзүүлэх гэж байгаа **** намайг зодсон гэж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 тал/,

Насанд хүрээгүй гэрч **** ...Аав архи уусан үедээ ээжтэй хэрэлдэж маргалддаг. Бид нарт юм хэлдэггүй. Аав ээжийг зодсон талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 тал/

Насанд хүрээгүй гэрч **** ...Аав архи ууж ирэхээр аав, ээж хоёр хоорондоо маргалддаг, зодож байгаагүй. Аавыг архи уугаагүй эрүүл байх үед хэрүүл маргаан гардаггүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 тал/

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад цолтой ***** 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гаргасан ...1. **** биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Эмчлүүлэгчийн карт болон эмчийн үзлэг зэргийг үндэслэн дүгнэлт гаргав. 4. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 тал/,

**** амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 35-38 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 45-47 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

                                          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** баг **** тоотод эхнэр **** толгойд нь хэд хэдэн удаа цохиж түүний биед тархи доргиолт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан болох нь хохирогч **** ...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд 13 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн тухайн үед **** гаднаас согтуу орж ирсэн. Над руу “пизда минь ална” гээд орилоод байхаар нь би гэрээсээ гараад хашаанаас гарч байхад араас бариад авсан. Би машиндаа суух гэтэл араас татаад цамцны хоолойгоор боогоод намайг газар унагаагаад чирээд хоолой боогоод байсан. ... *** эгчтэй цуг намайг салгасан. Салгахаар нь би **** 2 удаа алгадаж автал чи намайг яагаад байгаа юм би ажлаа хийгээд хэдэн хүүхдүүдээ тэжээж байна гэж хэлээд миний толгой руу гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 тал/, гэрч **** ...**** нь **** нүүрний шанаа хэсэг рүү нэг удаа саваад алгадаж авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 тал/, гэрч **** ...**** миний охин бөгөөд гэр бүл болоод арав гаруй жил болж байгаа. ****, **** нар нь хэрэлдэж маргалдах асуудал бараг гардаггүй байсан. 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр **** аймаг орж эмнэлэгт үзүүлэх гэж байгаа ***** намайг зодсон гэж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 тал/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад цолтой **** 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гаргасан *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 тал/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** овогт ***** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн төрлүүдтэй, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ...үйлдэл нь байнгын шинжтэй гэж хуульчилсан бөгөөд энэ тохиолдолд ямар тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдоно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шалтгаан нь үл ялих зүйл болон тодорхой шалтгаантай үйлдэгдэнэ.

Шүүгдэгч **** нь эхнэр **** зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй буюу тодорхой нөхцөл байдлын улмаас эхнэрээ зодож хөнгөн гэмтэл учруулсан нь баримтаар тогтоогдсон, харин шүүгдэгч **** нь эхнэр **** байнгын шинжтэй бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж, хохирогч нь сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон, хохирч байсан гэх нөхцөл байдал гэрч ****, ****, ****, ****, хохирогч **** нарын мэдүүлгээр тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл хохирогчийн ойр дотны хүмүүс болох гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч *** нь эхнэр **** байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,  шүүгдэгч **** нь эхнэр **** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас зодож, түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч ***** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.

                                               Хохирлын хувьд:

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

Хохирогч ***** нь хэрэгт хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                                      Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугийн хувьд маргахгүй, 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзэж  шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ***** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулав.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

                                             Бусад асуудлаар:

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ***** 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА