Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1135

 

 

 

 

 

 

 2023         08          29                                       2023/ШЦТ/1135

  

                                МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,

Улсын яллагч К.Чимгээ,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******ад  холбогдох 2306 02378 2106 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төв аймагт 2001 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 59 дүгээр байрны 34 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Човогт Бйн ******* /РД:/.

Хэргийн товч агуулга:     

Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “GS-25” гэх нэртэй дэлгүүрийн гадна иргэн Ч.Бүрэнбаатартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар биед нь халдаж, хөмсөг хэсэгт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “GS-25” гэх нэртэй дэлгүүрийн гадна иргэн Ч.Бүрэнбаатартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар биед нь халдаж, хөмсөг хэсэгт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.5-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Бүрэнбаатарын өгсөн: “2023 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зүүн 4 замын ертөнцийн зүгээр хойд талд байрлалтай “GS-25” гэх нэртэй дэлгүүрийн ойролцоо явж байхад бүлэг залуучууд нэг охиныг зодож байхаар нь би тухайн хүмүүсийг салгаад “GS-25” гэх нэртэй дэлгүүр дотор оруулаад байж байтал намайг тухайн залуучуудын нэг нь дуудаад гадаа гаргаж ирээд миний баруун хөмсөгний доод талд мөргөж миний биед гэмтэл учруулсан... миний баруун хөмсөгний доод талд сэтэрч язарсан...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Батсайханы өгсөн: “... махлаг охинтой явж байсан 2 залуугийн нэгийг нь ******* цохих шиг болоод нөгөө залуугийн хөмсөг хэсгээс цус гарч байсан. Баяржаргал надад хэлэхдээ мөргөчихсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Оргилсайханы өгсөн: “... нөгөө хоёр залуугийн саарал хувцастай Батсайханы сургуулийн залуу очоод толгойгоороо мөргөсөн. Мөргүүлсэн залуугийн баруун талын хөмсөгнөөс цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ын яллагдагчаар өгсөн: “... Тэр муудалцсан хоёр гурван эмэгтэйтэй хоёр залуу явж байсан. Баяржаргал, Батсайхан нөгөө эмэгтэй нарыг салгах үед тэнд байсан нэг залуу намайг түлхээд цээж хэсэг рүү нэг удаа гараараа нудраад нөгөө хоёр гурван эмэгтэйгээ аваад 4 зам тал руугаа явчихсан. Батсайхан уурлаад миний нүүрийг тэр эмэгтэй цохиод ийм болгочихлоо гээд байхаар нь бид нар нөгөө хүмүүсийн араас нь яваад 4 замын зүүн хойд талд байдаг GS-25 сүлжээ дэлгүүр лүү очсон. Эхлээд би GS-25 сүлжээ дэлгүүр лүү ганцаараа ороход Баяржаргал, Батсайхан нартай маргалдаад зодолддог эмэгтэйчүүд болон хамт явж байсан хоёр залуу байж байхаар нь тэр хоёр залууг би гараад ир гэж дуудаад өөрөө түрүүлж гарсан. Миний араас нөгөө хоёр залуу гараад ирэхээр нь гадуур өмсөж байсан хар саарал өнгийн пальтогоо тайлаад цэнхэр хувцастай залууг нь барьж аваад толгойгоороо баруун хөмсөг хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Мөргөх үед нөгөө залуугийн баруун талын хөмсөгнөөс нь цус гарсан. Би тэр залууг хөлөөрөө хавирах гэсэн чинь нөгөө залуу унаагүй. ” гэх мэдүүлэг /хх.53-54/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Н.Энхцолмонгийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5027 дугаартай:

1. Ч.Бүрэнбаатарын биед баруун дээд зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /хх.48-49/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.44-45/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.52/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.57/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт /хх.60/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.63/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Ч.Бүрэнбаатар хохиролд 300.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.*******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Б.*******ын хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн *******иди 1 ширхгийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Човогт Бйн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 300.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Бүрэнбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн *******и-Ди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              *******.Ө*******ӨХБАЯР